Бурханд залбирах тухай
Хичээл 7
Бурханд залбирах тухай
Тогтмол залбирах нь яагаад чухал бэ? (1)
Хэнд, яаж залбирах ёстой вэ? (2, 3)
Юу юуны тухай залбирч болох вэ? (4)
Хэзээ залбирах хэрэгтэй вэ? (5, 6)
Бурхан ямар хүний залбиралд хариу өгдөг вэ? (7)
1. Библид бичсэнээр, Бурхантай даруухан ярихыг залбирах гэдэг. Бурханд тогтмол залбирах нь маш чухал. Хэрэв тэгвэл Ехова таны дотнын анд шиг санагддаг болно. Хэдийгээр, Ехова хамгийн агуу, төгс хүчтэй Бурхан ч гэсэн, бидний залбирлыг сонсдог. Та Бурханд байнга залбирдаг уу? (Дуулал 65:2; 1 Тесалоник 5:17).
2. Бид ганцхан Ехова Бурхныг шүтэх ёстой гэдгийг мэддэг болсон. Бас зөвхөн Еховад залбирах ёстой. Учир нь залбирал бол Еховаг шүтэхтэй Матай 4:10; 6:9). Бас, Есүсийн нэрээр залбирах ёстой. Энэ нь, Есүсийн гүйцэтгэдэг үүргийг хүлээн зөвшөөрч, хүн төрөлхтнийг аврахын тулд амиа золиосолсонд нь итгэдгээ харуулж байгаа хэрэг юм (Иохан 14:6; 1 Иохан 2:1, 2).
салшгүй холбоотой. Есүс дэлхийд байхдаа Эцгээсээ өөр хэнд ч залбирч байгаагүй. Бид Есүсийг дуурайх учиртай (3. Еховад залбирахдаа сэтгэл зүрхнийхээ үгийг хэлэхээс биш, цээжилсэн зүйлээ юм уу маань мэгзэм унших ёсгүй (Матай 6:7, 8). Хүндэтгэсэн ямар ч байрлалд, хэзээ ч, хаана ч залбирч болно. Дотроо залбирахад хүртэл Бурхан сонсдог (1 Самуел 1:12, 13). Ганцаарчлан залбирахдаа хэн ч саад болохооргүй газар залбирвал сайн (Марк 1:35).
4. Юу юуны тухай залбирч болох вэ? Бурхантай тогтоосон харьцааг бэхжүүлэхэд туслах бүхий л зүйлийн тухай залбирч болно (Филиппой 4:6, 7). Есүсийн жишээ болгон хэлсэн залбирлаас харахад, Еховагийн нэр ариусаж, санаа зорилго нь биелээсэй гэж залбирах нь зүйтэй. Түүнчлэн, ахуйн хэрэгцээгээ хангах, сорилтыг тэвчихэд туслахыг, мөн алдаа дутагдлаа уучлуулахыг гуйж болно (Матай 6:9—13). Залбирал нь хувиа хичээсэн утгатай байх ёсгүй. Бурхны хүсэл таалалд нийцдэг зүйлсийн тухай л залбирах хэрэгтэй (1 Иохан 5:14).
5. Бурхныг магтаж, талархахыг хүссэн ямар ч үедээ залбирч болно (Шастирын дээд 29:10—13). Бэрхшээл тулгарч, сорилтод орсон үедээ залбирах хэрэгтэй (Дуулал 55:22; 120:1). Хоол идэхийн өмнө залбирах нь зүйтэй (Матай 14:19). Ехова «цаг үргэлж» залбирахыг уриалдаг (Ефес 6:18).
6. Ноцтой нүгэл үйлдсэн бол залбирах нь нэн чухал. Тийм үед, Еховагаас уучилж өршөөхийг гуйх хэрэгтэй. Хэрэв нүглээ наминчлан, дахин давтахгүй байхыг бүх хүчээрээ хичээвэл Ехова «уучлахад бэлэн» байдаг (Дуулал 86:5; Сургаалт үгс 28:13).
7. Ехова зөвхөн өөрт нь дуулгавартай хүмүүсийн залбиралд хариу өгдөг. Тиймээс, Бурханд залбирлаа сонсгохын тулд хуулийнх нь дагуу амьдрахыг хичээгээрэй (Сургаалт үгс 15:29; 28:9). Залбирахдаа даруухан байгаарай (Лук 18:9—14). Залбирлаа үйл хэрэгтэйгээ хослуулаарай. Ингэвэл, та Бурханд үнэхээр итгэдэг бөгөөд таны хувьд гуйсан зүйл тань зайлшгүй чухал гэдгийг батлан харуулах болно. Тийм л нөхцөлд Ехова залбирлын тань хариуг өгнө (Еврей 11:6).