Skip to content

Гарчиг руу орох

Таныг урьж байна

Таныг урьж байна

Таныг урьж байна

Энэхүү товхимлын хуудсаар дамжуулан танд хандах боломжтой болсондоо бид баяртай байна. Та ч гэсэн Еховагийн Гэрчүүдийн талаар илүү ихийг мэдсэндээ олзуурхаж байгаа байх гэж найдаж байна. Таныг орон нутгийнхаа Еховагийн Гэрчүүдийн Хаанчлалын танхимд морилон ирэхийг урьж байна. Та тэнд манай цуглаанууд хэрхэн явагддагийг харах болно. Мөн та Христийн Хаанчлалын удирдлагаар дэлхий Диваажин болох тухай тэр сайн мэдээг бусдад хүргэхийн тулд бидний хэрхэн чармайдгийг хараарай.

Дэлхийг Диваажин болгохоо Бурхан амласан. Библид: «Түүний амлалтын дагуу бид зөвт байдал оршдог шинэ тэнгэр, шинэ газрыг хүлээн байна» гэж буй (2 Петр 3:13). Ийнхүү амласнаас хойш олон зуун жил өнгөрчээ. Уг амлалт биелэх дөхсөнийг дэлхийн байдал харуулж байна.

«Тэр өдөр ойртож» байгаа учраас бид «хайр болон сайн үйлсэд бие биеэ... хөхүүлэн урамшуулж... хамтран цуглахаа умартахгүй» байх ёстой гэж элч Паул хэлсэн (Еврей 10:24, 25). Бид таныг Паулын зөвлөгөөг зүрх сэтгэлээрээ хүлээн авч, манай цуглаанд хүрэлцэн ирэхийг урьж байна.