Skip to content

Гарчиг руу орох

«Библийн тухай өгүүлдэг миний ном»-ыг судлах асуултууд

«Библийн тухай өгүүлдэг миний ном»-ыг судлах асуултууд

Өгүүллэг 1

Бурхан бүтээж эхэлсэн нь

  1. Сайн сайхан бүхнийг хэн өгсөн бэ? Жишээ хэлээрэй.

  2. Бурхан хамгийн анх юу бүтээсэн бэ?

  3. Анхны тэнгэр элч яагаад онцгой байсан бэ?

  4. Дэлхий анх ямар байсныг дүрслэн хэлээрэй. (Зураг үзээрэй.)

  5. Бурхан дэлхийг хүн, амьтанд зориулж яаж бэлдсэн бэ?

Нэмэлт асуулт:

  1. Иеремиа 10:12-ыг уншина уу.

    Бурхны ямар ямар чанар бүтээлээс нь харагддаг вэ? (Ис. 40:26; Ром 11:33)

  2. Колоссай 1:15—17-г уншина уу.

    Есүс бүтээх ажилд ямар үүрэг гүйцэтгэсэн бэ? Үүнийг мэдээд бид Есүст яаж хандах нь зүйтэй вэ? (Кол. 1:15—17)

  3. Эхлэл 1:1—10-ыг уншина уу.

    1. Дэлхий хэрхэн бий болсон бэ? (Эх. 1:1)

    2. Бурхан «анхны өдөр» юу бүтээсэн бэ? (Эх. 1:3—5)

    3. «Хоёр дахь өдөр» юу бүтээснийг дүрслэн хэлнэ үү. (Эх. 1:7, 8)

Өгүүллэг 2

Үзэсгэлэнт цэцэрлэг

  1. Бурхан дэлхийг бидний гэр болгохын тулд хэрхэн бэлдсэн бэ?

  2. Бурхны бүтээсэн олон төрөл зүйлийн амьтдаас нэрлээрэй. (Зураг үзээрэй.)

  3. Еден цэцэрлэг яагаад өвөрмөц байсан бэ?

  4. Бурхан дэлхийг бүхэлд нь ямар болгохыг хүссэн бэ?

Нэмэлт асуулт:

  1. Эхлэл 1:11—25-ыг уншина уу.

    1. Бурхан «гурав дахь өдөр» юу бүтээсэн бэ? (Эх. 1:12)

    2. «Дөрөв дэх өдөр» юу бүтээсэн бэ? (Эх. 1:16)

    3. «Тав, зургаа дахь өдөр» Бурхан ямар ямар төрлийн амьтан бүтээсэн бэ? (Эх. 1:20, 21, 25)

  2. Эхлэл 2:8, 9-ийг уншина уу.

    Бурхан Еден цэцэрлэгт ямар хоёр онцгой мод ургуулсан бэ? Тэр хоёр мод юуны бэлэгдэл байсан бэ?

Өгүүллэг 3

Анхны эрэгтэй эмэгтэй хүн

  1. 3-р өгүүллэгийн зураг 2-р өгүүллэгийн зургаас ямар ялгаатай байна вэ?

  2. Анхны эрэгтэй хүнийг хэн бүтээсэн бэ? Тэр хүнийг хэн гэдэг байсан бэ?

  3. Бурхан Адамд ямар ажил өгсөн бэ?

  4. Бурхан Адамыг яагаад бөх гэгч нь унтуулсан бэ?

  5. Адам Ева хоёр хэр удаан амьдрах байсан бэ? Бурхан тэднээр ямар ажил хийлгэхийг хүсэж байсан бэ?

Нэмэлт асуулт:

  1. Дуулал 83:18-ыг уншина уу.

    Ехова дэлхий дээр ямар хосгүй байр суурьтай вэ? (Дан. 4:17)

  2. Эхлэл 1:26—31-ийг уншина уу.

    1. «Зургаа дахь өдөр» Бурхан ямар сор бүтээл туурвисан бэ? Энэ бүтээл нь амьтдаас юугаараа ялгаатай вэ? (Эх. 1:26)

    2. Ехова, хүн амьтан хоёрт юу өгсөн бэ? (Эх. 1:30)

  3. Эхлэл 2:7—25-ыг уншина уу.

    1. Адам амьтдад нэр өгөх даалгавраа биелүүлэхийн тулд яах ёстой байсан бэ? (Эх. 2:19)

    2. Гэрлэх, тусдаа амьдрах, салалтын тухай Еховагийн үзлийг ойлгоход Эхлэл 2:24 хэрхэн тусалдаг вэ? (Мат. 19:4—6, 9)

Өгүүллэг 4

Тэд орон гэргүй болсны учир

  1. Зургаас харахад, Адам Ева хоёрт юу тохиолдсон байна вэ?

  2. Ехова тэднийг яагаад шийтгэсэн бэ?

  3. Могой Евад юу гэж хэлсэн бэ?

  4. Могойг хэн Еватай яриулсан бэ?

  5. Адам Ева хоёр диваажин гэрээ яагаад алдсан бэ?

Нэмэлт асуулт:

  1. Эхлэл 2:16, 17; 3:1—13, 24-ийг уншина уу.

    1. Могой Евад тавьсан асуултаараа Еховаг яаж гүтгэсэн бэ? (Эх. 3:1—5; 1 Иох. 5:3)

    2. Евад тохиолдсон явдал бидэнд ямар сургамж болдог вэ? (Флп. 4:8; Иак. 1:14, 15; 1 Иох. 2:16)

    3. Адам Ева хоёр хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээхээс хэрхэн зайлсхийсэн бэ? (Эх. 3:12, 13)

    4. Еден цэцэрлэгийн зүүн талд харуулд зогссон херубууд Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг хэрхэн дэмждэг байсан бэ? (Эх. 3:24)

  2. Илчлэлт 12:9-ийг уншина уу.

    Сатан хүн төрөлхтнийг Бурхны эрх мэдлийн эсрэг босгох гэж оролдоод ямар амжилтад хүрсэн бэ? (1 Иох. 5:19)

Өгүүллэг 5

Хэцүү амьдрал эхэлсэн нь

  1. Еден цэцэрлэгээс гарснаас хойш Адам Ева хоёрын амьдрал ямар болсон бэ?

  2. Адам Ева хоёр яаж эхэлсэн бэ? Яагаад?

  3. Адам Ева хоёрын хүүхдүүд яагаад хөгширч, үхэх болсон бэ?

  4. Адам Ева хоёр Еховагийн үгэнд орсон бол тэд ч, үр хүүхэд нь ч яаж амьдрах байсан бэ?

  5. Ева дуулгаваргүйгээсээ болоод ямар зовлон амсдаг болсон бэ?

  6. Адам Евагийн анхны хоёр хүүгийн нэрийг хэн гэдэг вэ?

  7. Зураг дээр байгаа бусад хүүхдүүд хэн бэ?

Нэмэлт асуулт:

  1. Эхлэл 3:16—23; 4:1, 2-ыг уншина уу.

    1. Газарт хараал хүрсэн нь Адамын амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ? (Эх. 3:17—19; Ром 8:20, 22)

    2. «Амьд нэгэн» гэсэн утгатай Ева гэдэг нэр яагаад тохирсон нэр байсан бэ? (Эх. 3:20)

    3. Ехова, Адам Ева хоёрыг нүгэл үйлдсэнийх нь дараа ч хэрхэн анхаарч халамжилж байсан бэ? (Эх. 3:7, 21)

  2. Илчлэлт 21:3, 4-ийг уншина уу.

    Та юуг үгүй болоосой гэж тэсэн ядан хүлээж байна вэ?

Өгүүллэг 6

Сайн муу хоёр хүү

  1. Каин Абел хоёр юу хийдэг байсан бэ?

  2. Каин Абел хоёр Еховад ямар бэлэг авчирсан бэ?

  3. Еховад яагаад Абелын бэлэг таалагдаад, Каиных таалагдаагүй вэ?

  4. Каин ямар хүн байсан бэ? Ехова түүнийг засах гэж хэрхэн оролддог байсан бэ?

  5. Каин хээр талд дүү Абелтайгаа хоёулхнаа очоод яасан бэ?

  6. Каиныг дүү Абелаа алсных нь дараа юу болсныг яриарай.

Нэмэлт асуулт:

  1. Эхлэл 4:2—26-г уншина уу.

    1. Еховагийн хэлснээр, Каин ямар аюултай байдалд орчихоод байсан бэ? (Эх. 4:7)

    2. Каин зүрх сэтгэлдээ юу байгааг хэрхэн харуулсан бэ? (Эх. 4:9)

    3. Гэмгүй хүний цус урсгахыг Ехова юу гэж үздэг вэ? (Эх. 4:10; Ис. 26:21)

  2. 1 Иохан 3:11, 12-ыг уншина уу.

    1. Каин яагаад ихэд уурласан бэ? Энэ явдал өнөөдөр бидэнд ямар сургамж болдог вэ? (Эх. 4:4, 5; Сур. 27:4; Иак. 3:16)

    2. Гэрийнхэн маань бүгдээрээ Еховаг эсэргүүцлээ ч, Бурханд үнэнч үлдэж болохыг Библи хэрхэн харуулдаг вэ? (Дуу. 27:10; Мат. 10:21, 22)

  3. Иохан 11:25-ыг уншина уу.

    Ехова өөрт нь үнэнч байсныхаа төлөө амиа алдсан бүх хүнд хамаатай ямар амлалт өгсөн бэ? (Иох. 5:24)

Өгүүллэг 7

Зоригтой хүн

  1. Енох бусад хүнээс юугаараа өөр байсан бэ?

  2. Енохын үед хүмүүс яагаад муу юм их хийдэг байсан бэ?

  3. Хүмүүс ямар ямар муу юм хийдэг байсан бэ? (Зураг үзээрэй.)

  4. Енох яагаад зоригтой байх хэрэгтэй байсан бэ?

  5. Тэр үед хүмүүс хэд насалдаг байсан бэ? Енох хэд насалсан бэ?

  6. Енохыг нас барснаас хойш юу болсон бэ?

Нэмэлт асуулт:

  1. Эхлэл 5:21—24, 27-г уншина уу.

    1. Енох Еховатай ямар харьцаатай байсан бэ? (Эх. 5:24)

    2. Библид бичсэнээр, дэлхий дээр хамгийн урт насалсан хүн хэн бэ? Тэр хүн хэдэн настайдаа нас барсан бэ? (Эх. 5:27)

  2. Эхлэл 6:5-ыг уншина уу.

    Енохыг нас барснаас хойш дэлхий дээрх нөхцөл байдал аль хэр муудсан бэ? Тэр үе өнөөгийнхтэй юугаараа адилхан бэ? (2 Тим. 3:13)

  3. Лук 3:23, 37-г уншина уу.

    Енох «Бурхантай хамт явдаг» байсны ачаар ямар шагнал авсан бэ? (Эх. 5:22)

  4. Иуда 14, 15-ыг уншина уу.

    Өнөөдөр христианууд хүмүүсийг Армагеддоноос сэрэмжлүүлэхдээ Енохын гаргасан эр зоригийг хэрхэн дуурайж болох вэ? (2 Тим. 4:2; Евр. 13:6)

Өгүүллэг 8

Аварга хүмүүс

  1. Бурхны тэнгэр элчүүдийн зарим нь Сатаны үгийг дагаад яасан бэ?

  2. Тэд яагаад тэнгэрийн ажлаа орхиод, дэлхий дээр бууж ирсэн бэ?

  3. Тэнгэр элчүүд дэлхий дээр бууж ирээд, өөрсдөдөө хүний бие хийсэн нь яагаад буруу байсан бэ?

  4. Тэнгэр элчийн хүүхэд жирийн хүүхдээс ямар ялгаатай байсан бэ?

  5. Тэнгэр элчийн хүүхэд аварга биетэй болмогцоо яадаг байсан бэ? (Зураг үзээрэй.)

  6. Енохоос хойш хэн гэдэг сайн хүн дэлхий дээр амьдарч байсан бэ? Бурхан тэр хүнд яагаад хайртай байсан бэ?

Нэмэлт асуулт:

  1. Эхлэл 6:1—8-ыг уншина уу.

    Бидний биеэ авч явах байдал Еховад ямар сэтгэгдэл төрүүлж болох талаар Эхлэл 6:6 юу харуулдаг вэ? (Дуу. 78:40, 41; Сур. 27:11)

  2. Иуда 6-г уншина уу.

    Ноагийн үед анхны «байр сууриа сахихаа» больсон тэнгэр элчүүдийн жишээ бидэнд юу хэлдэг вэ? (1 Кор. 3:5—9; 2 Петр 2:4, 9, 10)

Өгүүллэг 9

Ноа хөвөгч авдар барьсан нь

  1. Ноагийнх ам бүл хэдүүлээ байсан бэ? Гурван хүүгийнх нь нэрийг хэн гэдэг вэ?

  2. Бурхан Ноад ер бусын ямар юм хийх даалгавар өгсөн бэ? Яагаад тэр вэ?

  3. Ноаг хөвөгч авдрын тухай ярихад хүмүүс яасан бэ?

  4. Бурхны тушаалаар Ноа амьтдыг яасан бэ?

  5. Бурхан хөвөгч авдрын хаалгыг хаасны дараа Ноа гэрийнхэнтэйгээ юу хийх ёстой байсан бэ?

Нэмэлт асуулт:

  1. Эхлэл 6:9—22-ыг уншина уу.

    1. Ноа юуны ачаар жинхэнэ Бурхны гарамгай үйлчлэгч болсон бэ? (Эх. 6:9, 22)

    2. Ехова хүчирхийлэлд яаж ханддаг вэ? Амралт чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ энэ тухай мэдлэгээ хэрхэн ашиглах нь зүйтэй вэ? (Эх. 6:11, 12; Дуу. 11:5)

    3. Бид Еховагийн байгууллагаас удирдамж заавар авахдаа Ноаг хэрхэн дуурайж болох вэ? (Эх. 6:22; 1 Иох. 5:3)

  2. Эхлэл 7:1—9-ийг уншина уу.

    Ехова Ноаг төгс бус гэлгүй «зөв шударга» хүн гэж үздэг байснаас нь бид хэрхэн урамшдаг вэ? (Эх. 7:1; Сур. 10:16; Ис. 26:7)

Өгүүллэг 10

Усан галав

  1. Бороо орж эхлэхэд яагаад нэг ч хүн хөвөгч авдарт орж чадаагүй вэ?

  2. Ехова хэдэн өдөр, хэдэн шөнө бороо оруулсан бэ? Ус аль хэр гүнзгий болсон бэ?

  3. Газар дэлхий усанд автахад хөвөгч авдар яасан бэ?

  4. Аварга хүмүүс Усан галаваар амьд үлдсэн үү? Аварга хүмүүсийн аавууд юу болж хувирсан бэ?

  5. Таван сарын дараа хөвөгч авдар яасан бэ?

  6. Ноа хэрээг яагаад гадагш гаргасан бэ?

  7. Ноа ус татарсныг яаж мэдсэн бэ?

  8. Ноаг гэрийнхэнтэйгээ авдарт жил гаруй болсны дараа Бурхан юу гэж хэлсэн бэ?

Нэмэлт асуулт:

  1. Эхлэл 7:10—24-ийг уншина уу.

    1. Бурхан дэлхий дээрх юуг устгасан бэ? (Эх. 7:23)

    2. Усан галав эхэлснээс хойш газар хатах хүртэл хэдий хэрийн хугацаа өнгөрсөн бэ? (Эх. 7:11; 8:13, 14)

  2. Эхлэл 8:1—17-г уншина уу.

    Ехова дэлхийн талаарх анхны санаа зорилгоо өөрчлөөгүйг Эхлэл 8:17 хэрхэн харуулдаг вэ? (Эх. 1:22)

  3. 1 Петр 3:19, 20-ийг уншина уу.

    1. Самуун дэгдээсэн тэнгэр элчүүдийг тэнгэрт буцаж очиход нь ямар ял оноосон бэ? (Иуда 6)

    2. Ехова ард түмнээ аварч чаддаг гэдэгт итгэх итгэлийг Ноа ба түүний гэр бүлийнхний явдал хэрхэн бэхжүүлдэг вэ? (2 Петр 2:9)

Өгүүллэг 11

Анхны солонго

  1. Зурагт дүрсэлснээр, Ноа хөвөгч авдраас гараад хамгийн түрүүнд юу хийсэн бэ?

  2. Усан галавын дараа Бурхан Ноа болон түүний гэрийнхэнд ямар даалгавар өгсөн бэ?

  3. Бурхан юу гэж амласан бэ?

  4. Бид солонго харах болгондоо юуг санах хэрэгтэй вэ?

Нэмэлт асуулт:

  1. Эхлэл 8:18—22-ыг уншина уу.

    1. Өнөө үед бид Еховад яаж «тааламжит анхилуун үнэр» өргөж болох вэ? (Эх. 8:21; Евр. 13:15, 16)

    2. Ехова хүний зүрхний хандлагыг ямар гэж хэлсэн бэ? Тийм учраас бид юунаас болгоомжилж сурах ёстой вэ? (Эх. 8:21; Мат. 15:18, 19)

  2. Эхлэл 9:9—17-г уншина уу.

    1. Бурхан бүх хүн, амьтантай ямар гэрээ байгуулсан бэ? (Эх. 9:10, 11)

    2. Солонгын гэрээ хэр удаан хүчинтэй байх вэ? (Эх. 9:16)

Өгүүллэг 12

Хүмүүс өндөр цамхаг барьсан нь

  1. Нимрод ямар хүн байсан бэ? Бурхан түүнд яаж ханддаг байсан бэ?

  2. Зураг дээр, хүмүүс яагаад тоосго хийж байна вэ?

  3. Энэ барилгын ажил Еховад яагаад таалагдаагүй вэ?

  4. Ехова хүмүүсийг цамхаг барихыг нь яаж болиулсан бэ?

  5. Тэр хотыг юу гэж нэрлэсэн бэ? Ямар утгатай нэр вэ?

  6. Бурхан хэлийг нь хутгалдуулсны дараа хүмүүс яасан бэ?

Нэмэлт асуулт:

  1. Сургаалт үгс 3:31-ийг уншина уу.

    Нимрод ямар зан чанартай хүн байсан бэ? Энэ нь бидэнд ямар сургамжтай вэ? (Дуу. 11:5)

  2. Эхлэл 11:1—9-ийг уншина уу.

    Хүмүүс ямар зорилгоор цамхаг барихаар шийдсэн бэ? Төлөвлөгөө нь яагаад нурсан бэ? (Эх. 11:4; Сур. 16:18; Иох. 5:44)

Өгүүллэг 13

Абрахам Бурхны анд нөхөр мөн

  1. Ур хотынхон ямар хүмүүс байсан бэ?

  2. Зураг дээр байгаа хүн хэн бэ? Тэр хэзээ төрсөн, хаана амьдарч байсан хүн бэ?

  3. Бурхан Абрахамд юу гэж хэлсэн бэ?

  4. Абрахам яагаад «Бурхны анд нөхөр» хэмээн алдаршсан бэ?

  5. Абрахамыг Ураас явахад хэн хамт явсан бэ?

  6. Абрахамыг Канаан нутагт ирэхэд Бурхан түүнд юу гэж хэлсэн бэ?

  7. Абрахамыг 99 настай байхад Бурхан юу амласан бэ?

Нэмэлт асуулт:

  1. Эхлэл 11:27—32-ыг уншина уу.

    1. Абрахам Лот хоёр ямар холбоотой байсан бэ? (Эх. 11:27)

    2. Гэр бүлээ аваад Канаан уруу нүүсэн нь Тера гэж бичсэн байдаг ч, нүүдэл суудлыг санаачилсан нь, үнэн хэрэгтээ, Абрахам байсан гэдгийг бид хаанаас мэддэг вэ? Абрахам яагаад нүүхээр шийдсэн бэ? (Эх. 11:31; Үйлс 7:2—4)

  2. Эхлэл 12:1—7-г уншина уу.

    Ехова Абрахамыг Канаан нутагт очсоны дараа түүнтэй байгуулсан гэрээндээ юу нэмж оруулсан бэ? (Эх. 12:7)

  3. Эхлэл 17:1—8, 15—17-г уншина уу.

    1. Абрамыг 99 настай байхад Бурхан нэрийг нь хэн болгож өөрчилсөн бэ? Яагаад? (Эх. 17:5)

    2. Ехова Сараг яаж ивээнэ гэж амласан бэ? (Эх. 17:15, 16)

  4. Эхлэл 18:9—19-ийг уншина уу.

    1. Эхлэл 18:19-д бичсэнээр, Ехова эцгүүдэд ямар үүрэг оноосон бэ? (Д.хууль 6:6, 7; Еф. 6:4)

    2. Бид Еховагаас юу ч нууж чадахгүй гэдгийг Сарад тохиолдсон ямар явдал харуулдаг вэ? (Эх. 18:12, 15; Дуу. 44:21)

Өгүүллэг 14

Бурхан Абрахамын итгэлийг шалгасан нь

  1. Бурхан Абрахамд юу гэж амласан бэ? Амласандаа яаж хүрсэн бэ?

  2. Зурагт дүрсэлснээр, Бурхан Абрахамын итгэлийг яаж шалгасан бэ?

  3. Абрахам Бурхны өгсөн тушаалын учрыг ойлгоогүй ч яасан бэ?

  4. Абрахамыг хүүгээ алахаар хутгаа гаргамагц юу болсон бэ?

  5. Абрахам Бурханд хэр бат итгэлтэй байсан бэ?

  6. Тахил өргөхөд нь зориулж Бурхан Абрахамд юуг, яаж өгсөн бэ?

Нэмэлт асуулт:

  1. Эхлэл 21:1—7-г уншина уу.

    Абрахам хүүгээ найман хоногтой байхад нь яагаад хөвч хөндөх ёслол үйлдсэн бэ? (Эх. 17:10—12; 21:4)

  2. Эхлэл 22:1—18-ыг уншина уу.

    Исаак, эцэг Абрахамдаа дуулгавартай байдгаа хэрхэн харуулсан бэ? Энэ нь яаж илүү чухал ач холбогдолтой ирээдүйн үйл явдлын үлгэр загвар болсон бэ? (Эх. 22:7—9; 1 Кор. 5:7; Флп. 2:8, 9)

Өгүүллэг 15

Лотын эхнэр эргэж харжээ

  1. Абрахам Лот хоёр яагаад салж нүүсэн бэ?

  2. Лот яагаад Содомд амьдрахаар шийдсэн бэ?

  3. Содом хотынхон ямар хүмүүс байсан бэ?

  4. Хоёр тэнгэр элч Лотод юу анхааруулсан бэ?

  5. Лотын эхнэр яагаад давсан хөшөө болсон бэ?

  6. Лотын эхнэрийн явдал бидэнд ямар сургамжтай вэ?

Нэмэлт асуулт:

  1. Эхлэл 13:5—13-ыг уншина уу.

    Хоорондох бэрхшээлээ шийдэхдээ Абрахамаас юунд суралцаж болох вэ? (Эх. 13:8, 9; Ром 12:10; Флп. 2:3, 4)

  2. Эхлэл 18:20—33-ыг уншина уу.

    Бурхны Абрахамтай ярьсан яриа, Ехова Есүс хоёр шударгаар шүүнэ гэсэн итгэлийг бидэнд хэрхэн төрүүлдэг вэ? (Эх. 18:25, 26; Мат. 25:31—33)

  3. Эхлэл 19:1—29-ийг уншина уу.

    1. Библид тэмдэглэсэн энэ явдлаас харвал, ижил хүйстэнтэйгээ явалдахыг Бурхан хэрхэн үздэг вэ? (Эх. 19:5, 13; Лев. 20:13)

    2. Лот Абрахам хоёр Бурхны удирдлагад хэрхэн өөр өөрөөр хандсан бэ? Үүнээс бид ямар сургамж авч болох вэ? (Эх. 19:15, 16, 19, 20; 22:3)

  4. Лук 17:28—32-ыг уншина уу.

    Лотын эхнэр эд баялагт яаж ханддаг байсан бэ? Энэ нь бидэнд ямар сургамжтай вэ? (Лук 12:15; 17:31, 32; Мат. 6:19—21, 25)

  5. 2 Петр 2:6—8-ыг уншина уу.

    Хүрээлэн буй ёс бус ертөнцөд Лотын адилаар яаж хандах хэрэгтэй вэ? (Езе. 9:4; 1 Иох. 2:15—17)

Өгүүллэг 16

Исаак сайн эхнэр авсан нь

  1. Зураг дээрх эрэгтэй эмэгтэй хоёр хэн бэ?

  2. Абрахам хүүдээ эхнэр авч өгөхийн тулд яасан бэ? Яагаад?

  3. Абрахамын зарцын залбирлын хариуд юу болсон бэ?

  4. Исаактай гэрлэмээр байна уу гэж асуухад Ребека юу гэж хариулсан бэ?

