«Тэд анхаараагүй юм»
«Тэд анхаараагүй юм»
СЭРЭМЖЛҮҮЛГИЙГ үл ойшоох нь аюулд хүргэдэг.
1974 онд Австралийн Дарвин хотод баярын бэлтгэл ажил ид өрнөж байтал дуут дохио хангинан, хар салхи ойртож буйг мэдэгджээ. Дарвин хот хар салхины аюулд өртөлгүй бараг 30 жил болсон байлаа. Тэгвэл одоо сүйдтэй юм юу л болов гэж? Айж балмагдсан хүмүүсийн хоргодож байсан байшингийн дээвэр, хана туургыг догшин салхи хуу татан авч хаях хүртэл хотын оршин суугчдын ихэнх нь хар салхи тийм аюул учруулах юм гэж бодоо ч үгүй байжээ. Маргааш өглөө нь хот эзгүй хоосон нуранги болсон байлаа.
1985 оны арван нэгдүгээр сард Колумбид галт уул дэлбэрчээ. Цас мөс хайлж, шавар шавхайн үер бууж, Армеро хотын 20 000 гаруй оршин суугчийг хаман оджээ. Энэ явдал гэнэт болсон юм болов уу? Уг нь, галт уул хэдэн сарын турш чичирхийлж байжээ. Гэсэн ч, Армеро хотынхон галт уулын дэргэд амьдраад сурчихсан учир ихэнх нь санаа зовохгүй байв. Удахгүй байгалийн гамшиг болох гэж байгааг хотын захиргаанд мэдэгдсэн боловч тэд ард олонд бараг сануулаагүй аж. Айж сүрдмээр юм болохгүй гэж радиогоор ярьж, хүмүүсийг тайван амгалан байхыг сүмийн чанга яригчаар ятгаж байв. Яг тэр орой хоёр хүчтэй дэлбэрэлт болжээ. Тийм үед та хамаг эд хогшлоо орхиод, зугтахгүй байсан гэж үү? Цөөхөн хүн зугтаж амжсан ч ихэнх хүний тухайд даанч оройтсон байлаа.
Ер нь, геологчид хаана газар хөдлөх гэж байгааг харьцангуй зөв тодорхойлдог. Заримдаа яг хэзээ болох гэж байгааг нь ч онож хэлж чаддаг. 1999 онд дэлхийн хэмжээнд газар хөдлөлтийн уршгаар 20 000 орчим хүн амиа алджээ. Тэдний ихэнх нь ийм юм болно гэж бодоо ч үгүй явсан биз ээ.
Та Бурхны сэрэмжлүүлгийг хэрхэн хүлээж авдаг вэ?
Энэ ертөнцийн эцсийн өдрүүдийн онцлог шинжийг тусгах үйл явдлуудыг Библид эртнээс хурц тод дүрсэлсэн байдгийн зэрэгцээ өнөөгийн цаг үеийг «Ноагийн өдрүүдтэй» харьцуулан авч үзэхийг бидэнд уриалдаг. «Үерийн өмнөх өдрүүдэд» хүмүүс хүчирхийлэл газар авч байгаад санаа зовж байсан нь лавтай ч, өдөр Матай 24:37—39). Харин та тэр сануулгыг анхаарах байсан болов уу? Одоо сэрэмжлүүлгийг хүлээн авч байгаа юу?
тутмын амьдрал нь нэг л хэвийн үргэлжилж байлаа. Бурхан Ноагаар дамжуулан сэрэмжлүүлсээр атал «үер бууж бүгдийг хаман одох хүртэл тэд ойлгоогүй [«анхаараагүй», ШЕ] юм» (Та Абрахамын ач дүү Лотын үед, Сөнөсөн тэнгисийн ойролцоох Содом хотод суудаг байсан бол яах байсан бэ? Тэр нутаг диваажин шиг үзэсгэлэнтэй, хот суурин нь цэцэглэн хөгжсөн, хүмүүс нь санаа амар амьдардаг байв. Лотын үед «тэд идэж, ууцгааж, худалдаж, худалдан авч, тариалж, барьж байгуулцгааж байлаа». Нийгэмд садар самуун явдал туйлдаа хүрсэн байв. Ёс бус байдлыг буруушаан, сануулж хэлэх Лотыг та анхаарч сонсох байсан болов уу? Бурхан Содом хотыг устгахаар шийдсэн гэж хэлэхэд та итгэх байсан уу? Эсвэл Лотын хүргэн болох байсан залуусын адилаар түүнийг тоглоом хийж байна гэж үзэх байсан уу? Эсвэл Лотын эхнэр шиг зугтаж явснаа замын дундаас гэнэт эргэж харах юм биш биз? Хүмүүс сэрэмжлүүлгийг ул суурьтай хүлээж аваагүй ч Лотыг Содомоос гарсан тэр өдөр «тэнгэрээс гал, хүхэр бууж тэднийг бүгдийг нь хөнөөв» (Лук 17:28, 29).
Өнөөдөр ч мөн адил ихэнх хүн сануулгыг анхаардаггүй. Гэхдээ Библид тэмдэглэсэн эдгээр сургамжтай явдал нь бидэнд сэрэмжлүүлэг болохын сацуу СОНОР СЭРЭМЖТЭЙ БАЙХЫГ уриалдаг!
[22-р хуудасны хавсралт/зураг]
Бүх дэлхийг хамарсан усан галав үнэхээр болсон уу?
Библийг шүүмжилдэг олон хүн болоогүй гэдэг. Харин Библид тийм үер болсныг тэмдэглэсэн байдаг.
Есүс Христ өөрөө усан галавын тухай ярьж байсан. Бүх дэлхийг хамарсан усан галав болох үед тэрбээр тэнгэрт байсан бөгөөд энэ явдлыг тэнгэрээс үзжээ.
[23-р хуудасны хавсралт/зураг]
Содом, Гоморра хот устсан нь үнэн үү?
Археологийн олдвор ийм үйл явдал болсныг баталдаг.
Түүхийн баримтад энэ тухай дурдсан байдаг.
Содом, Гоморра хот устсан тухай Есүс Христ батлан хэлсний зэрэгцээ Библийн 14 номд тэмдэглэсэн буй.