ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Тэрээр ухаалаг эмэгтэй байсан
1-3. а) Абигаил болон гэрийнхэнд нь ямар аюул нүүрлэсэн бэ? б) Абигаилын талаар юу мэдэж авах вэ?
АБИГАИЛ айж балмагдсан зарцынхаа өөдөөс харж байв. Аюул нүүрлэж буйг мэдсэн зарц нь айхаас өөр яах билээ! Зэвсэг агссан 400-аад дайчин эр Набалынхныг хүйс тэмтрэхээр ирж байлаа. Яагаад тэр вэ?
2 Бүх юм Набалаас болжээ. Набал бол угийн бүдүүлэг, хахир хатуу хүн. Энэ удаа тэрээр буруу хүнээ харааж зүхжээ. Тэр хүн нь дайчдынхаа хайр хүндэтгэлийг хүлээсэн удирдагч байжээ. Үүнийг мэдсэн Набалын хоньчдын нэг нь Абигаил руу ирээд байгаа нь энэ. Абигаилыг ямар нэг аргаар гэрийнхнээ аварна гэж боджээ. Жирийн нэг эмэгтэй илд агссан дайчин эрсээс гэрийнхнийгээ хамгаалж чадах болов уу?
Жирийн нэг эмэгтэй дайчин эрсээс гэрийнхнийгээ хамгаалж чадах болов уу?
3 Эхлээд энэ онцгой эмэгтэйтэй танилцъя. Абигаил ямар хүн байсан бэ? Ямар учраас гэр бүлд нь аюул нүүрлэх болов? Итгэлийн сайхан жишээ үзүүлсэн Абигаилаас юу сурах вэ?
«Ухаан саруул, гоо үзэсгэлэнтэй байсан»
4. Набал ямар хүн байсан бэ?
4 Абигаил Набал хоёр тэнгэр газар шиг ялгаатай хүмүүс байжээ. Абигаил дэндүү сайн эхнэр, харин Набал өөдгүй хүн байв. Баян чинээлэг тэрээр өөрийгөө их юманд боддог байлаа. Харин хүмүүс Набалыг юу гэж үздэг байсан бэ? Набал шиг муугаар хэлэгддэг хүн Библид ховор гардаг. Набал гэдэг нэр «өөдгүй», «мулгуу» гэсэн утгатай ажээ. Эцэг эх нь ийм 1 Сам. 25:2, 3, 17, 21, 25).
нэр өгсөн юм болов уу? Эсвэл хүмүүс яваандаа ингэж нэрлэсэн үү? Аль нь ч байсан нэр нь түүнд таарчээ. «Зөрүүд, муухай зантай», дээрэлхүү, архинд дуртай түүнээс хүмүүс айж халгадаг байжээ (5, 6. а) Абигаил ямар сайхан зан чанартай хүн байсан бэ? б) Абигаил яагаад Набалтай гэрлэсэн байж болох вэ?
5 Абигаил нөхрөөсөө тэс өөр хүн байлаа. Түүний нэр нь «аав минь баяр баясгалантай болсон» гэсэн утгатай. Үзэсгэлэн гоо охиноороо эцэг хүн бахархдаг. Гэхдээ ухаалаг эцэг хүн хүүхдээ зөв хандлага, сайхан зан чанартай болоход бүр ч их баярладаг. Төрөлхийн гоо үзэсгэлэнтэй хүмүүс хэрсүү, ухаалаг, зоригтой, итгэлтэй байхын чухлыг ойлгохгүй байх нь бий. Гэхдээ Абигаил тийм хүн биш байв. Хэрсүү ухааныг нь ч, гоо үзэсгэлэнг нь ч Библид магтаж бичсэн байдаг (1 Самуел 25:3-ыг уншина).
6 Ийм ухаалаг эмэгтэй яагаад өөдгүй нөхөртэй болсон юм бол гэж олон хүн гайхдаг. Библийг бичиж байх үед, хүүхдээ хэнтэй гэрлүүлэхээ эцэг эх нь шийддэг байжээ. Шийддэггүй юм гэхэд эцэг эхийн зөвшөөрөл маш чухал байв. Үүнийг бодож үзвэл эцэг эх нь Абигаилыг Набалтай гэрлүүлсэн байж болох юм. Эд хөрөнгө, эрх мэдэлд нь болоод Набалд охиноо өгчихсөн юм болов уу? Ядуу зүдүүгийн эрхээр охиноо гэрлүүлсэн үү? Юутай ч, баян чинээлэг Набал сайн нөхөр байгаагүй юм.