  5. Исаак юуны ачаар эргээд баяр баясгалантай болсон бэ?

Нэмэлт асуулт:

  1. Эхлэл 24:1—67-г уншина уу.

    1. Ребека худгийн дэргэд Абрахамын зарцтай уулзахдаа ямар ямар сайхан чанар илэрхийлсэн бэ? (Эх. 24:17—20; Сур. 31:17, 31)

    2. Абрахамын, хүүгийнхээ төлөө хийсэн зүйл өнөөгийн христиануудад ямар сайхан жишээ болдог вэ? (Эх. 24:37, 38; 1 Кор. 7:39; 2 Кор. 6:14)

    3. Бид яагаад Исаакийн адил «бясалгал хийх» буюу эргэцүүлэн бодох цаг гаргах хэрэгтэй вэ? (Эх. 24:63; Дуу. 77:12; Флп. 4:8)

Өгүүллэг 17

Хоорондоо төсгүй ихрүүд

  1. Есав, Иаков гэж хэн бэ? Тэр хоёр юугаараа төсгүй вэ?

  2. Өвөө Абрахамаа нас барахад Есав Иаков хоёр хэдэн настай байсан бэ?

  3. Есав эцэг эхийнхээ сэтгэлийг зовоох юу хийсэн бэ?

  4. Есав дүү Иаковтаа яагаад их уурласан бэ?

  5. Исаак хүү Иаковтаа юу гэж захисан бэ?

Нэмэлт асуулт:

  1. Эхлэл 25:5—11, 20—34-ийг уншина уу.

    1. Ехова Ребекийн ихэр хоёр хүүгийн талаар юу гэж зөгнөсөн бэ? (Эх. 25:23)

    2. Есав Иаков хоёр, ууган хүү байх эрхэд яаж өөр өөр ханддаг байсан бэ? (Эх. 25:31—34)

  2. Эхлэл 26:34, 35; 27:1—46; 28:1—5-ыг уншина уу.

    1. Есав сүнслэг зүйлийг эрхэмлэдэггүй байсан нь юунаас харагддаг вэ? (Эх. 26:34, 35; 27:46)

    2. Исаак, хүү Иаковтаа Бурхны ивээлийг хүртээсэй гэсэндээ юу гэж захисан бэ? (Эх. 28:1—4)

  3. Еврей 12:16, 17-г уншина уу.

    Есавын жишээнээс үзвэл, ариун юмыг үл тоомсорлох нь ямар үр дагаварт хүргэдэг вэ?

Өгүүллэг 18

Иаков Харанд очсон нь

  1. Зураг дээрх бүсгүй хэн бэ? Иаков түүнд юу хийж өгсөн бэ?

  2. Иаков Рахелтай гэрлэхийн тулд юу хийхэд бэлэн байсан бэ?

  3. Иаковыг Рахелтай гэрлэх болоход Лабан яасан бэ?

  4. Иаков Рахелыг эхнэрээ болгохын тулд яахыг зөвшөөрсөн бэ?

Нэмэлт асуулт:

  1. Эхлэл 29:1—30-ийг уншина уу.

    1. Өөрийг нь Лабан мэхэлж байхад ч шударга үнэнч гэдгээ Иаков хэрхэн баталсан бэ? Энэ явдлаас ямар сургамж авч болох вэ? (Эх. 29:26—28; Мат. 5:37)

    2. Дурлал хайр хоёрын ялгааг Иаковын жишээ хэрхэн харуулдаг вэ? (Эх. 29:18, 20, 30; Сол. 8:6)

    3. Ямар дөрвөн эмэгтэй Иаковын гэр бүлийн гишүүн болж, хожим нь Иаковт хөвгүүд төрүүлж өгсөн бэ? (Эх. 29:23, 24, 28, 29)

Өгүүллэг 19

Иаковын өнөр бүл

  1. Иаковын анхны эхнэр Леагаас төрсөн зургаан хүүг хэн гэдэг вэ?

  2. Леагийн шивэгчин Зилпа хэн гэдэг хоёр хүүг Иаковт төрүүлж өгсөн бэ?

  3. Рахелын шивэгчин Билхагийн Иаковт төрүүлж өгсөн хоёр хүүгийн нэрийг хэн гэдэг вэ?

  4. Рахел хэн гэдэг хоёр хүү төрүүлсэн бэ? Бага хүүгээ төрүүлэхдээ яасан бэ?

  5. Зураг дээр дүрсэлснээр, Иаков хэдэн хүүтэй байсан бэ? Тэднээс юу бий болсон бэ?

Нэмэлт асуулт:

  1. Эхлэл 29:32—35; 30:1—26; 35:16—19-ийг уншина уу.

    Иаковын 12 хүүгээр жишээлж бодоход, эрт цагт еврей хөвгүүдэд, их төлөв, яаж нэр өгдөг байсан бэ?

  2. Эхлэл 37:35-ыг уншина уу.

    Библид ганцхан Динагийн нэрийг дурдсан байдаг ч Иаков олон охинтой байсныг бид хаанаас мэддэг вэ? (Эх. 37:34, 35)

Өгүүллэг 20

Динад гай учирсан нь

  1. Абрахам Исаак нар хүүхдүүдээ Канаан нутгийн хүмүүстэй гэрлүүлэхийг яагаад хүсдэггүй байсан бэ?

  2. Иаков охиноо канаан охидтой найзлахад дуртай байсан уу?

  3. Динаг ширтэж байгаа хүн хэн бэ? Тэр хүн ямар муу юм хийсэн бэ?

  4. Динагийн ах Симеон Леви хоёр болсон явдлыг дуулаад юу хийсэн бэ?

  5. Симеон Леви хоёрын хийсэн хэргийг Иаков сайшаасан уу?

  6. Энэ айлын хамаг гай зовлон юунаас болсон бэ?

Нэмэлт асуулт:

  1. Эхлэл 34:1—31-ийг уншина уу.

    1. Дина, охин насаа гээснийхээ хариуцлагыг яагаад өөрөө хүлээх ёстой байсан бэ? (Гал. 6:7)

    2. Өнөөгийн залуучууд Динагийн жишээнээс сургамж авснаа хэрхэн харуулж болох вэ? (Сур. 13:20; 1 Кор. 15:33; 1 Иох. 5:19)

Өгүүллэг 21

Ах нар нь Иосефыг үзэн ядсан нь

  1. Ах нар нь Иосефт яагаад атаархдаг байсан бэ? Тэгээд яасан бэ?

  2. Ах нар нь Иосефыг яах гэж байсан бэ? Реубен юу гэж хэлсэн бэ?

  3. Ишмаел худалдаачдыг хүрч ирэхэд юу болсон бэ?

  4. Иосефыг үхсэн гэж аавдаа итгүүлэхийн тулд ах нар нь юу хийсэн бэ?

Нэмэлт асуулт:

  1. Эхлэл 37:1—35-ыг уншина уу.

    1. Христианууд хурлын дотор гарсан гэмт үйлдлийг мэдээлэх асуудалд Иосефыг хэрхэн дуурайж болох вэ? (Эх. 37:2; Лев. 5:1; 1 Кор. 1:11)

    2. Ах нар нь юунаас болж Иосефтой тэрслэх болсон бэ? (Эх. 37:11, 18; Сур. 27:4; Иак. 3:14—16)

    3. Иаков яаж гашуудсан нь жирийн явдал бэ? (Эх. 37:35)

Өгүүллэг 22

Иосеф шоронд орсон нь

  1. Иосефыг Египет уруу авч явахад тэр хэдэн настай байсан бэ? Тэнд очиход нь түүнийг яасан бэ?

  2. Иосеф яагаад шоронд орсон бэ?

  3. Иосеф шоронд ямар үүрэгтэй болсон бэ?

  4. Иосеф шоронд байхдаа фараоны сөнч талхчин хоёрын төлөө юу хийсэн бэ?

  5. Сөнч шоронгоос суллагдсаныхаа дараа яасан бэ?

Нэмэлт асуулт:

  1. Эхлэл 39:1—23-ыг уншина уу.

    Завхайрахыг хориглосон Бурхны хууль тэр үед бичигдээгүй байсан ч Иосеф ямар учраас Потифарын эхнэрээс зугтсан бэ? (Эх. 2:24; 20:3; 39:9)

  2. Эхлэл 40:1—23-ыг уншина уу.

    1. Сөнч юу зүүдэлж, Ехова Иосефт ямар тайлал өгснийг товч ярина уу. (Эх. 40:9—13)

    2. Талхчин юу зүүдэлсэн бэ? Тэр зүүд ямар утгатай байсан бэ? (Эх. 40:16—19)

    3. Өнөөдөр «итгэмжит, ухаалаг боолын» анги Иосефыг хэрхэн дуурайдаг вэ? (Эх. 40:8; Дуу. 36:9; Иох. 17:17; Үйлс 17:2, 3)

    4. Христианууд төрсөн өдрийн баяр тэмдэглэдэггүйн учрыг Эхлэл 40:20 хэрхэн харуулдаг вэ? (Ном. 7:1; Марк 6:21—28)

Өгүүллэг 23

Фараоны зүүд

  1. Нэг шөнө фараон яасан бэ?

  2. Тэр сөнч, Иосефыг яагаад сая санасан бэ?

  3. Зурагт дүрсэлснээр, фараон ямар хоёр зүүд зүүдэлсэн бэ?

  4. Иосеф хоёр зүүдний учрыг юу гэж хэлсэн бэ?

  5. Иосеф Египетэд яаж фараоны дараа орох хамгийн чухал хүн болсон бэ?

  6. Иосефын ах нар яагаад Египетэд ирсэн бэ? Тэд яагаад дүүгээ таниагүй вэ?

  7. Иосеф ямар зүүд зүүдэлснээ санасан бэ? Энэ зүүднээсээ юу ойлгосон бэ?

Нэмэлт асуулт:

  1. Эхлэл 41:1—57-г уншина уу.

    1. Иосеф фараоны анхаарлыг Еховад хэрхэн хандуулсан бэ? Өнөөгийн христианууд түүний жишээг хэрхэн дуурайж болох вэ? (Эх. 41:16, 25, 28; Мат. 5:16; 1 Петр 2:12)

    2. Египетэд болсон өнтэй сайхан хийгээд ган зудтай жилүүд Еховагийн орчин үеийн ард түмний болон христ шашны ертөнцийн сүнслэг байдлын хоорондох эрс ялгааг хэрхэн харуулдаг вэ? (Эх. 41:29, 30; Ам. 8:11, 12)

  2. Эхлэл 42:1—8; 50:20-ийг уншина уу.

    Еховагийн үйлчлэгчид нутгийн заншлаар хүний албан тушаалыг хүндэтгэж, өмнө нь сөгдөж мөргөх нь буруу юу? (Эх. 42:6)

Өгүүллэг 24

Иосеф ах нараа туршсан нь

  1. Иосеф ах нараа яагаад туршуул хийсэн гэж буруутгасан бэ?

  2. Иаков отгон хүү Бениаминаа яагаад Египет уруу явуулсан бэ?

  3. Иосефын мөнгөн аяга Бениамины богцонд яаж орсон бэ?

  4. Иуда Бениаминыг суллуулахын тулд юу гэж гуйсан бэ?

  5. Иосефын ах нар өөрчлөгдөөд ямар болсон бэ?

Нэмэлт асуулт:

  1. Эхлэл 42:9—38-ыг уншина уу.

    Эхлэл 42:18-д Иосефын хэлсэн үг өнөөдөр Еховагийн байгууллагад удирдах үүрэг хүлээсэн хүмүүст юу сануулдаг вэ? (Нех. 5:15; 2 Кор. 7:1, 2)

  2. Эхлэл 43:1—34-ийг уншина уу.

    1. Реубен ууган хүү байсан ч, Иуда ах дүү нараа төлөөлөн ярьдаг хүн болсон нь юунаас харагддаг вэ? (Эх. 43:3, 8, 9; 44:14, 18; Ш.дээд 5:2)

    2. Иосеф ах нараа хэрхэн туршсан бэ? Ямар зорилгоор? (Эх. 43:33, 34)

  3. Эхлэл 44:1—34-ийг уншина уу.

    1. Иосеф ах дүү нартаа танигдахгүйн тулд заль зохион, өөрийгөө юу хийдэг гэж хэлсэн бэ? (Эх. 44:5, 15; Лев. 19:26)

    2. Иосефын ах нар урьдын атаач зангаа хэдийнээ орхисноо хэрхэн харуулсан бэ? (Эх. 44:13, 33, 34)

Өгүүллэг 25

Гэр бүлээрээ Египет уруу нүүсэн нь

  1. Иосеф ах дүү нартаа өөрийгөө илчлэхэд тэд яасан бэ?

  2. Иосеф ах дүү нартаа юуг эелдэгхэн тайлбарласан бэ?

  3. Фараон Иосефын ах дүү нарын тухай дуулаад юу гэж хэлсэн бэ?

  4. Иаковынхан Египетэд нүүж ирэхдээ аль хэр өнөр өтгөн болсон байсан бэ?

  5. Иаковынхныг юу гэж нэрлэх болсон бэ? Яагаад?

Нэмэлт асуулт:

  1. Эхлэл 45:1—28-ыг уншина уу.

    Ехова өөрийнх нь үйлчлэгчдэд хор хүргэх гэсэн санааг сайнаар эргүүлж чаддагийг Иосефын түүх хэрхэн харуулдаг вэ? (Эх. 45:5—8; Ис. 8:10; Флп. 1:12—14)

  2. Эхлэл 46:1—27-г уншина уу.

    Ехова Иаковыг Египет уруу явах замд ямар баталгаа өгсөн бэ? (Эх. 46:1—4)

Өгүүллэг 26

Иов бол Бурханд үнэнч хүн

  1. Иов гэж хэн бэ?

  2. Сатан ямар бодолтой байсан бэ? Бодсоноо хэрэгжүүлж чадсан уу?

  3. Ехова Сатанд юу хийхийг зөвшөөрсөн бэ? Яагаад?

  4. Эхнэр нь Иовд яагаад «Бурхнаа хараагаад, үх» гэж хэлсэн бэ? (Зураг үзээрэй.)

  5. Хоёр дахь зургаас үзвэл, Ехова Иовыг яаж шагнасан бэ? Яагаад?

  6. Хэрэв бид Еховад Иов шиг үнэнч байвал ямар шагнал авах вэ?

Нэмэлт асуулт:

  1. Иов 1:1—22-ыг уншина уу.

    Христианууд өнөөдөр Иовыг хэрхэн дуурайж болох вэ? (Иов 1:1; Флп. 2:15; 2 Петр 3:14)

  2. Иов 2:1—13-ыг уншина уу.

    Иов болон түүний эхнэр, Сатаны хавчлагад хэрхэн өөр өөрөөр хандсан бэ? (Иов 2:9, 10; Сур. 19:3; Мика 7:7; Мал. 3:14)

  3. Иов 42:10—17-г уншина уу.

    1. Иовын авсан шагнал, үнэнч амьдарсныхаа төлөө Есүсийн авсан шагнал хоёр юугаараа ижил төстэй вэ? (Иов 42:12; Флп. 2:9—11)

    2. Иов Бурханд үнэнч байсныхаа төлөө ивээл хүртсэн нь бидэнд ямар урам хайрладаг вэ? (Иов 42:10, 12; Евр. 6:10; Иак. 1:2—4, 12; 5:11)

Өгүүллэг 27

Египетийг муу хаан захирдаг болсон нь

  1. Зураг дээр, ташуур барьсан хүн хэн бэ? Тэр хэнийг ташуурдаж байна вэ?

  2. Иосефыг нас барсны дараа израильчуудад юу тохиолдсон бэ?

  3. Египетчүүд израильчуудаас яагаад айдаг болсон бэ?

  4. Израиль ээжүүдийг хүүхдээ төрүүлэхэд нь тусалдаг эмэгтэйчүүдэд фараон ямар тушаал өгсөн бэ?

Нэмэлт асуулт:

  1. Египетээс гарсан нь 1:6—22-ыг уншина уу.

    1. Ехова Абрахамд өгсөн амлалтаа хэрхэн биелүүлж эхэлсэн бэ? (Ег. 1:7; Эх. 12:2; Үйлс 7:17)

    2. Еврей эх баригчид амийг ариун гэж хүндэтгэдгээ хэрхэн харуулсан бэ? (Ег. 1:17; Эх. 9:6)

    3. Эх баригчид Еховад үнэнч байсныхаа төлөө ямар шагнал хүртсэн бэ? (Ег. 1:20, 21; Сур. 19:17)

    4. Абрахамаас гарах, амласан Үрийн талаарх Еховагийн санаа зорилгыг Сатан хэрхэн нураахыг оролдсон бэ? (Ег. 1:22; Мат. 2:16)

Өгүүллэг 28

Бяцхан Мосе хэрхэн аврагдсан нь

  1. Зураг дээрх нялх хүүхэд хэн бэ? Хэний хуруунаас зуурчихсан байна вэ?

  2. Мосегийн ээж хүүгээ алуулахгүйн тулд юу хийсэн бэ?

  3. Зураг дээрх охин хэн бэ? Тэр яасан бэ?

  4. Фараоны охин нялх хүүхдийг олоход Мириам юу гэж асуусан бэ?

  5. Гүнж Мосегийн ээжид юу гэж хэлсэн бэ?

Нэмэлт асуулт:

  1. Египетээс гарсан нь 2:1—10-ыг уншина уу.

    Мосегийн ээжид хүүгээ бага насанд нь сурган, хүмүүжүүлэх ямар боломж байсан бэ? Энэ нь өнөөгийн эцэг эхчүүдэд ямар жишээ болдог вэ? (Ег. 2:9, 10; Д.хууль 6:6—9; Сур. 22:6; Еф. 6:4; 2 Тим. 3:15)

Өгүүллэг 29

Мосегийн зугтсаны учир

  1. Мосе хаана өсөж торнисон бэ? Төрсөн эцэг эхийнхээ тухай юу мэддэг байсан бэ?

  2. Мосе 40 настай байхдаа яасан бэ?

  3. Хүн зодож байсан израиль хүнд Мосе юу гэж хэлсэн бэ? Тэр хүн юу гэж хариулсан бэ?

  4. Мосе яагаад Египетээс зугтсан бэ?

  5. Мосе хаашаа зугтсан бэ? Тэнд хэнтэй танилцсан бэ?

  6. Мосе Египетээс дүрвэснээс хойших 40 жилд юу хийсэн бэ?

Нэмэлт асуулт:

  1. Египетээс гарсан нь 2:11—25-ыг уншина уу.

    Мосе Египетийн эрдэмд олон жил боловсорсон ч, Ехова болон түүний ард түмэнд үнэнчээ хэрхэн харуулсан бэ? (Ег. 2:11, 12; Евр. 11:24)

  2. Үйлс 7:22—29-ийг уншина уу.

    Мосе Израилийг Египетийн боолчлолоос өөрөө чөлөөлөх гэж оролдсоноос бид ямар сургамж авч болох вэ? (Үйлс 7:23—25; 1 Петр 5:6, 10)

Өгүүллэг 30

Шатаж буй бут

  1. Зураг дээрх уул ямар нэртэй вэ?

  2. Мосег хонио туугаад тэр ууланд хүрч ирэхэд үзэгдсэн ер бусын зүйлийг дүрслэн хэлээрэй.

  3. Шатаж буй бутан дундаас юу гэж хэлэх дуу гарсан бэ? Хэний дуу байсан бэ?

  4. Бурхан ард түмнээ өөрөөр нь удирдуулан Египетээс гаргана гэж хэлэхэд Мосе юу гэж хариулсан бэ?

  5. Мосег хэн явуулсныг хүмүүс асуувал юу гэж хариулахыг Бурхан зааж өгсөн бэ?

  6. Өөрийг нь Бурхан явуулсан гэдгийг Мосе яаж батлах ёстой байсан бэ?

Нэмэлт асуулт:

  1. Египетээс гарсан нь 3:1—22-ыг уншина уу.

    Христиан даалгавраа биелүүлж чадамгүй санагдлаа ч Ехова тусална гэсэн итгэлийг Мосед тохиолдсон явдал хэрхэн өгдөг вэ? (Ег. 3:11, 13; 2 Кор. 3:5, 6)

  2. Египетээс гарсан нь 4:1—20-ийг уншина уу.

    1. Мидианд өнгөрүүлсэн 40 жилийн хугацаанд Мосегийн зан чанар хэрхэн өөрчлөгдсөн бэ? Хуралд хариуцлагатай үүрэг хүлээхийг эрмэлздэг хүмүүс эндээс ямар сургамж авч болох вэ? (Ег. 2:11, 12; 4:10, 13; Мика 6:8; 1 Тим. 3:1, 6, 10)

    2. Ехова байгууллагаараа дамжуулж үйлчлэгчээ шийтгэлээ ч, Мосегийн жишээнээс юунд итгэлтэй байж болох вэ? (Ег. 4:12—14; Дуу. 103:14; Евр. 12:4—11)

Өгүүллэг 31

Мосе Аарон хоёр фараонтой уулзсан нь

  1. Мосе Аарон хоёрыг гайхамшиг үйлдэхэд израильчууд яасан бэ?

  2. Мосе Аарон хоёр фараонд юу гэж хэлсэн бэ? Фараон юу гэж хариулсан бэ?

  3. Зурагт үзүүлснээр, Аароныг таягаа газар хаяхад юу болсон бэ?

  4. Ехова фараонд ямар сургамж өгсөн бэ? Фараон яаж хүлээж авсан бэ?

  5. Арав дахь гамшгийн дараа ямар үйл явдал болсон бэ?

Нэмэлт асуулт:

  1. Египетээс гарсан нь 4:27—31; 5:1—23-ыг уншина уу.

    Фараон: «Би Еховаг огт мэдэхгүй» гэж хэлсэн нь ямар утгатай байсан бэ? (Ег. 5:2, ШЕ; 1 Сам. 2:12; Ром 1:21)

  2. Египетээс гарсан нь 6:1—13, 26—30-ийг уншина уу.

    1. Ехова, Абрахам Исаак Иаков нарт өөрийнхөө юуг мэдүүлээгүй байсан бэ? (Ег. 3:13, 14; 6:3; Эх. 12:8)

    2. Мосе Еховагийн өгсөн даалгаврыг биелүүлж чадахгүй гэж бодсон ч Бурхан түүгээр ажлаа хийлгэсээр байсан нь бидэнд ямар итгэл төрүүлдэг вэ? (Ег. 6:12, 30; Лук 21:13—15)

  3. Египетээс гарсан нь 7:1—13-ыг уншина уу.

    1. Мосе Аарон хоёр Еховагийн буулгах гэж буй шийтгэлийг фараонд зоригтой хэлснээрээ Бурхны өнөөгийн үйлчлэгчдэд ямар жишээ үлдээсэн бэ? (Ег. 7:2, 3, 6; Үйлс 4:29—31)

    2. Ехова Египетийн бурхдаас хамаагүй хүчтэй гэдгээ хэрхэн харуулсан бэ? (Ег. 7:12; Ш.дээд 29:12)

Өгүүллэг 32

Арван гамшиг

  1. Энэ зургуудыг ашиглаад, Египетэд Еховагийн буулгасан эхний гурван гамшгийг дүрслэн хэлээрэй.

  2. Эхний гурван гамшиг болон бусад гамшиг хоорондоо ямар ялгаатай байсан бэ?

  3. Дөрөв, тав, зургаа дахь гамшиг нь юу байсан бэ?

  4. Долоо, найм, ес дэх гамшгийг дүрслэн хэлээрэй.

  5. Ехова арав дахь гамшгийн өмнө израильчуудад юу хийхийг тушаасан бэ?

  6. Арав дахь гамшиг нь юу байсан бэ? Үүний дараа юу болсон бэ?

Нэмэлт асуулт:

  1. Египетээс гарсан нь 7:19—8:23-ыг уншина уу.

    1. Египетийн «илбэчид» Еховагийн буулгасан эхний хоёр гамшгийг яг дуурайлгаж чадаж байсан ч гурав дахь гамшгийн дараа юуг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон бэ? (Ег. 8:18, 19; Мат. 12:24—28)

    2. Ехова ард түмнээ хамгаалах чадалтайг дөрөв дэх гамшиг хэрхэн нотолсон бэ? Энэ нь Библид зөгнөсөн «үлэмж их зовлонтой» тулгарахад нь Бурхны ард түмэнд ямар итгэл төрүүлэх вэ? (Ег. 8:22, 23; Илч. 7:13, 14; Ш.дэд 16:9)

  2. Египетээс гарсан нь 8:24; 9:3, 6, 10, 11, 14, 16, 23—25; 10:13—15; 21—23-ыг уншина уу.

