Даруу
Ехова даруу болон бардам хүмүүсийг юу гэж үздэг вэ?
Су 15:25; 16:18, 19; 22:4; 1Пе 5:5
Бас Су 29:23; Ис 2:11, 12-ыг үзнэ үү
-
Холбоотой Библийн зүйл:
-
Ш.дэ 26:3–5, 16–21—Уззиа хаан бардам болж Бурхны хуулийг зөрчсөн. Тахилч нарыг зөвлөгөө өгөхөд уурлан хилэгнэсэн учир Бурхан түүнийг шийтгэж уяман өвчтэй болгосон
-
Лу 18:9–14—Бардам болон даруу хүмүүсийн залбирал Еховад ямар санагддагийг Есүс жишээгээр тайлбарласан
-
Даруу байж чин сэтгэлээсээ гэмшвэл Ехова яадаг вэ?
Ш.дэ 7:13, 14; Ду 51:2–4, 17
-
Холбоотой Библийн зүйл:
-
Ш.дэ 12:5–7—Рехобоам хаан болон Иудагийн ноёд Еховагийн шийдвэрийг сонсоод гэмшсэн тул Ехова тэднийг устгаагүй
-
Ш.дэ 32:24–26—Хезекиа сайн хаан байсан ч бардам болжээ. Гэвч дараа нь даруу болсон учир Ехова түүнийг уучилсан
-
Бусадтай дотносоход даруу зан ямар ач тустай вэ?
Эф 4:1, 2; Флп 2:3; Кол 3:12, 13
-
Холбоотой Библийн зүйл:
-
Эх 33:3, 4—Иаков өөрт нь өш хонзон санаж байсан ах Есавтайгаа уулзахдаа гайхалтай даруу зан гаргасан учир эвлэрсэн
-
Шү 8:1–3—Шүүгч Гидеон даруу байж ефраимчуудыг өөрөөсөө дээр гэж хэлсний ачаар тэд зөөлөрч, хурцадмал байдал намжсан
-
Даруу зан чухал гэдгийг Есүс Христ хэрхэн заасан бэ?
Мт 18:1–5; 23:11, 12; Мр 10:41–45
-
Холбоотой Библийн зүйл:
-
Ис 53:7; Флп 2:7, 8—Зөгнөсөн ёсоор Есүс дэлхий дэх даалгавраа даруухнаар хүлээн авч, тэр байтугай зовж тарчлан шившигтэйгээр үхэхэд бэлэн байсан
-
Лу 14:7–11—Есүс даруу байхын ач холбогдлыг ойлгуулахын тулд найрын хамгийн хүндтэй суудалд залагдах тухай жишээ татсан
-
Ёох 13:3–17—Есүс элч нарынхаа хөлийг угааж зарц барлагийн ажлыг хийснээрээ даруу байхын үлгэр дуурайлыг үзүүлжээ
-
Өөрийнхөө болон бусдын талаар зөв үзэлтэй байж сурах нь ямар ач тустай вэ?
Даруу хүний дүр эсгэх нь яагаад ач тусгүй вэ?