Бурхны тухай хүмүүст мэдүүлэх нь
Хичээл 15
Бурхны тухай хүмүүст мэдүүлэх нь
Сурч мэдсэнээ бусдад ямар учраас ярих хэрэгтэй вэ? (1)
Сайн мэдээг хэнтэй хуваалцах вэ? (2)
Биеэ авч явах байдал тань бусдад яаж нөлөөлөх вэ? (2)
Хэдийнээс эхлэн албан ёсоор дэлгэрүүлж болох вэ? (3)
1. Одоо та Библиэс олон сайхан зүйлийг мэддэг боллоо. Сурч мэдсэнээ хэрэгжүүлэн, «шинэ хүн» болохыг хичээгээрэй (Ефес 4:22—24). Мөнхийн амьтай болоход энэ мэдлэг туйлын чухал шүү (Иохан 17:3). Бусад хүнийг ч бас мөнх амьтай болоход нь туслахын тулд сайн мэдээ дуулгах хэрэгтэй. Жинхэнэ христиан хүн бүр сайн мэдээ дэлгэрүүлэх үүрэгтэй. Энэ бол Ехова Бурхны тушаал юм (Ром 10:10; 1 Коринт 9:16; 1 Тимот 4:16).
2. Шинээр сурч мэдсэн энэ сайхан зүйлээ эхлээд гэрийнхэн, найз нөхөд, ангийн хүүхдүүд, ажлын хамт олон гээд ойр дотнынхоо хүмүүстэй хуваалцаарай. Ингэхдээ, эелдэг бөгөөд тэвчээртэй байгаарай (2 Тимот 2:24, 25). Хүмүүс үг яриаг гэхээсээ илүү, үйл хэргийг хардаг шүү дээ. Ийм учраас, таныг биеэ зөв авч явбал хүргэж буй мэдээг тань хүмүүс сонсохдоо дуртай байх биз ээ (Матай 5:16; 1 Петр 3:1, 2, 16).
3. Хэрэв та дэлгэрүүлэгч болох шаардлага хангасан бол Еховагийн Гэрчүүдтэй хамт албан ёсоор дэлгэрүүлж болно. Энэ бол сүнслэгээр өсөх нэг чухал алхам юм (Матай 24:14). Бусад хүнийг Еховагийн үйлчлэгч болж, мөнхийн аминд хүрэхэд нь тусалж чадвал хэчнээн сайхан бэ! (1 Тесалоник 2:19, 20).