    1. Фараон болон илбэчид ямар хоёр бүлэг хүнийг төлөөлдөг вэ? Өнөөдөр ч гэсэн тэр хоёр бүлэг юу хийх чадваргүй вэ? (Ег. 8:10, 18, 19; 9:14)

    2. Ехова Сатанд өнөөг хүртэл байхыг зөвшөөрсний учрыг ойлгоход Египетээс гарсан нь 9:16 хэрхэн тусалдаг вэ? (Ром 9:21, 22)

  3. Египетээс гарсан нь 12:21—32-ыг уншина уу.

    «Дээгүүр өнгөрөх баярын хурга» олон хүнд аврагдах боломж хэрхэн олгосон бэ? Энэ арга хэмжээ юуг зааж байсан бэ? (Ег. 12:21—23; Иох. 1:29; Ром 5:18, 19, 21; 1 Кор. 5:7)

Өгүүллэг 33

Улаан тэнгисийг гаталсан нь

  1. Эмэгтэйчүүд, хүүхдүүдээс гадна хэдэн израиль эрчүүд Египетээс явсан бэ? Тэдэнтэй хамт хэн явсан бэ?

  2. Фараон израильчуудыг явуулсныхаа дараа яасан бэ?

  3. Ехова египетчүүдийг ард түмэн уруугаа довтлуулахгүйн тулд юу хийсэн бэ?

  4. Мосег таягаа Улаан тэнгис дээгүүр сунгахад юу болсон бэ? Израильчууд яасан бэ?

  5. Египетчүүдийг израильчуудын араас тэнгис уруу давхин ороход юу болсон бэ?

  6. Израильчууд аврагдсандаа Еховад баярлаж, талархсанаа хэрхэн илэрхийлсэн бэ?

Нэмэлт асуулт:

  1. Египетээс гарсан нь 12:33—36-г уншина уу.

    Ехова ард түмэндээ Египетийн боолчлолд олон жил зовсных нь хөлсийг өгүүлэхийн тулд ямар арга хэмжээ авсан бэ? (Ег. 3:21, 22; 12:35, 36)

  2. Египетээс гарсан нь 14:1—31-ийг уншина уу.

    Египетээс гарсан нь 14:13, 14-т бичигдсэн Мосегийн үг удахгүй болох Армагеддоныг хүлээж байгаа Еховагийн орчин үеийн үйлчлэгчдэд ямар сэтгэл төрүүлдэг вэ? (Ш.дэд 20:17; Дуу. 91:8)

  3. Египетээс гарсан нь 15:1—8, 20, 21-ийг уншина уу.

    1. Еховагийн үйлчлэгчид Бурхандаа яагаад магтуу дуулах учиртай вэ? (Ег. 15:1, 2; Дуу. 105:2, 3; Илч. 15:3, 4)

    2. Улаан тэнгисийн дэргэд Мириам бусад эмэгтэйн хамт Еховаг магтан алдаршуулсан нь өнөөгийн христиан эмэгтэйчүүдэд ямар жишээ болдог вэ? (Ег. 15:20, 21; Дуу. 68:11)

Өгүүллэг 34

Шинэ хоол

  1. Хүмүүс газраас юу түүж байна вэ? Үүнийг юу гэдэг вэ?

  2. Мосе ард олонд манна түүж авах тухай ямар заавар өгсөн бэ?

  3. Ехова ард түмэндээ зургаа дахь өдөр юу хийхийг тушаасан бэ? Яагаад?

  4. Маннаг долоо дахь өдөр идэхээр үлдээхэд Ехова ямар гайхамшиг үйлдсэн бэ?

  5. Ехова ард түмнээ маннагаар хэр удаан хооллосон бэ?

Нэмэлт асуулт:

  1. Египетээс гарсан нь 16:1—36; Тооллого 11:7—9-ийг уншина уу.

    1. Христиан хуралд хариуцлагатай үүрэг хүлээсэн ах нарыг хүндэтгэх шаардлагатайг Египетээс гарсан нь 16:8 хэрхэн харуулдаг вэ? (Евр. 13:17)

    2. Израильчууд цөлд байхдаа, Еховагаас хамаардаг гэдгээ өдөр бүр хэрхэн санадаг байсан бэ? (Ег. 16:14—16, 35; Д.хууль 8:2, 3)

    3. Есүсийн хэлснээр, манна юуг бэлэгддэг байсан бэ? Бид «тэнгэрээс буух [энэхүү] талхнаас» ямар ач тус хүртдэг вэ? (Иох. 6:31—35, 40)

  2. Иошуа 5:10—12-ыг уншина уу.

    Израильчууд хэдэн жил манна идсэн бэ? Үүгээр тэд яаж соригдсон бэ? Энэ түүхээс бид юунд суралцаж болох вэ? (Ег. 16:35; Тоол. 11:4—6; 1 Кор. 10:10, 11)

Өгүүллэг 35

Ехова хуулиа өгсөн нь

  1. Израильчууд Египетээс гараад, хоёр сар орчмын дараа хаана буудалласан бэ?

  2. Ехова израильчуудад ямар хүсэлт тавьсан бэ? Тэгэхэд нь тэд юу гэж хариулсан бэ?

  3. Ехова Мосед яагаад хоёр чулуун хавтан өгсөн бэ?

  4. Ехова израильчуудад Арван тушаалаас гадна өөр ямар ямар хууль өгсөн бэ?

  5. Есүс Христ ямар хоёр хуулийг хамгийн агуу нь гэж хэлсэн бэ?

Нэмэлт асуулт:

  1. Египетээс гарсан нь 19:1—25; 20:1—21; 24:12—18; 31:18-ыг уншина уу.

    Христиан болно гэж яахыг хэлдгийг ойлгоход Египетээс гарсан нь 19:8 хэрхэн тусалдаг вэ? (Мат. 16:24; 1 Петр 4:1—3)

  2. Дэд хууль 6:4—6; Левит 19:18; Матай 22:36—40-ийг уншина уу.

    Христианууд Бурхан болон бусдыг хайрладгаа хэрхэн харуулдаг вэ? (Марк 6:34; Үйлс 4:20; Ром 15:2)

Өгүүллэг 36

Алтан тугал

  1. Зураг дээрх хүмүүс юу хийж байна вэ? Яагаад?

  2. Ехова яагаад хилэгнэн уурласан бэ? Мосе хүмүүсийн хийж байгаа зүйлийг үзээд яасан бэ?

  3. Мосе зарим эрэгтэйд ямар тушаал өгсөн бэ?

  4. Энэ түүхээс бид ямар сургамж авах ёстой вэ?

Нэмэлт асуулт:

  1. Египетээс гарсан нь 32:1—35-ыг уншина уу.

    1. Жинхэнэ шашныг хуурамч шашинтай хутгахад Еховад ямар санагддагийг энэ явдал харуулдаг вэ? (Ег. 32:4—6, 10; 1 Кор. 10:7, 11)

    2. Христианууд дуулах, бүжиглэх гэх зэргээр зугаацаж цэнгэхдээ юу анхаарах хэрэгтэй вэ? (Ег. 32:18, 19; Еф. 5:15, 16; 1 Иох. 2:15—17)

    3. Леви овгийнхон зөвт байдлын талд зогсохын ямар сайхан жишээ үзүүлсэн бэ? (Ег. 32:25—28; Дуу. 15:1, 2)

Өгүүллэг 37

Мөргөлийн асар

  1. Зураг дээр юу байна вэ? Ямар зориулалттай вэ?

  2. Ехова Мосед яагаад барьж буулгахад амархан асар хийхийг тушаасан бэ?

  3. Асрын цаад жигүүрийн жижиг тасалгаанд юун хайрцаг байна вэ? Тэр хайрцагт юу байдаг вэ?

  4. Ехова хэнийг тэргүүн тахилчаар сонгосон бэ? Тэргүүн тахилч юу хийдэг байсан бэ?

  5. Асрын том тасалгаан доторх гурван зүйлийн нэрийг хэлээрэй.

  6. Асрын хашаанд байдаг хоёр юм юу вэ? Ямар зориулалттай вэ?

Нэмэлт асуулт:

  1. Египетээс гарсан нь 25:8—40; 26:1—37; 27:1—8; 28:1-ийг уншина уу.

    «Гэрчлэлийн авдар» дээрх херубууд юуг төлөөлдөг байсан бэ? (Ег. 25:20, 22; Тоол. 7:89; Х.дэд 19:15)

  2. Египетээс гарсан нь 30:1—10, 17—21; 34:1, 2; Еврей 9:1—5-ыг уншина уу.

    1. Биеийн ариун цэвэр сахих зайлшгүй шаардлагатайг Ехова яагаад асарт үйлчилдэг тахилчдад онцлон тушаасан бэ? Үүнээс бид юу ойлгодог вэ? (Ег. 30:18—21; 40:30, 31; Евр. 10:22)

    2. Еврей христиануудад захидал бичиж байх тэр үед асрыг хэрэглэхээ больж, Хуулийн гэрээ хүчингүй болсныг элч Паул хэрхэн харуулсан бэ? (Евр. 9:1, 9; 10:1)

Өгүүллэг 38

12 туршуул

  1. Зураг дээрх усан үзмийн хонгорцог ямар байна вэ? Үүнийг хаанаас авчирсан бэ?

  2. Мосе яагаад Канаан нутаг уруу 12 туршуул явуулсан бэ?

  3. Буцаж ирээд, арван туршуул Мосед юу гэж хэлсэн бэ?

  4. Хоёр туршуул Еховад найддагаа яаж харуулсан бэ? Тэднийг хэн гэдэг вэ?

  5. Ехова яагаад уурласан бэ? Мосед юу гэж хэлсэн бэ?

Нэмэлт асуулт:

  1. Тооллого 13:1—33-ыг уншина уу.

    1. Газар нутгийг тандуулахаар ямар хүмүүсийг сонгосон бэ? Тэд нэр төртэй ямар даалгавар авсан бэ? (Тоол. 13:2, 3, 18—20)

    2. Иошуа Калеб хоёрын бодол бусад туршуулынхаас яагаад өөр байсан бэ? Эндээс бид юунд суралцаж болох вэ? (Тоол. 13:28—30; Мат. 17:20; 2 Кор. 5:7)

  2. Тооллого 14:1—38-ыг уншина уу.

    1. Еховагийн дэлхий дэх төлөөлөгчдөд дургүйцэж болохгүйн учрыг тайлбарлана уу. (Тоол. 14:2, 3, 27; Мат. 25:40, 45; 1 Кор. 10:10)

    2. Ехова үйлчлэгч нэг бүрээ анхаарч байдгийг Тооллого 14:24 хэрхэн харуулдаг вэ? (Х.дээд 19:18; Сур. 15:3)

Өгүүллэг 39

Аароны таяг цэцэглэсэн нь

  1. Мосе Аарон хоёрын эрх мэдлийг хэн эсэргүүцсэн бэ? Тэд Мосед юу гэж хэлсэн бэ?

  2. Мосе, Кора болон түүний талд орсон 250 хүнд юу хий гэж хэлсэн бэ?

  3. Мосе ард олонд юу гэж хэлсэн бэ? Мосег үгээ дөнгөж хэлж дуусмагц юу болсон бэ?

  4. Кора ба түүний талын 250 хүнд юу тохиолдсон бэ?

  5. Аароны хүү Елеазар үхсэн хүмүүсийн бойпруудыг яасан бэ? Яагаад?

  6. Ехова Аароны таягнаас яагаад цэцэг ургуулсан бэ? (Зураг үзээрэй.)

Нэмэлт асуулт:

  1. Тооллого 16:1—49-ийг уншина уу.

    1. Кора ба түүний талынхан юу хийсэн бэ? Энэ нь, мөн чанартаа, Еховагийн эсрэг самуун дэгдээсэн хэрэг байсны учир юу вэ? (Тоол. 16:9, 10, 18; Лев. 10:1, 2; Сур. 11:2)

    2. Кора ба «хоёр зуун тавин удирдагч» ямар муу зан чанар илэрхийлсэн бэ? (Тоол. 16:1—3; Сур. 15:33; Ис. 49:7)

  2. Тооллого 17:1—11; 26:10-ыг уншина уу.

    1. Аароны таяг нахиалсан нь юуны баталгаа байсан бэ? Ехова тэр таягийг яагаад гэрээний авдарт хадгалахыг тушаасан бэ? (Тоол. 17:5, 8, 10; Евр. 9:4)

    2. Аароны таягны түүхээс бид ямар чухал сургамж авч болох вэ? (Тоол. 17:10; Үйлс 20:28; Флп. 2:14; Евр. 13:17)

Өгүүллэг 40

Мосе хад цохисон нь

  1. Ехова израильчуудыг цөлд байхад нь хэрхэн харж хандаж байсан бэ?

  2. Израильчууд Кадешт буудаллаад юу гэж гомдоллосон бэ?

  3. Ехова хүн, малд яаж ус өгсөн бэ?

  4. Зураг дээр, өөрийгөө зааж байгаа хүн хэн бэ? Тэр хүн яагаад өөрийгөө зааж байна вэ?

  5. Ехова, Мосе Аарон хоёрт яагаад уурласан бэ? Тэднийг яаж шийтгэсэн бэ?

  6. Хор ууланд юу болсон бэ? Хэн Израилийн тэргүүн тахилч болсон бэ?

Нэмэлт асуулт:

  1. Тооллого 20:1—13, 22—29; Дэд хууль 29:5-ыг уншина уу.

    1. Ехова израильчуудыг цөлд байхад нь харж хандаж байснаас бид юу мэдэж авч болох вэ? (Д.хууль 29:5; Мат. 6:31; Евр. 13:5; Иак. 1:17)

    2. Мосе Аарон хоёр өөрийг нь израильчуудын өмнө алдаршуулаагүйд Ехова хэрхэн хандсан бэ? (Тоол. 20:12; 1 Кор. 10:12; Илч. 4:11)

    3. Мосе Еховагийн сахилга батын арга хэмжээг хэрхэн хүлээн авсан нь бидэнд ямар сургамжтай вэ? (Тоол. 12:3; 20:12, 27, 28; Д.хууль 32:4; Евр. 12:7—11)

Өгүүллэг 41

Хүрэл могой

  1. Зураг дээр, шонг ороосон юм юу вэ? Ехова Мосед яагаад ийм юм хийхийг тушаасан бэ?

  2. Израильчууд Бурхны хийж өгсөн бүхэнд хэрхэн талархалгүй хандсан бэ?

  3. Ехова хорт могой илгээж ард түмнийг шийтгэхэд тэд Мосегоос юу гэж гуйсан бэ?

  4. Ехова Мосед яагаад хүрэл могой хийхийг тушаасан бэ?

  5. Энэ түүхээс бид ямар сургамж авч болох вэ?

Нэмэлт асуулт:

  1. Тооллого 21:4—9-ийг уншина уу.

    1. Израильчууд Еховагийн өгсөн зүйлд гомдоллож байсан нь бидэнд ямар сануулга болдог вэ? (Тоол. 21:5, 6; Ром 2:4)

    2. Дараа дараагийн олон зуун жил израильчууд тэр хүрэл могойг юунд ашиглаж байсан бэ? Эцэст нь Хезекиа хаан тэр могойг яасан бэ? (Тоол. 21:9; Х.дэд 18:1—4)

  2. Иохан 3:14, 15-ыг уншина уу.

    Шонгийн оройд байрлуулсан хүрэл могой Есүс Христийн шонд хадуулахыг хэрхэн бэлэгдсэн бэ? (Гал. 3:13; 1 Петр 2:24)

Өгүүллэг 42

Илжиг ярьсан нь

  1. Балак гэж хэн бэ? Тэр яагаад Балаам уруу элч илгээсэн бэ?

  2. Балаамын илжиг яагаад зам дээр хэвтсэн бэ?

  3. Илжигнийхээ юу гэж ярихыг Балаам сонссон бэ?

  4. Тэнгэр элч Балаамд юу хэлсэн бэ?

  5. Балаам Израилийг хараах гэхэд юу болсон бэ?

Нэмэлт асуулт:

  1. Тооллого 21:21—35-ыг уншина уу.

    Израиль аморичуудын хаан Сихон, Башаны хаан Ог нарыг ямар учраас ялсан бэ? (Тоол. 21:21, 23, 33, 34)

  2. Тооллого 22:1—40-ийг уншина уу.

    Балаам ямар учраас Израилийг хараахыг оролдсон бэ? Эндээс бид ямар ямар сургамж авч болох вэ? (Тоол. 22:16, 17; Сур. 6:16, 18; 2 Петр 2:15; Иуда 11)

  3. Тооллого 23:1—30-ийг уншина уу.

    Балаам Еховаг шүтдэг мэтээр ярьсан ч, үйлс нь хэрхэн зөрсөн бэ? (Тоол. 23:3, 11—14; 1 Сам. 15:22)

  4. Тооллого 24:1—25-ыг уншина уу.

    Еховагийн санаа зорилго заавал биелнэ гэсэн итгэлийг Библийн энэ түүх хэрхэн бэхжүүлдэг вэ? (Тоол. 24:10; Ис. 54:17)

Өгүүллэг 43

Иошуа удирдагч болсон нь

  1. Мосетой хамт зогсож байгаа хоёр хүн хэн бэ?

  2. Ехова Иошуад юу гэж хэлсэн бэ?

  3. Мосе яагаад Небо уулын оройд гарсан бэ? Ехова түүнд юу гэж хэлсэн бэ?

  4. Мосе хэдэн настайдаа нас барсан бэ?

  5. Ард олон яагаад гашуудсан бэ? Гэвч бас ямар учраас баяртай байсан бэ?

Нэмэлт асуулт:

  1. Тооллого 27:12—23-ыг уншина уу.

    Ехова Иошуад ямар чухал үүрэг хариуцлага хүлээлгэсэн бэ? Өнөөдөр Ехова ард түмэндээ санаа тавьдгаа яаж харуулдаг вэ? (Тоол. 27:15—19; Үйлс 20:28; Евр. 13:7)

  2. Дэд хууль 3:23—29-ийг уншина уу.

    Мосе Аарон хоёрыг Амласан газарт орохыг Ехова яагаад зөвшөөрөөгүй вэ? Эндээс бид ямар сургамж авч болох вэ? (Д.хууль 3:25—27; Тоол. 20:12, 13)

  3. Дэд хууль 31:1—8, 14—23-ыг уншина уу.

    Мосе Еховагийн сахилга батын арга хэмжээг даруухнаар хүлээн авсан нь үхэхийнхээ өмнө Израиль түмэнд хандаж хэлсэн үгнээс нь хэрхэн харагддаг вэ? (Д.хууль 31:6—8, 23)

  4. Дэд хууль 32:45—52-ыг уншина уу.

    Бурхны Үг бидний амьдралд хэрхэн нөлөөлөх ёстой вэ? (Д.хууль 32:47; Лев. 18:5; Евр. 4:12)

  5. Дэд хууль 34:1—12-ыг уншина уу.

    Мосе Еховаг хэзээ ч бодитоор хараагүй атал Дэд хууль 34:10 Бурхантай тогтоосон харьцааных нь талаар юу өгүүлдэг вэ? (Ег. 33:11, 20; Тоол. 12:8)

Өгүүллэг 44

Рахаб туршуулуудыг нуусан нь

  1. Рахабын гэр хаана байсан бэ?

  2. Зураг дээрх хоёр эрэгтэй хэн бэ? Тэд яагаад Иерихо хотод ирсэн бэ?

  3. Иерихогийн хаан, Рахабт юу гэж тушаасан бэ? Рахаб хариуд нь юу хэлсэн бэ?

  4. Рахаб, тэр хоёр хүнд яаж тусалсан бэ? Хариуд нь юу гуйсан бэ?

  5. Хоёр туршуул Рахабт юу гэж амласан бэ?

Нэмэлт асуулт:

  1. Иошуа 2:1—24-ийг уншина уу.

    Египетээс гарсан нь 23:27-д бичигдсэн Еховагийн амлалт израильчуудыг Иерихо уруу дайрах үеэр хэрхэн биелсэн бэ? (Иош. 2:9—11)

  2. Еврей 11:31-ийг уншина уу.

    Итгэлийн чухлыг Рахабын жишээ хэрхэн онцолдог вэ? (Ром 1:17; Евр. 10:39; Иак. 2:25)

Өгүүллэг 45

Иордан голыг гаталсан нь

  1. Израильчууд Еховагийн үйлдсэн ямар гайхамшгийн ачаар Иордан голыг гаталж чадсан бэ?

  2. Израильчууд Иордан голыг гатлахын тулд Бурханд итгэдгээ яаж харуулах ёстой болсон бэ?

  3. Ехова Иошуад яагаад голын ёроолоос 12 том чулуу авахыг тушаасан бэ?

  4. Тахилчдыг Иордан голын уснаас дөнгөж гармагц юу болсон бэ?

Нэмэлт асуулт:

  1. Иошуа 3:1—17-г уншина уу.

    1. Еховагаас ивээл, тусламж авахын тулд юу хийх шаардлагатайг энэ явдал харуулсан бэ? (Иош. 3:13, 15; Сур. 3:5; Иак. 2:22, 26)

    2. Израильчуудыг Амласан газарт орохоор Иордан голыг гатлах үед гол ямар байсан бэ? Тэр үед Ехова нэрээ хэрхэн алдаршуулсан бэ? (Иош. 3:15; 4:18; Дуу. 66:5—7)

  2. Иошуа 4:1—18-ыг уншина уу.

    12 чулууг ямар зорилгоор Иорданаас авч, Гилгалд аваачиж тавьсан бэ? (Иош. 4:4—7, 19—24)

Өгүүллэг 46

Иерихогийн хэрэм

  1. Ехова дайчид болон тахилчдад зургаан өдрийн турш юу хий гэж хэлсэн бэ?

  2. Тэд долоо дахь өдөр юу хийх ёстой байсан бэ?

  3. Иерихогийн хэрэм яаж байгааг зураг дээр дүрсэлж вэ?

  4. Цонхноос яагаад улаан уяа унжиж байна вэ?

  5. Иошуагийн тушаалаар дайчид хот болон тэндхийн оршин суугчдыг яах ёстой байсан бэ? Харин алт, мөнгө, хүрэл, төмрийг яах ёстой байсан бэ?

  6. Хоёр туршуулд ямар тушаал өгсөн бэ?

Нэмэлт асуулт:

  1. Иошуа 6:1—25-ыг уншина уу.

    1. Израильчууд Иерихог долоо дахь өдөр тойрон алхсан нь өнөөгийн эцсийн өдрүүдэд Еховагийн Гэрчүүдийн дэлгэрүүлэх ажилтай юугаараа төстэй вэ? (Иош. 6:15, 16; Ис. 60:22; Мат. 24:14; 1 Кор. 9:16)

    2. Иошуа 6:26-д тэмдэглэгдсэн зөгнөл 500-аад жилийн дараа хэрхэн биелсэн бэ? Энэ явдлаас Еховагийн амлалтын талаар юу мэдэж болох вэ? (Х.дээд 16:34; Ис. 55:11)

Өгүүллэг 47

Израилийн хулгайч

  1. Зурагт дүрсэлснээр, Иерихогоос авсан эд баялгийг нууж байгаа хүн хэн бэ? Түүнд хэн тусалж байна вэ?

  2. Ахан ба түүний гэрийнхний хийсэн хэрэг яагаад тийм ноцтой байсан бэ?

  3. Иошуа Еховагаас Аин тулалдаанд израильчуудын ялагдсаны учрыг асуухад юу гэж хариулсан бэ?

  4. Ахан болон түүний гэрийнхнийг Иошуа дээр авчирсны дараа тэдэнд юу тохиолдсон бэ?

  5. Аханыг шийтгэсэн нь бидэнд ямар чухал сургамж болдог вэ?

Нэмэлт асуулт:

  1. Иошуа 7:1—26-г уншина уу.

    1. Иошуа Бүтээгчтэйгээ ямар харьцаатай байсныг залбирал нь хэрхэн харуулдаг вэ? (Иош. 7:7—9; Дуу. 119:145; 1 Иох. 5:14)

    2. Аханд тохиолдсон явдлаас юу харагддаг вэ? Энэ нь бидэнд ямар анхааруулга болдог вэ? (Иош. 7:11, 14, 15; Сур. 15:3; 1 Тим. 5:24; Евр. 4:13)

  2. Иошуа 8:1—29-ийг уншина уу.

    Өнөөдөр христиан хуралд хүн бүр ямар үүрэг хүлээдэг вэ? (Иош. 7:13; Лев. 5:1; Сур. 28:13)

Өгүүллэг 48

Ухаант гибеончууд

  1. Гибеон хотын оршин суугчид хөрш зэргэлдээх хотуудын канаанчуудаас ямар ялгаатай байсан бэ?

  2. Зурагт дүрсэлснээр, гибеончууд яаж байна вэ? Яагаад?

  3. Иошуа болон Израилийн удирдагчид гибеончуудад юу гэж амласан бэ? Гэвч тэд гурван өдрийн дараа юу мэдсэн бэ?

  4. Бусад хотын хаад гибеончуудыг Израильтай эв найрамдалтай болсныг сонсоод яасан бэ?