7. а) Эцэг эхчүүд юунаас зайлсхийх ёстой вэ? б) Абигаил яахаар шийдсэн бэ?
7 Ухаалаг эцэг эх гэр бүл болох талаар хүүхдэдээ сайн зааж, зөв үзэлтэй болоход нь тусалдаг. Хүүхдээ баян хүнтэй гэрлэхийг эсвэл гэрлэхэд бэлэн биш байхад нь болзоонд явахыг шахаж шаарддаггүй (1 Кор. 7:36). Харин Абигаилын тухайд бол аль хэдийн Набалын эхнэр болчихсон байлаа. Муу нөхрийн гарт зовж байсан ч сайн эхнэр байхын тулд чадах бүхнээ хийхээр шийджээ.
«Манай эзэн тэднийг харааж зүхэв»
8. Набал хэнийг доромжилсон бэ? Энэ нь яагаад мунхаг хэрэг байсан бэ?
8 Набал Абигаилд их гай уджээ. Тэрээр Еховагийн үнэнч үйлчлэгч Давидыг доромжилжээ! Зөнч Самуел Давидыг Саулын оронд хаан болгохоор тосолсон байлаа (1 Сам. 16:1, 2, 11–13). Саул түүнд атаархаж, амийг нь хөнөөхөөр мөшгөж байсан учраас Давид 600 үнэнч дайчидтайгаа цөлд орогнож байв.
9, 10. а) Давид дайчин эрстэйгээ ямар нөхцөлд байсан бэ? б) Набал Давидад яагаад талархах ёстой байсан бэ? (10-р догол мөрний зүүлтийг үзнэ үү).
* ойролцоо эдлэн газартай байсан бололтой. Энэ нутаг өвс ногоо ихтэй, бэлчээр сайтай байв. Гэхдээ эргэн тойронд нь зэлүүд газар байлаа. Өмнө талд нь Параны өргөн уудам цөл үргэлжилнэ. Зүүн талд нь агуй, хавцал ихтэй эзгүй хээр тал сунайж Сөнөсөн тэнгист хүрнэ. Хээрээр гэр, хэцээр дэр хийж явах Давид болон түүний нөхдөд тун амаргүй байлаа. Хүнсээ залгуулах гэж ан хийнэ. Ингэж явахдаа Набалын хоньчин залуустай тааралддаг байжээ.
9 Набал 3 000 хоньтой байжээ. Тэрээр Маонд амьдардаг ч Кармелын10 Давидын дайчин эрс тэдэнд яаж ханддаг байсан бэ? Хониноос нь хулгайлж болох л байсан. Гэхдээ тэд тэгээгүй. Харин ч Набалын хонин сүрэг болон хоньчдод «хана цайз мэт» хамгаалалт болж байлаа (1 Самуел 25:15, 16-г уншина). Яагаад гэвэл махчин амьтдаас өгсүүлээд аюул их байв. Набалынх Израйлын өмнөд хилтэй ойрхон байсан тул байнга дээрэм тонуулд өртөж, малаа хулгайд алдана. *
11, 12. а) Давид Набалаас тусламж гуйхдаа юуг бодолцож үзсэн бэ? б) Набал Давидад яаж хандсан бэ? Энэ нь яагаад буруу байсан бэ?
11 Цөлд орогнож яваа Давидад дайчин эрсээ хоол хүнсээр хангана гэдэг амаргүй даваа байв. Тийм учраас Набалаас хоол хүнс гуйхаар арван хүнийг явуулжээ. Давид энэ өдрийг сонгосон нь учиртай байлаа. Хонь хяргах цаг байсан тул хоньчид найр хийн бусдад өгөөмөр зан гаргадаг байлаа. Давид хэлэх үгээ ч их боджээ. Насаар ах Набалыг хүндэлдгээ илэрхийлэн «таны хүү Давид» хэмээн хэлүүлэв. Набал юу гэж хариулсан бол? (1 Сам. 25:5–8).
