Skip to content

Гарчиг руу орох

Тэнгэрийн Хаан дэлхийг ивээнэ

Тэнгэрийн Хаан дэлхийг ивээнэ

Тэнгэрийн Хаан дэлхийг ивээнэ

41 Ехова Есүсийг тэнгэрт Хаанаар томилсон (Исаиа 9:6; Даниел 7:13, 14; Үйлс 2:32—36).

42 Тэрбээр бүх дэлхийг захирах болно (Даниел 7:14; Матай 28:18).

43 Муу хүмүүст юу тохиолдохыг санаж байна уу? (Дуулал 37:9, 10; Лүүк 13:5).

44 Нүгэл үйлдсэн анхны тэнгэрэлчийн нэрийг санаж байна уу? Есүс түүнийг болон бусад муу тэнгэрэлчүүдийг зайлуулна. Тэдний зохиомол шүтээнүүд болон зурмал хөргүүдийг устгана (Еврей 2:14; Илчлэлт 20:2, 10).

45 Есүс дуулгавартай хүмүүсийн төлөө олон сайн үйлийг хийнэ (Еврей 5:9).

46 Цаашид хэн ч өвдөхгүй (Исаиа 33:24; Илчлэлт 22:1, 2).

Өвчтэй хүмүүсийг Есүс хэрхэн эдгээж байсныг та санаж байна уу?

47 Хүн бүхэн хангалуун байх болно (Исаиа 65:17, 21—23).

48 Тэр ч байтугай, Бурхан нас барагсдыг ч санаж байгаа. Тэднийг эргээж амьдруулахдаа Ехова Есүсийг ашиглана. Үүнийг амилал гэдэг (Иохан 5:28, 29; 11:25).

49 Бүх муу хүмүүсийг устгасны дараа цаашид хэн ч үхэхгүй. Зэрлэг амьтад хүртэл аюулгүй болно. Хүн бүхэн мөнхөд аз жаргалтай байх болно (Илчлэлт 21:4; Исаиа 65:25; Дуулал 37:11, 29).