Нэмэлт асуулт:

  1. Иошуа 9:1—27-г уншина уу.

    1. Ехова Израилийн ард түмэнд «уугуул нутгийнхныг нь устгахыг» тушаасан байсан ч гибеончуудыг амь хэлтрүүлсэн нь түүний ямар ямар чанарыг онцлон харуулсан бэ? (Иош. 9:22, 24; Мат. 9:13; Үйлс 10:34, 35; 2 Петр 3:9)

    2. Иошуа гибеончуудад өгсөн амлалтаа биелүүлснээрээ өнөөгийн христиануудад ямар сайхан жишээ үлдээсэн бэ? (Иош. 9:18, 19; Мат. 5:37; Еф. 4:25)

  2. Иошуа 10:1—5-ыг уншина уу.

    «Үй олон хүн» өнөөдөр гибеончуудыг хэрхэн дуурайдаг вэ? Ингэснээрээ хэний бай болдог вэ? (Иош. 10:4; Зех. 8:23; Мат. 25:35—40; Илч. 12:17)

Өгүүллэг 49

Нар зогссон нь

  1. Зураг дээр, Иошуа юу хэлж байна вэ? Яагаад?

  2. Ехова Иошуа болон түүний цэргүүдэд яаж тусалсан бэ?

  3. Иошуа дайсны хэдэн хааныг ялсан бэ? Үүний тулд хэдэн жил хэрэгтэй байсан бэ?

  4. Иошуа Канаан нутгийг яагаад хуваарилсан бэ?

  5. Иошуа хэдэн настайдаа нас барсан бэ? Сүүлд израильчуудад юу тохиолдсон бэ?

Нэмэлт асуулт:

  1. Иошуа 10:6—15-ыг уншина уу.

    Ехова Израилийн төлөө нар, сарыг зогсоосон гэдгийг мэдээд бид юунд итгэлтэй байдаг вэ? (Иош. 10:8, 10, 12, 13; Дуу. 18:3; Сур. 18:10)

  2. Иошуа 12:7—24-ийг уншина уу.

    Канааны 31 хааныг ялсан нь үнэндээ хэний гавьяа байсан бэ? Энэ нь бидэнд яагаад чухал бэ? (Иош. 12:7; 24:11—13; Д.хууль 31:8; Лук 21:9, 25—28)

  3. Иошуа 14:1—5-ыг уншина уу.

    Израилийн овгуудад газар яаж хуваарилсан бэ? Энэ нь Диваажинд ч бас газрыг өв болгон өгөх талаар юу харуулдаг вэ? (Иош. 14:2; Ис. 65:21; Езе. 47:21—23; 1 Кор. 14:33)

  4. Шүүгчид 2:8—13-ыг уншина уу.

    Израилийн удирдагч Иошуагийн адилаар, хэн өнөөдөр тэрс үзлийн эсрэг бат зогсдог вэ? (Шүү. 2:8, 10, 11; Мат. 24:45—47; 2 Тес. 2:3—6; Тит 1:7—9; Илч. 1:1; 2:1, 2)

Өгүүллэг 50

Зоригт хоёр эмэгтэй

  1. Шүүгчид гэж ямар хүмүүс вэ? Заримыг нь хэн гэдэг байсан бэ?

  2. Дебора нэр хүндтэй ямар ажил хийдэг байсан бэ?

  3. Иабин хаан, цэргийн жанжин Сисера нар израильчуудыг айлган сүрдүүлдэг байх үед Дебора Еховагаас ирсэн ямар мэдээг шүүгч Баракт хэлүүлсэн бэ? Хэн ялж, алдаршина гэж Дебора хэлсэн бэ?

  4. Иаел эрэлхэг эмэгтэй болохоо хэрхэн харуулсан бэ?

  5. Иабин хааныг үхсэний дараа юу болсон бэ?

Нэмэлт асуулт:

  1. Шүүгчид 2:14—22-ыг уншина уу.

    Израильчууд Еховаг яаж хилэгнүүлсэн бэ? Эндээс бид ямар сургамж авч болох вэ? (Шүү. 2:20; Сур. 3:1, 2; Езе. 18:21—23)

  2. Шүүгчид 4:1—24-ийг уншина уу.

    Орчин үеийн христиан эмэгтэйчүүд Дебора Иаел хоёрын итгэл, эр зоригийн жишээнээс юунд суралцаж болох вэ? (Шүү. 4:4, 8, 9, 14, 21, 22; Сур. 31:30; 1 Кор. 16:13)

  3. Шүүгчид 5:1—31-ийг уншина уу.

    Барак Дебора нарын дуулсан ялалтын дууг яагаад удахгүй болох «Хармагедоны» тухай залбиралд тооцож болох вэ? (Шүү. 5:3, 31; Ш.дээд 16:8—10; Илч. 7:9, 10; 16:16; 19:19—21)

Өгүүллэг 51

Рут Наоми хоёр

  1. Наоми яагаад Моаб нутагт очих болсон бэ?

  2. Рут, Орпа гэж юун хүмүүс вэ?

  3. Наоми, Рут Орпа хоёрыг ард түмэндээ буцаж оч гэж хэлэхэд тэд яасан бэ?

  4. Боаз гэж хэн бэ? Тэр хүн Рут Наоми хоёрт яаж тусалсан бэ?

  5. Боаз Рут хоёрын хүүхдийг хэн гэдэг вэ? Хожим нь тэр хэний өвөө болсон бэ?

Нэмэлт асуулт:

  1. Рут 1:1—17-г уншина уу.

    1. Рут үнэнч хайраа хэрхэн гайхамшигтай илэрхийлсэн бэ? (Рут 1:16, 17)

    2. Рутийн сэтгэлгээ, өнөөдөр дэлхийд байгаа тослогдсон хүмүүст хандах «өөр хонинуудын» хандлагыг хэрхэн тусгадаг вэ? (Иох. 10:16, ШГ; Зех. 8:23)

  2. Рут 2:1—23-ыг уншина уу.

    Рут өнөөгийн охид бүсгүйчүүдэд ямар сайхан жишээ үзүүлсэн бэ? (Рут 2:17, 18; Сур. 23:22; 31:15)

  3. Рут 3:5—13-ыг уншина уу.

    1. Рут залуу хүнтэй биш, өөртэй нь гэрлэхэд бэлэн байгааг Боаз юу гэж үзсэн бэ?

    2. Рутийн гаргасан шийдвэрээс үнэнч хайрын тухай юу ойлгож болох вэ? (Рут 3:10; 1 Кор. 13:4, 5)

  4. Рут 4:7—17-г уншина уу.

    Өнөө үед христиан эрчүүд Боазыг яаж дуурайж болох вэ? (Рут 4:9, 10; 1 Тим. 3:1, 12, 13; 5:8)

Өгүүллэг 52

Гидеон ба түүний 300 дайчин

  1. Израильчууд яагаад гай зовлонд унасан бэ? Тэдэнд ямар зовлон учирсан бэ?

  2. Ехова Гидеонд, цэргүүд чинь хэтэрхий олон байна гэж яагаад хэлсэн бэ?

  3. Айж байгаа хүмүүсийг гэртээ буц гэж Гидеоны хэлсний дараа хэдэн хүн үлдсэн бэ?

  4. Ехова Гидеоны цэргийн тоог яаж 300 хүртэл бууруулсныг зураг дээрээс тайлбарлаарай.

  5. Гидеон 300 цэргээ яаж бэлэн байдалд оруулсан бэ? Израиль тулалдаанд хэрхэн ялсан бэ?

Нэмэлт асуулт:

  1. Шүүгчид 6:36—40-ийг уншина уу.

    1. Гидеон Еховагийн хүсэл тааллыг яаж магадалсан бэ?

    2. Өнөөдөр бид Еховагийн хүсэл таалал юу болохыг яаж мэдэх вэ? (Сур. 2:3—6; Мат. 7:7—11; 2 Тим. 3:16, 17)

  2. Шүүгчид 7:1—25-ыг уншина уу.

    1. Анхаарал болгоомж алдсан цэргүүдээс эрс ялгаран, сонор сэрэмжтэй байсан 300 дайчнаас юунд суралцаж болох вэ? (Шүү. 7:3, 6; Ром 13:11, 12; Еф. 5:15—17)

    2. Гидеоныг харж, дуурайн үйлдсэн 300 дайчны адил бид Их Гидеон Есүс Христийг хэрхэн дуурайж болох вэ? (Шүү. 7:17; Мат. 11:29, 30; 28:19, 20; 1 Петр 2:21)

    3. Еховагийн байгууллагад ямар ч үүрэг хүлээлээ гэсэн, сэтгэл хангалуун байхад маань Шүүгчид 7:21 хэрхэн тусалдаг вэ? (1 Кор. 4:2; 12:14—18; Иак. 4:10)

  3. Шүүгчид 8:1—3-ыг уншина уу.

    Ефраимчууд өөртэй нь сөргөлдөхөөр ирэхэд Гидеоны хэрхэн зохицуулсан нь итгэл нэгтэнтэйгээ зөрчилдсөн үед бидэнд ямар сургамжтай вэ? (Сур. 15:1; Мат. 5:23, 24; Лук 9:48)

Өгүүллэг 53

Иефтагийн амлалт

  1. Иефта гэж хэн бэ? Тэр хүн ямар үед амьдарч байсан бэ?

  2. Иефта Еховад юу гэж амласан бэ?

  3. Иефта аммончуудыг ялаад, гэртээ буцаж ирмэгцээ яагаад гутарсан бэ?

  4. Иефтагийн охин аавынхаа амласныг сонсоод, юу гэж хэлсэн бэ?

  5. Хүмүүс яагаад Иефтагийн охинд хайртай байсан бэ?

Нэмэлт асуулт:

  1. Шүүгчид 10:6—18-ыг уншина уу.

    Израильчууд Еховад үнэнч бус байсан явдлаас бид юуг цаг үргэлж санаж явах хэрэгтэй вэ? (Шүү. 10:6, 15, 16; Ром 15:4; Илч. 2:10)

  2. Шүүгчид 11:1—11, 29—40-ийг уншина уу.

    1. Иефта охиноо «шатаалт тахил» болгон өргөсөн гэдэг нь түүнийг тахил болгож галд өргөсөн гэсэн үг биш болохыг бид хаанаас мэддэг вэ? (Шүү. 11:31; Лев. 16:24; Д.хууль 18:10, 12)

    2. Иефта охиноо тахил болгож өргөсөн гэдэг нь юу гэсэн үг вэ?

    3. Еховад амласнаа биелүүлсэн Иефтагаас бид юу сурч болох вэ? (Шүү. 11:35, 39; Ном. 5:4, 5; Мат. 16:24)

    4. Христиан залуус бүрэн цагаар үйлчлэхдээ Иефтагийн охиноос ямар жишээ авч болох вэ? (Шүү. 11:36; Мат. 6:33; Флп. 3:8)

Өгүүллэг 54

Хамгийн хүчтэй хүн

  1. Дэлхийн хамгийн хүчтэй хүнийг хэн гэдэг байсан бэ? Хэн түүнийг хүчтэй болгосон бэ?

  2. Зурагт дүрсэлснээр, нэг удаа Самсон аварга том арсланг яасан бэ?

  3. Зураг дээр, Самсон Делилад ямар нууцаа хэлж байна вэ? Үүнээсээ болоод филистчүүдэд яаж баригдсан бэ?

  4. Самсон үхэх өдрөө 3 000 филист дайснаа яаж алсан бэ?

Нэмэлт асуулт:

  1. Шүүгчид 13:1—14-ийг уншина уу.

    Маноа болон түүний эхнэр, хүүхэд хүмүүжүүлэх талаар эцэг эхчүүдэд ямар сайн жишээ үзүүлсэн бэ? (Шүү. 13:8; Дуу. 127:3; Еф. 6:4)

  2. Шүүгчид 14:5—9; 15:9—16-г уншина уу.

    1. Арслан алж, өөрийг нь хүлсэн шинэ олсыг тасалж, илжигний эрүүний ясаар 1 000 хүн алсан тухай Самсоны түүхээс үзвэл, Еховагийн ариун сүнс хэрхэн нөлөөлдөг талаар юу мэдэж болох вэ?

    2. Ариун сүнс өнөөдөр бидэнд яаж тусалдаг вэ? (Шүү. 14:6; 15:14; Зех. 4:6; Үйлс 4:31)

  3. Шүүгчид 16:18—31-ийг уншина уу.

    Самсон муу хүнтэй нөхөрлөсөн нь ямар үр дагаварт хүргэсэн бэ? Эндээс бид ямар сургамж авч болох вэ? (Шүү. 16:18, 19; 1 Кор. 15:33)

Өгүүллэг 55

Жаал хүү Бурханд үйлчилсэн нь

  1. Зураг дээрх жаал хүүг хэн гэдэг вэ? Нөгөө гурав нь хэн бэ?

  2. Ханна Еховагийн асарт очоод, юу гэж залбирсан бэ? Ехова залбиралд нь ямар хариу өгсөн бэ?

  3. Самуелыг хэдэн настайд нь Еховагийн асарт үйлчлүүлэхээр аваачсан бэ? Ээж нь түүнд жил бүр юу хийж өгдөг байсан бэ?

  4. Елийн хоёр хүүг хэн гэдэг вэ? Тэд ямар хүмүүс байсан бэ?

  5. Ехова Самуелыг яаж дуудсан бэ? Тэгээд юун тухай хэлсэн бэ?

  6. Самуел том болоод юу хийдэг болсон бэ? Түүнийг өндөр настай болсон хойно юу тохиолдсон бэ?

Нэмэлт асуулт:

  1. 1 Самуел 1:1—28-ыг уншина уу.

    1. Еховад үйлчлэх асуудалд гэрийнхнийгээ удирдах талаар Елкана ямар сайхан жишээг өрхийн тэргүүнүүдэд үзүүлсэн бэ? (1 Сам. 1:3, 21; Мат. 6:33; Флп. 1:10)

    2. Сэтгэл зовоосон асуудалтай тулгарахдаа Ханнагийн жишээнээс ямар сургамж авч болох вэ? (1 Сам. 1:10, 11; Дуу. 55:22; Ром 12:12)

  2. 1 Самуел 2:11—36-г уншина уу.

    Ели хөвгүүдээ Еховагаас илүү эрхэмлэдэг байсан нь хэрхэн харагддаг вэ? Эндээс бид юу анхаарах ёстой вэ? (1 Сам. 2:22—24, 27, 29; Д.хууль 21:18—21; Мат. 10:36, 37)

  3. 1 Самуел 4:16—18-ыг уншина уу.

    Ямар дөрвөн үйл явдлын тухай таагүй мэдээ байлдааны тэргүүн шугамаас ирсэн бэ? Энэ мэдээг дуулаад Ели яасан бэ?

  4. 1 Самуел 8:4—9-ийг уншина уу.

    Израиль Еховаг яаж асар ихээр доромжлон гомдоосон бэ? Өнөөдөр бид Еховагийн Хаанчлалыг яаж үнэнчээр дэмжиж болох вэ? (1 Сам. 8:5, 7; Иох. 17:16; Иак. 4:4)

Өгүүллэг 56

Саул бол Израилийн анхны хаан

  1. Самуел юу хийж байна вэ? Яагаад?

  2. Саул Еховад яагаад таалагдсан бэ? Тэр ямар хүн байсан бэ?

  3. Саулын хүүг хэн гэдэг вэ? Тэр юу хийдэг байсан бэ?

  4. Саул Самуелыг хүлээхийн оронд яагаад өөрөө тахил өргөсөн бэ?

  5. Саулын түүх бидэнд ямар сургамжтай вэ?

Нэмэлт асуулт:

  1. 1 Самуел 9:15—21; 10:17—27-г уншина уу.

    Зарим хүн өөрийг нь үл хүндэтгэсэн өнгөөр ярихад Саул даруу зангийнхаа ачаар болчимгүй алхам хийхээс хэрхэн зайлсхийж чадсан бэ? (1 Сам. 9:21; 10:21, 22, 27; Сур. 17:27)

  2. 1 Самуел 13:5—14-ийг уншина уу.

    Саул Гилгалд ямар нүгэл үйлдсэн бэ? (1 Сам. 10:8; 13:8, 9, 13)

  3. 1 Самуел 15:1—35-ыг уншина уу.

    1. Саул Амалекийн хаан Агагтай холбоотой ямар ноцтой нүгэл үйлдсэн бэ? (1 Сам. 15:2, 3, 8, 9, 22)

    2. Саул хийсэн хэргээ зөвтгөж, бурууг өөрөөсөө зайлуулахыг хэрхэн оролдсон бэ? (1 Сам. 15:24)

    3. Зөвлөгөө авахдаа юу санаж байх хэрэгтэй вэ? (1 Сам. 15:19—21; Дуу. 141:5; Сур. 9:8, 9; 11:2)

Өгүүллэг 57

Бурхан Давидыг сонгосон нь

  1. Зураг дээр байгаа хүүгийн нэр хэн бэ? Тэр их зоригтой хүү гэдгийг бид хаанаас мэддэг вэ?

  2. Тэр хүү хаана амьдардаг байсан бэ? Аав өвөө хоёрыг нь хэн гэдэг вэ?

  3. Ехова Самуелыг ямар учраас Бетлехемд байдаг Иессийн гэрт очуулсан бэ?

  4. Иессиг долоон хүүгээ Самуелд авчрахад юу болсон бэ?

  5. Давидыг авчрахад Ехова Самуелд юу гэж хэлсэн бэ?

Нэмэлт асуулт:

  1. 1 Самуел 17:34, 35-ыг уншина уу.

    Эдгээр явдал Давидын эр зориг, Еховад итгэж найддагийг хэрхэн тодорхой харуулдаг вэ? (1 Сам. 17:37)

  2. 1 Самуел 16:1—14-ийг уншина уу.

    1. 1 Самуел 16:7-д бичигдсэн Еховагийн үг хүмүүстэй харьцахдаа нүүр тал харахгүй байхад, гаднах байдлаар нь дүгнэхээс зайлсхийхэд бидэнд хэрхэн тусалдаг вэ? (Үйлс 10:34, 35; 1 Тим. 2:4)

    2. Ехова хүнээс ариун сүнсээ авчихвал хоосон болсон орон зай «муу сүнс» буюу муу юм хийх гэсэн дотоод сэтгэлээр дүүрдэг гэдгийг Саулын жишээ хэрхэн харуулдаг вэ? (1 Сам. 16:14; Мат. 12:43—45; Гал. 5:16)

Өгүүллэг 58

Давид Голиат хоёр

  1. Голиат Израилийн цэргийг ирүүл тулаанд яаж дууддаг байсан бэ?

  2. Голиат аль хэр том биетэй вэ? Саул хаан Голиатыг алсан хүнд ямар шагнал өгнө гэж амласан бэ?

  3. Саул Давидыг дэндүү залуу учраас Голиаттай тулалдаж чадахгүй гэж хэлэхэд Давид юу гэж хариулсан бэ?

  4. Давид Еховад найддагаа Голиатад хэлсэн үгээрээ хэрхэн баталсан бэ?

  5. Зураг дээр чиний харж байгаагаар, Давид Голиатыг юугаар алсан бэ? Үүний дараа филистчүүд яасан бэ?

Нэмэлт асуулт:

  1. 1 Самуел 17:1—54-ийг уншина уу.

    1. Давидын эрэлхэг зоригтой байдгийн нууц нь юу байсан бэ? Бид түүний эр зоригийг яаж дуурайж болох вэ? (1 Сам. 17:37, 45; Еф. 6:10, 11)

    2. Христианууд тоглоом наадамд оролцохдоо Голиат шиг өрсөлдөн тэмцэлдэх сэтгэлгээтэй байхаас зайлсхийх ёстойн учир юу вэ? (1 Сам. 17:8; Ном. 4:4; Гал. 5:26; 1 Тим. 4:8)

    3. Давид Бурхны дэмжлэгт найддаг байсныг хэлсэн үг нь хэрхэн баталдаг вэ? (1 Сам. 17:45—47; Ш.дэд 20:15)

    4. Тэр тулалдааныг дайтагч хоёр талын сөргөлдөөн мэтээр дүрсэлсэн байдаг ч үнэндээ хуурамч бурхад болон жинхэнэ Бурхан Еховагийн хоорондох тулалдаан байсан нь юунаас харагддаг вэ? (1 Сам. 17:43, 46, 47)

    5. Тослогдогсдын үлдэгдэл Давидын жишээг хэрхэн дуурайж Еховад найддаг вэ? (1 Сам. 17:37; Иер. 1:17—19; Илч. 12:17)

Өгүүллэг 59

Давид зугтах ёстой байсны учир

  1. Саул яагаад Давидад атаархсан бэ? Харин Саулын хүү Ионатан эцгээсээ ямар ялгаатай байсан бэ?

  2. Нэг өдөр Давидыг Саулд зориулан босоо ятга тоглож байтал юу болсон бэ?

  3. Саул Давидад охин Мехалаа өгөхөөс өмнө ямар тушаал буулгасан бэ? Яагаад?

  4. Давидыг Саулд зориулан босоо ятга тоглож байтал, зураг дээр дүрсэлсэнчлэн, гурав дахь удаа юу болсон бэ?

  5. Мехал Давидыг яаж аварсан бэ? Дараа нь Давид долоон жил орчим яахаас өөр аргагүй болсон бэ?

Нэмэлт асуулт:

  1. 1 Самуел 18:1—30-ийг уншина уу.

    1. Ионатан Давидыг хувиршгүй сэтгэлээр хайрлаж байсан нь хэрхэн «өөр хонинууд» болон «өчүүхэн сүргийн» нэг нэгнээ гэсэн хайрын үлгэр загвар болсон бэ? (1 Сам. 18:1; Иох. 10:16, ШГ; Лук 12:32; Зех. 8:23)

    2. Ионатан Саулыг залгамжлах ёстой байсан ч, хаанаар сонгогдсон хүнд дээд зэргээр захирагдаж байсныг 1 Самуел 18:4 хэрхэн харуулдаг вэ?

    3. Атаархуу зан ноцтой нүгэлд хүргэдгийг Саулын жишээ хэрхэн үзүүлдэг вэ? Энэ нь бидэнд ямар сануулга өгдөг вэ? (1 Сам. 18:7—9, 25; Иак. 3:14—16)

  2. 1 Самуел 19:1—17-г уншина уу.

    Саулын өөдөөс үг хэлэх нь Ионатаны амь насанд яагаад аюултай байсан бэ? (1 Сам. 19:1, 4—6; Сур. 16:14)

Өгүүллэг 60

Абигаил Давид хоёр

  1. Давидын өөдөөс ирж яваа эмэгтэйг хэн гэдэг вэ? Тэр ямар хүн бэ?

  2. Набал гэж хэн бэ?

  3. Давид яагаад Набалаас тусламж хүсэж хэдэн хүнээ явуулсан бэ?

  4. Набал Давидын хүмүүст юу гэж хэлсэн бэ? Тэгэхэд нь Давид яасан бэ?

  5. Абигаил ухаалаг эмэгтэй гэдгээ хэрхэн харуулсан бэ?

Нэмэлт асуулт:

  1. 1 Самуел 22:1—4-ийг уншина уу.

    Давидын ах дүү, төрөл төрөгсөд нэг нэгэндээ тусламж дэмжлэг үзүүлэх талаар христиан ах дүүс бидэнд хэрхэн сайхан жишээ үлдээсэн бэ? (Сур. 17:17; 1 Тес. 5:14)

  2. 1 Самуел 25:1—43-ыг уншина уу.

    1. Набалыг яагаад өөдгүй муу гэж тодорхойлсон бэ? (1 Сам. 25:2—5, 10, 14, 21, 25)

    2. Христиан эхнэрүүд Абигаилын жишээнээс юунд суралцаж болох вэ? (1 Сам. 25:32, 33; Сур. 31:26; Еф. 5:24)

    3. Давидыг ямар хоёр муу юм хийх гэхэд нь Абигаил болиулсан бэ? (1 Сам. 25:31, 33; Ром 12:19; Еф. 4:26)

    4. Давид Абигаилын үгэнд орсон нь Еховагийн үзэл бодлоор эмэгтэй хүнд хандахад нь өнөөгийн эрчүүдэд хэрхэн тусалдаг вэ? (Үйлс 21:8, 9; Ром 2:11; 1 Петр 3:7)

Өгүүллэг 61

Давид хаан болсон нь

  1. Саулыг буудалласан газартаа унтаж байх хооронд Давид Абишаи хоёр юу хийсэн бэ?

  2. Давид Саулаас юу асуусан бэ?

  3. Давид Саулыг орхиод хаашаа явсан бэ?

  4. Давид юунаас болоод харамсан гашуудаж, сайхан дуу зохиосон бэ?

  5. Давид Хебронд хаан болохдоо хэдэн настай байсан бэ? Зарим хүүгийнх нь нэрийг хэн гэдэг вэ?

