Сонгох эрх чөлөө бол гайхалтай бэлэг
5-р хэсэг
Сонгох эрх чөлөө бол гайхалтай бэлэг
1, 2. Бурхан хүнд ямар гайхалтай бэлэг өгсөн бэ?
БУРХАН хүнийг хэрхэн бүтээснийг нь мэдвэл зовлон зүдүүрийг яагаад хүлцэн зөвшөөрсөн, хэрхэн арилгахыг нь ойлгоход дөхөм болно. Бурхан, хүн гэдэг бүтээлдээ бие махбод, уураг тархинаас гадна оюун ухаан, сэтгэл мэдрэмж хайрласан.
2 Хүний оюун ухаан, сэтгэл мэдрэмжид чухал үүрэгтэй нэг зүйл бол сонгох эрх чөлөө юм. Сонгох эрх чөлөөг Бурхны өгсөн гайхалтай бэлэг гэж болно.
Хүн гэдэг бүтээлийн онцлог
3–5. Хүн яагаад эрх чөлөөтэй байхыг хүсдэг вэ?
3 Хүн сонгох эрх чөлөөтэй нь Бурхан зовлон зүдүүрийг зөвшөөрсөнтэй ямар хамаатайг авч үзье. Эхлээд нэг асуултыг бодож үзье. Та сонгох эрх чөлөө эдэлж, үг яриа, үйл хөдлөл, идэж уух, өмсөж зүүх, ажил алба зэргээ өөрөө шийдэхийг илүүд үздэг үү? Эсвэл хэлэх үг, хийх үйлдэл бүрээ хүнээр заалгахыг илүүд үздэг үү?
4 Эрүүл ухаантай нэг ч хүн алхам бүрээ бусдаар заалгахыг хүсдэггүй. Үүний учир нь биднийг хэрхэн бүтээсэнд байгаа юм. Бурхан хүнийг өөрийнхөө «дүр төрхийн дагуу», өөртэйгөө «адилхан» бүтээсэн бөгөөд Бурхан өөрөө ч сонгох эрх чөлөө эдэлдгийг Библид бичсэн байдаг (Эхлэл 1:26; Дэд хууль 7:6). Энэ нь Бурхан, хүн хэмээх бүтээлдээ сонгох эрх чөлөө гэдэг хосгүй бэлэг өгсөн гэсэн үг юм. Тэгэхлээр, ямар ч хүн дарлал мөлжлөгт дургүй байдаг нь ойлгомжтой.
5 Тиймээс хүн эрх чөлөөг хүсэн тэмүүлдэг нь санаандгүй хэрэг биш ээ. Учир нь Бүтээгч Бурхан өөрөө эрх чөлөөтэй Бурхан юм. Библид «Эзэний [Бурхны] Сүнс хаана байна, тэнд эрх чөлөө байдаг» гэж бичжээ (2 Коринт ). Тийм ч учраас хүнийг сонгох эрх чөлөөтэй бүтээсэн. Бурхан хүний яаж бодож сэтгэдэг, юу хүсэж мэдэрдгийг ойлгодог учир хүн сонгох эрх чөлөө эдэлж байж л жаргалтай амьдарна гэдгийг мэдэж байсан. 3:17
6. Сонгох эрх чөлөө, шийдвэр гаргах чадвар хоёр ямар хамаатай вэ?
6 Бурхан хүнд сонгох эрх чөлөөнөөс гадна эргэцүүлж бодох, харьцуулж дүгнэх, шийдвэр гаргах, зөв бурууг ялгах чадвар бас өгсөн (Еврей 5:14). Тэгэхлээр, хүн ухаалаг шийдвэр гаргаж байж сонгох эрх чөлөөг зүй зохистой эдэлнэ гэсэн үг. Хүн бол сэтгэн бодох, сонгох чадваргүй робот биш. Бас зөндөө хөтлөгдөж амьдардаг амьтан ч биш. Харин сэтгэн бодох гайхалтай чадвартаа үндэслэн сонгох эрх чөлөө эдлэх чадвартай бүтээл юм.
Сайхан эхлэл
7, 8. Бурхан анхны хүмүүн хосын амьдралыг хэрхэн эхлүүлсэн бэ?
7 Бурхан хүн төрөлхтний өвөг дээдэс болох Адам Ева хоёрт сонгох эрх чөлөө өгснөөс гадна зөв хүслийг нь зохих ёсоор хангасан нь тэдэнд санаа тавьдгийнх байв. Тэднийг үзэсгэлэнтэй сайхан цэцэрлэг буюу диваажинд суулгасан бөгөөд тэнд дутагдах гачигдах юм ер үгүй байлаа. Хүмүүс төгс оюун ухаан, бие махбодтой учир өвдөж, хөгширч үхэхгүй, өөрөөр хэлбэл, мөнх амьдрах байв. Түүнээс гадна, төгс үр хүүхэд төрүүлж, үр хүүхэд нь ч жаргалтай, мөнх амьдрах байлаа. Хүмүүс өсөн нэмэгдэж, дэлхийг бүхэлд нь диваажин болгох таатай сайхан ажил хийх байсан (Эхлэл 1:26–30; 2:15).
8 Хүний төлөө «Бурхан Өөрийнхөө бүтээсэн бүгдийг харахад нэн сайхан байжээ» гэж Библид бичсэн байдаг (Эхлэл 1:31). Бас Бурхны «үйлс нь төгс» гэсэн байдаг (Дэд хууль 32:4). Тийм ээ, Бүтээгч хүн төрөлхтний амьдралыг төгс эхлүүлж, хамгийн сайн сайхныг цогцлоосон байв. Бурхан хүнд үнэхээр их санаа тавьжээ!
Харьцангуй эрх чөлөө
9, 10. Эрх чөлөө тодорхой хэмжээний хязгаартай байх ёстойн учир юу вэ?
