АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Тэрээр сонор сэрэмжтэй байж, хүлээсэн
1, 2. Елиа ямар ярвигтай даалгавар авсан бэ? Ахаб Елиа хоёр юугаараа өөр байсан бэ?
ЕЛИА ганцаархнаа үлдээд, тэнгэрийн Эцэгтээ залбирах сан гэхээс тэсэж ядан байлаа. Даанч бүчин зогссон олон хүнийг яалтай билээ. Тэнгэрээс гал бууж өргөлийг нь шатаасныг тэд харсан учраас ерөөлгөхийг хүсжээ. Елиа Кармел уул руу гарч залбирахаасаа өмнө Ахаб хаантай уулзах ярвигтай даалгавар биелүүлэх хэрэгтэй болов.
2 Елиа Ахаб хоёр тэс өөр хүмүүс байлаа. Ахаб хаан хээнцэр гоёмсог хувцаслаж, Елиа жирийн арьсан хүрэм өмссөн байв. Зөнчид тэмээний ноос юм уу ямааны ноолуураар хийсэн хүрэм өмсдөг байжээ. Ахаб шунахай, тэрслүү, бусдын нөлөөнд автамтгай хүн байсан бол Елиа эр зоригтой, чин үнэнч, бат итгэлтэй хүн байлаа. Елиа Ахаб хоёрыг тэнгэр газар шиг ялгаатай хүмүүс болохыг удахгүй болох үйл явдал бүр ч тодорхой харуулах байв.
3, 4. а) Баалыг шүтдэг Ахаб болон бусад хүмүүсийн хувьд тэр өдөр яагаад аймшигт өдөр байсан бэ? б) Бид ямар асуултыг үзэх вэ?
3 Баалыг шүтдэг Ахаб болон бусад хүмүүсийн хувьд тэр өдөр аймшигт өдөр байлаа. Арван овогт Израйлын хаант улсад Ахаб Иезебел хоёрын түгээн дэлгэрүүлсэн хуурамч шашин гутамшигт байдалд оржээ. Баал хуурамч бурхан гэдэг нь илчлэгдэв. Эш үзүүлэгчид нь хоолойгоо сөөтөл хашхирч, цусаа урсган бүжиглэсэн ч өргөлийг нь шатаасангүй. Бас 450 эш үзүүлэгчээ Елиагийн гараас аварч чадаагүй. Удахгүй бас нэг зүйлээс хуурамч бурхан гэдэг нь бүр ч тодорхой болох гэж байв. Эш үзүүлэгчид нь ган гачгийг тайлж өгөхийг бурхнаасаа гурван жил гаруй гуйсан боловч Баал хүсэлтийг нь биелүүлж чадаагүй билээ. Харин Ехова жинхэнэ Бурхан гэдгээ баталж ган гачгийг арилгах гэж байлаа (Х.дээд 16:30—17:1; 18:1–40).
Хаадын дээд 18:41–46-г уншина).
4 Ехова хэзээ хур бороо оруулах бол? Елиа Еховаг хүлээнгээ юу хийх бол? Бат итгэлтэй энэ хүнээс бид юу сурах вэ? Библид юу гэж байдгийг үзэж эдгээр асуултад хариу авцгаая (Цөхрөлтгүй залбирдаг байсан
5. Елиа Ахабт юу гэж хэлсэн бэ? Тэр өдөр болсон явдлаас Ахаб сургамж авсан уу?
5 Елиа Ахаб дээр ирээд «Аадрын нүргэлсэн дуу чимээ ойртон ирж буй тул явж, идэж уугтун» гэжээ. Тэр өдөр болсон явдлаас өөдгүй хаан сургамж авсан болов уу? Алдаагаа ухаарч, гэмшсэн үү? Еховагаас уучлалт гуйн залбирч өгөхийг зөнчөөс хүссэн үү? Энэ тухай Библид байдаггүй. Харин «идэж уухаар явлаа» л гэж байдаг (Х.дээд 18:41, 42). Тэгвэл Елиа яасан бэ?
6, 7. Елиа юуны төлөө залбирсан бэ? Яагаад?
6 «Елиа Кармелын оройд гарлаа. Тэрээр газарт суун бөхийгөөд, толгойгоо өвдгөн завсраа хавчуулав». Ахабыг идэж уухаар явахад Елиа тэнгэрийн Эцэгтээ залбирчээ. Тэрээр залбирахдаа хэчнээн даруу байсныг дээрх үгнээс мэдэж болно. Өвдөглөн сууж толгойгоо газар хүртэл бөхийлгөхөд толгой нь Яаков 5:18-д хариу нь бий. Тэрээр ган гачгийг тайлж өгөхийг Еховагаас гуйжээ.
