Дуулгавартай
Дуулгавартай байх нь яагаад чухал вэ?
Ег 19:5; Ху 10:12, 13; Но 12:13; Яак 1:22
-
Холбоотой Библийн зүйл:
-
1Са 15:17–23—Зөнч Самуел Саул хааныг Еховад дуулгаваргүй загналаа гэж зэмлэн дуулгавартай байхын чухлыг онцолсон
-
Ев 5:7–10—Есүс тэнгэрийн Эцгийнхээ төгс Хүү нь байсан ч дэлхий дээр бусдаас болж зовж байхдаа Эцэгтээ дуулгавартай байхад суралцсан
-
Бурханд захирагдахгүй байхыг төр засаг шаардвал Христийн дагалдагч хүн яах ёстой вэ?
-
Холбоотой Библийн зүйл:
-
Да 3:13–18—Үнэнч гурван еврей залуу амь эрсдэх аюулыг үл тоон Небухаднезар хааны босгосон шүтээнд мөргөөгүй
-
Мт 22:15–22—Еховагийн тушаалыг зөрчихийг шаардаагүй л бол төр засагт захирагдах ёстойг Есүс дагалдагчдадаа хэлсэн
-
Үй 4:18–31—Эрх мэдэлтнүүд дэлгэрүүлэхээ болихыг тушаасан ч элч нар зоригтой дэлгэрүүлсээр байсан
-
Еховад үргэлж дуулгавартай байхын тулд яах ёстой вэ?
Ху 6:1–5; Ду 112:1; 1Ёо 5:2, 3
Бас Ду 119:11, 112; Ро 6:17-г үзнэ үү
-
Холбоотой Библийн зүйл:
-
Езр 7:7–10—Үнэнч тахилч Езра Бурхны хуулийг сахих, бусдад заах талаар үлгэр дуурайл үзүүлэхэд зүрх сэтгэлээ зориулсан
-
Ёох 14:31—Есүс Эцгийнхээ тушаалыг ёсчлон биелүүлдгийнхээ учрыг хэлж өгсөн
-
Бид ямар сэтгэлээр Ехова, Есүс хоёрт дуулгавартай байх ёстой вэ?
Дуулгавартай байдаг бол итгэлтэйн шинж гэж яагаад хэлж болох вэ?
Ро 1:5; 10:16, 17; Яак 2:20–23
Бас Ху 9:23-ыг үзнэ үү
-
Холбоотой Библийн зүйл:
-
Эх 6:9–22; Ев 11:7—Ноа Еховагийн «хэлсэн ёсоор» хөвөгч авдар хийж бат итгэлтэйгээ харуулсан
-
Ев 11:8, 9, 17—Абрахам Еховагийн тушаалыг даган Ураас яваад зогсоогүй, хүүгээ тахил болгон өргөхөд бэлэн байснаараа бат итгэлтэй хүн гэдгээ харуулжээ
-
Ехова дуулгавартай хүмүүсийг хэрхэн ивээнэ гэж амласан бэ?
-
Холбоотой Библийн зүйл:
-
Ле 26:3–6—Ехова дуулгавартай хүмүүст санаа тавьж, ивээхээ амласан
-
То 13:30, 31; 14:22–24—Калеб дуулгавартай байсан учраас Ехова түүнийг ивээсэн
-
Дуулгаваргүй байх нь ямар үр дагавартай вэ?
-
Холбоотой Библийн зүйл:
-
Эх 2:16, 17; 3:17–19—Адам, Ева хоёр Ехова Бурханд дуулгаваргүй байсны гайгаар диваажин гэр, төгс байдал, мөнх амиа алдсан
-
Ху 18:18, 19; Үй 3:12, 18, 22, 23—Ехова Мосегоос агуу Зөнч гарна гэж зөгнөн тэр Зөнчийн хэлснийг биелүүлээгүй хүн аймшигт үр дагавар амсана гэсэн
-
Юуд 6, 7—Тэрслүү тэнгэрийн элчүүд болон Содом, Гоморрагийн оршин суугчид дуулгаваргүйгээсээ болоод Еховаг хилэгнүүлсэн
-
Бид яагаад Есүс Христэд дуулгавартай байх ёстой вэ?
-
Холбоотой Библийн зүйл:
-
Ёох 12:46–48; 14:24—Үгийг нь авдаггүй хүн шийтгүүлнэ гэж Есүс сануулсан
-
Христийн дагалдагчид хурлын ахлагчдад яагаад дуулгавартай байх ёстой вэ?
Гэрч эмэгтэй яагаад нөхөртөө захирагдах ёстой вэ?
Хүүхдүүд яагаад эцэг эхийнхээ үгэнд орох ёстой вэ?
-
Холбоотой Библийн зүйл:
-
Эх 37:3, 4, 8, 11–13, 18—Ах нар нь Иосефыг үзэн яддаг ч тэрбээр аавынхаа үгэнд орж ах нараа эргэхээр замд гарсан
-
Лу 2:51—Төгс Есүс төгс бус эцэг эхдээ үргэлж дуулгавартай байсан
-
Бусад хүн харахгүй байлаа ч даргадаа захирагдах нь яагаад ухаалаг хэрэг вэ?
Христийн дагалдагчид яагаад төр засагт захирагддаг вэ?