9 Тэгвэл Бурхан хүнд хязгааргүй эрх чөлөө өгсөн үү? Жишээ татъя. Хөл хөдөлгөөн ихтэй хотод хэн ч замын хөдөлгөөний дүрэм мөрдөхгүй, хүн бүр харсан зүгтээ, хүссэн хурдаараа явдаг аж. Та тийм зам дээр жолоо барих уу? Үгүй л болов уу. Замын хөдөлгөөн эмх журамгүй учир осол аваар их гардаг нь лавтай.
10 Сонгох эрх чөлөөний тухайд ч дээрхтэй адил юм. Хүний эрх чөлөө хязгааргүй бол нийгэмд эмх замбараагүй байдал үүснэ. Тиймээс, хүний үйл хэргийг удирдан чиглүүлэх хууль дүрэм хэрэгтэй байдаг. Бурхны Үгэнд «Чөлөөт хүн мэт үйлд. Эрх чөлөөгөө муу муухайг далдлах халхавч болгон бүү ашигла» гэж байдаг (1 Петр 2:16). Бурхан хүнийг сонгох эрх чөлөөгөө бусдын сайн сайхны төлөө зөв эдлээсэй гэж хүсдэг. Тэрбээр хүнийг хязгааргүй биш, харьцангуй эрх чөлөө эдэлж, хууль дүрэмд захирагдаж байхаар бүтээсэн.
Хэний хуульд захирагдах вэ?
11. Хүн хэний хуульд захирагдахаар бүтээгдсэн бэ?
11 Тэгвэл хүн хэний хуулийг дагаж мөрдөхөөр бүтээгдсэн бэ? 1 Петр 2:16-д «Та нар Бурхнаас өөр хэний ч боол биш» гэж бас бичсэн байдаг («Иерусалимын Библи»). Энэ нь хүн Бурханд дарлагдаж, боолчлогдоно гэсэн үг биш, харин Бурхны хуулийг сахивал хамгийн их жаргалтай амьдрахаар бүтээгдсэн гэсэн үг (Матай 22:35–40). Бурхны хууль хүний зохиосон ямар ч хуультай харьцуулшгүй сайн удирдлага болдог. Бурхан: «Би бол чиний Бурхан ЭЗЭН мөн. Би чамд тустайг сурган, чамайг явах ёстой замаар чинь удирддаг» гэж хэлсэн (Исаиа 48:17).
12. Бид Бурхны хуулийн хүрээнд хэрхэн эрх чөлөө эдэлдэг вэ?
12 Гэхдээ бид Бурхны хуулийн хүрээнд сонгох эрх чөлөөгөө бүрэн дүүрэн эдлэх боломжтой. Ийм эрх чөлөө эдэлдэг учир хүний амьдрал сонирхолтой, ахуй соёл нь ч өөр өөр байдаг. Тухайлбал, газар газрын хүмүүсийн хоол хүнс, хувцас хунар, дуу хөгжим, урлаг соёл, байшин барилга гэх мэт нь харилцан адилгүй байдаг. Хүн эдгээрийг бусдаар сонгуулах биш, өөрөө сонгохыг илүүд үзэх нь лавтай.
13. Хүн сайн сайхныхаа төлөө ямар ямар хуульд захирагддаг вэ?
13 Хүн Бурхны тогтоосон ёс суртахууны хуульд захирагдсан цагт л хамгийн их жаргалтай амьдрахаар бүтээгдсэн. Энэ хуулийг сахих нь Бурхны тогтоосон физикийн хуулиудад захирагдахтай адил юм. Жишээ нь, хүн таталцлын хуулийн эсрэг юм хийж, өндөр газраас үсэрвэл гэмтэж бэртэх юм уу амиа алдана. Бас бие махбодынхоо «хуулийг» зөрчиж, идэж уухаа эсвэл амьсгалахаа боливол үхнэ.
14. Хүн бол Бурхнаас хараат бус байх бүтээл биш гэдгийг хаанаас мэдэх вэ?
14 Хүн Бурхны тогтоосон физикийн хуульд захирагддаг шигээ ёс суртахууны хуульд ч захирагдах учиртай бүтээл юм (Матай 4:4). Бүтээгчээсээ хамааралгүйгээр амжилтад хүрэх аргагүй. Зөнч Иеремиа: «Алхаж байгаа хүн ч алхаагаа чиглүүлэх мэдэлгүй юм. Ехова минь, намайг залруулаач» гэж хэлжээ (Иеремиа 10:23, 24, ШЕ). Тэгэхлээр, хүн өөрөө өөрийгөө удирдах бус, харин амьдралынхаа бүх хүрээнд Бурхнаар удирдуулж байхаар бүтээгдсэн аж.
15. Бурхны тогтоосон хууль Адам Ева хоёрт дарамт болох байсан уу?
15 Бурхны хуулийг сахих нь өвөг дээдэст маань дарамт болох учиргүй байв. Харин ч өөрсдөд нь болон нийт хүн төрөлхтөнд тустай байх байсан. Анхны хос Бурхны хуулийг зөрчөөгүй бол өдийд хүн төрөлхтөн нэгэн гэр бүлийн ёсоор диваажин дэлхийд бие биеэ хайрлан, эв нэгдэлтэй сайхан амьдарч, үхэл хагацал, зовлон бэрхшээл үзэхгүй, ёс бус явдал гарахгүй байх байсан.
[Догол мөрийн асуулт]
[11-р хуудасны зураг]
Бүтээгч хүний амьдралыг төгс эхлүүлсэн
[12-р хуудасны зураг]
Замын хөдөлгөөний дүрэмгүй байсан бол та хөдөлгөөн ихтэй замд машин барих байсан уу?