Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 91

Есүс ууланд байхдаа сургаал заасан нь

Есүс ууланд байхдаа сургаал заасан нь

ЭНД сууж буй Есүсийг хараач. Тэр Галилын нэгэн ууланд энэ хүмүүст сургаал зааж байна. Түүнтэй илүү ойрхон суугаа хүмүүс бол шавь нар нь юм. Есүс тэднээс 12-ыг нь элчээ болгон сонгожээ. «Элч» гэдэг бол Есүсийн онцгой шавь юм. Чи тэдний нэрийг мэдэх үү?

Симон Петр, түүний дүү Андрей, мөн ах дүү Иаков Иохан нар юм. Бас Иаков, Симон гэдэг нэртэй өөр хоёр элч бий. Иудас гэдэг нэртэй хоёр элч бий. Нэгийг нь Искариотын Иудас, нөгөө Иудасыг бас Таддай гэдэг ажээ. Бусад нь Филип Натанаел (Бартоломай ч гэдэг) Матай Томас нар юм.

Есүс Самариас эргэж ирээд, анх удаа: «Тэнгэрийн Хаанчлал ойрхон байна» гэж дэлгэрүүлж эхэлсэн. Тэр «Хаанчлал» гэдэг нь юу болохыг чи мэдэх үү? Энэ бол Бурхны засгийн газар. Есүс тэр засгийн газрын тэргүүн нь юм. Тэр тэнгэрээс захирч, дэлхий дээр энх тайвныг тогтооно. Бурхны Хаанчлал дэлхийг бүхэлд нь үзэсгэлэнт диваажин болгоно.

Энд Есүс хүмүүст Хаанчлалын тухай зааж байна. «Та нар ингэж залбирах хэрэгтэй. Тэнгэрт байгаа бидний Эцэг минь, таны нэр хүндлэгдэх болтугай. Таны Хаанчлал ирэх болтугай. Хүсэл таалал тань тэнгэрт ч, дэлхий дээр ч биелэх болтугай» гэв. Чи энэ залбирлыг цээжээр хэлж чадах уу?

Есүс бас бие биетэйгээ яаж харьцах ёстойг зааж байна. «Та нар бусдыг өөрсөдтэйгөө яаж харьцаасай гэж хүснэ, өөрсдөө тэгж харьц» гэж хэлсэн. Бусад хүн чамтай сайхан харьцахад чи дуртай биз дээ? Тийм болохоор Есүс биднийг бусадтай сайхан харьц гэж сургадаг. Хүн болгон тийм болбол диваажин дэлхийд амьдрах сайхан биш гэж үү?

Матай 5—7-р бүлэг; 10:1–4.