12 Тэрээр галзууртлаа уурлав! Өгүүллийн эхэнд дурдсан хоньчин залуу: «Манай эзэн тэднийг харааж зүхэв» гэж Абигаилд хэлжээ. Набал талх, ус, махаа харамлажээ. «Давид гэж хэн юм бэ?» хэмээн доромжилж, эзнээсээ урвасан боолтой адилтгав. Набал бас Саулын адилаар Давидыг үзэн яджээ. Тэд Давидад Еховагийн үзлээр хандаагүй юм. Ехова Давидыг эзнээсээ 1 Сам. 25:10, 11, 14).
урвасан боол гэж үзээгүй, харин хайрлаж, Израйлын ирээдүйн хаан гэж үздэг байв (13. а) Давид Набалын хэлснийг сонсоод яасан бэ? б) Яаков 1:20-д байдаг зарчмыг бодож үзвэл Давид зөв юм хийсэн үү?
13 Өнөөх арав буцаж ирээд Набалын хэлснийг Давидад дуулгав. Тэрээр уурлан хилэгнэж «Хүн бүр өөрсдийн илдээ биедээ зүүгтүн» гэж тушаажээ. Өөрөө ч бас илдээ зүүн 400 дайчнаа дагуулан Набалынхныг хүйс тэмтрэхээр явав. Эр хүйстнээс ганцыг ч үлдээхгүй гэж тангараглажээ! (1 Сам. 25:12, 13, 21, 22). Ингэж уурлах нь ч аргагүй юм. Гэхдээ уурандаа дийлдэж өшөө авахаар шийдсэн нь буруу байв. «Уурласан хүн Бурхны зөв гэж үздэг юмыг хийдэггүй» гэж Библид бий (Яак. 1:20). Тэгвэл Абигаил гэрийнхнийгээ аварч чадах болов уу?
«Чиний саруул ухаан магтагдах болтугай»
14. а) Абигаил гэрийнхнийгээ аврахын тулд эхлээд юу хийсэн бэ? б) Набал Абигаил хоёр юугаараа ялгаатай байсан бэ? Үүнээс ямар сургамж авах вэ? (Зүүлт үзнэ үү).
14 Абигаил гэрийнхнийгээ аврахын тулд эхлээд юу хийсэн бэ? Тэрээр болсон явдлын талаар мэдэх гэж анхааралтай сонссоныг өгүүллийн эхэнд дурдсан билээ. Харин Набалд энэ тухай яриад нэмэргүй гэдгийг хоньчин залуу мэдэж байсан болохоор «Эзэнтэн бол үнэхээр өөдгүй хүн тул хэн ч түүнтэй ярьж чадахгүй» гэжээ * (1 Сам. 25:17). Набал бардам зангаасаа болоод хүнийг сонсдоггүй байв. Ийм хүн өнөөдөр ч хаа сайгүй бий. Харин Абигаил бусдыг сонсдог байсан учраас хоньчин залуу түүнд хэлэхээр иржээ.
Абигаил Набалаас тэс өөр хүн байсан тул анхааралтай сонсжээ
15, 16. а) Абигаил «арван хуруу тэгш эхнэр» байсныг юу харуулдаг вэ? б) Абигаил өрхийн тэргүүнээ үл хүндэтгэсэн үү? Тайлбарлана уу.
15 Абигаил хурдан сэтгэж, шуурхай арга хэмжээ авав. Библид түүний тухай бичсэн бүлэгт «яаран» гэдэг үг дөрвөн удаа гардаг. Тэрээр Давид болон түүний дайчдад бэлэг болгон өгөхөөр талх, дарс, хонь, хуурсан тариа, үзэм, инжир зэргийг бэлдэв. Гэртээ юу байгааг мэддэг сайн эзэгтэй байжээ. Ийм эмэгтэйг «арван хуруу тэгш эхнэр» хэмээн «Сургаалт үгс» номонд дүрсэлдэг (Сур. ). Бэлгээ зарц нартаа өгч явуулаад, өөрөө араас нь явлаа. «Гэвч тэр эмэгтэй өөрийн нөхөр Набалд юу ч хэлсэнгүй» гэж Библид бий ( 31:10–311 Сам. 25:18, 19).
16 Абигаил өрхийн тэргүүнээ хүндлээгүй хэрэг үү? Үгүй. Нөхөр нь Еховагийн тосолсон үйлчлэгчийг доромжилж, үүнээс болоод ямар ч гэм хийгээгүй гэрийнхэн нь амиа алдах гэж байв. Хэрэв Абигаил юу ч хийгээгүй бол нөхрийнхөө хийсэн хэргийн хамсаатан болохгүй гэж үү? Тиймээс энэ удаа нөхөртөө бус, Бурханд дуулгавартай байхаар шийджээ.
