Бурханд таалагддаггүй сургаал номлол, ёс заншил
Хичээл 11
Бурханд таалагддаггүй сургаал номлол, ёс заншил
Ямар сургаал номлол, ёс заншил буруу вэ? (1)
Бурхан Гурвал мөн үү? (2)
Жинхэнэ христианууд Крисмас, Есүсийн амилсны баяр, Шинэ жилийн баяр, төрсөн өдрийг яагаад тэмдэглэдэггүй вэ? (3, 4)
Нас барагсад амьд хүмүүст хор хүргэж чадах уу? (5)
Есүс загалмайд цовдлогдсон уу? (6)
Бурханд таалагдах нь аль хэр чухал бэ? (7)
1. Сургаал номлол, ёс заншил болгоныг буруу гэж үзэж болохгүй. Гэхдээ, хуурамч шашнаас үүссэн, Библитэй зөрчилддөг сургаал номлол, ёс заншлыг Бурхан буруушаадаг (Матай 15:6).
2. Гурвал. Олон хүн Бурхныг Гурвал буюу Эцэг, Хүү, Ариун Сүнс гурав нийлээд нэг Бурхан болдог гэж итгэдэг. Энэ нь зөв үү? Буруу! Ехова бол Эцэг бөгөөд «цорын ганц, жинхэнэ Бурхан» (Иохан 17:3, ШГ; Марк 12:29). Есүс бол Бурхны ууган Хүү бөгөөд Еховад захирагддаг (1 Коринт 11:3). Эцэг нь Хүүгээсээ «илүү аугаа юм» (Иохан 14:28). Ариун сүнс гэдэг нь Бурхан биш, харин «Бурхны үйлдэх хүч» (Эхлэл 1:2, ШЕ; Үйлс 2:18).
3. Крисмас, Есүсийн амилсны баяр, Шинэ жилийн баяр. Есүс 12-р сарын 25-ны өдөр төрөөгүй. Хоньчид сүргээ манаж, шөнө хээр хонодог намар цагаар буюу 10-р сарын 1-ний орчим төржээ (Лук 2:8—12). Есүс шавь нартаа төрсөн өдрийг нь биш, харин үхлийг нь дурсан тэмдэглэж байхыг тушаасан байдаг (Лук 22:19, 20). Крисмас, Шинэ жилийн баяр болон эдгээр баярын ёс заншил эртний хуурамч шашнаас эх үндсээ авчээ. Зарим оронд тэмдэглэдэг Есүсийн амилсны баяр болон энэ баярын бэлэг тэмдэг болох өндөг, туулай ч мөн хуурамч шашнаас үүссэн ажээ. Христийн шавь нар буюу христианууд Крисмас, Есүсийн амилсны баяр, Шинэ жилийн баярыг тэмдэглэдэггүй байсан. Орчин үеийн жинхэнэ христианууд ч мөн тэмдэглэдэггүй.
4. Төрсөн өдөр. Библид дурдсан хоёрхон төрсөн өдрийг Еховаг шүтдэггүй Эхлэл 40:20—22; Марк 6:21, 22, 24—27). Есүсийн шавь нар төрсөн өдөр тэмдэглэдэггүй байсан. Энэ ёс эртний хуурамч шашнаас үүсэлтэй. Жинхэнэ христианууд жилийн аль ч үед бие биедээ бэлэг бэлэглэж, өөр олон сайхан мөчийг хамтдаа баяр хөөртэй өнгөрүүлдэг.
хүмүүс тэмдэглэжээ (5. Нас барагсдаас айх. Нас барагсад юу ч хийж, мэдэрч чадахгүй. Бид тэдэнд туслах боломжгүй, тэд ч бидэнд хор хүргэж чадахгүй (Номлогчийн үгс 9:5, 10). Хүнийг үхсэний дараа биеэс нь гараад, үргэлжлэн амьдрах ямар ч юм хүнд байдаггүй. Гэвч, чөтгөр гэж нэрлэгдэх муу тэнгэр элчүүд үхэгсдийн сүнс болж дүр үзүүлэх явдал заримдаа гардаг. Үхэгсдээс айсандаа юм уу үхэгсдийг шүтэх гэж аливаа зан үйл үйлдэх нь буруу юм (Исаиа 8:19).
6. Загалмай. Есүс загалмайд цовдлогдож бус, харин багана буюу шонд хадуулж үхсэн. Библийн ихэнх орчуулгад «загалмай» гэж орчуулсан грек үг нь, зүгээр л, дүнз мод гэсэн утгатай. Загалмай эртний хуурамч шашнаас үүсжээ. Эртний христианууд загалмай шүтдэггүй байсан. Тэгэхлээр, загалмай шүтэх нь зөв үү, буруу юу гэдгийг бодоод үзээрэй (Дэд хууль 7:26; 1 Коринт 10:14).
7. Еховад таалагддаггүй сургаал, ёс заншлаас салахад хэцүү байж болох юм. Төрөл төрөгсөд, найз нөхөд тань итгэл үнэмшлээ өөрчлөхгүй байхыг ятгаж магадгүй. Гэвч, Бурхны тааллыг олох нь хүмүүст таалагдахаас хавьгүй чухал гэдгийг бүү мартаарай (Сургаалт үгс 29:25; Матай 10:36, 37).
[22-р хуудасны зураг]
Бурхан Гурвал биш
[23-р хуудасны зураг]
Крисмас, Шинэ жилийн баяр эртний хуурамч шашнаас үүсэлтэй
[23-р хуудасны зураг]
Нас барагсдаас айж, тэднийг шүтэх нь буруу