бараг өвдгөнд нь хүрч байв. Елиа юуны төлөө залбирсан юм бол?7 Ехова өмнө нь «Би газрын гадарга дээр бороо оруулах болно» гэж Елиад айлдсан билээ (Х.дээд 18:1). Тийм учраас тэрээр Еховагаас амлалтаа биелүүлэхийг гуйн залбирчээ. Түүнээс хойш мянгаад жилийн дараа Есүс бас дагалдагчдадаа ийн залбирч байхыг захижээ (Мат. 6:9, 10).
8. Елиагийн залбирлаас юу сурах вэ?
8 Елиагийн залбирлаас сурах юм их бий. Тэрээр Бурхны хүсэл биелэхийг хамгийн их хүсэж байсан. Бид бас залбирахдаа дараах зүйлийг санах хэрэгтэй. «Таалалд нь нийцүүлэн юу ч гуйсан, Бурхан сонсдог» (1 Ёох. 5:14). Тиймээс Бурхны таалалд нийцүүлэн залбиръя гэвэл юу хүсдэгийг нь мэдэх хэрэгтэй. Үүний тулд Библиэ өдөр бүр уншиж судлах нь чухал. Елиа элэг нэгтнүүдээ зовж байгааг хараад ган гачиг тайлагдаасай гэж хүссэн нь эргэлзээгүй. Бид бас итгэл нэгтнүүдийнхээ төлөө залбирдаг байя. Елиа тэр өдөр үзсэн гайхамшгаа бодон Еховад ихэд талархаж байсан нь ойлгомжтой. Тиймээс түүнийг дуурайн Еховад чин сэтгэлээсээ талархдагаа илэрхийлцгээе (2 Коринт 1:11; Филиппой 4:6-г уншина).
Бат итгэлтэй, сонор сэрэмжтэй байсан
9. Елиа зарцдаа юу гэж хэлсэн бэ? Елиагаас ямар хоёр зүйлийг сурч болох вэ?
9 Еховаг ган гачгийг тайлна гэдэгт Елиа бат итгэж байсан ч яг хэзээ гэдгийг нь мэдэхгүй байв. Тэгээд яасан бол? «Тэрээр зарцдаа “Яваад тэнгис уруу хараадах” гэж хэлэв. Зарц нь дээш гаран харчихаад “Юу ч алга” гэж хариулсанд Елиа “Дахиад яв” гэж дахин долоон удаа тушаав» (Х.дээд 18:43). Елиагаас хоёр зүйлийг сурч болно. Нэгдүгээрт, Еховаг амласнаа биелүүлнэ гэдэгт бат итгэлтэй байсан. Хоёрдугаарт, сонор сэрэмжтэй байсан.
Елиа бороо орох шинж тэмдгийг цөхрөлтгүй хайж байв
10, 11. а) Елиа Еховагийн амлалтад бат итгэдэг байсан нь юунаас харагддаг вэ? б) Бид Еховад яагаад итгэж болох вэ?
10 Елиа Еховагийн амлалтад огт эргэлздэггүй байсан учраас
бороо орох шинж тэмдгийг цөхрөлтгүй хайж байв. Тэрээр бороо орох гэж буй эсэхийг мэдэхийн тулд зарцаа өндөрлөг газар луу явуулсан. Зарц нь буцаж ирээд “Юу ч алга” гэж хариулдаг. Тэнгэр цэв цэлмэг, бүртийх ч үүлгүй байлаа. Та Елиагийн Ахабт хэлсэн үгийг санаж байна уу? «Аадрын нүргэлсэн дуу чимээ ойртон ирж байна» гэж хэлсэн шүү дээ. Тэнгэр нэг ч үүлгүй байхад зөнч яагаад ийн хэлсэн бэ?11 Ехова юу гэж амласныг Елиа мэдэж байсан. Зөнч нь учраас Ехова ган гачгийг тайлна гэдэгт бат итгэлтэй байв. Тийм учраас бороо орж байгаа чимээ Елиагийн чихэнд аль хэдийн сонсогдож байсан гэлтэй. Мосегийн талаар Библид бас ийн бичсэн байдаг. «Тэрээр харагдахгүй Нэгнийг харж байгаа мэт тууштай байв». Бурхан таны хувьд хэр бодитой вэ? Еховад болон амлалтад нь итгэх хангалттай үндэс бидэнд бий (Евр. 11:1, 27).