  6. Сүүлд Давид хаана хаанчлах болсон бэ?

Нэмэлт асуулт:

  1. 1 Самуел 26:1—25-ыг уншина уу.

    1. 1 Самуел 26:11-д бичигдсэн үгнээс нь харвал, Давид Еховагийн тогтоосон журамд хэрхэн ханддаг байсан бэ? (Дуу. 37:7; Ром 13:2)

    2. Хайр энэрэл үзүүлэхийг чин сэтгэлээсээ хичээхэд хүмүүс талархалгүй ханддаг ч муу санахгүй байхад маань 1 Самуел 26:23-т бичигдсэн Давидын үг хэрхэн туслах вэ? (Х.дээд 8:32; Дуу. 18:20)

  2. 2 Самуел 1:26-г уншина уу.

    Орчин үеийн христианууд Давид Ионатан хоёрынх шиг, «бие биеэ халуунаар хайрлах» хайрыг хэрхэн хөгжүүлж болох вэ? (1 Петр 4:8; Кол. 3:14; 1 Иох. 4:12)

  3. 2 Самуел 5:1—10-ыг уншина уу.

    1. Давид хэдэн жил хаанчилсан бэ? Энэ хугацаа ямар хоёр үед хуваагддаг вэ? (2 Сам. 5:4, 5)

    2. Давидын «улам хүчирхэгжсэн» нь юуны ач вэ? Эндээс бид юу санах хэрэгтэй вэ? (2 Сам. 5:10; 1 Сам. 16:13; 1 Кор. 1:31; Флп. 4:13)

Өгүүллэг 62

Давидын гэрт гай зовлон тохиолдсон нь

  1. Канаан нутаг Еховагийн ачаар хэнийх болсон бэ?

  2. Нэг үдэш Давид ордныхоо дээвэр дээр байж байгаад яасан бэ?

  3. Ехова Давидад яагаад ихэд уурласан бэ?

  4. Ехова Давидын үйлдсэн нүглийг хэлүүлэхээр хэнийг явуулсныг зураг дээр дүрсэлж вэ? Тэр хүн Давидад юу тохиолдоно гэж хэлсэн бэ?

  5. Давидад ямар гай зовлон учирсан бэ?

  6. Давидын дараа хэн Израилийн хаан болсон бэ?

Нэмэлт асуулт:

  1. 2 Самуел 11:1—27-г уншина уу.

    1. Еховад үйлчлээд завгүй байх нь өөрийгөө хамгаалахад ямар ач тустай вэ?

    2. Давид юунаас болоод нүгэл үйлдсэн бэ? Энэ явдал Еховагийн орчин үеийн үйлчлэгчдэд ямар сургамж болдог вэ? (2 Сам. 11:2; Мат. 5:27—29; 1 Кор. 10:12; Иак. 1:14, 15)

  2. 2 Самуел 12:1—18-ыг уншина уу.

    1. Давидад зөвлөгөө өгөхдөө хэрэглэсэн Натаны аргаас ахлагчид болон эцэг эхчүүд юунд суралцаж болох вэ? (2 Сам. 12:1—4; Сур. 12:18; Мат. 13:34)

    2. Ехова Давидыг яагаад уучилсан бэ? (2 Сам. 12:13; Дуу. 32:5; 2 Кор. 7:9, 10)

Өгүүллэг 63

Мэргэн хаан Соломон

  1. Ехова Соломоноос юу асуусан бэ? Тэр юу гэж хариулсан бэ?

  2. Ехова Соломоны гуйлтыг таалсан учраас юу өгнө гэж амласан бэ?

  3. Ямар бэрх асуудалтай хоёр эмэгтэй Соломон дээр ирсэн бэ?

  4. Зурагт дүрсэлснээр, Соломон тэр асуудлыг яаж шийдвэрлэсэн бэ?

  5. Соломоны хаанчлалын үед амьдрал ямар байсан бэ? Яагаад?

Нэмэлт асуулт:

  1. Хаадын дээд 3:3—28-ыг уншина уу.

    1. Бурхны байгууллагад удирдах үүрэг хүлээсэн эрчүүд Хаадын дээд 3:7-д тэмдэглэсэн Соломоны чин сэтгэлийн үгнээс юунд суралцаж болох вэ? (Дуу. 119:105; Сур. 3:5, 6)

    2. Соломоны гуйлтаас харахад юуны тухай залбирах нь зүйтэй вэ? (Х.дээд 3:9, 11; Сур. 30:8, 9; 1 Иох. 5:14)

    3. Соломон хоёр эмэгтэйн маргааныг зохицуулсан нь Их Соломон Есүс Христийн ирээдүйн засаглалын талаар ямар итгэл төрүүлдэг вэ? (Х.дээд 3:28; Ис. 9:6, 7; 11:2—4)

  2. Хаадын дээд 4:29—34-ийг уншина уу.

    1. Соломоныг сайн мууг ухааран ялгах чадвар гуйхад нь Ехова хэрхэн хариулсан бэ? (Х.дээд 4:29)

    2. Хүмүүс Соломоны мэргэн ухааныг сонсох гэж хичээл зүтгэл гаргадаг байсныг бодож үзвэл бид Бурхны Үгийг судлахдаа яаж хандах ёстой вэ? (Х.дээд 4:29, 34; Иох. 17:3; 2 Тим. 3:16)

Өгүүллэг 64

Соломон сүм барьсан нь

  1. Соломон сүмийг хэдэн жилийн дотор барьж дуусгасан бэ? Энэ ажилд яагаад тийм их мөнгө зарцуулсан бэ?

  2. Сүм хэдэн гол тасалгаатай вэ? Дотоод тасалгаанд юу тавьсан бэ?

  3. Сүм барьж дуусахад Соломон юу гэж залбирсан бэ?

  4. Ехова Соломоны залбирлыг таалан соёрхсоноо хэрхэн харуулсан бэ?

  5. Эхнэрүүд нь Соломоноор юу хийлгэсэн бэ? Соломон ямар болсон бэ?

  6. Ехова Соломонд яагаад уурласан бэ? Түүнд юу гэж хэлсэн бэ?

Нэмэлт асуулт:

  1. Шастирын дээд 28:9, 10-ыг уншина уу.

    Шастирын дээд 28:9, 10-т бичигдсэн Давидын үгнээс үзвэл, бид өдөр тутмын амьдралдаа юу хийхийг хичээх ёстой вэ? (Дуу. 19:14; Флп. 4:8, 9)

  2. Шастирын дэд 6:12—21, 32—42-ыг уншина уу.

    1. Хүний барьсан ямар ч барилга Хамгийн дээд Бурхныг багтааж чадахгүйг Соломон хэрхэн илэрхийлсэн бэ? (Ш.дэд 6:18; Үйлс 17:24, 25)

    2. Шастирын дэд 6:32, 33-т бичигдсэн Соломоны залбирал Еховагийн талаар юу хэлдэг вэ? (Үйлс 10:34, 35; Гал. 2:6)

  3. Шастирын дэд 7:1—5-ыг уншина уу.

    Израилийн хөвгүүд Еховагийн яруу алдрыг үзээд, түүнийг магтан алдаршуулах сэтгэл төрж байсан шиг, Бурхан ард түмнээ хэрхэн ивээдгийг эргэцүүлэн бодохлоор бидэнд ямар хүсэл төрдөг вэ? (Ш.дэд 7:3; Дуу. 22:22; 34:1; 96:2)

  4. Хаадын дээд 11:9—13-ыг уншина уу.

    Төгсгөл хүртэл үнэнч байхын чухлыг Соломоны амьдрал хэрхэн харуулдаг вэ? (Х.дээд 11:4, 9; Мат. 10:22; Илч. 2:10)

Өгүүллэг 65

Хаант улс хуваагдсан нь

  1. Зураг дээрх хоёр хүнийг хэн гэдэг вэ? Тэд юун хүмүүс вэ?

  2. Ахиа өмсөж явсан дээлээ яасан бэ? Энэ нь ямар утгатай вэ?

  3. Соломон Иеробоамыг яахыг оролдсон бэ?

  4. Хүмүүс Иеробоамыг яагаад 10 овгийн хаанаар өргөмжилсөн бэ?

  5. Иеробоам яагаад хоёр алтан тугал хийсэн бэ? Удалгүй тэр улс ямар болсон бэ?

  6. Хоёр овогт хаант улс болон Иерусалим дахь Еховагийн сүм яасан бэ?

Нэмэлт асуулт:

  1. Хаадын дээд 11:26—43-ыг уншина уу.

    Иеробоам ямар хүн байсан бэ? Хуулийг нь сахин мөрдвөл яана гэж Ехова түүнд амласан бэ? (Х.дээд 11:28, 38)

  2. Хаадын дээд 12:1—33-ыг уншина уу.

    1. Рехобоамын эрх мэдлээ буруу ашигласан муу жишээнээс эцэг эхчүүд, ахлагчид юунд суралцаж болох вэ? (Х.дээд 12:13; Ном. 7:7; 1 Петр 5:2, 3)

    2. Залуучууд амьдралдаа чухал шийдвэр гаргахдаа хэнээс найдвартай зөвлөгөө авч болох вэ? (Х.дээд 12:6, 7; Сур. 1:8, 9; 2 Тим. 3:16, 17; Евр. 13:7)

    3. Иеробоам юунаас болж тугал шүтэхэд зориулсан хоёр төв байгуулсан бэ? Еховад итгэх итгэл ард түмэнд дутаж байсныг энэ явдал хэрхэн харуулдаг вэ? (Х.дээд 11:37; 12:26—28)

    4. Арван овогт хаант улсын ард түмэн хэний удирдлагаар жинхэнэ шүтлэгийг эсэргүүцэн боссон бэ? (Х.дээд 12:32, 33)

Өгүүллэг 66

Хорон санаат Иезебел хатан

  1. Иезебел гэж хэн бэ?

  2. Ахаб хаан яагаад уруу царайлсан бэ?

  3. Иезебел Наботын усан үзмийн талбайг нөхөр Ахабтаа авч өгөхийн тулд юу хийсэн бэ?

  4. Ехова Иезебелийг шийтгэхээр хэнийг илгээсэн бэ?

  5. Зураг дээрээс чиний харж байгаачлан, Иехүг Иезебелийн ордонд ирэх үед юу болсон бэ?

Нэмэлт асуулт:

  1. Хаадын дээд 16:29—33; 18:3, 4-ийг уншина уу.

    Ахаб хааны үед Израилийн байдал хэр зэрэг муу байсан бэ? (Х.дээд 16:33)

  2. Хаадын дээд 21:1—16-г уншина уу.

    1. Набот эр зоригтой, Еховад үнэнч гэдгээ хэрхэн үзүүлсэн бэ? (Х.дээд 21:1—3; Лев. 25:23—28)

    2. Сэтгэлээр унасан үедээ Ахабыг яагаад дуурайх ёсгүй вэ? (Х.дээд 21:4; Ром 5:3—5)

  3. Хаадын дэд 9:30—37-г уншина уу.

    Еховагийн хүсэл тааллыг хичээл зүтгэлтэй биелүүлсэн Иехүг хэрхэн дуурайж болох вэ? (Х.дэд 9:4—10; 2 Кор. 9:1, 2; 2 Тим. 4:2)

Өгүүллэг 67

Иехошафат Еховад найдсан нь

  1. Иехошафат гэж хэн бэ? Тэр ямар цаг үед амьдарч байсан бэ?

  2. Израильчуудын сэтгэл яагаад түгшсэн бэ? Олон израиль хүн юу хийсэн бэ?

  3. Иехошафатын залбиралд Ехова ямар хариу өгсөн бэ?

  4. Тулалдаан болохоос өмнө Ехова юу хийсэн бэ?

  5. Иехошафат ямар жишээ үзүүлсэн бэ?

Нэмэлт асуулт:

  1. Шастирын дэд 20:1—30-ийг уншина уу.

    1. Бурхны үнэнч үйлчлэгчид аюултай байдалд орвол Иехошафатын жишээгээр юу хийх ёстой вэ? (Ш.дэд 20:12; Дуу. 25:15; 62:1)

    2. Эрт үед Ехова ард түмэнтэйгээ тодорхой нэг сувгаар харьцдаг байсан бол орчин үед ямар суваг ашигладаг вэ? (Ш.дэд 20:14, 15; Мат. 24:45—47; Иох. 15:15)

    3. Еховаг «Төгс хүчит Бурхны агуу өдрийн дайнаа» эхлүүлэхэд бид Иехошафаттай юугаараа төстэй байх вэ? (Ш.дэд 20:15, 17; 32:8; Илч. 16:14, 16)

    4. Эхлэгчид, миссионерүүд дэлхий даяар дэлгэрүүлэх ажилд, левичүүдийн адилаар, ямар хувь нэмэр оруулдаг вэ? (Ш.дэд 20:19; Ром 10:13—15; 2 Тим. 4:2)

Өгүүллэг 68

Дахин амилсан хоёр хүү

  1. Зураг дээр хэн гурав байна вэ? Энэ хүү яасан бэ?

  2. Елиа, хүүгийн төлөө юу гэж залбирсан бэ? Дараа нь юу болсон бэ?

  3. Елиагийн туслахыг хэн гэдэг вэ?

  4. Шунем хотын эмэгтэй, Елишаг яагаад гэртээ дуудаж ирүүлсэн бэ?

  5. Елиша юу хийсэн бэ? Нас барсан хүүхэд яасан бэ?

  6. Ехова юу хийж чаддаг гэдгээ Елиа Елиша хоёроор үзүүлсэн бэ?

Нэмэлт асуулт:

  1. Хаадын дээд 17:8—24-ийг уншина уу.

    1. Елиагийн дуулгавартай байдал, Еховад итгэх итгэл нь хэрхэн соригдсон бэ? (Х.дээд 17:9; 19:1—4, 10)

    2. Зарефатын бэлэвсэн эмэгтэйн итгэл яагаад онцгой байсан бэ? (Х.дээд 17:12—16; Лук 4:25, 26)

    3. Матай 10:41, 42-т бичигдсэн Есүсийн үг үнэн гэдгийг Зарефатын бэлэвсэн эмэгтэйд тохиолдсон явдал хэрхэн баталдаг вэ? (Х.дээд 17:10—12, 17, 23, 24)

  2. Хаадын дэд 4:8—37-г уншина уу.

    1. Шунем хотын эмэгтэй зочломтгой байхын ямар жишээ үзүүлсэн бэ? (Х.дэд 4:8; Лук 6:38; Ром 12:13; 1 Иох. 3:17)

    2. Өнөө үед Бурхны үйлчлэгчдэд ямар ямар аргаар сайхан сэтгэл гаргаж болох вэ? (Үйлс 20:35; 28:1, 2; Гал. 6:9, 10; Евр. 6:10)

Өгүүллэг 69

Нэгэн охин алдартай жанжинд тусалсан нь

  1. Энэ жаахан охин хатагтайд юу ярьж байна вэ?

  2. Зураг дээр байгаа хатагтай хэн бэ? Энэ охин хатагтайн гэрт юу хийдэг вэ?

  3. Елиша Нааманд зарцаараа юу хэлүүлсэн бэ? Нааман яагаад уурласан бэ?

  4. Нааман зарц нарынхаа үгэнд ороход юу болсон бэ?

  5. Елиша яагаад Нааманы өгсөн бэлгийг аваагүй вэ? Гэтэл Гехази яасан бэ?

  6. Гехазид юу тохиолдсон бэ? Эндээс бид ямар сургамж авч болох вэ?

Нэмэлт асуулт:

  1. Хаадын дэд 5:1—27-г уншина уу.

    1. Бяцхан израиль охин өнөөгийн хүүхдүүдэд ямар сайхан жишээ үзүүлсэн бэ? (Х.дэд 5:3; Дуу. 8:2; 148:12, 13)

    2. Библид үндэслэсэн зөвлөгөө авах үедээ Нааманы жишээг санах нь яагаад сайн бэ? (Х.дэд 5:15; Евр. 12:5, 6; Иак. 4:6)

    3. Елишагийн жишээг Гехазийнхтай харьцуулж үзээд ямар сургамж авч болох вэ? (Х.дэд 5:9, 10, 14—16, 20; Мат. 10:8; Үйлс 5:1—5; 2 Кор. 2:17)

Өгүүллэг 70

Иона ба аварга загас

  1. Иона гэж хэн бэ? Ехова түүнд ямар даалгавар өгсөн бэ?

  2. Иона Еховагийн заасан газар уруу явахыг хүсээгүй учраас яасан бэ?

  3. Иона далайчдад шуургыг намдаахын тулд юу хий гэж хэлсэн бэ?

  4. Зурагт дүрсэлснээр, Ионаг усанд живэхэд юу болсон бэ?

  5. Иона аварга загасны гэдсэнд хэр удаан байсан бэ? Тэнд байхдаа яасан бэ?

  6. Иона аварга загасны гэдэснээс гарсныхаа дараа хаашаа явсан бэ? Энэ нь бидэнд ямар сургамжтай вэ?

Нэмэлт асуулт:

  1. Иона 1:1—17-г уншина уу.

    Иона ниневечүүдэд дэлгэрүүлэх даалгавраа юу гэж бодсон бололтой вэ? (Иона 1:2, 3; Сур. 3:7; Ном. 8:12)

  2. Иона 2:1, 2, 10-ыг уншина уу.

    Ехова залбиралд маань хариулна гэсэн итгэлийг Ионад тохиолдсон явдал хэрхэн бэхжүүлдэг вэ? (Дуу. 22:24; 34:6; 1 Иох. 5:14)

  3. Иона 3:1—10-ыг уншина уу.

    1. Иона даалгаврыг нь эхлээд биелүүлээгүй ч, Ехова түүнийг орхиогүй нь бидэнд ямар урам зориг төрүүлдэг вэ? (Дуу. 103:14; 1 Петр 5:10)

    2. Иона ниневечүүдэд хэрхэн хандсан нь дэлгэрүүлэх хэсгийнхээ хүмүүсийг урьдаас дүгнэхгүй байхад бидэнд ямар сургамж болдог вэ? (Иона 3:6—9; Ном. 11:6; Үйлс 13:48)

Өгүүллэг 71

Бурхны амласан диваажин

  1. Исаиа гэж хэн бэ? Ямар үед амьдарч байсан бэ? Ехова түүнд юу үзүүлсэн бэ?

  2. «Диваажин» гэдэг үг ямар утгатай вэ? Энэ нь чамд юуг санагдуулж байна вэ?

  3. Ехова Исаиагаар шинэ Диваажингийн тухай юу бичүүлсэн бэ?

  4. Адам Ева хоёр сайхан орон гэрээ яагаад алдсан бэ?

  5. Ехова өөрт нь хайртай хүмүүст юу амласан бэ?

Нэмэлт асуулт:

  1. Исаиа 11:6—9-ийг уншина уу.

    1. Шинэ ертөнцөд хүн амьтан хоорондоо эвтэй найртай байхыг Бурхны Үгэнд хэрхэн дүрсэлдэг вэ? (Дуу. 148:10, 13; Ис. 65:25; Езе. 34:25)

    2. Исаиагийн бичсэн энэ үг өнөөдөр Бурхны ард түмний дунд сүнслэг утгаар хэрхэн биелж байна вэ? (Ром 12:2; Еф. 4:23, 24)

    3. Хүн хэний ачаар зан чанараа өнөөдөр өөрчилж чаддаг ба ирээдүйд өөрчлөх вэ? (Ис. 48:17, 18; Гал. 5:22, 23; Флп. 4:7)

  2. Илчлэлт 21:3, 4-ийг уншина уу.

    1. Бурхан хүн төрөлхтний дунд байна гэдэг нь дэлхий дээр бодитоор биш, бэлэгдлийн утгаар байна гэсэн үг болохыг Судар хэрхэн үзүүлдэг вэ? (Лев. 26:11, 12; Ш.дэд 6:18; Ис. 66:1; Илч. 21:2, 3, 22—24)

    2. Нулимс, өвчин зовлон үгүй болно гэж юу гэсэн үг вэ? (Лук 8:49—52; Ром 8:21, 22; Илч. 21:4)

Өгүүллэг 72

Бурхан Хезекиа хаанд тусалсан нь

  1. Зураг дээрх хүнийг хэн гэдэг вэ? Түүнд яагаад гай зовлон учирсан бэ?

  2. Бурхны өмнө юун захиа тавьсан байна вэ? Хезекиа юу гэж залбирсан бэ?

  3. Хезекиа ямар хаан байсан бэ? Ехова түүнд Исаиа зөнчөөр юу хэлүүлсэн бэ?

  4. Зурагт үзүүлснээр, Еховагийн тэнгэр элч ассиричуудыг яасан бэ?

  5. Хоёр овогт хаант улс хэсэг зуур амар тайван байсан ч, Хезекиаг нас барсны дараа ямар болсон бэ?

Нэмэлт асуулт:

  1. Хаадын дэд 18:1—36-г уншина уу.

    1. Ассирийн төлөөлөгч Рабшаке израильчуудын итгэлийг сулруулахыг хэрхэн оролдсон бэ? (Х.дэд 18:19, 21; Ег. 5:2; Дуу. 64:3)

    2. Еховагийн Гэрчүүд эсэргүүцэгчидтэй тулгарахдаа Хезекиагийн жишээг яаж дуурайдаг вэ? (Х.дэд 18:36; Дуу. 39:1; Сур. 26:4; 2 Тим. 2:24)

  2. Хаадын дэд 19:1—37-г уншина уу.

    1. Еховагийн ард түмэн зовох цагтаа Хезекиаг хэрхэн дуурайдаг вэ? (Х.дэд 19:1, 2; Сур. 3:5, 6; Евр. 10:24, 25; Иак. 5:14, 15)

    2. Сеннахериб хааны ялагдал ямар гурван онцлогтой вэ? Тэрбээр зөгнөлийн утгаар хэнийг төлөөлдөг вэ? (Х.дэд 19:32, 35, 37; Илч. 20:2, 3)

  3. Хаадын дэд 21:1—6, 16-г уншина уу.

    Манассег Иерусалимд хаанчилж байсан хамгийн муу хаадын нэг гэж хэлж болохын учир вэ? (Ш.дэд 33:4—6, 9)

Өгүүллэг 73

Израилийн сүүлчийн сайн хаан

  1. Иосиа хаан болохдоо хэдэн настай байсан бэ? Хаан болоод долоон жилийн дараа юу хийж эхэлсэн бэ?

  2. Эхний зураг дээр Иосиа юу хийж байна вэ?

  3. Хүмүүсийг сүм засаж байх үеэр тэргүүн тахилч юу олсон бэ?

  4. Иосиа яагаад хувцсаа хүү татан урсан бэ?

  5. Ехова Хулда гэдэг зөнч эмэгтэйгээр Иосиад юу гэж хэлүүлсэн бэ?

Нэмэлт асуулт:

  1. Шастирын дэд 34:1—28-ыг уншина уу.

    1. Хүүхэд насандаа хэцүү бэрхийг амссан хүмүүст Иосиа ямар жишээ үзүүлсэн бэ? (Ш.дэд 33:21—25; 34:1, 2; Дуу. 27:10)

    2. Иосиа хаанчлалынхаа 8, 12, 18 дахь жилд жинхэнэ шүтлэгийг сэргээх ямар чухал алхам хийсэн бэ? (Ш.дэд 34:3, 8)

    3. Бид шүтлэг мөргөлийн газраа ариг гамтай ашиглах талаар Иосиа хаан ба тэргүүн тахилч Хилкиагийн үзүүлсэн жишээнээс ямар сургамж авч болох вэ? (Ш.дэд 34:9—13; Сур. 11:14; 1 Кор. 10:31)

Өгүүллэг 74

Аймшиггүй зоригт хүн

  1. Зураг дээрх залууг хэн гэдэг вэ?

  2. Өөрийг нь зөнч болгоно гэхэд Иеремиа юу гэж бодсон бэ? Гэвч Ехова түүнд юу амласан бэ?

  3. Иеремиа хүмүүст ямар мэдээ хүргэсээр байсан бэ?

  4. Тахилчид Иеремиаг болиулахыг яаж оролдсон бэ? Гэтэл Иеремиа айгаагүйгээ яаж харуулсан бэ?

  5. Израильчууд муу замаа засаагүй учраас юу болсон бэ?

Нэмэлт асуулт:

  1. Иеремиа 1:1—8-ыг уншина уу.

    1. Иеремиагийн жишээг харахад, хүн юуны ачаар Еховад үйлчлэх чадвартай болдог вэ? (2 Кор. 3:5, 6)

    2. Иеремиагийн жишээ залуу христиануудыг яаж зоригжуулдаг вэ? (Ном. 12:1; 1 Тим. 4:12)

  2. Иеремиа 10:1—5-ыг уншина уу.

