Skip to content

Гарчиг руу орох

Гэрлэлт

Гэрлэлт

Гэрлэлтийг хэн анх бий болгосон бэ?

Христийн дагалдагч ямар хүнийг ханиа болгон сонгох ёстой вэ?

Христийн жинхэнэ дагалдагчид баптисм хүртсэн охин юм уу хүүгээ Еховад өөрийгөө зориулаагүй, баптисм хүртээгүй хүнтэй гэрлэхийг нь яагаад зөвшөөрдөггүй вэ?

1Ко 7:39; 2Ко 6:14, 15

  • Холбоотой Библийн зүйл:

    • Эх 24:1–4, 7—Нас дээр гарсан Абрахам, хүү Исаактаа өөр бурхдыг шүтдэг канаанчуудаас биш, харин Еховаг шүтдэг хүмүүсийн дундаас эхнэр олж өгөхөөр шийдсэн

    • Эх 28:1–4—Исаак өөрийн хүү Иаковт канаанчуудын дундаас биш, итгэл нэгтнүүдийнхээ дундаас эхнэр авахыг захижээ

Үйлчлэгч нь итгэгч биш хүнтэй гэрлэвэл Еховад ямар санагдах вэ?

Ху 7:3, 4

  • Холбоотой Библийн зүйл:

    • Х.дээ 11:1–6, 9–11—Соломон хаан Еховагийн сануулгыг үл тоомсорлон харийн бүсгүйчүүдтэй гэрлэж, тэднээс болж зүрх сэтгэлээ завхруулан Еховаг хилэгнүүлжээ

    • Не 13:23–27—Хуурамч бурхдад үйлчилдэг харийн эмэгтэйчүүдтэй гэрлэсэн зөрүүд израйлчуудыг Нехемиа хараад Ехова шиг уурлан тэднийг зэмлэж, алдаагаа засахыг шаардсан

Еховад үнэнч үйлчилдэг, сайн нэр хүндтэй хүнийг ханиа болгон сонгох нь яагаад ухаалаг хэрэг вэ?

Су 18:22; 31:10, 28

Бас Эф 5:28–31, 33-ыг үзнэ үү

  • Холбоотой Библийн зүйл:

    • 1Са 25:2, 3, 14–17—Набал баян чинээлэг хүн байсан ч хахир хатуу, зэрлэг балмад зангаасаа болоод Абигаилд сайн хань болж чадаагүй

    • Су 21:9—Ханиа зөв сонгохгүй бол аз жаргалтай, амар тайван амьдрах аргагүй болно

    • Ро 7:2—Эмэгтэй хүн гэрлэхээрээ төгс бус нөхөртөө захирагдах хэрэгтэй болдгийг элч Паул тайлбарласан. Тийм учраас ухаалаг эмэгтэй ханиа сонгохдоо нухацтай ханддаг

Гэрлэхэд бэлдэх нь

Эрэгтэй хүн гэрлэх тухай бодохоосоо өмнө гэр бүлээ тэжээж чадах эсэхээ анхаарах нь яагаад чухал вэ?

1Ти 5:8

  • Холбоотой Библийн зүйл:

    • Су 24:27—Эрэгтэй хүн эхнэр хүүхэдтэй болохоосоо өмнө нөр их хөдөлмөрлөх ёстой. Тэгж байж гэр бүлээ тэжээх чадалтай болно

Үерхэж буй хосууд царай зүс, гадаад байдлыг анхаарахын оронд мэргэн зөвлөгөө хайх, хоёр биенээ сайн таньж мэдэхийг яагаад анхаарах шаардлагатай вэ?

Су 13:10; 1Пе 3:3–6

  • Холбоотой Библийн зүйл:

    • Ру 2:4–7, 10–12—Боаз Рутын хэр ажилсаг болох, Наомид хэрхэн ханддаг, Еховаг хэр их хайрладаг, хүмүүс түүний тухай юу ярьдаг зэргийг ажиглаад, түүнийг сайн мэдэж авсан

    • Ру 2:8, 9, 20—Рут Боазыг сайхан сэтгэлтэй, өгөөмөр зантай, Еховад хайртай хүн гэдгийг ажиглаж мэдсэн

Ехова яагаад үерхэж байгаа эсвэл сүй тавьсан хосуудаас ёс суртахууны хувьд цэвэр ариун байхыг шаарддаг вэ?

Гал 5:19; Кол 3:5; 1Те 4:4

  • Холбоотой Библийн зүйл:

    • Су 5:18, 19—Хайраа илэрхийлэх зарим арга зөвхөн гэрлэсэн хүмүүст зөвшөөрөгддөг

    • Со 1:2; 2:6—Хоньчин хүү, Шуламмит охин хоёр үерхэж байхдаа хайр сэтгэлээ цэвэр ариунаар илэрхийлж байв

    • Со 4:12; 8:8–10—Шуламмит охин биеэ захирч цэвэр ариун байсан. Түүнийг цоожтой цэцэрлэгтэй зүйрлэжээ

Хос хоёр ямар учраас хуулийн дагуу гэрлэх ёстой вэ?

Нөхрийн үүрэг

Нөхөр хүнд ямар хариуцлагатай үүрэг оногдсон бэ?

Христийн дагалдагч нөхрүүд тэргүүний үүргээ биелүүлэхдээ хэнийг дуурайх ёстой вэ?

