Skip to content

Гарчиг руу орох

Ехова

Ехова

Бурхны нэр

Ехова гэдэг нэр нь «Тэр болгодог» гэсэн утгатай

Эх 1:1; Ег 3:13–15; Ду 102:25; Ис 42:5

Ехова үйлчлэгчдэдээ санаа тавихын тулд юу болдог буюу ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

Ду 19:14; 68:5; Ис 33:22; 40:11; 2Ко 1:3, 4

Бас Ду 118:14; Ис 30:20; Ие 3:14; Зех 2:5-ыг үзнэ үү

Ехова бол ариун бөгөөд цорын ганц жинхэнэ Бурхан гэдгийг яагаад хүн болгон мэдэх хэрэгтэй вэ?

Ду 83:18; Ис 29:23; Езе 36:23; Лу 11:2

Бид яагаад Орчлон ертөнцийн Хэмжээгүй эрхт Эзэн Еховад дуулгавартай байх ёстой вэ?

Еховагийн зарим цол

Агуу Багш—Ис 30:20, ШЕ

Мөнхийн Хаан—1Ти 1:17; Ил 15:3

Төгс хүчит—Эх 17:1; Ил 19:6

Тэнгэрийн цэргийн жанжин—Хаг 1:2, ШЕ

Хад—Ху 32:4; Ис 26:4

Хамгийн дээд Нэгэн—Эх 14:18–22; Ду 7:17; Ев 1:3; 8:1

Хэмжээгүй эрхт Эзэн—Эх 15:2, ШЕ; Об 1, ШЕ

Эцэг—Мт 6:9; Ёох 5:21

Еховагийн зарим зан чанар

Ехова ариун гэдгээ хэрхэн онцолдог вэ? Энэ нь бидэнд ямар хүсэл төрүүлдэг вэ?

Ег 28:36; Ле 19:2; 2Ко 7:1; 1Пе 1:13–16

  • Холбоотой Библийн зүйл:

    • Ис 6:1–8—Зөнч Исаиа Еховагийн ариун байдлыг онцолсон үзэгдэл үзээд эхэндээ ихэд сүрддэг. Гэхдээ сераф түүнд нүгэлт хүн ч Бурханд цэвэр ариун хэмээн тооцогдож болдгийг хэлж өгсөн

    • Ро 6:12–23; 12:1, 2—Хэрхэн нүгэлт хандлагатайгаа тэмцэж «ариун үйл хэргийн» төлөө зүтгэж болохыг элч Паул тайлбарласан

Еховагийн хүч хэр агуу вэ? Ехова хүчээ юунд зарцуулдаг вэ?

Ег 15:3–6; Ш.дэ 16:9; Ис 40:22, 25, 26, 28–31

  • Холбоотой Библийн зүйл:

    • Ху 8:12–18—Израйлчууд өөрсдөдөө байгаа сайн сайхан бүхнийг Еховагийн ивээл, өөрсдийнх нь төлөө асар их хүч зарцуулсны гавьяа гэж бодох ёстойг зөнч Мосе тэдэнд сануулсан

    • Х.дээ 19:9–14—Ехова гуньж гутарсан зөнч Елиагийн урам зоригийг сэргээхийн тулд хүчээ үзүүлсэн

Ехова бүхнийг шударгаар шүүнэ гэдэгт бид яагаад бүрэн итгэлтэй байж болох вэ?

Ху 32:4; Иов 34:10; 37:23; Ду 37:28; Ис 33:22

  • Холбоотой Библийн зүйл:

    • Ху 24:16–22—Ехова аливааг шударгаар шийдэхдээ хайраа илэрхийлж, энэрэл үзүүлдгийг Мосегийн хууль харуулдаг

    • Ш.дэ 19:4–7—Иехошафат хаан өөрийн томилсон шүүгчдэд хандан хүний үзэлд бус, Еховагийн шударга ёсонд үндэслэн шийдвэр гаргах ёстойг сануулдаг

Ехова агуу мэргэн ухаантай нь юунаас харагддаг вэ?

