Тэд юунд итгэдэг вэ?
Тэд юунд итгэдэг вэ?
ЕХОВАГИЙН ГЭРЧҮҮД тэнгэр газрыг Бүтээгч, Төгс хүчит Бурхан Еховад итгэдэг. Биднийг хүрээлэн буй орчлонт ертөнцийн гайхалтай нарийн бүтэцтэй бүтээлүүдийг дээд зэргийн оюун ухаантай, хүчирхэг Бүтээгч туурвисныг бүтээлүүд өөрсдөө батлан илэрхийлдэг. Хүмүүсийн үйлс өөрсдийнх нь зан чанарыг тусгадгийн адил Еховагийн бүтээлүүд түүний чанарыг гэрчилдэг. Библид: «Түүний үл үзэгдэх чанарууд, Түүний мөнх хүч ба бурханлаг төрх нь бүтээгдсэн зүйлсээр дамжуулан ойлгогдон, илэрхий харагдаж байгаа» гэж байдаг. Тийм ээ, «тэнгэр нь Бурхны сүр жавхланг» үг дуугүй «зарладаг» (Ром 1:20; Дуулал 19:1—4).
Хүмүүс ямар ч зорилгогүйгээр шавар сав суулга хийж, телевиз, компьютер зохион бүтээдэггүй. Дэлхий болон дэлхий дээр бүтээгдсэн ургамал, амьтны ертөнц дэндүү гайхамшигтай! Олон триллион эс бүхий хүний биеийн бүтцийн учрыг олж, ухаарах аргагүй. Тэр дундаа бидний сэтгэн бодох эрхтэн уураг тархи гэхэд л ойлгохын аргагүй гайхамшиг билээ! Хүмүүсийн бүтээдэг зүйлс нь харьцангуй өчүүхэн хэдий ч тэд түүнийгээ тодорхой зорилготой бүтээдэг юм бол Ехова Бурхан сүрдэж бишрэм бүтээлүүдээ тодорхой зорилготой бүтээсэн нь эргэлзээгүй! Энэ тухай Сургаалт үгс 16:4-т: «ЭЗЭН юм бүхнийг тус тусын зорилготойгоор бүтээжээ» гэж байдаг.
Ехова дэлхийг тодорхой зорилготой бүтээсэн. Энэ нь анхны хүмүүн хосод хандан: «Өсөн нэмэгдэж, өнөр өтгөн болж, газар дэлхийг дүүргэ... Далайн загас, огторгуйн шувууд хийгээд газар дэлхий дээр хөдөлдөг бүх амьтдыг захир» гэж хэлсэн үгнээс нь харагддаг (Эхлэл 1:28). Анхны хос дуулгаваргүйгээсээ болоод газар орон, ургамал ногоо, ан амьтныг хайрлан хамгаалж, арчлан тордох сайн хүмүүсээр дэлхийг дүүргэх боломжгүй болсон. Гэхдээ тэдний дуулгаваргүй байдал Еховагийн санаа зорилгыг өөрчлөөгүй. Адам Ева хоёрын самуун дэгдээсэн тэр цагаас хойш олон мянган жилийн дараа Библид: «Тэр бол газрыг бий болгосон Бурхан юм. Тэр газрыг хоосноор бүтээгээгүй бөгөөд хүмүүсийг оршин суулгахын тулд бүтээсэн билээ» хэмээн бичжээ. Дэлхий устахгүй, харин «үүрд оршин үлдэнэ» (Исаиа 45:18; Номлогчийн үгс 1:4). Ехова: «Миний зорилго хэрэгжинэ. Би Өөрийн тааламжит бүхнийг гүйцэтгэнэ» гэж хэлсэн болохоор дэлхийн талаарх түүний санаа зорилго гарцаагүй биелнэ (Исаиа 46:10).
