Skip to content

Гарчиг руу орох

Сатан Диавол гэж хэн бэ?

Сатан Диавол гэж хэн бэ?

Хичээл 4

Сатан Диавол гэж хэн бэ?

Сатан Диавол яаж бий болсон бэ? (1, 2)

Сатан хүмүүсийг яаж мэхэлдэг вэ? (3—7)

Сатаныг яагаад эсэргүүцэх ёстой вэ? (7)

1. «Сатан» гэдэг нь дайсан, эсэргүүцэгч гэсэн утгатай еврей үг юм. Харин «диавол» гэдэг грек үг гүтгэгч гэсэн утгатай. Ехова Бурхны гол дайсан ийм хоёр нэртэй. Бурхны дайсан болсон тэр этгээд анх тэнгэрт Бурхантай хамт амьдардаг сайн тэнгэр элч байв. Гэвч, хожим нь бардам болж, Бурхан шиг шүтүүлэхийг хүсжээ (Матай 4:8—10).

2. Сатан гэгч энэ тэнгэр элч могойн цаанаас анхны эмэгтэй Еватай ярьж, Бурхны үгэнд орохгүй байхыг ятган худал хэлсэн. Тийнхүү, Бурхны хэмжээгүй эрх мэдэлд халджээ. Еховаг шударга бусаар захирдаг, хүмүүст санаа тавьдаггүй гэж гүтгэсэн. Түүнчлэн, ганц ч болов хүн Бурханд үнэнч үлдэж чадах уу гэсэн асуудал босгосон. Ингэж, Сатан Бурхны дайсан болжээ. Тийм учраас түүнийг Сатан Диавол гэж нэрлэх болсон аж (Эхлэл 3:1—5; Иов 1:8—11; Илчлэлт 12:9).

3. Сатан өөрийгөө шүтүүлэхийн тулд хүмүүсийг хууран мэхлэхийг оролддог (2 Коринт 11:3, 14). Ингэхдээ олон арга хэрэглэдгийн нэг нь хуурамч шашин юм. Бурхны талаар худал хуурмагийг номлодог шашин Сатаны зорилгод нийцэж байгаа хэрэг (Иохан 8:44). Хуурамч шашинд төөрөлдсөн хүмүүс жинхэнэ Бурхан шүтдэг гэдэгтээ чин сэтгэлээсээ итгэдэг байж болох юм. Гэвч, үнэн хэрэгтээ, Сатаныг шүтэж байдаг. Сатан бол «энэ үеийн бурхан» мөн (2 Коринт 4:4).

4. Муу сүнснүүдтэй харьцдаг хүмүүс Сатаны эрхэнд орсон байдаг. Ид шид үзүүлэх, мэргэ төлөг буулгах, зурхай зурах, хараал шившлэг хийх, зүүд совин тайлах зэрэг нь муу сүнснүүдтэй харьцаж байгаа хэрэг юм. Хүмүүс өөрийгөө хамгаалж, бусдыг хорлож, ирээдүйг зөгнөх гэж дээрх зүйлийг хийдэг байна. Гэтэл энэ бүхний цаана Сатан байдаг. Бурхны таалалд нийцье гэвэл муу сүнснүүдтэй ямар ч аргаар харьцаж болохгүй (Дэд хууль 18:10—12; Үйлс 19:18, 19).

5. Түүнээс гадна, улс төрийн байгууллагуудыг шүтүүлж, үндсэрхэг үзлийг дэвэргэх замаар Сатан хүмүүсийг мэхэлдэг. Зарим хүн өөрийнхөө яс үндсийг бусдынхаас илүү гэж үздэг. Гэвч, үнэндээ, Бурхан хэнийг ч алаг үздэггүй (Үйлс 10:34, 35). Зарим хүн, улс төрийн байгууллагууд хүн төрөлхтний элдэв бэрхшээлийг шийднэ гэж найдан, Бурхныг үл тоомсорлодог. Гэтэл хүн төрөлхтний бүх бэрхшээлийг ганцхан Ехова Бурхан шийдвэрлэж чадна (Даниел 2:44).

6. Сатан бас хүмүүст байдаг төрөлхийн нүгэлт хүслийг нь гижигддэг. Хэрэв хүн муу хүсэлдээ дийлдвэл Сатанд мэхлэгдэж байна гэсэн үг. Муу юм хийсэн хүн өөрөө л хохирдгийг Ехова мэддэг учраас муу үйл хэргээс хол явахыг тушаадаг (Галат 6:7, 8). Зарим хүн таныг муу муухай явдалд уруу татаж магадгүй. Гэтэл цаана нь, үнэн хэрэгтээ, Сатан байдгийг бүү мартаарай (1 Коринт 6:9, 10; 15:33).

7. Еховагаас холдуулахын тулд Сатан хавчлага, эсэргүүцлийг ч өдөөж мэднэ. Ойр дотнын тань хүмүүс таныг Библи судалж байгаад их дургүйцэж магад. Зарим нь шоолж ч болох юм. Гэхдээ, та хэний ачаар амьд яваагаа бүү мартаарай. Еховагийн тухай мэдүүлэхгүйн тулд Сатан хүмүүсийг айлгахыг хүсдэг. Сатанд бүү бууж өгөөрэй! (Матай 10:34—39; 1 Петр 5:8, 9). Сатан Диаволыг эсэргүүцвэл та Еховаг баярлуулж, хэмжээгүй эрх мэдлийг нь дэмждэгээ харуулах болно (Сургаалт үгс 27:11).

[9-р хуудасны зураг]

Сатанд мэхлүүлсэн хүмүүс хуурамч шашин шүтэж, муу сүнснүүдтэй харьцаж, үндсэрхэг үзэл баримталдаг

[9-р хуудасны зураг]

Еховагийн тухай улам ихийг мэдэж, Сатаныг эсэргүүцээрэй