Христосын шашны ертөнц Бурхан болон Библиэс урван тэрсэлсэн
Хэсэг 4
Христосын шашны ертөнц Бурхан болон Библиэс урван тэрсэлсэн
1, 2. Зарим хүн Библийг ямар учраас хүндэтгэж үздэггүй вэ? Харин, Библи өөрөө юу хэлдэг вэ?
1 Библийн сургаалыг мөрддөг гэдэг хүмүүс муу үйл хийдгээс болоод олон улс оронд Библийг сонирхдоггүй ба хүндэлж үздэггүй. Зарим оронд Библийг дайнд өдөөн турхирдаг, колоничлолыг дэмждэг, цагаан арьстны ном гэж үздэг. Гэвч, эдгээр нь алдаатай үзэл бодол болой.
2 Библийг Ойрхи Дорнодод бичсэн. Энэ ном нь колонийн дайныг болон олон жилийн турш христосын шашны нэрээр явуулж байгаа бусдыг мөлжих мөлжлөг дээр тулгуурлан хялбар аргаар олз олж баяжих гэсэн бодлогыг дэмждэггүй. Та Библийг уншиж, Есүсийн номлосон жинхэнэ христосын шашны сургаалтай танилцахдаа, харин ч Библи бол дайн, ёс бус явдал болон мөлжлөгийг эрс буруушаадгийг мэдэх болно. Үүний буруутан нь Библи биш, харин сувдаг шунахай хүмүүс юм (1 Коринт 13:1—6; Иакоов 4:1—3; 5:1—6; 1 Иохан 4:7, 8). Тийм учраас, Библийн ашигтай зөвлөгөөнүүдийг амьдрал дээрээ зөрчдөг амиа хичээсэн хүмүүсийн дураараа аашлах нь тэнд агуулагддаг үнэт зүйлсээс ашиглахад тань саад бүү болог.
3. Түүхийн баримт сэлт Христосын шашны ертөнцийн талаар юу өгүүлдэг вэ?
3 Библийн зөвлөгөөг мөрддөггүй хүмүүсийн тоонд Христосын шашны ертөнцийн ард түмэн болоод улс орнууд ордог. Христосын
шашин зонхилж байдаг хүний ертөнцийн хэсгийг «Христосын шашны ертөнц» гэж нэрлэдэг. Үүнд, гол төлөв, манай эриний дөрөвдүгээр зууны орчмоос илэрхий болсон сүмийн тогтолцоотой барууны орнууд ордог. Христосын шашны ертөнц олон зууны турш Библийг удирдлага болгож байгаа ба лам хуврагууд нь өөрсдийгөө Бурханы төлөөлөгчид, Библийн дагуу сургаал айлддаг хэмээн зарлан тунхагладаг. Гэтэл, Христосын шашны ертөнцийн миссионер, лам хуврагууд үнэнийг заадаг уу? Тэдний үйлс нь Бурхан болоод Библийн жинхэнэ төлөөлөгч гэдгийг харуулдаг уу? Христосын шашны ертөнцөд Есүсийн сургаал үнэхээр давамгайлдаг уу? Үгүй ээ. Номлол нь зонхилох байр эзэлдэг болсон дөрөвдүгээр зуунаас эхлэн Христосын шашны ертөнц Бурханы болон Библийн дайсан болсноо харуулсан. Тийм ээ, Христосын шашны ертөнц Бурхан болон Библиэс урван тэрсэлснийг түүхийн баримтууд харуулдаг.Библийн бус номлолууд
4, 5. Сүмүүд Библийн бус ямар ямар сургаал номлодог вэ?
4 Христосын шашны ертөнцийн үндсэн номлолууд нь Библид бус, харин Грек, Египет, Бабилон болон бусад орны эртний домгуудад тулгуурладаг. Хүн төрөлхийн үхэшгүй мөнхийн сүнстэй, галт тамд мөнх зовох, ариутгалын ертөнц ба Гурвал (нэг Бурханд гурван бодгаль) зэрэг сургаал Библид байдаггүй.
5 Жишээ нь: муу хүмүүс улайдсан тамд мөнх зовох болно гэдэг сургаалын тухай бодоод үз л дээ. Танд ямар сэтгэгдэл төрөх вэ? Олон хүн үүнд аягүйрхдэг. Бурхан хүмүүсийг тэвчихийн аргагүй зовлонд унаган мөнх зовоох үндэслэлийг тэд олж хардаггүй. «Бурхан бол хайр» учраас тийм тарчилган зовоох санаа Библийн Бурханд таарахгүй (1 Иохан 4:8). Тийм сургаал Төгс Хүчит Бурханы «ухаан санаанд ч буухгүй» гэдгийг Библи тов тодорхой хэлдэг (Иеремиа 7:31; 19:5; 32:35, ШЕ).
