Skip to content

Гарчиг руу орох

Есүс Христ

Есүс Христ

Еховагийн санаа зорилго биелэхэд Есүсийн үүрэг хэр чухал вэ?

Үй 4:12; 10:43; 2Ко 1:20; Флп 2:9, 10

Бас Су 8:22, 23, 30, 31; Ёох 1:10; Ил 3:14-ийг үзнэ үү

  • Холбоотой Библийн зүйл:

    • Мт 16:13–17—Элч Петр Есүсийг Бурхны Хүү, Христ гэсэн

    • Мт 17:1–9—Гурван элч нь сүр алдартай болсон ирээдүйн Есүсийн тухай үзэгдэл үзэж, Ехова тэнгэрээс Хүүгийнхээ тухай ярьж байгааг сонссон

Есүс яагаад бусдаас онцгой байсан бэ?

Ёох 8:58; 14:9, 10; Кол 1:15–17; 1Пе 2:22

  • Холбоотой Библийн зүйл:

    • Мт 21:1–9—Есүс илжиг унан Иерусалимд орж ирэхдээ Еховагийн сонгосон хаан Мессиагийн талаарх зөгнөлийг биелүүлсэн

    • Ев 7:26–28—Агуу Тэргүүн Тахилч Есүс бусад тэргүүн тахилчдаас юугаараа ялгаатайг элч Паул тайлбарласан

Есүсийн үйлдсэн гайхамшгууд Ехова, Есүс хоёрын талаар юу хэлдэг вэ?

Ёох 3:1, 2; 5:36

  • Холбоотой Библийн зүйл:

    • Мт 4:23, 24—Есүс чөтгөрүүдээс илүү хүчтэй бөгөөд ямар ч өвчнийг эдгээж чадахаа харуулсан

    • Мт 14:15–21—Есүс таван талх, хоёр загасыг гайхамшгаар олшруулж хэдэн мянган хүнийг хооллосон

    • Мт 17:24–27—Есүс хүмүүст таагүй сэтгэгдэл төрүүлэхгүйн тулд сүмд төлөх татварын мөнгийг гайхамшгаар гарган Петрт өгсөн

    • Мр 1:40, 41—Есүс уяман өвчтэй хүнийг өрөвдөөд эдгээсэн. Энэ нь өвчтэй хүмүүсийг эдгээхийг чин сэтгэлээсээ хүсдэгийг нь харуулдаг

    • Мр 4:36–41—Есүс хүчтэй шуургыг намдаан байгалийн хүчийг захирах эрх мэдлийг Эцгээсээ авснаа харуулсан

    • Ёох 11:11–15, 31–45—Есүс анд Лазараа нас барахад уйлсан. Дараа нь Лазарыг амилуулж, үхэл болон түүний учруулдаг гай зовлонг хэчнээн их үзэн яддагаа харуулсан

Есүс гол нь юуны тухай заасан бэ?

Есүс дэлхий дээр байхдаа ямар ямар сайхан зан чанар илэрхийлдэг байсан бэ? Дараах зан чанарыг нь бодоод үзээрэй

Даруу—Мт 11:29; 20:28; Ёох 13:1–5; Флп 2:7, 8

Дуулгавартай—Лу 2:40, 51, 52; Ев 5:8

Зоригтой—Мт 4:2–11; Ёох 2:13–17; 18:1–6

Мэргэн ухаантай—Мт 12:42; 13:54; Кол 2:3

Өрөвч, энэрэнгүй—Мр 5:25–34; Лу 7:11–15

Хайр халамжтай—Ёох 13:1; 14:31; 15:13; 1Ёо 3:16

Элгэмсүү—Мт 13:2; Мр 10:13–16; Лу 7:36–50

Есүс яагаад амиа золиосолсон бэ? Энэ нь бидэнд ямар ач тустай вэ?

Есүс Христ хаан болж тэнгэрээс захирах болсонд бид яагаад баярлах ёстой вэ?

Ду 72:12–14; Да 2:44; 7:13, 14; Ил 12:9, 10

  • Холбоотой Библийн зүйл:

    • Ду 45:2–7, 16, 17—Бурхны сонгосон Хаан бүх дайснаа дараад үнэн, дөлгөөн байдал, зөв шударгаар захирна гэдгийг энэ дуулал харуулдаг

    • Ис 11:1–10—Есүс захирах үед дэлхий маань амар амгалан ноёлсон диваажин болно

Ойрын ирээдүйд Есүс юу хийх вэ?