Skip to content

Гарчиг руу орох

Бурхны шаардлагыг мэдэх нь

Бурхны шаардлагыг мэдэх нь

Хичээл 1

Бурхны шаардлагыг мэдэх нь

Библиэс юу юуны тухай мэдэж болох вэ? (1)

Библийг хэн зохиосон бэ? (2)

Библи судлахын ач тус юу вэ? (3)

1. «Библи» гэдэг ном бол Бүтээгч Бурхнаас хүн төрөлхтөнд өгсөн үнэтэй бэлэг юм. Үүнийг, хайртай эцгийнх нь үр хүүхдэдээ бичсэн захидалтай зүйрлэж болно. Жинхэнэ Бурхан гэж хэн бэ, биднээс юу шаарддаг вэ гэх зэрэг Бурхны тухай олон асуултын хариу Библид байдаг. Мөн бэрхшээлийг давж, жинхэнэ ёсоор жаргалтай амьдрах аргыг зааж өгдөг. Бурхны тааллыг олохын тулд яах хэрэгтэйг ганцхан энэ номоос л мэдэж болно (Дуулал 1:1—3; Исаиа 48:17, 18).

2. Янз бүрийн ажил мэргэжил, албан тушаалтай 40 орчим хүн Библийг МЭӨ 1513 оноос эхлэн 1600 жилийн хугацаанд бичиж дуусгажээ. Бага хэмжээний 66 номоос бүрдэх энэхүү ном «Бурхны амьсгалснаар байдаг». Өөрөөр хэлбэл, Бурхан тэр хүмүүсийг удирдан, Библийг бичүүлжээ. Тэд өөрсдийн санааг бус, Бурхны санааг бичсэн учраас Библийн зохиогч нь хүн биш, тэнгэрийн Бурхан юм (2 Тимот 3:16, 17; 2 Петр 1:20, 21).

3. Хүмүүс Бурхны удирдлагаар Библийг алдаагүй зөв хуулан бичиж, хадгалан үлдээж чаджээ. Хэвлэгдсэн тоогоороо Библийг гүйцэх ном нэг ч байдаггүй. Таныг Библи судалж байгаад дургүйцэх хүн гарсан ч бүү бууж өгөөрэй. Ямар ч эсэргүүцэлтэй тулгарсан, Бурхны тухай мэдэж, хүсэл тааллыг нь биелүүлэхээс ирээдүйд мөнх амьдрах эсэх тань шалтгаална (Матай 5:10—12; Иохан 17:3).