Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 115

Шинэ диваажин

Шинэ диваажин

ЭНД байгаа том бүдүүн мод, өнгө алаглах цэцэг, өндөр өндөр уулыг хар даа. Сайхан байгаа биз? Тэр янзага бяцхан жаалын гараас юм идэж байгааг хараач. Бас тэнд зүлгэн дээр хэвтэх арслангууд, цаана идээшилж яваа морьдыг хар даа. Тийм сайхан нутагт танай гэр байвал гоё биш гэж үү?

Бурхан чамайг диваажин дэлхийд мөнх амьдруулахыг хүсдэг. Мөн, одоо хүмүүсийг шаналгаад байгаа өвчин зовлон чамд бүү тусаасай гэж хүсдэг. Шинэ диваажинд амьдрах хүмүүст: «Бурхан тэдэнтэй хамт байна. Тэнд үхэх, уйлах, өвдөх гэж байхгүй болно. Хуучин юм бүхэн өнгөрөн одлоо» гэж Библи амласан байдаг.

Энэ гайхамшигтай сайхан өөрчлөлтийг Есүс хийх юм. Хэзээ гэдгийг чи мэдэх үү? Тийм ээ, дэлхийг ёс бус бүхнээс, муу хүмүүсээс цэвэрлэсний дараа. Есүс дэлхий дээр байхдаа янз бүрийн өвчтэй хүмүүсийг эдгээж, үхсэн хүнийг хүртэл дахин амилуулж байсныг санаж байгаа биз дээ. Үүгээрээ Есүс хаанчлалынхаа үед юу хийхээ үзүүлсэн юм.

Шинэ диваажинд ямар сайхан байхыг бодоод үз дээ! Есүс сонгож авсан хүмүүстэйгээ хамт тэнгэрээс захирах болно. Тэр захирагчид хүн бүрийг анхааран халамжилж, жаргалтай байлгах юм. Тэгвэл Бурхан биднийг энэ шинэ диваажиндаа мөнх амьдруулна гэдэгт итгэхийн тулд яах ёстойг мэдэж авъя.