12. Елиа хэрхэн сонор сэрэмжтэй байсан бэ? Жижигхэн үүл хөөрөн ирж буйг сонсоод яасан бэ?
12 Елиа хэрхэн сонор сэрэмжтэй байсан бэ? Тэрээр зарцаа нэг удаа биш, долоон удаа явуулсан. Зарц нь уул руу дахин дахин өгсөж уруудсаар ядарсан байж магадгүй. Гэхдээ Елиа ямар нэг шинж тэмдэг илрэхийг тэсэн ядан хүлээж байсан. Зарц нь долоо дахь удаагаа ирэхдээ «Хараач, хүний гарын дайтай жижигхэн үүл далайгаас хөөрөн ирж байна» гэлээ. Тэнгэрийн хаяанаас гарч ирж буй үүлийг гараа сунган алгаараа хэмжиж буй түүнийг төсөөл дөө. Тэрээр алгын чинээхэн үүлнээс бороо орно гэж бодоогүй биз ээ. Харин Елиа бороо орно гэдэгт итгэлтэй байсан учраас зарцаа Ахаб руу илгээж «Аадар бороонд саатахгүйн тулд тэргээ бэлтгэн явагтун» хэмээн хэлүүлжээ (Х.дээд 18:44).
13, 14. а) Бид Елиаг яаж дуурайх вэ? б) Еховад яагаад одоо идэвх зүтгэлтэй үйлчлэх шаардлагатай вэ?
13 Елиа сонор сэрэмжтэй байх талаар бидэнд гайхалтай жишээ үзүүлсэн. Тун удахгүй Ехова санаа зорилгоо биелүүлэх гэж байна. Елиа ган гачиг тайлагдах цагийг хүлээж байсан шиг бид завхран гажуудсан энэ ертөнцийн төгсгөлийг хүлээж байна (1 Ёох. 2:17). Тиймээс Елиа шиг үргэлж сонор сэрэмжтэй байх учиртай. Есүс дагалдагчдадаа «Тиймд сонор сэрэмжтэй бай. Яагаад гэвэл Эзэн тань ямар өдөр ирэхийг та нар мэдэхгүй» гэж захисан шүү дээ (Мат. 24:42). Тэгэхээр дагалдагчид нь төгсгөл ойртож буйг мэдэхгүй гэсэн үг үү? Үгүй ээ. «Энэхүү тогтолцооны төгсгөлийн үед» ямар шинж тэмдэг илрэхийг Есүс тодорхой хэлж өгчээ. Тэрхүү шинж тэмдэг одоо бидний нүдэнд бэлхнээ харагддаг (Матай 24:3–7-г уншина).
Елиа жижигхэн үүлийг хараад Еховад бат итгэсэн. Бид эцсийн өдрүүдийн шинж тэмдгийг хараад Еховад идэвх зүтгэлтэй үйлчилдэг
14 Нэг бүрчлэн илэрч буй энэ шинж тэмдэг нь Ехова амлалтаа биелүүлэхийн хөдөлшгүй нотолгоо болдог. Энэ нь Еховад идэвх зүтгэлтэй үйлчлэх нэг том хөшүүрэг биш гэж үү? Елиа жижигхэн үүлийг хараад л Еховаг удахгүй ган гачгийг тайлна гэдэгт бат итгэсэн шүү дээ. Елиагийн итгэл найдвар талаар болсон уу?
Ехова ивээсэн нь
15, 16. Гэнэт ямар үйл явдал болсон бэ? Елиа юунд найдаж байсан бэ?
15 «Тун удалгүй тэнгэрт бараан үүл хуралдан, салхи ширүүсэж, аадар бороо орж эхэллээ. Ахаб морин тэргэнд суун, Иезреел уруу явжээ» гэж Библид бий (Х.дээд 18:45). Үйл явдал маш хурдан өрнөжээ. Елиагийн зарцыг Ахабт мэдээ дуулгах үед өнөөх жижигхэн үүл томорсоор тэнгэрт өтгөн хар үүл хуралдаж, хүчтэй салхи салхилж эхлэв. Эцэст нь, гурван жил хагас гантай байсан Израйлын нутагт бороо оржээ. Ангаж цангасан газар усаар бялхав. Кишон гол эргээ хальтал урсаж Баалын эш үзүүлэгчдийн цусыг цэвэрлэсэн нь лавтай. Баалын бузар шүтлэгийг газар нутгаасаа ул мөргүй цэвэрлэх боломж тэрслүү израйлчуудад тэр өдөр олдсон юм.
