Нүгэл болон үхлээс аврагдах боломж
Нүгэл болон үхлээс аврагдах боломж
35 Анхны хүн Адам нүгэл үйлдсэнийг санаж байна уу? Тэрбээр амь болон диваажинг алдсан ба бид бүгдээрээ түүний хүүхдүүд учраас бас л үхдэг (Ром 5:12; 3:23).
36 Хэрэв өөр нэг төгс хүн бидний төлөө амиа өгөх юмуу эсвэл биднийг үхлээс зольж авбал бид энэхүү төгс амийг дахин олж авч болох байлаа (1 Коринт 15:45; Ром 5:19, 21).
37 Есүс бол Бурханы Хүү байжээ. Тэрбээр төгс хүн байсан бөгөөд нүгэл үйлдээгүй юм (Еврей 5:9; 7:26).
38 Бурханыг хайрладаггүй хүмүүс өөрийг нь алахыг тэрбээр зөвшөөрчээ (Үйлс 2:23).
Тийнхүү, өөрийгөө бидний төлөө золиосолжээ (1 Тимот 2:6).
39 Ухсан агуй буюу булшинд Есүсийг оршуулжээ. Тэрбээр гурван өдрийн турш амьгүй байжээ. Дараа нь Бурхан түүнийг амилуулав (40 Есүс тэнгэрт буцан оджээ. Одоо тэрбээр Бурханд дуулгавартай хүмүүсийн төлөө Бурханаас тусламж гуйж чадна (Еврей 9:24; 1 Иохан 2:1, 2).