17, 18. Абигаил Давидыг хараад яасан бэ? Давидад юу гэж хэлсэн бэ?
17 Абигаил, Давид болон түүний дайчин эрсийг хараад илжигнээсээ яаран буув. Тэгээд Давидын өмнө сөгдөн мөргөжээ (1 Сам. 25:20, 23). Учир явдлаа хэлж, гэрийнхнийг нь өршөөхийг гуйв. Абигаил Давидыг яаж ухааруулсан бол?
18 Тэрээр нөхрийнхөө хийсэн хэргийг үүрч, уучлалт гуйжээ. Нөхөр нь нэрэндээ таарсан олиггүй, мунхаг хүн гэдгийг тайлбарлаад тийм хүнийг шийтгэж, өөртөө гай удахгүй байхыг зөвлөв. Бас Давидыг Еховагийн төлөөлөгч учраас Еховагийн төлөө дайтдаг гэдэгт нь итгэдгээ хэлжээ. Хаан болно гэдгийг нь мэдэж байсан тул Ехова түүнийг «Израилийн удирдагчаар томилох цаг» ирнэ гэдгийг ч хэлэв. Тийм учраас «шалтгаангүйгээр цус урсгаж», хожим нь сэтгэлээ сэвтүүлэх юм хийхгүй байхыг гуйжээ (1 Самуел 25:24–31-ийг уншина). Абигаил ямар ухаалаг эмэгтэй байж вэ!
19. Давид юу гэж хариулсан бэ? Абигаилыг яагаад магтсан бэ?
19 Давид юу гэж хариулсан бэ? Абигаилын бэлгийг аваад «Өнөөдөр чамайг надтай уулзуулахаар явуулсан Израилийн Бурхан ЭЗЭН магтагдах болтугай. Мөн чиний саруул ухаан магтагдах болтугай. Намайг өнөөдөр цус урсгахаас болон өөрийнхөө гараар өөрийн өшөөг авахаас болиулсан чи магтагдах болтугай» гэв. Бас эр зориг гарган, цаг алдалгүй ирснийг нь магтжээ. Тэрээр цааш нь «Гэртээ тайван буцагтун. Харагтун, би чиний өгүүлснийг сонсож, чиний гуйлтыг хүлээн авлаа» гэж хэлэв (1 Сам. 25:32–35).
«Боол эмэгтэй чинь билээ»
20, 21. а) Абигаил нөхөр лүүгээ дуртайяа буцаж ирсэн нь таны сэтгэлийг яагаад хөдөлгөдөг вэ? б) Абигаил ухаалаг, зоригтой эмэгтэй байсан нь юунаас харагддаг вэ?
20 Абигаил буцах замдаа Давидын тухай бодсоор явав. Еховагаас эмээдэг, сайхан сэтгэлтэй Давид хахир хатуу нөхрөөс 1 Сам. 25:36).
нь тэс өөр байлаа. Гэхдээ «Абигаил Набал уруу буцаж ирэв» гэснийг үзвэл түүний тухай бодохоо больжээ. Харин ч сайн эхнэр байхын тулд чадах бүхнээ хийхээр бат шийдсэн юм. Давид болон түүний нөхдөд ямар бэлэг өгснөө, гэрийнхнээ ямар аюулаас аварснаа нөхөртөө хэлэх гэж байв. Нөхөр нь мэдэх эрхтэй шүү дээ. Өөр хүнээс сонсоод эвгүй байдалд орох вий гэсэндээ аль болох хурдан хэлье гэж боджээ. Гэвч ирэнгүүтээ хэлж чадсангүй. Нөхөр нь хаан шиг найрласан тул шал согтуу байв (21 Абигаил ухаалаг, зоригтой эмэгтэй гэдгээ дахин баталж нөхрөө эрүүл болохыг хүлээв. Ингэвэл Набал яриаг нь ойлгох байлаа. Эсвэл бүр уурлаж хашгичиж ч мэднэ. Гэлээ ч Абигаил болсон явдлыг нэг бүрчлэн ярьжээ. Нөхрийгөө уурлан хилэгнэж, тэр байтугай зодно гэж бодсон биз ээ. Гэтэл Набал суугаа чигээрээ хөшчихөв (1 Сам. 25:37).
