Skip to content

Гарчиг руу орох

ХЭСЭГ 5

Вавилонд олзлогдсон үеэс Иерусалимын хэрмийг сэргээн босгох хүртэл

Вавилонд олзлогдсон үеэс Иерусалимын хэрмийг сэргээн босгох хүртэл

Израильчуудыг Вавилоны олзонд байхад итгэл нь олон удаа соригдож байв. Шадрах Мешах Абед-него нарыг дүрэлзсэн галтай зууханд хаясан боловч Бурхан тэднийг амьдаар нь гаргадаг. Хожим нь Вавилоныг меде, персүүдэд ялагдсаны дараа Даниел арслангийн нүхэнд хаягддаг боловч мөн л Бурхан түүнийг хамгаалж, арслангийн амыг тагладаг.

Эцэст нь Персийн хаан Кореш израильчуудыг чөлөөлсөн. Израильчууд Вавилонд олзлогдсоноосоо хойш яг 70 жилийн дараа эх орондоо эргэж иржээ. Иерусалимд ирээд Еховагийн сүмийг сэргээн барьж эхэлсэн нь тэдний хийсэн анхны ажил байлаа. Гэвч удалгүй дайснууд нь тэдний ажлыг зогсоов. Тиймээс израильчууд Иерусалимд эргэж ирснээсээ хойш 22 орчим жилийн дараа л сүмийг барьж дуусгажээ.

Езра сүмийг чимэглэхээр Иерусалимд ирсэн тухай дараа нь үзэх болно. Энэ бол сүмийг сэргээн босгох ажил дууссанаас хойш 47 орчим жилийн дараа болсон явдал юм. Езрагийн аяллаас 13 жилийн дараа Нехемиа Иерусалимын нурсан хэрмийг дахин барих ажилд тусалсан. ТАВДУГААР хэсэгт 152 жилийн түүхэн үйл явдал гардаг.