Эцэг эхчүүдэд
Эцэг эхчүүдэд
Хүүхдэдээ өгч болох хамгийн сайн бэлэг юу вэ? Хайрлан хамгаалж, сурган хүмүүжүүлэх нь нэг ёсны бэлэг юм. Гэхдээ Еховагийн тухай, Үг нь болох Библийн тухай мэдлэг эзэмшүүлэх нь хамгийн үнэтэй бэлэг өгч буй хэрэг юм (Иохан 17:3). Ийм мэдлэг хүүхдийг тань Еховаг хайрладаг, чин сэтгэлээсээ үйлчилдэг хүн болж хүмүүжихэд тус болно (Матай 21:16).
Хүүхдэд юмыг бага багаар, сонирхолтой заах нь үр дүнтэй байдгийг олон эцэг эх туршлагаасаа ойлгожээ. Тиймээс «Миний Библийн хичээл» гэдэг энэ товхимлыг гаргаж байгаадаа баяртай байна. Хичээл болгоныг хүүхдэд ойлгуулахад амар. Энэ товхимлыг гурав хүртэлх насны хүүхдэд тусгайлан зориулсан бөгөөд зураг, зургийн тайлбар, дасгал оруулсан. Та энэ товхимлоор хүүхдээ саатуулъя гэж бүү бодоорой. Харин хүүхдэдээ уншиж өгөөд харилцан ярилцаж, хүүхэдтэйгээ дотно байх зорилго тавиарай.
Хүүхдэдээ «бага наснаас» нь Библийн үнэнийг заахад энэ хэвлэл тус болно гэдэгт итгэж байна (2 Тимот 3:14, 15).
Ах дүүс тань,
Еховагийн Гэрчүүдийн Удирдах Зөвлөл
[3-р хуудасны зураг]