22. Набалд юу тохиолдсон бэ? Гэр бүлийн хүчирхийллийг Бурхан юу гэж үздэг вэ?
22 Набал яагаад хөшчихсөн бэ? «Түүний зүрх нь мөхөж, чулуу мэт болов» гэж Библид бий. Тэрээр цус харвасан бололтой. Тэгээд 10 хоногийн дараа нас баржээ. Гэхдээ өвчний улмаас биш «ЭЗЭН Набалыг цохисонд тэр үхэв» (1 Сам. 25:38). Абигаилын хар дарсан зүүд шиг гэрлэлт ийнхүү Еховагийн ачаар төгсгөл болсон юм. Өнөө үед Ехова хүмүүсийг үхүүлдэггүй. Гэхдээ гэр бүлийн хүчирхийллийг нүдээ аниад өнгөрөөдөггүйг Набалд тохиолдсон явдал харуулдаг. Бурхан шударга учраас цаг нь болохоор арга хэмжээ авдаг (Лук 8:17-г уншина).
23. Абигаил өөр ямар ивээл хүртсэн бэ? Биеэ тоогоогүй нь юунаас харагддаг вэ?
23 Абигаил эрх чөлөөтэй болоод зогсохгүй бас нэг ивээл хүртжээ. Давид Набалын нас барсныг сонсоод зарц нараа явуулж түүнтэй гэрлэх хүсэлтэйгээ хэлүүлжээ. Үүнийг сонсоод Абигаил: «Харагтун, шивэгчин тань эзэнтнийхээ зарц нарын хөлийг угаах боол эмэгтэй чинь билээ» гэв. Тэрээр Давидын эхнэр болно гээд биеэ тоогоогүй. Тэр байтугай зарц нарт нь үйлчлэхэд бэлэн гэдгээ илэрхийлжээ. Абигаил 1 Сам. 25:39–42).
энэ удаа ч яаран босож Давид руу явах бэлтгэлээ базаалаа (24. Абигаил Давидын эхнэр болоод ямар амьдрал туулсан бэ? Ехова Давид хоёр Абигаилд хэрхэн ханддаг байсан бэ?
24 Абигаил Давидын эхнэр болоод үргэлж аз жаргалтай амьдарсан юм биш ээ. Давид Ахиноам гэдэг өөр эхнэртэй байжээ. Бурхан тухайн үед олон эхнэртэй байхыг зөвшөөрсөн. Энэ нь үнэнч эмэгтэйчүүдэд амаргүй байсан биз ээ. Бас Давид тэр үед хаан болоогүй байсан учраас амьдрал нь тэгш сайхан байгаагүй. Гэхдээ Абигаил түүнд түшиг болсон сайн хань байлаа. Хожим нь хүү төрүүлж өгөв. Давид ч Абигаилыг хайрлаж хамгаалдаг байв. Нэг удаа олзлогдоод явахад нь араас нь очиж аварсан юм (1 Сам. 30:1–19). Давид Еховаг дуурайдаг сайн нөхөр байжээ. Ехова үнэнч, зоригтой, ухаалаг эмэгтэйчүүдийг хайрлаж, эрхэмлэдэг билээ.
^ д/м 9 Энэ нь хойд зүгт байдаг Кармел уул биш юм. Тэнд зөнч Елиа Баалын эш үзүүлэгчдийг цуглуулж байсан билээ (10-р бүлгийг үзээрэй). Энд дурдсан Кармел бол өмнө зүгт байдаг Параны цөлтэй хил залгаа тосгон юм.
^ д/м 10 Давидын хувьд элэг нэгтнүүдийнхээ хонин сүргийг хамгаалах нь Ехова Бурханд үйлчилж байгаагаас өөрцгүй байв. Ехова энэ нутгийг Абрахам Исаак Иаков нарын үр удамд эзэмшил болгон өгсөн. Тиймээс харийн дээрэмчин, малын хулгайчдаас нутгийнхныгаа хамгаалах нь Еховад үйлчлэхтэй адил байлаа.
^ д/м 14 «Өөдгүй хүн» гэдгийг үгчилбэл «белиарын (олиггүй) хүү» гэсэн утгатай ажээ. Набал «хэнийг ч сонсдоггүй» учраас «түүнтэй ярих хэрэггүй» хэмээн Библийн өөр орчуулгад буулгажээ.