    Иеремиа хиймэл шүтээнд итгэж найдах нь дэмий зүйл гэдгийг үзүүлэхийн тулд үр нөлөөтэй ямар жишээ татсан бэ? (Иер. 10:5; Ис. 46:7; Хаб. 2:19)

  3. Иеремиа 26:1—16-г уншина уу.

    1. Эдүгээ тослогдогсдын үлдэгдэл сэрэмжлүүлэх мэдээ тунхаглахдаа «нэг ч үг бүү хас» хэмээн Еховагийн Иеремиад тушаасныг хэрхэн хэрэгжүүлдэг вэ? (Иер. 26:2; Д.хууль 4:2; Үйлс 20:27)

    2. Иеремиа Еховагийн сэрэмжлүүлгийг хүмүүст тунхаглах талаар Еховагийн Гэрчүүдэд ямар сайхан жишээ үлдээсэн бэ? (Иер. 26:8, 12, 14, 15; 2 Тим. 4:1—5)

  4. Хаадын дэд 24:1—17-г уншина уу.

    Иуда Еховад үнэнч бус байсан нь ямар гунигт үр дагаварт хүргэсэн бэ? (Х.дэд 24:2—4, 14)

Өгүүллэг 75

Вавилонд олзлогдсон дөрвөн хөвгүүн

  1. Зураг дээрх дөрвөн хөвгүүнийг хэн гэдэг вэ? Тэд яагаад Вавилонд ирсэн бэ?

  2. Небухаднезар дөрвөн хөвгүүнийг юу болгоё гэж бодсон бэ? Тэгээд зарц нартаа юу гэж тушаасан бэ?

  3. Даниел өөрийнхөө болон гурван найзынхаа төлөө хоол ундны талаар ямар хүсэлт гаргасан бэ?

  4. Даниел ба түүний гурван найзыг арван өдөр ногоо идсэнийх нь дараа бусад залуустай харьцуулахад ямар байсан бэ?

  5. Даниел ба түүний гурван найзыг яагаад хааны ордонд үлдээсэн бэ? Тэд тахилчид, мэргэдээс юугаараа илүү байсан бэ?

Нэмэлт асуулт:

  1. Даниел 1:1—21-ийг уншина уу.

    1. Хорхой хүргэм зүйлийг тэвчиж, сул талаа дийлье гэвэл ямар хүчин чармайлт гаргах хэрэгтэй вэ? (Дан. 1:8; Эх. 39:7, 10; Гал. 6:9)

    2. Өнөөдөр залуучууд зарим хүний «амттан шимттэн» шиг үздэг зугаа цэнгэлд хэрхэн хорхойсдог вэ? Мөн ямар байдлаар бусдын шахалтад орж, зугаа цэнгэлээр хөөцөлдөж болох вэ? (Дан. 1:8; Сур. 20:1; 2 Кор. 6:17—7:1)

    3. Боловсрол эзэмших асуудлыг зөв ойлгоход дөрвөн еврей залуугийн түүх хэрхэн тусалдаг вэ? (Дан. 1:20; Ис. 54:13; 1 Кор. 3:18—20)

Өгүүллэг 76

Иерусалим сүйрсэн нь

  1. Иерусалим болон израильчуудад юу тохиолдсоныг зурагт дүрсэлсэн байна вэ?

  2. Езекиел гэж хэн бэ? Ехова түүнд ямар ямар жигшмээр зүйл үзүүлсэн бэ?

  3. Израильчууд өөрийг нь хүндлэхгүй байсан учраас Ехова юу гэж амласан бэ?

  4. Израильчуудыг өөрийнх нь эсрэг бослого гаргасны дараа Небухаднезар хаан юу хийсэн бэ?

  5. Ехова израильчуудыг ийм аймшигтай сүйрэлд өртөхийг яагаад зөвшөөрсөн бэ?

  6. Израилийн нутагт яагаад нэг ч хүн үлдээгүй вэ? Хэдэн жил ийм байдалтай байсан бэ?

Нэмэлт асуулт:

  1. Хаадын дэд 25:1—26-г уншина уу.

    1. Зедекиа гэж хэн бэ? Түүнд юу тохиолдсон бэ? Библийн зөгнөл энэ явдлаар хэрхэн биелсэн бэ? (Х.дэд 25:5—7; Езе. 12:13—15)

    2. Ехова Израилийн үйлдсэн бүх нүглийн төлөө хэнтэй хариуцлага тооцсон бэ? (Х.дэд 25:9, 11, 12, 18, 19; Ш.дэд 36:14, 17)

  2. Езекиел 8:1—18-ыг уншина уу.

    Нар шүтдэг тэрслүү израильчуудыг христ шашны ертөнц хэрхэн дуурайдаг вэ? (Езе. 8:16; Ис. 5:20, 21; Иох. 3:19—21; 2 Тим. 4:3)

Өгүүллэг 77

Тэд сөгдөн мөргөөгүй

  1. Вавилоны хаан Небухаднезар ард олонд ямар тушаал буулгасан бэ?

  2. Даниелын гурван найз яагаад алтан шүтээнд мөргөөгүй вэ?

  3. Небухаднезар шүтээнд мөргөх дахин нэг боломж олгоход тэд Еховад найддагаа яаж харуулсан бэ?

  4. Небухаднезарын тушааснаар цэргүүд нь Шадрах Мешах Абед-него нарыг яасан бэ?

  5. Небухаднезар зуух уруу өнгийгөөд юу харсан бэ?

  6. Хаан ямар учраас Шадрах Мешах Абед-него гурвын Бурхныг магтан алдаршуулсан бэ? Тэр гурван еврей хүн бидэнд ямар жишээ үзүүлсэн бэ?

Нэмэлт асуулт:

  1. Даниел 3:1—30-ийг уншина уу.

    1. Бурхны бүх үйлчлэгч үнэнч байдлын сорилттой тулгарахдаа гурван еврей залуугийн ямар сэтгэлгээг дуурайх ёстой вэ? (Дан. 3:17, 18; Ром 14:7, 8)

    2. Ехова Бурхан Небухаднезарт ямар чухал сургамж өгсөн бэ? (Дан. 3:28, 29; 4:34, 35)

Өгүүллэг 78

Ханан дээрх бичээс

  1. Вавилоны хаан их найр хийж, Иерусалим дахь Еховагийн сүмээс авчирсан аяга, хулнуудыг хэрэглэж байх үед юу болсон бэ?

  2. Белшазар мэргэдэд юу гэж хэлсэн бэ? Тэд юу хийж чадахгүй байсан бэ?

  3. Ээж нь Белшазарт юу хий гэж хэлсэн бэ?

  4. Даниелын, хаанд хэлснээр, Бурхан ямар учраас гар илгээж ханан дээр бичүүлсэн бэ?

  5. Ханан дээрх бичээсийн учрыг Даниел хэрхэн тайлбарласан бэ?

  6. Даниелыг ярьж дуусаагүй байхад юу болсон бэ?

Нэмэлт асуулт:

  1. Даниел 5:1—31-ийг уншина уу.

    1. Ханан дээрх бичээсийг үзээд Белшазарын айсныг Бурхнаас эмээхтэй харьцуулан, ялгааг нь хэлнэ үү. (Дан. 5:6, 7; Дуу. 19:9; Ром 8:35—39)

    2. Даниел, Белшазар болон ордонд байсан бусад хүнтэй ярьж байхдаа их зоригтойгоо хэрхэн харуулсан бэ? (Дан. 5:17, 18, 22, 26—28; Үйлс 4:29)

    3. «Даниел» номын 5-р бүлэг Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг хэрхэн онцлон харуулдаг вэ? (Дан. 4:17, 25; 5:21)

Өгүүллэг 79

Даниел арслангийн нүхэнд

  1. Дариус гэж хэн бэ? Түүнд Даниел ямар санагддаг байсан бэ?

  2. Зарим атаархуу хүн Даниелыг яахыг хүссэн бэ?

  3. Даниел шинэ хуулийн тухай дуулаад яасан бэ?

  4. Дариус яагаад сэтгэл зовоод унтаж чадахгүй байсан бэ? Маргааш өглөө нь хаашаа явсан бэ?

  5. Даниел Дариуст юу гэж хариулсан бэ?

  6. Даниелыг алахыг оролдсон хүмүүст юу тохиолдсон бэ? Дариус хаант улсынхаа бүх ард түмэнд ямар захидал бичсэн бэ?

Нэмэлт асуулт:

  1. Даниел 6:1—28-ыг уншина уу.

    1. Даниелын эсрэг хуйвалдаан орчин үед Еховагийн Гэрчүүдийн үйл ажиллагааг зогсоохыг оролддог эсэргүүцэгчдийн талаар юу сануулдаг вэ? (Дан. 6:7; Ис. 10:1; Ром 8:31)

    2. Өнөөдөр Бурхны үйлчлэгчид «дээд эрх мэдлүүдэд» захирагдах талаар Даниелыг хэрхэн дуурайж болох вэ? (Дан. 6:5, 10; Ром 13:1; Үйлс 5:29)

    3. Еховад «үргэлж» үйлчилдэг байсан Даниелын жишээг хэрхэн дуурайж болох вэ? (Дан. 6:16, 20; Флп. 3:16; Илч. 7:15)

Өгүүллэг 80

Бурхны ард түмэн Вавилоноос явсан нь

  1. Зурагт дүрсэлснээр, израильчууд яаж байна вэ?

  2. Исаиагаар бичүүлсэн Еховагийн зөгнөлийг Кореш яаж биелүүлсэн бэ?

  3. Кореш Иерусалим уруу буцаж чадаагүй израильчуудад юу гэж тушаасан бэ?

  4. Кореш Иерусалим уруу буцах хүмүүст юу өгсөн бэ?

  5. Израильчууд хэр удаан аялж, Иерусалимд очсон бэ?

  6. Нутаг орон эзгүйрээд хэдэн жил болсон байсан бэ?

Нэмэлт асуулт:

  1. Исаиа 44:28; 45:1—4-ийг уншина уу.

    1. Корешт хамаатай зөгнөл баттай биелэхийг Ехова яаж онцолсон бэ? (Ис. 55:10, 11; Ром 4:17)

    2. Корешийн тухай Исаиагийн зөгнөлөөс Ехова ирээдүйг урьдчилан хэлж чаддаг нь хэрхэн харагддаг вэ? (Ис. 42:9; 45:21; 46:10, 11; 2 Петр 1:20)

  2. Езра 1:1—11-ийг уншина уу.

    Иерусалим уруу буцах аргагүй байсан хүмүүсийг дуурайн, бүрэн цагаар үйлчлэх боломжтой хүмүүсийг яаж «урамшуулан дэмжиж» болох вэ? (Езра 1:4, 6; Ром 12:13; Кол. 4:12)

Өгүүллэг 81

Бурхны тусламжид найдсан нь

  1. Вавилоноос Иерусалим хүртэлх урт замыг хэдэн хүн туулсан бэ? Тэд Иерусалимд хүрч ирээд юу харсан бэ?

  2. Израильчууд ирснийхээ дараа юу барьж эхэлсэн бэ? Гэтэл дайснууд нь яасан бэ?

  3. Хаггаи, Зехариа гэж юун хүмүүс вэ? Тэд ард олонд юу хэлсэн бэ?

  4. Таттенаи Вавилон уруу яагаад захиа илгээсэн бэ? Ямар хариу авсан бэ?

  5. Бурхны сүмийг засах хэрэгтэй байгааг Езра мэдээд юу хийсэн бэ?

  6. Зураг дээр, Езра юу гэж залбирч байна вэ? Залбирлынх нь хариуд юу болсон бэ? Энэ нь бидэнд ямар сургамжтай вэ?

Нэмэлт асуулт:

  1. Езра 3:1—13-ыг уншина уу.

    Хэрэв бид хэзээ нэгэн цагт Еховагийн Гэрчүүдийн хурал байдаггүй газар очвол юуг үргэлжлүүлэн хийх ёстой вэ? (Езра 3:3, 6; Үйлс 17:16, 17; Евр. 13:15)

  2. Езра 4:1—7-г уншина уу.

    Еховагийн ард түмэн Зеруббабелын жишээгээр, шашин хоорондын үйл ажиллагаанд хэрхэн хандах ёстой вэ? (Ег. 34:12; 1 Кор. 15:33; 2 Кор. 6:14—17)

  3. Езра 5:1—5, 17; 6:1—22-ыг уншина уу.

    1. Эсэргүүцэгчид сүм барих ажлыг яагаад зогсоож чадаагүй вэ? (Езра 5:5; Ис. 54:17)

    2. Христиан ахлагчид эсэргүүцэлтэй тулгарах үедээ Еховагийн удирдлагыг дагах хэрэгтэйг иудейчүүдийн ахмадуудын үйл хэрэг хэрхэн харуулдаг вэ? (Езра 6:14; Дуу. 32:8; Ром 8:31; Иак. 1:5)

  4. Езра 8:21—23, 28—36-г уншина уу.

    Тодорхой үйл ажиллагаа явуулахын өмнө Езрагийн үзүүлсэн ямар жишээг дуурайх нь зүйтэй вэ? (Езра 8:23; Дуу. 127:1; Сур. 10:22; Иак. 4:13—15)

Өгүүллэг 82

Мордехаи Естер хоёр

  1. Мордехаи Естер хоёр гэж хэн бэ?

  2. Ахашверош хаан яагаад өөр хатантай болохыг хүссэн бэ? Хэнийг хатнаа болгохоор сонгосон бэ?

  3. Хаман гэж хэн бэ? Тэр яагаад уурласан бэ?

  4. Ямар хууль гарсан бэ? Естер Мордехаигаас хэл аваад юу хийсэн бэ?

  5. Хаман Мордехаи хоёрт юу тохиолдсон бэ?

  6. Израильчууд дайснуудаасаа яаж аврагдсан бэ?

Нэмэлт асуулт:

  1. Естер 2:12—18-ыг уншина уу.

    Естер «дөлгөөн болон даруу» зан хөгжүүлэхийн ач холбогдлыг хэрхэн үзүүлсэн бэ? (Ест. 2:15; 1 Петр 3:1—5)

  2. Естер 4:1—17-г уншина уу.

    Жинхэнэ шүтлэгийн төлөө үйл хэрэг хийх завшаан Естерт олдсоны адил, бидэнд Бурханд үнэнчээ харуулах ямар боломж байдаг вэ? (Ест. 4:13, 14; Мат. 5:14—16; 24:14)

  3. Естер 7:1—6-г уншина уу.

    Бурхны олон үйлчлэгч, Естерийн адил, хавчлагад өртөх аюулд хэрхэн ордог вэ? (Ест. 7:4; Мат. 10:16—22; 1 Петр 2:12)

Өгүүллэг 83

Иерусалимын хэрэм

  1. Иерусалим хот хэрэмгүй байх үед израильчуудын сэтгэл ямар байсан бэ?

  2. Нехемиа гэж хэн бэ?

  3. Нехемиа ямар ажил хийдэг байсан бэ? Тэр нь яагаад тийм хариуцлагатай ажил бэ?

  4. Нехемиа ямар мэдээ сонсоод, гуньж гутарсан бэ? Тэгээд яасан бэ?

  5. Артаксеркс хаан Нехемиад яаж сайхан сэтгэлээр тусалсан бэ?

  6. Дайсны сүрдүүлгээс болж барилгын ажлаа зогсоохгүйн тулд Нехемиа юу хийсэн бэ?

Нэмэлт асуулт:

  1. Нехемиа 1:4—6; 2:1—20-ийг уншина уу.

    Нехемиа яаж Еховагийн удирдлагыг хайсан бэ? (Нех. 2:4, 5; Ром 12:12; 1 Петр 4:7)

  2. Нехемиа 3:3—5-ыг уншина уу.

    Ахлагчид, туслах үйлчлэгчид текоичууд болон тэдний «язгууртнуудын» хоорондох ялгаанаас юунд суралцаж болох вэ? (Нех. 3:5, 27; 2 Тес. 3:7—10; 1 Петр 5:5)

  3. Нехемиа 4:1—23-ыг уншина уу.

    1. Хүчтэй эсэргүүцлийг үл хайхран, барилгын ажлаа үргэлжлүүлэхэд нь израильчуудад юу тусалсан бэ? (Нех. 4:6, 8, 9; Дуу. 50:15; Ис. 65:13, 14)

    2. Израильчуудын жишээ биднийг яаж зоригжуулдаг вэ?

  4. Нехемиа 6:15-ыг уншина уу.

    Иерусалимын хэрэм хоёр сарын дотор баригдаж дууссан нь Бурханд итгэх итгэл хэчнээн хүчтэй байдгийг хэрхэн харуулдаг вэ? (Дуу. 56:3, 4; Мат. 17:20; 19:26)

Өгүүллэг 84

Тэнгэр элч Мариа дээр ирсэн нь

  1. Зураг дээрх бүсгүй хэн бэ?

  2. Габриел Мариад юу гэж хэлсэн бэ?

  3. Мариаг эрэгтэй хүнтэй амьдарч үзээгүй мөртлөө хүүхэдтэй болох гэж байгааг нь Габриел яаж тайлбарласан бэ?

  4. Мариаг хамаатныхаа Елизабетынд очиход юу болсон бэ?

  5. Иосеф Мариаг хүүхэд төрүүлэх гэж байгааг мэдэнгүүтээ яахаар шийдсэн бэ? Гэхдээ шийдвэрээ яагаад өөрчилсөн бэ?

Нэмэлт асуулт:

  1. Лук 1:26—56-г уншина уу.

    1. Бурхны Хүүгийн амь сүнсэн орчноос шилжээд Мариагийн өндгөн эстэй нийлэхэд хүний төгс бус байдал нөлөөлсөн эсэх талаар Лук 1:35 юу хэлдэг вэ? (Хаг. 2:11—13; Иох. 6:69; Евр. 7:26; 10:5)

    2. Есүсийг төрөхөөс ч өмнө түүнд хэрхэн хүндэтгэл үзүүлсэн бэ? (Лук 1:41—43)

    3. Еховагийн байгууллагад нэр төртэй үүрэг хүлээсэн христиануудад Мариа ямар сайхан жишээ үлдээсэн бэ? (Лук 1:38, 46—49; 17:10; Сур. 11:2)

  2. Матай 1:18—25-ыг уншина уу.

    Есүст Иммануел гэдэг нэр өгөөгүй ч гэсэн, хүн байхдаа гүйцэтгэж байсан үүрэг нь энэ нэрийн утгыг хэрхэн илэрхийлсэн бэ? (Мат. 1:22, 23; Иох. 14:8—10; Евр. 1:1—3)

Өгүүллэг 85

Есүс малын саравчинд төрсөн нь

  1. Энэ зураг дээр байгаа нялх хүүхэд хэн бэ? Мариа хүүгээ юун дотор хэвтүүлсэн байна вэ?

  2. Есүс яагаад малын саравчинд төрсөн бэ?

  3. Малын саравчинд орж ирж байгаа хүмүүс хэн бэ? Тэнгэр элч тэдэнд юу гэж хэлсэн байсан бэ?

  4. Есүс яагаад тийм онцгой байсан бэ?

  5. Есүсийг яагаад Бурхны Хүү гэж хэлж болох вэ?

Нэмэлт асуулт:

  1. Лук 2:1—20-ийг уншина уу.

    1. Есүсийг төрөх тухай зөгнөл биелэхэд Цезарь Август ямар үүрэг гүйцэтгэсэн бэ? (Лук 2:1—4; Мика 5:2)

    2. Бурхны «тааллыг олсон хүмүүсийн» нэг нь болохын тулд яах ёстой вэ? (Лук 2:14; Мат. 16:24; Иох. 17:3; Үйлс 3:19; Евр. 11:6)

    3. Аврагч төрсөн нь даруу зантай иудей хоньчдод баярлах шалтгаан болсон бол, өнөөдөр баярлан хөөрөх бүр агуу ямар шалтгаан Бурхны үйлчлэгчдэд байдаг вэ? (Лук 2:10, 11; Еф. 3:8, 9; Илч. 11:15; 14:6)

Өгүүллэг 86

Од хүмүүсийг газарчилсан нь

  1. Зураг дээр юун хүмүүс байна вэ? Тэдний нэг нь яагаад гялалзсан одыг зааж байна вэ?

  2. Херод хаан яагаад бачимдсан бэ? Тэгээд яасан бэ?

  3. Гялалзагч од тэр хүмүүсийг хааш нь аваачсан бэ? Тэд яагаад өөр замаар нутаг буцсан бэ?

  4. Херод ямар тушаал өгсөн бэ? Яагаад?

  5. Ехова Иосефт юу хий гэж хэлсэн бэ?

  6. Шинэ одыг хэн гэрэлтүүлсэн бэ? Яагаад?

Нэмэлт асуулт:

  1. Матай 2:1—23-ыг уншина уу.

    Зурхайчдыг ирэхэд Есүс хэдэн настай, хаана амьдарч байсан бэ? (Мат. 2:1, 11, 16)

Өгүүллэг 87

Есүс хүү сүмд

  1. Зураг дээр байгаа Есүс хэдэн настай вэ? Тэр хаана байна вэ?

  2. Иосеф жил бүр гэрийнхэнтэйгээ юу хийдэг байсан бэ?

  3. Гэртээ харих замд гарсан өдрийнхөө орой Иосеф Мариа хоёр яагаад Иерусалим уруу буцахаар шийдсэн бэ?

  4. Иосеф Мариа хоёр Есүсийг хаанаас олсон бэ? Хүмүүс Есүсийг яагаад гайхан шагшиж байсан бэ?

  5. Есүс ээждээ юу гэж хэлсэн бэ?

  6. Бид Бурхны тухай мэдэх талаар яаж Есүс шиг байж болох вэ?

Нэмэлт асуулт:

  1. Лук 2:41—52-ыг уншина уу.

    1. Хуульд зааснаар, жил бүрийн баяр наадамд зөвхөн эрчүүд очих ёстой байсан ч, Иосеф Мариа хоёр өнөөгийн эцэг эхчүүдэд ямар сайхан жишээ үлдээсэн бэ? (Лук 2:41; Д.хууль 16:16; 31:12; Сур. 22:6)

    2. Есүс эцэг эхдээ захирагдах талаар хүүхдүүдэд ямар сайн жишээ үзүүлсэн бэ? (Лук 2:51; Д.хууль 5:16; Сур. 23:22; Кол. 3:20)

  2. Матай 13:53—56-г уншина уу.

    Есүсийн дөрвөн эрэгтэй дүүгийн нэрийг хэн гэдэг вэ? Хожим тэдний хоёр нь христиан хуралд ямар үүрэг гүйцэтгэж байсан бэ? (Мат. 13:55; Үйлс 12:17; 15:6, 13; 21:18; Гал. 1:19; Иак. 1:1; Иуда 1)

Өгүүллэг 88

Иохан Есүст баптисм хүртээсэн нь

  1. Зураг дээрх хоёр хүн хэн бэ?

  2. Хүн яаж баптисм хүртдэг вэ?

  3. Иохан ямар хүмүүст баптисм хүртээдэг байсан бэ?

  4. Есүс ямар онцгой шалтгаанаар баптисм хүртээж өгөхийг Иоханаас гуйсан бэ?

  5. Есүсийн баптисм хүртсэнийг Бурхан таалснаа яаж харуулсан бэ?

  6. Есүсийг зэлүүд газар очиж, 40 хонох үед ямар явдал болсон бэ?

  7. Есүсийн анхны дагалдагч буюу шавь нь хэн хэн байсан бэ? Есүсийн үйлдсэн анхны гайхамшиг юу вэ?

Нэмэлт асуулт:

  1. Матай 3:13—17-г уншина уу.

    Есүс баптисм хүртэх тухайд шавь нартаа ямар жишээ үзүүлсэн бэ? (Дуу. 40:7, 8; Мат. 28:19, 20; Лук 3:21, 22)

  2. Матай 4:1—11-ийг уншина уу.

    Есүс Судрыг чадварлаг ашигладаг байсан нь бидэнд Библи тогтмол судлах хүслийг хэрхэн төрүүлдэг вэ? (Мат. 4:5—7; 2 Петр 3:17, 18; 1 Иох. 4:1)

  3. Иохан 1:29—51-ийг уншина уу.

    Баптисм хүртээгч Иохан шавь нарынхаа анхаарлыг хэнд хандуулсан бэ? Бид түүнийг яаж дуурайж болох вэ? (Иох. 1:29, 35, 36; 3:30; Мат. 23:10)

  4. Иохан 2:1—12-ыг уншина уу.

    Ехова үйлчлэгчдээсээ сайн юмыг нуудаггүй нь Есүсийн үйлдсэн анхны гайхамшгаас яаж харагддаг вэ? (Иох. 2:9, 10; Дуу. 84:11; Иак. 1:17)

Өгүүллэг 89

Есүс сүмийг цэвэрлэсэн нь

  1. Амьтдыг яагаад сүм дотор зарж байсан бэ?

  2. Есүс юунаас болоод уурласан бэ?