6. Үл үхдэг сүнсний тухай сургаалыг Библи хэрхэн няцаадаг вэ?
6 Өнөөдөр, Христосын шашны ертөнцийн сүмүүдийг оролцуулаад олон шашин, хүнд үхсэнийх нь дараа тэнгэр юм уу тамд очдог үхэшгүй мөнхийн сүнс байдаг гэж сургадаг. Энэ бол Библийн бус сургаал юм. Харин ч, «Амьд хүн үхнэ гэдгээ мэддэг бол үхэгсэд юу ч мэддэггүй... учир нь чиний очих булшинд ажил, эргэцүүлэл, мэдлэг хийгээд мэргэн ухааны аль нь ч байхгүй» гэж Библид маш тодорхой бичсэн байдаг (Номлогчийн үгс 9:5, 10, ШЕ). Мөн тэрчлэн, «Дуулал» номд хүн үхээд «газар шороо уруу буцаж, тэр өдрөө түүний төлөвлөгөө сүйрнэ» гэж байдаг (Дуулал 146:4).
7. Бурханы хуулийг зөрчсөнөөсөө болоод Адам Ева хоёр хэрхэн яаж шийтгүүлсэн бэ?
7 Адам Ева хоёр Бурханы хуулийг зөрчсөнөөрөө үхэх шийтгэл авсныг санацгаа л даа. Хэрэв үхэхгүйсэн бол энэ нь шийтгэл биш, харин, шагнал байх байсан! Үүний оронд тэдэнд «газар шороондоо эргэж Эхлэл 3:19). Тийнхүү, хүнд төрөлхийн үхэшгүй мөнхийн сүнс байдаг тухай номлодог сургаал нь Библийнх биш, харин, Христосын шашны ертөнцийнхнөөс өмнө амьдарч байсан христосын бус шашинтай ард түмнээс хуулбарлан авсан сургаал юм.
очно» гэж мэдэгдсэн. Бурхан Адамд хандан: «Чи тоос шороо тул тоос шороондоо буцаж очих болно» гэж онцолж хэлсэн (8. Гурвалын тухай Христосын шашны ертөнцийн номлолыг Библи хэрхэн няцаадаг вэ?
8 Мөн тэрчлэн, Гурвалын тухай Христосын шашны ертөнцийн номлол нь Бурханыг ямар нэгэн нууц гурав-нэг Бурхан болгон дүрсэлдэг. Гэтэл, ийм сургаал Библид бас л байдаггүй. Жишээ нь: Исаиа 40:25-д: «Тэгэхээр, чи Намайг хэнтэй адилтгаж, хэнтэй зүйрлэх вэ?» гэж Бурхан тодорхой хэлсэн байдаг. Үүнд хэн ч түүнтэй зүйрлэх аргагүй гэсэн ганцхан л хариулт байна. Мөн, Дуулал номын 83-ын 18-д (ШЕ): «Ехова гэдэг нэртэй зөвхөн Та л бүх Дэлхийн цорын ганц Хамгийн Дээд нь» гэсэн буй.
9. Библийн сургаал болон Христосын шашны ертөнцийн сүмүүдийн номлолын талаар бид юу хэлж болох вэ?
9 Бурханы тухай болон түүний санаа зорилгын талаарх Библийн сургаалууд нь тодорхой, утга төгөлдөр бөгөөд ойлгоход хэцүү биш билээ. Харамсалтай нь, Христосын шашны ертөнцийн сүмүүдийн сургаалууд тийм биш юм. Тэр ч байтугай, тэдгээр нь Библитэй зөрчилддөг.
Ичгүүргүй үйл хэрэг
10, 11. Библийн сургаалууд Христосын шашны ертөнцийн сүмүүдийнхээс юугаараа зөрдөг вэ?
10 Христосын шашны ертөнц нь хуурамч сургаал номлож байснаас гадна, үйл хэргээрээ Бурхан болон Библиэс урвасан. Лам хуврагууд болон сүмүүдийн өнгөрсөн зуунд үйлдэж байсан хийгээд өнөөдрийн бидний цаг үед үргэлжлүүлэн хийж байгаа бүхэн нь Библийн Бурханы шаарддаг зүйлс болон христосын шашныг Үндэслэгч Есүс Христийн өөрийнх нь сургаж, хийж байсан зүйлсээс тэс өөр юм.
