Skip to content

Гарчиг руу орох

Жинхэнэ Бурхан гэж хэн бэ?

Жинхэнэ Бурхан гэж хэн бэ?

Хичээл 2

Жинхэнэ Бурхан гэж хэн бэ?

Ямар бурхныг жинхэнэ Бурхан гэх вэ? Жинхэнэ Бурхныг хэн гэдэг вэ? (1, 2)

Жинхэнэ Бурхан ямар биетэй вэ? (3)

Бурхны дөрвөн гол чанар юу вэ? (4)

Бурхныг шүтэхэд хиймэл шүтээн, хөрөг зураг хэрэгтэй юү? (5)

Жинхэнэ Бурхны тухай мэдэх ямар хоёр арга байдаг вэ? (6)

1. Хүмүүс олон бурхан шүтдэг. Гэвч, ЖИНХЭНЭ Бурхныг цорын ганц гэж Библид бичжээ. Тэрбээр тэнгэр, газар дээрх бүх зүйлийг бүтээсэн. Бидэнд амь өгсөн болохлоор ганцхан Түүнийг шүтэх учиртай (1 Коринт 8:5, 6; Илчлэлт 4:11).

2. Жинхэнэ Бурхан олон цол гуншинтай боловч ЕХОВА гэдэг нэг л оноосон нэртэй. Библийн ихэнх орчуулгад Бурхны нэрийн оронд ЭЗЭН, БУРХАН гэх зэрэг үгийг бичсэн байдаг. Гэхдээ, Библийн эх бичигт Ехова гэдэг нэр 7000 орчим удаа гардаг (Эхлэл 2:4, «ЭХЛЭЛ», 1994; Дуулал 83:18, 1838 оны орчуулга).

3. Ехова Бурхны бие хүний биеэс өөр юм. Бурхныг үл үзэгдэх, сүнсэн биетэй гэж Библид бичжээ (Иохан 4:24). Сүнсэн бие хүний биеэс олон талаар давуу байдаг. Ехова Бурхныг нэг ч хүн хараагүй. Харин Ехова тэнгэрт байдаг мөртлөө бүхнийг харж чаддаг (Дуулал 11:4, 5; Иохан 1:18). Ехова Бурхан бүх юмыг үйлдэх хүчээрээ хийдэг. Тэр хүчийг Библид «ариун сүнс» гэж нэрлэдэг (Дуулал 104:30; Үйлс 1:8).

4. Библид Еховаг хайрын сэтгэлтэй, мэргэн ухаантай, хүчтэй, шударга Бурхан гэж бичсэн байдаг. Энэ бол Еховагийн дөрвөн гол чанар юм (Дэд хууль 32:4; Иов 12:13; Исаиа 40:26; 1 Иохан 4:8). Бас энэрэнгүй, сайхан сэтгэлтэй, өршөөхөд бэлэн, өгөөмөр, тэвчээртэй гэж бичжээ. Бид эцгээ дуурайдаг хүүхдүүд шиг, Ехова Бурхныг дуурайх ёстой (Ефес 5:1, 2).

5. Ехова Бурхныг шүтэхдээ сахиус зүүж, хиймэл шүтээн, бурхны хөрөг зурагт мөргөж залбирах нь зөв үү? Буруу! (Египетээс гарсан нь 20:4, 5). Библид бичсэнээр, бид зөвхөн Еховаг шүтэх ёстой. Ехова сүр алдраа хэнтэй ч, юутай ч хуваалцахгүй. Тэгээд ч, хиймэл шүтээнүүд бидэнд тусалж чадахгүй (Дуулал 115:4—8; Исаиа 42:8).

6. Ехова Бурхныг сайн мэддэг болъё гэвэл яах вэ? Бүтээсэн бүхнийг нь ажиглан харж, Бүтээгчийнхээ талаар юу өгүүлж буйг нь сайтар эргэцүүлж бодох нэг арга бий. Бурхан агуу хүчтэй, асар мэргэн ухаантай болох нь бүтээлээс нь харагддаг. Мөн бүх бүтээлдээ хайраа шингээсэн байдгийг нь мэдэж болно (Дуулал 19:1—6; Ром 1:20). Библи судлах нь Ехова Бурхныг мэдэх бас нэг арга юм. Бурхан бидэнд уг номоороо дамжуулан өөрийгөө илүү дэлгэрэнгүй танилцуулдаг. Түүнчлэн, ямар санаа зорилготойгоо, биднээс юу хүсэж шаарддагаа хэлж өгдөг (Амос 3:7; 2 Тимот 3:16, 17).

[5-р хуудасны зураг]

Бид Ехова Бурхны тухай бүтээлээс нь болон Библиэс мэдэж болно