Skip to content

Гарчиг руу орох

Амь ба цусыг ариун гэж үзэх нь

Амь ба цусыг ариун гэж үзэх нь

Хичээл 12

Амь ба цусыг ариун гэж үзэх нь

Амийг юу гэж үзэх ёстой вэ? (1) Үр хөндүүлж болох уу? (1)

Еховагийн үйлчлэгчид аюулгүй байдлыг яаж эрхэмлэдэг вэ? (2)

Амьтан алж болох уу? (3)

Ямар ямар зуршлаас салах хэрэгтэй вэ? Яагаад? (4)

Бурхны хуульд цусны талаар юу гэж байдаг вэ? (5)

Цус сэлбүүлж болох уу? (6)

1. Ехова бол амийн эх булаг. Амьтай бүхэн Бурхны ачаар бий болсон (Дуулал 36:9). Ехова Бурхан амийг ариун гэж үздэг. Эхийнхээ хэвлийд бойжиж буй хүүхдийн амь ч үнэ цэнтэй. Тэгэхлээр, үр хөндүүлэх нь Бурхны өмнө нүгэл үйлдэж байгаа хэрэг юм (Египетээс гарсан нь 21:22, 23, ШЕ; Дуулал 127:3).

2. Еховагийн үйлчлэгчид аюулгүй байдлыг эрхэмлэдэг. Тэд гэр орондоо ч, машин унаагаар явахдаа ч аюул ослоос урьдчилан сэргийлдэг (Дэд хууль 22:8). Сэтгэлийн хөөрөлдөө автаад, эсвэл зүгээр л таашаал авахын тулд амь насаараа дэнчин тавьдаггүй учраас хүн гэмтээх хүчирхийллийн шинжтэй спортоор ч хичээллэдэггүй. Хүчирхийллийг дэвэргэсэн зугаа цэнгэлээс зайлсхийдэг (Дуулал 11:5; Иохан 13:35).

3. Бүтээгч Бурхан амьтны амийг ч ариун гэж үздэг. Хоол хүнсэнд хэрэглэх, дээл хувцас хийх болон өвчин тахал, аюул ослоос сэргийлэх үүднээс амьтан алж болдог (Эхлэл 3:21; 9:3; Египетээс гарсан нь 21:28). Харин, тэмцээн уралдааны зорилгоор, эсвэл зүгээр л зугаагаа гаргахын тулд амьтан тамлах юм уу алж болохгүй (Сургаалт үгс 12:10).

4. Еховагийн үйлчлэгчид янжуур болон хамрын тамхи татах, таашаал авахын тулд мансууруулах бодис хэрэглэхийг цээрлэдэг. Ийм зуршил: 1) хүнийг боолчилдог, 2) эрүүл мэндэд хортой, 3) ариун бус учир буруу юм (Ром 6:19; 12:1; 2 Коринт 7:1). Эдгээр зуршлаас салахад их хэцүү байдаг. Гэхдээ, Еховад таалагдъя гэвэл муу зуршлаа заавал хаях хэрэгтэй.

5. Ехова Бурхан цусыг ч бас ариун гэж үздэг. Цусанд амь байдаг гэж Библид бичжээ. Тийм учраас, цусыг хоол хүнсэнд хэрэглэх нь буруу. Цусыг нь гүйцэд юүлж асгаагүй амьтны махыг идэх нь ч буруу юм. Боомилж алсан юм уу хавханд орж үхсэн амьтны махыг идэж болохгүй. Харин буудаж алсан бол цусыг нь хурдан юүлж асгасан цагт махыг нь идэж болно (Эхлэл 9:3, 4; Левит 17:13, 14; Үйлс 15:28, 29).

6. Тэгвэл, цус сэлбүүлж болох уу? Ехова бидэнд цусыг цээрлэхийг тушаасан. Энэ нь, бусдын цусыг ямар ч аргаар биедээ хийлгэх ёсгүй гэсэн үг юм. Тэр байтугай, өөрийнхөө цусыг хадгалуулж байгаад эргүүлэн хийлгэж болохгүй (Үйлс 21:25). Иймээс, Еховагийн үйлчлэгчид цус сэлбүүлэхээс татгалздаг. Харин эмчилгээний өөр арга сонгох буюу цусгүй эм бэлдмэл хэрэглэдэг. Тэд амьд явахыг хүсдэг ч, амиа аврахын тулд Бурхны хуулийг зөрчдөггүй (Матай 16:25).

[25-р хуудасны зураг]

Бурхны тааллыг олъё гэвэл цус сэлбүүлж, муу зуршилд автаж, амь насаараа дэнчин тавьж болохгүй