11 Жишээ нь: Есүс дагалдагч нартаа энэ ертөнцийн улс төрийн амьдралд хутгалдахгүй, тэдний дайнд оролцохгүй байхыг сургасан. Мөн тэрчлэн, энхийг эрхэмлэгч, хуулийг сахин биелүүлэгч, ямар нэгэн атгаг санаа өвөрлөхгүйгээр бусдыгаа хайрлагч, бусдын амийг хөнөөснөөс өөрийн амийг золиослоход бэлэн байхыг тэдэнд номлосон (Иохан 15:13; Үйлс 10:34, 35; 1 Иохан 4:20, 21).
12. Есүсийн үгээр бол түүний жинхэнэ дагалдагчдыг юугаар нь таних вэ?
12 Түүнээс гадна, Есүс бусдыгаа хайрлах хайраар нь түүний жинхэнэ дагалдагчдыг дүр үзүүлэгч хуурамч дагалдагчдаас ялгаж болно гэж сургасан. Тэрбээр өөрийнхөө ирээдүйн дагалдагчдад хандан: «Та нарт шинэ тушаал өгч байна. Бие биеэ хайрлагтун. Би та нарыг яаж хайрласны адил бие биеэ хайрлагтун. Үүгээр чинь бүх хүн та нарыг Миний дагалдагчид мөн гэдгийг мэднэ. Хэрэв та нар бие биеэ хайрлах юм бол» гэж хэлсэн (Иохан 13:34, 35; 15:12).
13, 14. Христосын шашны ертөнцийн сүмүүд Бурханых биш гэдгийг юу харуулдаг вэ?
13 Гэтэл, Христосын шашны ертөнцийн лам хуврагууд олон зууны турш улс төртэй хутгалдан, өөрийн орны цэрэг дайныг дэмжиж байна. Тэр ч байтугай, Христосын шашны ертөнцийнхний өөр хооронд болдог 1 Иохан 3:10—12, 15, ШЕ). Тийнхүү, лам хуврагууд болон тэдний шавь нар өөрсдийгөө Есүсийн дагалдагчид гэж нэрлэдэг хэдий ч «илдээ хуйнд нь хий» гэж дагалдагчдадаа тушаасан Есүс Христийн сургаалыг эрс зөрчдөг юм (Матай 26:51, 52).
дайнд тэд хоёр талын аль алиных нь цэрэг дайныг дэмжиж байсны жишээ гэвэл манай зуунд болж өнгөрсөн дэлхийн хоёр дайн мөн. Тэдгээр мөргөлдөөний үед хоёр талын лам хуврагууд нь ялалтын төлөө залбирч, харин, нэг орны сүсэгтнүүд нь нөгөө орныхоо шүтлэг нэгтнүүдийг устгаж байлаа. Гэтэл, Библид бичсэнээр тийм үйл хэргийг Диаболын хүүхдүүд хийдгээс бус Бурханы хүүхдүүд хийдэггүй ажээ (14 Империализмын эрин зууны турш Христосын шашны ертөнцийн улс орнууд бусад ард түмнийг байлдан эзлэх, боолчлох хийгээд дарангуйлах үйл хэрэгт сүмүүд тэдгээр орны улс төрийн хүчнүүдтэй эвсэн нэгдэж байлаа. Жишээ нь: Африкт олон зууны турш тийм байв. Барууны орнууд нөлөөллийн хүрээгээ хүчээр тогтоох үед, тухайлбал, «хар тамхины» дайн буюу Нударган зодоончдын бослогын үед Хятад улс үүнийг бас амссан.
15. Христосын шашны ертөнц ямар ямар булай хэрэг үйлдсэн бэ?
15 Тэрчлэн, түүхэнд «дундад зуун» гэж нэрлэгдсэн тэр үед Христосын шашны ертөнцийн сүм хийдүүд өөрсдийнх нь үзэл сургаалыг хүлээн зөвшөөрөөгүй хүмүүсийг мөрдөн хавчих, эрүүдэн шүүх, тэр ч байтугай, цаазлан хороох зэрэг үйл ажиллагааг удирдан толгойлж байлаа. Хэдэн зууны турш үргэлжилсэн инквизицийн (католик шашны залхаан цээрлүүлэх, эрүүдэн шүүх газар) үед гэм буруугүй, энгийн номхон хүмүүсийг эрүүдэн шүүж, бодыг нь хөтлөх мэтийн зэрлэг үйл ажиллагаанууд хуульчлагдсан байв. Энэ мэтийн гэмт хэргийг үйлдэгчид бол өөрсдийгөө Есүсийн дагалдагчид гэж баталдаг лам хуврагууд болон тэдний шавь нар байжээ. Тэр ч байтугай, тэд энгийн олон түмэнд уншуулахгүй гэж Библийг хураан, устгахыг оролдож байв.