16 Елиа израйлчуудыг Баалын жигшүүрт зан үйлийг үйлдэхээ болино гэж найдаж байв. Ахаб хааныг ч өөрчлөгдөх байх гэж бодсон биз ээ. Хаан гэмшиж, Баалыг шүтэхээ больсон уу? Уг нь тэр өдөр болсон үйл явдлыг нүдээрээ харсан учраас гэмших ёстой байсан шүү дээ. Юу бодож явсныг нь Библид бичээгүй. Харин «Ахаб морин тэргэнд суун, Иезреел уруу явжээ» гэж байдаг. Тэрээр ямар нэгэн сургамж авсан уу? Өөрчлөгдөх хэрэгтэйгээ ухаарсан уу? Үгүй. Тэр өдөр болсон бусад үйл явдал үүнийг баталдаг.
17, 18. а) Елиаг Иезреел руу явахад юу болсон бэ? б) Елиа Кармелаас Иезреел уруу гүйсэн нь яагаад онцгой байсан бэ? (Зүүлт үзнэ үү).
17 Үүл бүрхсэн тэр үдэш Елиа шавар шавхай болсон урт
зам туулах хэрэгтэй болов. Тэрээр Ахабын явсан замаар явлаа. Тэгтэл ер бусын явдал болох нь тэр.18 «ЭЗЭНий мутар Елиа дээр байсан бөгөөд тэр бүслээд, Ахабын өмнө түрүүлэн гүйсээр Иезреел уруу оров» (Х.дээд 18:46). Еховагийн «мутар Елиа дээр байсан» учраас тэрээр ер бусын хүчтэй болсон нь лавтай. Иезреел хүртэл 30 км зайтай байв. Бас Елиа нас дээр гарсан байсан шүү дээ. * Тэрээр чөлөөтэй гүйхийн тулд хормойгоо шуужээ. Шавар шалбаагтай замаар гүйсээр Ахабыг гүйцэж, бүр түрүүлээд явжээ. Хааны тэрэг ард нь хоцорлоо!
19. а) Ехова Елиад эрч хүч, бяр чадал өгсөн нь ямар зөгнөлийг санагдуулдаг вэ? б) Елиа «Иезреел уруу» гүйж явахдаа юуг мэдэрсэн бэ?
19 Ехова ивээж байгааг Елиа биеэрээ мэдэрчээ. Залуу насныхаасаа ч илүү эрч хүч, бяр чадал, тэсвэр хатуужилтай болов. Энэ нь Елиагийн амьдралд мартагдашгүй дурсамж болон үлдсэн биз ээ. Елиад тохиолдсон явдал дараах зөгнөлийг санагдуулдаг. Бурханд үнэнч хүмүүс диваажин дэлхийд төгс бие махбодтой болно (Исаиа 35:6-г уншина; Лук 23:43). Елиа шавар шавхайтай замаар гүйж явахдаа тэнгэрийн Эцэг, цорын ганц үнэн Бурхан Еховагийнхаа сайшаалыг хүлээснээ мэдээд сэтгэл тэнэгэр байсан нь гарцаагүй!
20. Еховагийн ивээлийг хүртэхийн тулд яах ёстой вэ?
20 Ехова биднийг ивээхэд үргэлж бэлэн байдаг. Тиймээс ивээл хүртэхийн тулд өөрсдийнхөө зүгээс чадах бүхнээ хийцгээе. Бид аюултай, эгзэгтэй цагт амьдарч байгаа учраас Елиа шиг сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Ехова амлалтаа биелүүлэх гэж байгаагийн шинж тэмдгийг сайтар ажиглаж байцгаая. «Үнэний Бурхан» Ехова амласнаа заавал биелүүлнэ гэдэгт Елиагийн адилаар итгэх баттай үндэс бидэнд бий (Дуу. 31:5).
^ д/м 18 Елиаг өндөр настай байсан гэж яагаад хэлж болох вэ? Энэ үйл явдлын дараахан Ехова түүнд Елишаг туслах болгон өгчээ. Түүнийг «Елиагийн гар дээр ус асгадаг байсан» гэж Библид бий (Х.дэд 3:11). Елиша настай зөнчид янз бүрээр тусалж байсан биз ээ.