  3. Зургаас харахад, Есүс юу хийж байна вэ? Тагтаа худалдаж байсан хүмүүст юу гэж тушаасан бэ?

  4. Дагалдагчид нь Есүсийн хийж байгааг хараад юу санасан бэ?

  5. Есүс Галил уруу буцах замдаа ямар мужаар дайрсан бэ?

Нэмэлт асуулт:

  1. Иохан 2:13—25-ыг уншина уу.

    Есүс сүмд байсан мөнгө солигчдод уурласныг бодож үзвэл, Хаанчлалын танхимд худалдаа арилжаа хийхийг хэрхэн үзэх нь зүйтэй вэ? (Иох. 2:15, 16; 1 Кор. 10:24, 31—33)

Өгүүллэг 90

Худгийн дэргэд эмэгтэйтэй ярилцсан нь

  1. Есүс Самари мужаар явж байхдаа яагаад худгийн дэргэд амсхийсэн бэ? Тэнд нэг эмэгтэйд юу гэж хэлсэн бэ?

  2. Эмэгтэй яагаад гайхсан бэ? Есүс түүнд юу хэлсэн бэ? Яагаад?

  3. Эмэгтэй, Есүсийг ямар усны тухай ярьж байна гэж бодсон бэ? Гэтэл Есүс, хэрэг дээрээ, ямар усны тухай ярьсан бэ?

  4. Есүс өөрийнх нь тухай юу мэдэж байсанд эмэгтэй гайхсан бэ? Есүс хаанаас мэдсэн бэ?

  5. Худгийн дэргэд болсон явдлаас бид ямар сургамж авч болох вэ?

Нэмэлт асуулт:

  1. Иохан 4:5—43-ыг уншина уу.

    1. Бид Есүсийн жишээг даган, арьс өнгө, нийгмийн гарлаар өөр хүмүүст яаж хандах ёстой вэ? (Иох. 4:9; 1 Кор. 9:22; 1 Тим. 2:3, 4; Тит 2:11)

    2. Есүсийн шавь болсон хүн сүнслэг ямар ямар ач тус хүртдэг вэ? (Иох. 4:14; Ис. 58:11; 2 Кор. 4:16)

    3. Мэдэж авсан зүйлээ бусадтай хуваалцах оргилуун хүсэлтэй байсан самари эмэгтэйн адилаар, бид талархсан сэтгэлээ хэрхэн илэрхийлж болох вэ? (Иох. 4:7, 28; Мат. 6:33; Лук 10:40—42)

Өгүүллэг 91

Есүс ууланд байхдаа сургаал заасан нь

  1. Есүс хаана сургаал зааж байна вэ? Түүнтэй илүү ойрхон суугаа хүмүүс хэн бэ?

  2. Есүсийн 12 элчийн нэрийг хэн гэдэг вэ?

  3. Есүсийн дэлгэрүүлж байсан «Хаанчлал» гэж юу вэ?

  4. Есүс яаж залбирах хэрэгтэй гэж хүмүүст заасан бэ?

  5. Хүмүүс бие биетэйгээ яаж харьцах ёстой гэж Есүс хэлсэн бэ?

Нэмэлт асуулт:

  1. Матай 5:1—12-ыг уншина уу.

    Бид «сүнслэг хэрэгцээгээ мэдэрдгээ» яаж харуулж болох вэ? (Мат. 5:3, ШЕ; Ром 10:13—15; 1 Тим. 4:13, 15, 16)

  2. Матай 5:21—26-г уншина уу.

    Еховатай тогтоосон харьцаа маань итгэл нэгтнүүдтэйгээ тогтоосон харьцаанаас шалтгаалдгийг Матай 5:23, 24-т хэрхэн онцолдог вэ? (Мат. 6:14, 15; Дуу. 133:1; Кол. 3:13; 1 Иох. 4:20)

  3. Матай 6:1—8-ыг уншина уу.

    Христианууд өөрийгөө юу гэж бодохоос зайлсхийдэг вэ? (Лук 18:11, 12; 1 Кор. 4:6, 7; 2 Кор. 9:7)

  4. Матай 6:25—34-ийг уншина уу.

    Ехова эд материалын хэрэгцээг маань хангана гэж найдах талаар Есүс юу заасан бэ? (Ег. 16:4; Дуу. 37:25; Флп. 4:6)

  5. Матай 7:1—11-ийг уншина уу.

    Матай 7:5-д бичсэн хурц тод жишээнээс юу ойлгож болох вэ? (Сур. 26:12; Ром 2:1; 14:10; Иак. 4:11, 12)

Өгүүллэг 92

Есүс нас барсан хүмүүсийг дахин амилуулсан нь

  1. Зураг дээр байгаа охины аавыг хэн гэдэг вэ? Аав ээж хоёрынх нь сэтгэл яагаад түгшиж байсан бэ?

  2. Иайр Есүсийг олмогцоо яасан бэ?

  3. Есүсийг Иайрын гэр уруу явж байтал юу болсон бэ? Замдаа Иайр ямар мэдээ авсан бэ?

  4. Иайрын гэрт байсан хүмүүс Есүсийг яагаад шоолон инээлдсэн бэ?

  5. Есүс гурван элчээ охины эцэг эхтэй дагуулан, хүүхдийн байгаа өрөөнд ороод юу хийсэн бэ?

  6. Есүс өөр хэн хэнийг амилуулсан бэ? Энэ нь юуг баталж байна вэ?

Нэмэлт асуулт:

  1. Лук 8:40—56-г уншина уу.

    Есүс цус алддаг өвчтэй эмэгтэйд яаж өрөвч сэтгэлээр, ухаалаг хандсан бэ? Эндээс христиан ахлагчид ямар сургамж авч болох вэ? (Лук 8:43, 44, 47, 48; Лев. 15:25—27; Мат. 9:12, 13; Кол. 3:12—14)

  2. Лук 7:11—17-г уншина уу.

    Найн хотын бэлэвсэн эмэгтэйд Есүсийн хандсан байдал дотнын хүнээ алдсан хүмүүсийг яаж тайвшруулдаг вэ? (Лук 7:13; 2 Кор. 1:3, 4; Евр. 4:15)

  3. Иохан 11:17—44-ийг уншина уу.

    Талийгаачийнхаа хойноос уй гашуу болох нь жирийн явдал гэдгийг Есүс хэрхэн үзүүлсэн бэ? (Иох. 11:33—36, 38; 2 Сам. 18:33; 19:1—4)

Өгүүллэг 93

Есүс олон хүнийг хооллосон нь

  1. Баптисм хүртээгч Иоханд ямар аймшигт явдал тохиолдсон бэ? Үүнийг сонсоод Есүс яасан бэ?

  2. Есүс өөрийг нь дагасан үй олон хүнийг яаж хооллосон бэ? Дараа нь хэр их хоол үлдсэн бэ?

  3. Есүсийн шавь нар шөнө яагаад айсан бэ? Петр яасан бэ?

  4. Хоёр дахь удаадаа Есүс олон мянган хүнийг яаж хооллосон бэ?

  5. Есүсийг Бурхны томилсон Хаан болж дэлхийг захирах үед амьдрал ямар болох вэ?

Нэмэлт асуулт:

  1. Матай 14:1—32-ыг уншина уу.

    1. Матай 14:23—32-ыг үзвэл, Петр ямар зантай хүн байсан бэ?

    2. Петр төлөвшиж, түргэн зангаа зассаныг Судар хэрхэн баталдаг вэ? (Мат. 14:27—30; Иох. 18:10; 21:7; Үйлс 2:14, 37—40; 1 Петр 5:6, 10)

  2. Матай 15:29—38-ыг уншина уу.

    Есүс тэнгэрийн Эцгийнхээ өгсөн материаллаг зүйлийг эрхэмлэдгээ хэрхэн харуулсан бэ? (Мат. 15:37; Иох. 6:12; Кол. 3:15)

  3. Иохан 6:1—21-ийг уншина уу.

    Христианууд төр засгийн эрх мэдлийг хүндэтгэх талаар Есүсийн жишээг хэрхэн дуурайж болох вэ? (Иох. 6:15; Мат. 22:21; Ром 12:2; 13:1—4)

Өгүүллэг 94

Есүс хүүхдэд хайртай

  1. Есүсийн элч нар холын аянаас ирэх замдаа юун тухай маргалдсан бэ?

  2. Есүс яагаад нэг бяцхан хүүг дуудаж авчраад, элч нарынхаа дунд зогсоосон бэ?

  3. Элч нар хүүхэд шиг байж сурах хэрэгтэй гэдэг нь юу гэсэн үг байсан бэ?

  4. Есүс хүүхдэд хайртайгаа хэдэн сарын дараа яаж харуулсан бэ?

Нэмэлт асуулт:

  1. Матай 18:1—4-ийг уншина уу.

    Есүс зааж сургахдаа жишээ татдаг байсны учир юу вэ? (Мат. 13:34, 36; Марк 4:33, 34)

  2. Матай 19:13—15-ыг уншина уу.

    Хаанчлалын ивээлийг хүртье гэвэл бага насны хүүхдийн ямар занг дуурайх ёстой вэ? (Дуу. 25:9; 138:6; 1 Кор. 14:20)

  3. Марк 9:33—37-г уншина уу.

    Нэр алдарт дурлахгүй байх талаар Есүс шавь нартаа юу заасан бэ? (Марк 9:35; Мат. 20:25, 26; Гал. 6:3; Флп. 2:5—8)

  4. Марк 10:13—16-г уншина уу.

    Есүс хэр зэрэг нөхөрсөг хүн байсан бэ? Христиан ахлагчид Есүсийг хэрхэн дуурайж болох вэ? (Марк 6:30—34; Флп. 2:1—4; 1 Тим. 4:12)

Өгүүллэг 95

Есүс хэрхэн заадаг байсан нь

  1. Нэг хүн Есүсээс юу гэж асуусан бэ? Яагаад?

  2. Есүс хүмүүст заахдаа заримдаа юу ярьж өгдөг байсан бэ? Бид өмнө нь иудей, самари хүмүүсийн тухай юу мэдэж авсан бэ?

  3. Есүсийн ярьснаар, иудей хүнийг Иерихо орохоор явж байхад юу тохиолдсон бэ?

  4. Тэр замаар явж байсан тахилч леви хоёр яасан бэ?

  5. Шархадсан иудейд хэн тусалж байна вэ?

  6. Есүс энэ түүхийг ярьж дуусаад юу гэж асуусан бэ? Тэр хүн юу гэж хариулсан бэ?

Нэмэлт асуулт:

  1. Лук 10:25—37-г уншина уу.

    1. Мосегийн хуулийг мэддэг хүнд Есүс шууд хариу хэлэхийн оронд өөрөөр нь яаж зөв дүгнэлт хийлгэсэн бэ? (Лук 10:26; Мат. 16:13—16)

    2. Есүс сонсогчдынхоо буруу үзэл бодлыг засахын тулд жишээг яаж ашигладаг байсан бэ? (Лук 10:36, 37; 18:9—14; Тит 1:9)

Өгүүллэг 96

Есүс өвчтэй хүмүүсийг эдгээсэн нь

  1. Есүс явсан газар болгондоо юу хийж байсан бэ?

  2. Есүс баптисм хүртээд гурван жил гаруй болсныхоо дараа элч нартаа юу гэж хэлж байсан бэ?

  3. Зураг дээр юун хүмүүс байна вэ? Есүс энэ эмэгтэйг яасан бэ?

  4. Есүсийн хэлсэн үг уурлаж дургүйцсэн шашны удирдагчдыг яагаад ичгэвтэр байдалд оруулсан бэ?

  5. Есүс элч нартайгаа Иерихо хотоос холгүй явж байгаад, хоёр сохор гуйлгачинг яасан бэ?

  6. Есүс яагаад гайхамшиг үйлддэг байсан бэ?

Нэмэлт асуулт:

  1. Матай 15:30, 31-ийг уншина уу.

    Ехова Есүсээр дамжуулан хүчээ ямар гайхамшигтай байдлаар үзүүлсэн бэ? Энэ түүх шинэ ертөнцийн талаарх Еховагийн амлалтыг ойлгоход хэрхэн тусалдаг вэ? (Дуу. 37:29; Ис. 33:24)

  2. Лук 13:10—17-г уншина уу.

    Есүс хамгийн агуу зарим гайхамшгаа Амралтын өдөр үйлдсэн нь Мянган жилийн засаглалынхаа үед хүн төрөлхтөнд ямар ивээл авчрахыг хэрхэн харуулдаг вэ? (Лук 13:10—13; Дуу. 46:9; Мат. 12:8; Кол. 2:16, 17; Илч. 21:1—4)

  3. Матай 20:29—34-ийг уншина уу.

    Есүс завгүй үедээ ч хүмүүст туслахад хэзээд бэлэн байсныг энэ явдал хэрхэн баталдаг вэ? Эндээс бид ямар сургамж авч болох вэ? (Д.хууль 15:7; Иак. 2:15, 16; 1 Иох. 3:17)

Өгүүллэг 97

Есүс хааны ёсоор ирсэн нь

  1. Есүс Иерусалимын ойролцоох жижиг тосгонд хүрч ирээд, шавь нартаа ямар даалгавар өгсөн бэ?

  2. Есүсийг Иерусалим хотод дөхөж ирэхэд ямар үйл явдал болсныг зурагт дүрсэлсэн байна вэ?

  3. Хүүхдүүд сохор, тахир дутуу хүмүүсийг эдгээж байгаа Есүсийг хараад яасан бэ?

  4. Есүс уур нь хүрсэн тахилчдад юу гэж хэлсэн бэ?

  5. Есүсийг магтан хашгиралдсан хүүхдүүдийг яаж дуурайж болох вэ?

  6. Шавь нар юу мэдэхийг хүссэн бэ?

Нэмэлт асуулт:

  1. Матай 21:1—17-г уншина уу.

    1. Есүс Иерусалимд хааны ёсоор орж ирэхдээ ялалт байгуулсан Ромын жанжнуудаас ямар ялгаатай байсан бэ? (Мат. 21:4, 5; Зех. 9:9; Флп. 2:5—8; Кол. 2:15)

    2. Есүсийг сүмд ороход 118-р дууллаас иш татаж хашгиралдсан израиль хүүхдүүдээс орчин үеийн хүүхэд залуус юу сурч болох вэ? (Мат. 21:9, 15; Дуу. 118:25, 26; 2 Тим. 3:15; 2 Петр 3:18)

  2. Иохан 12:12—16-г уншина уу.

    Хүмүүс модны мөчир барьж Есүсийг угтсан нь бэлэгдлийн ямар утгатай вэ? (Иох. 12:13; Флп. 2:10; Илч. 7:9, 10)

Өгүүллэг 98

Чидун ууланд

  1. Зураг дээрх хүмүүсийн аль нь Есүс вэ? Түүнтэй хамт байгаа хүмүүс хэн бэ?

  2. Тахилчид сүмд байсан Есүсийг яахыг оролдсон бэ? Есүс тэдэнд юу гэж хэлсэн бэ?

  3. Элч нар Есүсээс юу асуусан бэ?

  4. Тэнгэрийн Хаан болон захирч байх үед нь дэлхий дээр болох зарим үйл явдлыг Есүс элч нартаа яагаад хэлсэн бэ?

  5. Дэлхий дээрх ёс бус бүхнийг устгахаас өмнө юу болно гэж Есүс хэлсэн бэ?

Нэмэлт асуулт:

  1. Матай 23:1—39-ийг уншина уу.

    1. Хүмүүсийг цол хэргэмээр дуудахыг Сударт эрс буруушаагаагүй ч, христиан хуралд тал засах зорилгоор цол хэргэм хэрэглэх тухайд Матай 23:8—11-д Есүс юу хэлсэн бэ? (Үйлс 26:25; Ром 13:7; 1 Петр 2:13, 14)

    2. Фарисайчууд хүмүүсийг христиан болоход нь саад хийхийн тулд юу ашиглаж байсан бэ? Орчин үед шашны удирдагчид үүнтэй төстэй аргыг хэрхэн хэрэглэдэг вэ? (Мат. 23:13; Лук 11:52; Иох. 9:22; 12:42; 1 Тес. 2:16)

  2. Матай 24:1—14-ийг уншина уу.

    1. Матай 24:13-т тэвчихийн чухлыг хэрхэн онцолсон байдаг вэ?

    2. «Шинэ ертөнцийн орчуулга»-аар, Матай 24:13-т «төгсгөл» гэж бичсэн нь ямар утгатай вэ? (Мат. 16:27; Ром 14:10—12; 2 Кор. 5:10)

  3. Марк 13:3—10-ыг уншина уу.

    Сайн мэдээ дэлгэрүүлэх ажил бол хойшлуулшгүй ажил гэдгийг Марк 13:10-т бичсэн ямар үг харуулдаг вэ? Есүсийн хэлсэн үг бидэнд юу бодуулах учиртай вэ? (Ром 13:11, 12; 1 Кор. 7:29—31; 2 Тим. 4:2)

Өгүүллэг 99

Дээд давхрын өрөөнд

  1. Есүс яагаад 12 элчтэйгээ хамт энэ том өрөөнд орж ирсэн байна вэ?

  2. Үүдээр гарч яваа хүн хэн бэ? Тэр яах гэж байна вэ?

  3. Дээгүүр өнгөрөх баярын зоог дууссаны дараа Есүс ямар онцгой зоог барьсан бэ?

  4. Дээгүүр өнгөрөх баяр израильчуудад ямар үйл явдлыг сануулдаг байсан бэ? Есүсийн барьсан онцгой зоог дагалдагчдад нь юуг сануулдаг вэ?

  5. Эзний оройн зоогийн дараа Есүс дагалдагчдадаа юу гэж захисан бэ? Дараа нь тэд яасан бэ?

Нэмэлт асуулт:

  1. Матай 26:14—30-ийг уншина уу.

    1. Иудас Есүсийг санаатайгаар барьж өгснийг Матай 26:15 хэрхэн харуулдаг вэ?

    2. Есүсийн асгаруулсан цус ямар хоёр зорилготой байсан бэ? (Мат. 26:27, 28; Иер. 31:31—33; Еф. 1:7; Евр. 9:19, 20)

  2. Лук 22:1—39-ийг уншина уу.

    «Иудаст Сатан шүглэв» гэсэн нь ямар утгатай вэ? (Лук 22:3; Иох. 13:2; Үйлс 1:24, 25)

  3. Иохан 13:1—20-ийг уншина уу.

    1. Иохан 13:2-оос үзвэл, хийсэн хэргийнх нь төлөө Иудастай хариуцлага тооцох нь зөв үү? Бурхны үйлчлэгчид эндээс ямар сургамж авч болох вэ? (Эх. 4:7; 2 Кор. 2:11; Гал. 6:1; Иак. 1:13, 14)

    2. Есүс сэтгэлд хоногшим ямар жишээг биечлэн үзүүлсэн бэ? (Иох. 13:15; Мат. 23:11; 1 Петр 2:21)

  4. Иохан 17:1—26-г уншина уу.

    Есүс дагалдагчдаа «нэг байлгах» тухай залбирсан нь ямар утгатай вэ? (Иох. 17:11, 21—23; Ром 13:8; 14:19; Кол. 3:14)

Өгүүллэг 100

Есүс цэцэрлэгт

  1. Есүс элч нарынхаа хамт байшингаас гараад хаашаа явсан бэ? Тэнд очоод, тэдэнд юу гэж хэлсэн бэ?

  2. Есүсийг ирэх бүрд элч нар нь яаж байсан бэ? Энэ явдал хэдэн удаа давтагдсан бэ?

  3. Цэцэрлэгт хэн ирсэн бэ? Зурагт дүрсэлснээр, Искариотын Иудас яаж байна вэ?

  4. Иудас Есүсийг яагаад үнссэн бэ? Петр яасан бэ?

  5. Есүс Петрт юу гэж хэлсэн бэ? Есүс яагаад Бурхнаас тэнгэр элч илгээхийг гуйгаагүй вэ?

Нэмэлт асуулт:

  1. Матай 26:36—56-г уншина уу.

    1. Есүсийн шавь нартаа зөвлөгөө өгсөн арга өнөөгийн христиан ахлагчдад ямар сайхан жишээ болдог вэ? (Мат. 20:25—28; 26:40, 41; Гал. 5:17; Еф. 4:29, 31, 32)

    2. Бусдын өөдөөс зэвсэг барихыг Есүс хэрхэн үзсэн бэ? (Мат. 26:52; Лук 6:27, 28; Иох. 18:36)

  2. Лук 22:39—53-ыг уншина уу.

    Тэнгэр элч Есүсийг сүнслэгээр бэхжүүлэхээр Гетсемани цэцэрлэгт ирсэн нь Есүсийн итгэл суларсан байсан гэсэн үг үү? Тайлбарлана уу. (Лук 22:41—43; Ис. 49:8; Мат. 4:10, 11; Евр. 5:7)

  3. Иохан 18:1—12-ыг уншина уу.

    Есүс өөрийг нь барихаар ирсэн хүмүүсээс шавь нараа яаж хамгаалсан бэ? Энэ жишээнээс бид юу сурч болох вэ? (Иох. 10:11, 12; 18:1, 6—9; Евр. 13:6; Иак. 2:25)

Өгүүллэг 101

Есүс алагдсан нь

  1. Есүсийн үхлийн гол буруутан хэн бэ?

  2. Шашны удирдагчид Есүсийг авч явах үед элч нар яасан бэ?

  3. Тэргүүн тахилч Каиафын гэрт юу болсон бэ?

  4. Петр яагаад хол очоод уйлсан бэ?

  5. Есүсийг Пилат уруу буцааж авчирсны дараа ахлах тахилчид юу гэж бархиралдсан бэ?

  6. Баасан гаригийн үд гэхэд Есүсийг яасан бэ? Хажуудаа хадагдсан гэмт хэрэгтэнд Есүс юу амласан бэ?

  7. Есүсийн ярьсан Диваажин хаана байх вэ?

Нэмэлт асуулт:

  1. Матай 26:57—75-ыг уншина уу.

    Иудейн дээд шүүхийн гишүүд бузар муу зүрх сэтгэлтэйгээ яаж харуулсан бэ? (Мат. 26:59, 67, 68)

  2. Матай 27:1—50-ийг уншина уу.

    Иудасыг чин сэтгэлээсээ гэмшээгүй гэж хэлж болохын учир юу вэ? (Мат. 27:3, 4; Марк 3:29; 14:21; 2 Кор. 7:10, 11)

  3. Лук 22:54—71-ийг уншина уу.

    Дайсны гарт тушаагдаж, баригдсан шөнө нь Петр Есүсийг үгүйсгэсэн явдлаас бид ямар сургамж авч болох вэ? (Лук 22:60—62; Мат. 26:31—35; 1 Кор. 10:12)

  4. Лук 23:1—49-ийг уншина уу.

    Өөрт нь шударга бусаар хандахад Есүс яасан бэ? Энэ нь бидэнд ямар сургамжтай вэ? (Лук 23:33, 34; Ром 12:17—19; 1 Петр 2:23)

  5. Иохан 18:12—40-ийг уншина уу.

    Петр хүнээс айх айдаст хэсэг зуур автсан ч, хожим нь үнэнч сайн шавь болж чадсан явдлаас юу харагддаг вэ? (Иох. 18:25—27; 1 Кор. 4:2; 1 Петр 3:14, 15; 5:8, 9)

  6. Иохан 19:1—30-ийг уншина уу.

    1. Есүс эд материалд хэрхэн дүн нуруутай ханддаг байсан бэ? (Иох. 2:1, 2, 9, 10; 19:23, 24; Мат. 6:31, 32; 8:20)

    2. Есүс үхэхдээ хэлсэн үгээрээ Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг дэмжсэнээ ялагчийн ёсоор хэрхэн мэдэгдсэн бэ? (Иох. 16:33; 19:30; 2 Петр 3:14; 1 Иох. 5:4)

Өгүүллэг 102

Дахин амилсан Есүс

  1. Зураг дээр юун эмэгтэй байна вэ? Хоёр эрэгтэй нь хэн бэ? Тэд хаана байна вэ?

  2. Пилат яагаад Есүсийн булшийг хамгаалах цэрэг явуулахыг тахилчдад тушаасан бэ?

  3. Есүсийг үхсэнээс хойш гурав дахь өдрийн өглөө эрт тэнгэр элч юу хийсэн бэ? Гэтэл тахилчид яасан бэ?

  4. Зарим эмэгтэй Есүсийн булш уруу очоод яагаад гайхсан бэ?

  5. Петр Иохан хоёр яагаад Есүсийн булш уруу гүйж очсон бэ? Булш ямар байсан бэ?

  6. Есүсийн цогцос яасан бэ? Есүс амьд байгаагаа шавь нартаа үзүүлэхийн тулд юу хийсэн бэ?

Нэмэлт асуулт:

  1. Матай 27:62—66; 28:1—15-ыг уншина уу.

