Skip to content

Гарчиг руу орох

Энэ номын агуулга

Энэ номын агуулга

Энэ номын агуулга

Номын санд анх удаа орсон хүн олон ном өрөөстэй байхыг хараад учрыг нь олохгүй алмайрч магадгүй. Харин тэр номуудыг яаж ангилж байрлуулсан талаар товчхон хэлээд өгвөл хэрэгтэй номоо хэрхэн олохоо мэддэг болно. Үүнтэй адил, та Библийн дотоод зохион байгуулалтыг ойлговол энэ номоос ямар нэг зүйлийг хайхад хялбар байна.

«БИБЛИ» гэдэг үг «папирусан хуйлмал бичгүүд» буюу «номууд» гэсэн утга бүхий библиа хэмээх грек үгнээс гаралтай.1 Библи бол, мөн чанартаа, МЭӨ 1513 оноос МЭ бараг 98 он хүртэл 1 600 орчим жил бичигдсэн 66 номын эмхтгэл буюу номын сан юм.

Эхний 39 ном нь Библийн дөрөвний гурвыг эзэлдэг бөгөөд ихэнх нь еврей хэлээр бичигдсэн учраас «Еврей Судар» гэж алдаршжээ. Энэ 39 номыг ерөнхийд нь гурав ангилж болно. Үүнд: 1) «Эхлэл»-ээс «Естер» хүртэлх түүхийн 17 ном; 2) «Иов»-оос «Соломоны дуун» хүртэлх яруу найргийн 5 ном; 3) «Исаиа»-аас «Малахи» хүртэлх зөгнөлийн 17 ном орно. Еврей Судар нь Дэлхий болоод хүн төрөлхтний эхэн үеийн түүх, мөн эртний Израилийн ард түмний үүсэл гарлаас эхлээд МЭӨ V зуун хүртэлх түүхийг өгүүлдэг.

Үлдсэн 27 ном тухайн үедээ олон улсын хэл болсон грек хэлээр бичигдсэн учраас «Грек Судар» нэрээр алдаршжээ. Эдгээр номыг үндсэндээ сэдэв сэдвээр нь ангилан байрлуулсан байдаг. Үүнд: 1) Түүхийн 5 ном нь «Евангели» («Матай» «Марк» «Лук» «Иохан» дөрвөн ном), «Үйлс»; 2) 21 захидал; 3) «Илчлэлт» ордог. Грек Сударт МЭ I зуунд амьдарч байсан Есүс Христ ба түүний шавь нарын сургаал, үйл ажиллагааг голлон бичсэн байдаг.