Тийм учраас Еховагийн Гэрчүүд дэлхий мөнхөд оршин байх бөгөөд одоо амьдарч байгаа болон урьд нь нас барсан бүх хүн Еховагийн анхны санаа зорилгод нийцэх аваас дэлхий дээрээ мөнх амьдарна гэдэгт итгэдэг. Хүн төрөлхтөн Адам Ева хоёроос төгс бус байдлыг өвлөж авсан учраас бүх хүн нүгэлтэй юм (Ром 5:12). Библид: «„Нүглийн төлөөс бол үхэл“. „Амьд байгсад нь үхнэ гэдгээ мэддэг байтал, үхдэлүүд юу ч мэддэггүй“. „Нүглийг үйлдэгч тэр нь үхэх буй“» гэж байдаг (Ром 6:23, МБОХ, 1996 он; Номлогчийн үгс 9:5; Езекиел 18:4, 20, МБОХ, 1997 он). Тэгвэл дэлхий дээр мөнх амьдрах ивээл хишгийг хүртэхийн тулд тэд яаж дахин амилах вэ? Энэ нь зөвхөн Есүс Христийн золих тахилын ачаар боломжтой билээ. Есүс: «„Би бол амилалт ба амь мөн. Надад итгэдэг хүн үхэвч амьдарна“. „Булшинд байгчид бүгдээрээ Түүний дууг сонсон, гарч ирнэ“» гэж хэлсэн (Иохан 5:28, 29; 11:25; Матай 20:28).
Энэ үйл явдал яаж болох вэ? Дэлхийд амьдарч байхдаа Есүсийн тунхаглаж эхэлсэн «хаанчлалын сайн мэдээ»-нд үүний хариу бий (Матай 4:17—23). Харин өнөөдөр Еховагийн Гэрчүүд энэ сайн мэдээг ихээхэн онцлог аргаар дэлгэрүүлж байна.
[13-р хуудасны хүснэгт]
ЕХОВАГИЙН ГЭРЧҮҮДИЙН СУРГААЛ
Сургаал Библийн үндэслэл
Библи бол Бурхны Үг бөгөөд 2 Тим. 3:16, 17;
үнэн юм 2 Пе 1:20, 21; Иох. 17:17
Библи хүний ёс заншлыг бодвол Мат. 15:3; Кол. 2:8
илүү найдвартай
Бурхны нэрийг Ехова гэдэг Дуу. 83:18, монгол бичгээр,
1838 он;
Эх. 2:4, «ЭХЛЭЛ», 1994 он
Христ бол Бурхны Хүү бөгөөд Мат. 3:17;
Эцэгтээ захирагддаг Иох. 8:42; 14:28; 20:17;
Христ бол Бурхны анхны бүтээл Кол. 1:15; Илч. 3:14
Христ загалмайд бус, Гал. 3:13; Үйлс 5:30, МАБ
шонд хадуулж үхсэн
Христ хүмүүн амиа дуулгавартай Мат. 20:28; 1 Тим. 2:5, 6;
хүмүүсийн төлөө золиос 1 Пе 2:24
болгон өгсөн
Христийн нэг удаагийн тахил Ром 6:10; Евр. 9:25—28
хангалттай
Христийг үхэшгүй мөнхийн сүнсэн 1 Пе 3:18; Ром 6:9;
бодгаль болгон дахин амилуулсан Илч. 1:17, 18
Христ сүнсэн биеэр Иох. 14:19; Мат. 24:3,ШЕ;
«залран байх» юм 2 Кор. 5:16; Дуу. 110:1, 2
Бид «эцсийн өдрүүдэд» Мат. 24:3—14; 2 Тим. 3:1—5;
амьдарч байна Лук 17:26—30
Христ тэргүүтэй Хаанчлал дэлхийг Ис. 9:6, 7; 11:1—5;
шударга, энх тайвнаар удирдана Дан. 7:13, 14; Мат. 6:10
Хаанчлал дэлхийд амьдрах Дуу. 72:1—4;
хамгийн таатай нөхцөл бүрдүүлнэ Илч. 7:9, 10, 13—17; 21:3, 4
Дэлхий хэзээ ч устахгүй бөгөөд Ном. 1:4; Ис. 45:18;
хүнгүй болохгүй Дуу. 78:69
Ехова одоогийн эд юмсын тогтолцоог Илч. 16:14, 16; Зеф. 3:8;
«Хармагедон» гэдэг дайнаар устгана Дан. 2:44; Ис. 34:2; 55:10, 11
Ёс бус хүмүүсийг үүрд устгана Мат. 25:41—46, ШЕ;