Нөхөр хүн эхнэртэйгээ хайрын сэтгэлээр харьцаж, хэрэгцээ шаардлага, сэтгэл санааг нь ойлгож байгаагаа харуулах нь хэр чухал вэ?

Кол 3:19; 1Пе 3:7

  • Холбоотой Библийн зүйл:

    • Эх 21:8–12—Сарагийн хэлсэн үг Абрахамд таалагдаагүй ч Ехова түүнд эхнэрээ сонс гэж хэлсэн

    • Су 31:10, 11, 16, 28—Ухаалаг нөхөр эхнэрээ хянаад байдаггүй, бас өө сэв хайгаад байдаггүй. Харин ч итгэдэг, магтдаг

    • Эф 5:33—Нөхөр хүн эхнэртээ хайртай гэдгээ мэдрүүлэх ёстойг элч Паул бичжээ

Эхнэрийн үүрэг

Ехова эхнэрүүдэд ямар чухал үүрэг оноосон бэ?

Хүлээдэг үүргээсээ болоод эхнэр нь нөхрөөсөө дорд гэсэн үг үү?

Эх 1:26–28, 31; 2:18

  • Холбоотой Библийн зүйл:

    • Су 1:8; 1Ко 7:4—Бурхан эхнэрүүдэд, ээжүүдэд тодорхой эрх мэдэл өгсөн

    • 1Ко 11:3—Төгс хүчит Бурхнаас бусад нь бүгдээрээ тэргүүнтэй гэдгийг элч Паул тайлбарласан

    • Ев 13:7, 17—Хурал дотор эрэгтэй эмэгтэй гэлгүй бүгдээрээ удирдах үүрэгтэй хүмүүст захирагдаж, дуулгавартай байх ёстой

Итгэгч бус нөхөртэй Гэрч эмэгтэй яавал Еховаг баярлуулах вэ?

Гэрч эмэгтэй нөхрөө яагаад цаг ямагт хүндлэх ёстой вэ?

Эф 5:33

  • Холбоотой Библийн зүйл:

    • Эх 18:12; 1Пе 3:5, 6—Сара нөхрөө сэтгэл зүрхэндээ ч «эзэн» буюу тэргүүнээ хэмээн гүнээ хүндэтгэдэг байсан

Библид ямар эхнэрийг магтсан байдаг вэ?

Су 19:14; 31:10, 13–31

  • Холбоотой Библийн зүйл:

    • Эх 24:62–67—Эхийгээ алдаад гашуудаж явсан Исаакийг Ребека тайтгаруулсан

    • 1Са 25:14–24, 32–38—Абигаил мунхаг нөхрөө хамгаалж гэр бүлийнхээ хүмүүсийг аврахын тулд даруу байн Давидаас өршөөл гуйсан

    • Ес 4:6–17; 5:1–8; 7:1–6; 8:3–6Естер хоёр ч удаа амь насаараа дэнчин тавин байж өөрийг нь дуудаагүй байхад нөхөр дээрээ буюу хаан дээр очиж, Бурхны ард түмнийг хамгаалахыг гуйдаг

Төвөгтэй асуудлыг шийдэх нь

Асуудлаа шийдэхэд эхнэр нөхөр хоёрт Библийн ямар зарчим тус болох вэ?

Мөнгөний талаар зөв үзэлтэй байхад эхнэр нөхөр хоёрт Библийн ямар зарчим тус болох вэ?

Төрөл садан, хадмуудтай холбоотой асуудлыг шийдэхэд эхнэр нөхөр хоёрт Библийн ямар зарчим тус болох вэ?

Гэрлэсэн хосууд бэлгийн харьцааны талаар ямар зарчим баримтлах ёстой вэ?

Ханийнхаа алдаа дутагдлыг бус, сайхан зан чанарыг анхаарах нь яагаад чухал вэ?

Ду 103:14; 130:3, 4; Су 17:9; 1Пе 4:8

Уур хорслыг дотроо хадгалж явснаас асуудлаа хайрын үүднээс хурдан шийдэх нь яагаад сайн бэ?

Ду 37:8; Су 14:29; Эф 4:26, 27; Яак 1:19, 20

Уурлан хилэгнэх, хэрэлдэн маргах, ямар нэг байдлаар доромжлон гутаах нь Христийн дагалдагч хүнд яагаад зохисгүй вэ?

Эхнэр нөхөр хоёр санал зөрөлдсөн үедээ юуг зорилго болгох ёстой вэ?

Эхнэр нөхөр хоёр Еховаг эн тэргүүнд тавьж амьдардаг бол ямар ивээл хүртэх вэ?

Но 4:9–12

Гэрлэлттэй холбоотой зарчим

Бэлгийн харьцаа болон гэрлэлтийн талаар Еховагийн ямар хэм хэмжээ байдаг вэ?

Христийн дагалдагч хүн олон эхнэртэй юм уу нөхөртэй байж болох уу?

Эрэгтэй эмэгтэй хүмүүс л хоорондоо гэрлэх ёстойг хаанаас мэдэж болох вэ?

Эхнэр нөхөр хоёр яагаад салж болохгүй вэ?

Салж болох цорын ганц шалтгааныг Библид юу гэж бичсэн байдаг вэ?

Зүй бус үндэслэлээр салахыг Ехова юу гэж үздэг вэ?

Хань нь нас барвал өөр хүнтэй гэрлэж болох уу?