Тэд Есүсийн дагалдагчид биш
16, 17. Христосын шашны ертөнцийн сүмүүдийг Есүсийн дагалдагчид биш гэж ямар учраас хэлж болох вэ?
16 Христосын шашны ертөнцийн ард түмэн болоод сүмүүд Есүсийн дагалдагч байгаагүй бөгөөд одоо ч биш юм. Тэд Бурханд үйлчилдэггүй. Бурханы Үг нь тэдний тухай: «Тэд Бурханыг мэднэ гэж шууд хүлээн зөвшөөрдөг атлаа үйлсээрээ үгүйсгэдэг. Тэд бузар бөгөөд дуулгаваргүй байж, алив сайн үйлд олиггүйчүүд юм» гэж хэлдэг (Тит 1:16).
17 Хуурамч шашныг, түүний үйлийн үр жимсээр ялган таньж болно гэж Есүс Христ хэлсэн. Тэрбээр: «Хуурамч зөнчдөөс болоомжлогтун. Тэд хонины арьсан дотор та нар уруу ирэх боловч дотроо хомхой чононууд юм. Та нар тэднийг үр жимсээр нь танина... Тийнхүү сайн мод бүрээс сайн үр жимс ургадаг. Харин, муу модноос муу үр жимс ургадаг. Сайн мод муу үр жимс ургуулж үл чадна, муу мод ч сайн үр жимс ургуулж чадахгүй. Сайн үр жимс ургуулдаггүй аливаа модыг огтолж галд хаядаг. Ийнхүү та нар тэднийг [хуурамч зөнчдийг] үр жимсээр нь танина» гэж урьдчилан сануулжээ (Матай 7:15—20).
18. Христосын шашны ертөнцийн сургаал хийгээд үйлс нь юунд хүргэсэн бэ?
18 Тийнхүү, Христосын шашны ертөнцийнхний айлддаг сургаал хийгээд үйл хэрэг нь, өөрсдийгөө Библид итгэдэг бөгөөд Есүсийн жинхэнэ дагалдагчид гэж худал тунхагладгийг илчилдэг. Тэд Бурхан болон Библиэс урван тэрсэлсэн. Тэдний үйл хэрэг нь сая сая хүний эгдүүцэл дургүйг хүргэж, Бурханд итгэх итгэлээс холдуулах шалтгаан болдог.
19. Христосын шашны ертөнцийн бүтэлгүйтэл нь Бурхан болон Библийн бүтэлгүйтэл гэсэн үг мөн үү?
19 Хэдий тийм боловч, Христосын шашны ертөнцийн лам хуврагууд, сүм хийдүүд болон христосын бус шашнуудын бүтэлгүйтэл нь Библи бүтэлгүйтлээ гэсэн үг биш юм. Энэ нь Бурхан бүтэлгүйтлээ ч гэсэн үг биш. Харин ч, бидний төлөө болон бидний ирээдүйн талаар санаа тавьдаг Хамгийн Дээд Бурхан байдаг талаар Библи бидэнд мэдээлдэг. Зөвийг хийж, Дэлхий дахинд шударга ёс, энх тайван тогтохыг үзэх хүсэлтэй үнэнч шударга хүмүүсийг Бурхан хэрхэн шагнахыг Библи хэлж өгдөг. Мөн тэрчлэн, ёс бус явдал хийгээд зовлон зүдүүрийг Бурхан хүлцэн зөвшөөрдгийн учрыг, ах дүүдээ хор хөнөөл учруулдаг, мөн түүнчлэн, өөрсдийгөө Бурханд үйлчилдэг гэж нотолдог мөртлөө хэрэг дээрээ тийн үйлддэггүй хүмүүсээс Дэлхийг хэрхэн аврахыг тайлбарладаг.
[Догол мөрийн асуулт]
[17-р хуудасны зураг]
Дантен «Там»
[Зураг эзэмшигч]
Doré’s illustration of Barrators—Giampolo for Dante’s Divine Comedy
[17-р хуудасны зураг]
Христосын шашны ертөнцийн Гурвал
[17-р хуудасны зураг]
Энэтхэгийн Гурвал
[Зураг эзэмшигч]
Courtesy of The British Museum
[17-р хуудасны зураг]
Египетийн Гурвал
[Зураг эзэмшигч]
Museo Egizio, Turin
[18-р хуудасны зураг]
Есүсийн сургаалын эсрэг аль алиных нь лам хуврагууд дайныг дэмжиж байлаа
[Зураг эзэмшигч]
U.S. Army photo