Бурханд таалагддаг хүмүүс Иох. 3:16; 10:27, 28; 17:3;
мөнх амьдарна Марк 10:29, 30
Зөвхөн ганц зам Мат. 7:13, 14;
мөнхийн амь уруу хөтөлдөг Еф. 4:4, 5
Хүмүүс Адамын нүглээс болж үхдэг Ром 5:12; 6:23
Хүнийг үхсэний дараа биеэс нь Ном. 9:10;
гараад цааш амьдрах юм байхгүй Дуу. 6:5; 146:4; Иох. 11:11—14
«Там» бол хүн төрөлхтний Иов 14:13, Douay;
нийтийн булш юм Илч. 20:13, 14, Синодальное издание, орос
Үхсэн хүнд дахин амилах 1 Кор. 15:20—22;
найдвар бий Иох. 5:28, 29; 11:25, 26
Адамаас үүдэлтэй үхэл 1 Кор. 15:26, 54;
байхгүй болно Илч. 21:4; Ис. 25:8
Христтэй хамт захирахаар Лук 12:32; Илч. 14:1, 3;
зөвхөн 144 000 хүнээс бүрдсэн 1 Кор. 15:40—53;
«өчүүхэн сүрэг» тэнгэрт гарна Илч. 5:9, 10
Эдгээр 144 000 бол Бурхны дахин 1 Пе 1:23; Иох. 3:3, МАБ;
төрсөн сүнсэн хөвгүүд юм Илч. 7:3, 4
Шинэ гэрээг сүнслэг Иер. 31:31; Евр. 8:10—13
Израильтай байгуулсан
Есүсийн дагалдагчдын хурлын Еф. 2:20; Ис. 28:16;
суурь нь Христ өөрөө юм Мат. 21:42
Христээр дамжуулан зөвхөн Иох. 14:6, 13, 14;
Еховад залбирах ёстой 1 Тим. 2:5
Хиймэл шүтээн хэрэглэж Ег. 20:4, 5; Лев. 26:1;
болохгүй 1 Кор. 10:14; Дуу. 115:4—8
Сүнсний ертөнцтэй харьцахаас Дэд хууль 18:10—12;
болгоомжлох хэрэгтэй Гал. 5:19—21; Лев. 19:31
Сатан бол энэ ертөнцийн 1 Иох. 5:19;
үл үзэгддэг захирагч мөн 2 Кор. 4:4; Иох. 12:31
Есүсийн дагалдагч бусад шашны үйл 2 Кор. 6:14—17; 11:13—15;
ажиллагаанд оролцох ёсгүй Гал. 5:9; Дэд хууль 7:1—5
Есүсийн дагалдагч ертөнцөөс Иак. 4:4; 1 Иох. 2:15;
тусгаар байх ёстой Иох. 15:19; 17:16
Бурхны хуультай зөрчилдөөгүй Мат. 22:20, 21;
төр засгийн бүх хуулинд 1 Пе 2:12; 4:15
захирагдах ёстой
Цусыг идэх буюу тарьж хэрэглэх нь Эх. 9:3, 4; Лев. 17:14;
Бурхны хуулийг зөрчиж байгаа хэрэг Үйлс 15:28, 29
Ёс суртахууны талаарх 1 Кор. 6:9, 10; Евр. 13:4;
Библийн хуульд 1 Тим. 3:2; Сур. 5:1—23
захирагдах ёстой
Амралтын өдрийг сахих шаардлага нь Дэд хууль 5:15; Ег. 31:13;
зөвхөн эртний израильчуудад Ром 10:4; Гал. 4:9, 10;
хамаатай байсан бөгөөд Кол. 2:16, 17
Мосегийн хуультай хамт хүчингүй болсон
Лам нарын анги болон Мат. 23:8—12; 20:25—27;
тусгай цол хэргэм нь зохисгүй Иов 32:21, 22
Хүн удамшил хувьслаар бий болоогүй, Ис. 45:12; Эх. 1:27;
харин бүтээгдсэн Мат. 19:4
Бурханд яаж үйлчлэх жишээг 1 Пе 2:21; Евр. 10:7;
Христ үзүүлсэн Иох. 4:34; 6:38
Бүх биеэрээ усанд шумбан Марк 1:9, 10; Иох. 3:23;
баптисм хүртэх нь өөрийгөө Бурханд Үйлс 19:4, 5
зориулсны бэлэгдэл юм
Есүсийн дагалдагчид Бурхны тухай Ром 10:10; Евр. 13:15;
үнэнийг баяртайгаар тунхагладаг Ис. 43:10—12
[12-р хуудасны зураг]
Еховагийн бүтээсэн... хүмүүсийн арчилдаг... мөнх орших... ДЭЛХИЙ