    Есүсийг дахин амилах үед ахлах тахилчид, фарисайчууд, ахлагчид яаж ариун сүнсний эсрэг нүгэл үйлдсэн бэ? (Мат. 12:24, 31, 32; 28:11—15)

  2. Лук 24:1—12-ыг уншина уу.

    Ехова эмэгтэйчүүдийг найдвартай гэрчүүд гэж үздэг нь Есүсийн дахин амилсан түүхээс хэрхэн харагддаг вэ? (Лук 24:4, 9, 10; Мат. 28:1—7)

  3. Иохан 20:1—12-ыг уншина уу.

    Хэрэв Библийн ямар нэг зөгнөл яаж биелэхийг бүрэн ойлгохгүй байвал тэвчээртэй байх хэрэгтэйг Иохан 20:8, 9 хэрхэн харуулдаг вэ? (Сур. 4:18; Мат. 17:22, 23; Лук 24:5—8; Иох. 16:12)

Өгүүллэг 103

Цоожтой өрөөнд орж ирсэн нь

  1. Мариа цэцэрлэгч байх гэж бодсон хүндээ юу гэж хэлсэн бэ? Тэр нь үнэндээ Есүс байсныг Мариа яаж ойлгосон бэ?

  2. Еммау тосгон уруу явж байсан хоёр шавьд юу тохиолдсон бэ?

  3. Хоёр шавь Есүсийг үзсэнээ элч нарт ярьж байх зуур ямар хачирхалтай явдал болсон бэ?

  4. Есүс дагалдагчдадаа хэдэн удаа үзэгдсэн бэ?

  5. Эзнийг харсан гэж шавь нарын хэлэхийг сонссон Томас юу гэж хэлсэн бэ? Найман өдрийн дараа юу болсон бэ?

Нэмэлт асуулт:

  1. Иохан 20:11—29-ийг уншина уу.

    Иохан 20:23-т Есүсийн хэлснээр, хүмүүс аливаа нүглийг уучлах эрх мэдэлтэй юү? Тайлбарлана уу. (Дуу. 49:2, 7; Ис. 55:7; 1 Тим. 2:5, 6; 1 Иох. 2:1, 2)

  2. Лук 24:13—43-ыг уншина уу.

    Зүрхээ яаж «зориулбал» Библийн үнэнийг хүлээн авдаг болох вэ? (Лук 24:32, 33; Езра 7:10; Үйлс 16:14; Евр. 5:11—14)

Өгүүллэг 104

Есүс тэнгэрт буцсан нь

  1. Нэг удаа шавь нараас нь хэдэн хүн Есүсийг харсан бэ? Есүс тэдэнд юун тухай ярьсан бэ?

  2. «Бурхны Хаанчлал» гэж юу вэ? Есүсийг хаан болж, мянган жил захирах үед дэлхий дээр амьдрал ямар болох вэ?

  3. Есүс шавь нартаа хэдэн өдөр үзэгдсэн бэ? Одоо түүний яах цаг болсон бэ?

  4. Есүс шавь нараа орхин одохоосоо өмнө юу гэж захисан бэ?

  5. Энэ зурагт ямар үйл явдлыг дүрсэлсэн байна вэ? Есүс яаж үзэгдэхгүй болсон бэ?

Нэмэлт асуулт:

  1. 1 Коринт 15:3—8-ыг уншина уу.

    Элч Паул ямар учраас Есүсийн дахин амилсныг тийм итгэлтэй ярьж чадаж байсан бэ? Христианууд бид юуны тухай итгэлтэй ярьж болох вэ? (1 Кор. 15:4, 7, 8; Ис. 2:2, 3; Мат. 24:14; 2 Тим. 3:1—5)

  2. Үйлс 1:1—11-ийг уншина уу.

    Үйлс 1:8-д зөгнөсөнчлөн, дэлгэрүүлэх ажил хэр өргөн тархсан бэ? (Үйлс 6:7; 9:31; 11:19—21; Кол. 1:23)

Өгүүллэг 105

Иерусалимд хүлээсэн нь

  1. Зурагт үзүүлснээр, Иерусалимд цугласан Есүсийн дагалдагчдад юу тохиолдсон бэ?

  2. Иерусалимд ирсэн өөр үндэстний хүмүүс яагаад гайхсан бэ?

  3. Петр тэдэнд юу тайлбарласан бэ?

  4. Хүмүүс Петрийн яриаг сонсоод яасан бэ? Петр тэдэнд юу хийх хэрэгтэй гэж хэлсэн бэ?

  5. МЭ 33 оны Пентекостын өдөр хэдэн хүн баптисм хүртсэн бэ?

Нэмэлт асуулт:

  1. Үйлс 2:1—47-г уншина уу.

    1. Есүсийн үхсэний хариуцлагыг еврей үндэстэн бүхэлдээ хүлээснийг Үйлс 2:23, 36-д бичигдсэн Петрийн үг хэрхэн харуулдаг вэ? (1 Тес. 2:14, 15)

    2. Петр хүмүүстэй ярилцахдаа Библи ашиглаж, итгүүлэх талаар ямар сайхан жишээ үлдээсэн бэ? (Үйлс 2:16, 17, 29, 31, 36, 39; Кол. 4:6)

    3. Петр Есүсийн өгнө гэж амласан «тэнгэрийн хаанчлалын түлхүүрийн» эхнийхийг юунд ашигласан бэ? (Үйлс 2:14, 22—24, 37, 38; Мат. 16:19)

Өгүүллэг 106

Шоронгоос суллагдсан нь

  1. Нэгэн өдрийн үдээс хойш Петр Иохан хоёрыг сүмд ороход юу болсон бэ?

  2. Петр тахир дутуу хүнд юу гэж хэлсэн бэ? Тэгээд түүнд мөнгөнөөс илүү үнэтэй юу өгсөн бэ?

  3. Шашны удирдагчид яагаад уурласан бэ? Тэд Петр Иохан хоёрыг яасан бэ?

  4. Петр шашны удирдагчдад юу ярьсан бэ? Тэд элч нарт юу анхааруулсан бэ?

  5. Шашны удирдагчид яагаад атаархан хорссон бэ? Элч нарыг хоёр дахь удаа шоронд хийхэд юу болсон бэ?

  6. Элч нар Дээд шүүхийн танхимд хүргэгдэж ирээд, юу гэж хариулсан бэ?

Нэмэлт асуулт:

  1. Үйлс 3:1—10-ыг уншина уу.

    Бид өнөөдөр гайхамшиг үйлдэж чадахгүй ч Хаанчлалын тухай мэдээг эрхэмлэн үнэлэхэд Үйлс 3:6-д бичигдсэн Петрийн үг хэрхэн тусалдаг вэ? (Иох. 17:3; 2 Кор. 5:18—20; Флп. 3:8)

  2. Үйлс 4:1—31-ийг уншина уу.

    Дэлгэрүүлж яваад эсэргүүцэлтэй тулгарвал І зууны итгэл нэгтнүүдээ хэрхэн дуурайх хэрэгтэй вэ? (Үйлс 4:29, 31; Еф. 6:18—20; 1 Тес. 2:2)

  3. Үйлс 5:17—42-ыг уншина уу.

    Гэрч биш зарим хүн дэлгэрүүлэх ажилд эрт үед ч, эдүгээ ч хэрхэн ухаалаг хандсаар ирсэн бэ? (Үйлс 5:34—39)

Өгүүллэг 107

Стефаныг алсан нь

  1. Стефан гэж хэн бэ? Бурхны тусламжтайгаар юу хийдэг байсан бэ?

  2. Стефаныг юу гэж хэлснээс болоод шашны удирдагчид уурлан хорссон бэ?

  3. Стефаныг хотоос чирж гаргаад яасан бэ?

  4. Хажуудаа гадуур хувцас тавьчихаад зогсож байгаа энэ хүнийг хэн гэдэг вэ?

  5. Стефан үхэхийнхээ өмнө Еховад юу гэж залбирсан бэ?

  6. Хэн нэг хүн бидэнд муу юм хийвэл бид Стефаныг яаж дуурайх ёстой вэ?

Нэмэлт асуулт:

  1. Үйлс 6:8—15-ыг уншина уу.

    Шашны удирдагчид Еховагийн Гэрчүүдийн дэлгэрүүлэх ажлыг зогсоохын тулд ямар ямар зальхай арга хэрэглэдэг вэ? (Үйлс 6:9, 11, 13)

  2. Үйлс 7:1—60-ыг уншина уу.

    1. Стефан Зөвлөлийн өмнө сайн мэдээг юуны тусламжтайгаар үр дүнтэй дэлгэрүүлсэн бэ? Стефаны жишээнээс бид юу сурч болох вэ? (Үйлс 7:51—53; Ром 15:4; 2 Тим. 3:14—17; 1 Петр 3:15)

    2. Үйл ажиллагааг маань эсэргүүцэгчдэд бид яаж хандахыг хичээх ёстой вэ? (Үйлс 7:58—60; Мат. 5:44; Лук 23:33, 34)

Өгүүллэг 108

Дамаск орох замд

  1. Саул Стефаныг алагдсаны дараа юу хийж байсан бэ?

  2. Саулыг Дамаск орох замд ямар ер бусын явдал болсон бэ?

  3. Есүс Саулд юу хий гэж хэлсэн бэ?

  4. Есүс Ананиад ямар даалгавар өгсөн бэ? Саул яаж дахин хардаг болсон бэ?

  5. Саул ямар нэрээр алдаршсан бэ? Ямар ажил хийдэг болсон бэ?

Нэмэлт асуулт:

  1. Үйлс 8:1—4-ийг уншина уу.

    Шинэ тутам үүсэн байгуулагдсан христиан хурлыг дайрсан их хавчлага сайн мэдээ түгэн дэлгэрэхэд хэрхэн нөлөөлсөн бэ? Орчин үед үүнтэй төстэй ямар явдал болдог вэ? (Үйлс 8:4; Ис. 54:17)

  2. Үйлс 9:1—20-ийг уншина уу.

    Есүс Саулыг ямар гурван зорилгоор ашиглах бодолтой байгаагаа хэлсэн бэ? (Үйлс 9:15; 13:5; 26:1; 27:24; Ром 11:13)

  3. Үйлс 22:6—16-г уншина уу.

    Бид Ананиаг яаж дуурайж болох вэ? Энэ нь яагаад чухал бэ? (Үйлс 22:12; 1 Тим. 3:7; 1 Петр 1:14—16; 2:12)

  4. Үйлс 26:8—20-ийг уншина уу.

    Саул шашнаа өөрчилж, христиан болсон нь итгэгч биш ханьтай хүмүүст ямар урам өгдөг вэ? (Үйлс 26:11; 1 Тим. 1:14—16; 2 Тим. 4:2; 1 Петр 3:1—3)

Өгүүллэг 109

Петр Корнелынд ирсэн нь

  1. Энэ сөгдөж байгаа хүн хэн бэ?

  2. Тэнгэр элч Корнелд юу гэж хэлсэн бэ?

  3. Петрийг Иоппа хотод, Симоны байшингийн дээвэр дээр байхад Бурхан түүнд юу үзүүлсэн бэ?

  4. Петр яагаад Корнелыг өөрт нь сөгдөн мөргөж болохгүй гэж хэлсэн бэ?

  5. Петртэй хамт ирсэн иудей шавь нар яагаад гайхсан бэ?

  6. Петр Корнелынд ирсэн нь бидэнд ямар чухал сургамж болдог вэ?

Нэмэлт асуулт:

  1. Үйлс 10:1—48-ыг уншина уу.

    Үйлс 10:42-т тэмдэглэгдсэн Петрийн үг Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэх ажлын талаар юу өгүүлдэг вэ? (Мат. 28:19; Марк 13:10; Үйлс 1:8)

  2. Үйлс 11:1—18-ыг уншина уу.

    Еврей биш хүмүүсийн талаарх Еховагийн санаа зорилго тодорхой болоход Петр яасан бэ? Бид Петрийн жишээг хэрхэн дуурайж болох вэ? (Үйлс 11:17, 18; 2 Кор. 10:5; Еф. 5:17)

Өгүүллэг 110

Паулын шинэ туслах Тимот

  1. Зураг дээр байгаа залууг хэн гэдэг вэ? Хаана амьдардаг вэ? Ээж эмээ хоёрыг нь хэн гэдэг вэ?

  2. Паул Силас хоёрыг дагаж яваад, хол газрын хүмүүст дэлгэрүүлмээр байна уу гэж асуухад Тимот юу гэж хариулсан бэ?

  3. Есүсийн дагалдагчдыг хамгийн анх хаана «христианууд» гэж нэрлэх болсон бэ?

  4. Паул Силас Тимот гурав ямар хотуудад очсон бэ?

  5. Тимот Паулд яаж тусалсан бэ? Хүүхдүүд өөрсдөөсөө ямар асуулт асуух хэрэгтэй вэ?

Нэмэлт асуулт:

  1. Үйлс 9:19—30-ийг уншина уу.

    Элч Паул сайн мэдээ тунхаглаж яваад эсэргүүцэлтэй тулгарахдаа яаж хэрсүү ухаалаг ханддаг байсан бэ? (Үйлс 9:22—25, 29, 30; Мат. 10:16)

  2. Үйлс 11:19—26-г уншина уу.

    Дэлгэрүүлэх ажлыг Еховагийн сүнс чиглүүлж, удирддагийг Үйлс 11:19—21, 26-д хэрхэн харуулдаг вэ?

  3. Үйлс 13:13—16, 42—52-ыг уншина уу.

    Шавь нар эсэргүүцлээс болж урам хугараагүйг Үйлс 13:51, 52 хэрхэн харуулдаг вэ? (Мат. 10:14; Үйлс 18:6; 1 Петр 4:14)

  4. Үйлс 14:1—6, 19—28-ыг уншина уу.

    Шавь бэлдэхдээ эсвэл хурлын шинэ гишүүдэд тусламж үзүүлэхдээ хэт их санаа зовохгүй байхад маань «тэднийг... [Бурханд] тушаав» гэдэг үг хэрхэн тусалдаг вэ? (Үйлс 14:21—23; 20:32; Иох. 6:44)

  5. Үйлс 16:1—5-ыг уншина уу.

    Тимот хөвч хөндүүлэхэд бэлэн байсан нь «сайн мэдээний төлөө бүх юмыг хийхийн» чухлыг хэрхэн онцолдог вэ? (Үйлс 16:3; 1 Кор. 9:23; 1 Тес. 2:8)

  6. Үйлс 18:1—11, 18—22-ыг уншина уу.

    Үйлс 18:9, 10-ыг үзвэл, дэлгэрүүлэх ажлыг Есүс биечлэн удирддаг нь хэрхэн харагддаг вэ? Энэ нь бидэнд ямар итгэл төрүүлдэг вэ? (Мат. 28:20)

Өгүүллэг 111

Нойрондоо дийлдсэн хүү

  1. Газар хэвтэж байгаа энэ хүү хэн бэ? Тэр яасан бэ?

  2. Паул тэр хүүгийн үхсэнийг мэдээд юу хийсэн бэ?

  3. Паул, Тимот болон тэдэнтэй хамт аялагч шавь нар хаашаа явж байна вэ? Милетэд түр зогсоход юу болсон бэ?

  4. Зөнч Агаб Паулд юу анхааруулсан бэ? Яг зөнчийн хэлснээр юу болсон бэ?

Нэмэлт асуулт:

  1. Үйлс 20:7—38-ыг уншина уу.

    1. Үйлс 20:26, 27-д Паулын хэлснээр, бид яавал «бүх хүний цусны буруугүй» үлдэх вэ? (Езе. 33:8; Үйлс 18:6, 7)

    2. Ахлагчид зааж сургахдаа «итгэлт үгийг баримталдаг» байх ёстойн учир юу вэ? (Үйлс 20:17, 29, 30; Тит 1:7—9; 2 Тим. 1:13)

  2. Үйлс 26:24—32-ыг уншина уу.

    Паул Есүсээс авсан дэлгэрүүлэх даалгаврыг биелүүлэхдээ Ромын иргэний хувьд эдлэх ёстой эрхээ хэрхэн ашигласан бэ? (Үйлс 9:15; 16:37, 38; 25:11, 12; 26:32; Лук 21:12, 13)

Өгүүллэг 112

Усан онгоц сүйрч, хүмүүс арал дээр гарсан нь

  1. Паулын сууж явсан усан онгоц Крет арлын хажуугаар өнгөрч явахдаа яасан бэ?

  2. Паул усан онгоцонд байсан хүмүүст юу гэж хэлсэн бэ?

  3. Усан онгоц яагаад хэдэн хэсэг болсон бэ?

  4. Ялтнуудыг харгалзаж явсан цэргийн дарга ямар тушаал өгсөн бэ? Хэдэн хүн эрэгт эсэн мэнд хүрсэн бэ?

  5. Тэдний хөл тавьсан арал ямар нэртэй вэ? Тэнгэр сайхан болоход Паулыг яасан бэ?

Нэмэлт асуулт:

  1. Үйлс 27:1—44-ийг уншина уу.

    Библи бол үнэн зөв ном гэдэгт итгэх итгэлийг маань Паулын Ром орохдоо хийсэн далайн аяллын тухай тэмдэглэл хэрхэн бэхжүүлдэг вэ? (Үйлс 27:16—19, 27—32; Лук 1:3; 2 Тим. 3:16, 17)

  2. Үйлс 28:1—14-ийг уншина уу.

    Мальт арлын оршин суугч харь үндэстнүүд онгоцны сүйрэлд өртсөн элч Паул болон хамт аялагчдад нь «маш их элэгсэг хандсан» бол, христианууд бид бие биедээ ямар сэтгэлээр хандах ёстой вэ? Яаж? (Үйлс 28:1, 2; Евр. 13:1, 2; 1 Петр 4:9)

Өгүүллэг 113

Паул Ромд

  1. Паул Ромд хорионд байхдаа хэнд дэлгэрүүлсэн бэ?

  2. Зураг дээр, ширээний ард суугаа хүн хэн бэ? Энэ хүн Паулд юу хийж өгч байна вэ?

  3. Епафродит гэж хэн бэ? Тэр хүн Филиппой уруу буцахдаа юу авч явсан бэ?

  4. Паул яагаад дотнын найз Филемондоо захиа бичсэн бэ?

  5. Паул суллагдсаныхаа дараа юу хийсэн бэ? Гэвч сүүлд яасан бэ?

  6. Ехова Библийн сүүлчийн номыг хэнээр бичүүлсэн бэ? «Илчлэлт» номд юун тухай гардаг вэ?

Нэмэлт асуулт:

  1. Үйлс 28:16—31; Филиппой 1:13-ыг уншина уу.

    Паул Ромд хоригдож байхдаа цагаа хэрхэн ашигласан бэ? Түүний гуйвшгүй итгэл христиан хуралд ямар нөлөө үзүүлсэн бэ? (Үйлс 28:23, 30; Флп. 1:14)

  2. Филиппой 2:19—30-ийг уншина уу.

    Паул, Тимот Епафродит хоёрт хэрхэн талархсан бэ? Бид Паулаас ямар жишээ авч болох вэ? (Флп. 2:20, 22, 25, 29, 30; 1 Кор. 16:18; 1 Тес. 5:12, 13)

  3. Филемон 1—25-ыг уншина уу.

    1. Паул юуны улмаас, «хийвэл зохих зүйл» хийхийг Филемоноос гуйсан бэ? Энэ нь ахлагчдад ямар жишээ болдог вэ? (Флм. 9; 2 Кор. 8:8; Гал. 5:13)

    2. Паул итгэл нэгтнүүдийнхээ мөс чанарыг хүндэтгэдэг байсныг Филемон 13, 14-т бичигдсэн үг нь хэрхэн харуулдаг вэ? (1 Кор. 8:7, 13; 10:31—33)

  4. 2 Тимот 4:7—9-ийг уншина уу.

    Хэрэв «төгсгөл хүртэл» үнэнч байвал Ехова биднийг шагнана гэдэгт Паулын адил яаж итгэлтэй байж болох вэ? (Мат. 24:13, ШЕ; Евр. 6:10)

Өгүүллэг 114

Ёс бус бүхний төгсгөл

  1. Библид яагаад тэнгэрийн морьдын тухай гардаг вэ?

  2. Муу хүмүүстэй хийх Бурхны дайныг юу гэж нэрлэдэг вэ? Энэ дайн ямар зорилготой вэ?

  3. Зургаас харвал, дайныг хэн удирдах вэ? Тэр яагаад хааны титэмтэй байна вэ? Сэлэм нь ямар утгатай вэ?

  4. 10, 15, 33-р өгүүллэгийг эргэн санавал, Бурхан муу хүмүүсийг устгана гэдэгт яагаад гайхах хэрэггүй вэ?

  5. Муу хүмүүс Еховаг шүтдэг гэж зүтгэлээ ч устгагдана гэдгийг 36, 76-р өгүүллэг хэрхэн харуулдаг вэ?

Нэмэлт асуулт:

  1. Илчлэлт 19:11—16-г уншина уу.

    1. Цагаан зүсмийн морь унасан нь Есүс Христ гэдгийг Судар хэрхэн тодорхой харуулдаг вэ? (Илч. 1:5; 3:14; 19:11; Ис. 11:4)

    2. Есүсийн байгуулах ялалт эцсийн, төгс ялалт болно гэдгийг «цусанд дүрэгдсэн дээл» нь хэрхэн баталдаг вэ? (Илч. 14:18—20; 19:13; Ис. 63:1—6)

    3. Цагаан зүсмийн морь унасан Есүсийг дагаж яваа дайчид хэн бэ? (Илч. 12:7; 19:14; Мат. 25:31, 32)

Өгүүллэг 115

Шинэ диваажин

  1. Бидний жаргалтай амьдрах диваажин дэлхийг Библид яаж дүрсэлдэг вэ?

  2. Диваажинд хүмүүс ямар болно гэж Библид амласан байдаг вэ?

  3. Есүс энэ гайхамшигтай сайхан өөрчлөлтийг хэзээ хийх вэ?

  4. Есүс хаанчлалынхаа үед юу хийхээ үзүүлэхийн тулд дэлхий дээр байхдаа яасан бэ?

  5. Есүс болон түүний хам захирагчид тэнгэрээс дэлхийг захирахдаа хүн бүрийг яах вэ?

Нэмэлт асуулт:

  1. Илчлэлт 5:9, 10-ыг уншина уу.

    Мянган жилийн засаглалын үед дэлхийг захирагчид өрөвч, энэрэнгүй хаад, тахилчид байна гэдэгт бид яагаад итгэлтэй байж болох вэ? (Еф. 4:20—24; 1 Петр 1:7; 3:8; 5:6—10)

  2. Илчлэлт 14:1—3-ыг уншина уу.

    144 000 хүний духан дээр Эцгийн ба Хурганы нэр бичигдсэн гэдэг нь юу гэсэн үг вэ? (1 Кор. 3:23; 2 Тим. 2:19; Илч. 3:12)

Өгүүллэг 116

Мөнх амьдрахын тулд

  1. Хэрэв хүн мөнх амьдрахыг хүсэж байгаа бол юу мэдэх хэрэгтэй вэ?

  2. Зураг дээр байгаа хүүхдүүд шиг, Ехова Бурхан Есүс хоёрын тухай хаанаас мэдэж болох вэ?

  3. Зураг дээр өөр ямар ном байна вэ? Тэр номыг яагаад тогтмол унших хэрэгтэй вэ?

  4. Мөнхийн амьтай болохын тулд Ехова Есүс хоёрын тухай мэдэхээс гадна өөр юу хийх хэрэгтэй вэ?

  5. 69-р өгүүллэгээс ямар сургамжтай зүйл мэдэж авсан бэ?

  6. 55-р өгүүллэгт гардаг бяцхан Самуелын жишээг хэрхэн дуурайж болох вэ?

  7. Есүс Христийн жишээг яаж дагах вэ? Тэгсэн цагт бид ирээдүйд яах вэ?

Нэмэлт асуулт:

  1. Иохан 17:3-ыг уншина уу.

    Ехова Бурхан, Есүс Христийг таньж мэдэх нь зүгээр мэдлэгтэй болох гэсэн үг биш гэдгийг Судар хэрхэн харуулдаг вэ? (Мат. 7:21; Иак. 2:18—20; 1 Иох. 2:17)

  2. Дуулал 145:1—21-ийг уншина уу.

    1. Еховаг магтан алдаршуулах олон шалтгаан байдгийн заримаас хэлнэ үү. (Дуу. 145:8—11; Илч. 4:11)

    2. Ехова «бүгдэд сайн» гэдэг нь ямар утгатай вэ? Энэ нь биднийг Еховад яаж улам ойртуулах учиртай вэ? (Дуу. 145:9; Мат. 5:43—45)

    3. Хүн Еховаг сэтгэл зүрхнээсээ эрхэмлэн дээдэлдэг бол ямар хүсэл төрөх вэ? (Дуу. 119:171, 172, 175; 145:11, 12, 21)