Ду 104:24; Су 2:1–8; Ие 10:12; Ро 11:33; 16:27

Бас Ду 139:14; Ие 17:10-ыг үзнэ үү

  • Холбоотой Библийн зүйл:

    • Х.дээ 4:29–34—Ехова Соломон хааныг ивээж тухайн цаг үеийн бүх хүнээс илүү мэргэн ухаантай болгосон

    • Лу 11:31; Ёох 7:14–18—Есүс Соломоноос хавьгүй илүү мэргэн ухаантай. Гэсэн ч Еховагийн ачаар мэргэн ухаантай болсон гэдгээ даруухнаар хүлээн зөвшөөрчээ

Хамгийн гол чанар нь хайр гэдгийг Ехова хэрхэн баталсан бэ?

Ёох 3:16; Ро 8:32; 1Ёо 4:8–10, 19

Бас Зеф 3:17; Ёох 3:35-ыг үзнэ үү

  • Холбоотой Библийн зүйл:

    • Мт 10:29–31—Ехова өөрт нь үйлчилдэг хүн бүрийг хэчнээн их хайрлаж, үнэ цэнтэй гэж үздэгийг Есүс бор шувууны тухай жишээгээр тайлбарласан

    • Мр 1:9–11—Ехова Хүүтэйгээ тэнгэрээс ярьж хайрладаг, бахархдаг гэдгээ хэлсэн. Хүүхэд бүр ийм үг сонсох хэрэгтэй учраас Ехова эцэг эхчүүдэд сайн үлгэр дуурайл үзүүлсэн

Еховаг хайрлах өөр ямар ямар шалтгаан байдаг вэ? Библид бичсэнээр Ехова сэтгэл татам олон сайхан зан чанартайгаас гадна ...

амар тайвныг эрхэмлэдэг—Флп 4:9

бүхнийг хардаг—Ш.дэ 16:9; Су 15:3

дөлгөөн—Ду 18:35

жаргалтай—1Ти 1:11

зөв шударга—Ду 7:9

өгөөмөр—Ду 104:13–15; 145:16

өнө мөнхөөс байсан, эхлэл төгсгөлгүй—Ду 90:2; 93:2

өөрчлөгддөггүй, найдвартай—Мал 3:6; Яак 1:17

өршөөнгүй—Ег 34:6

сайхан сэтгэлтэй—Лу 6:35; Ро 2:4

суу алдартай—Ду 8:1; 148:13

сүрлэг—Ил 4:1–6

тэвчээртэй—Ис 30:18; 2Пе 3:9

үнэнч—Ил 15:4

энэрч өрөвддөг—Ис 49:15; 63:9; Зех 2:8

Ехова Бурхныг таньж мэдэхийн хэрээр ямар сэтгэл төрөх вэ?

Еховад үйлчлэх нь

Ехова хэрээс хэтэрсэн зүйлийг үйлчлэгчдээсээ шаарддаг уу?

Ху 10:12; Ми 6:8; 1Ёо 5:3

  • Холбоотой Библийн зүйл:

    • Ху 30:11–14—Зөнч Мосегоор дамжуулж өгсөн Бурхны хууль израйлчуудын хувьд биелүүлэхийн аргагүй хүнд биш байсан

    • Мт 11:28–30—Эцгээ төгс дуурайсан Есүс дагалдагчдаа сэргээхээ амласан

Бид яагаад Еховаг магтан алдаршуулах ёстой вэ?

Ду 105:1, 2; Ис 43:10–12, 21

Бас Ие 20:9; Лу 6:45; Үй 4:19, 20-ийг үзнэ үү

  • Холбоотой Библийн зүйл:

    • Ду 104:1, 2, 10–20, 33, 34—Дуулалч бүтээлийг ажиглаад Еховаг магтан алдаршуулах олон шалтгаан байгааг олж харсан

    • Ду 148:1–14—Үзэгдэх ба үл үзэгдэх бүтээлүүд нь Еховаг алдаршуулдаг. Бид ч мөн алдаршуулах учиртай

Бид үйл хэргээрээ Еховаг хэрхэн алдаршуулж болох вэ?

Яагаад Еховатай улам дотносох ёстой вэ?

Ду 73:28; Яак 4:8

Даруу байх нь Бурхантай дотносоход ямар ач тустай вэ?

Ду 138:6; Ис 57:15

Библи уншиж, эргэцүүлэн бодох нь Еховатай дотносоход ямар ач тустай вэ?

Ду 1:1–3; 77:11–13; Мал 3:16

Еховагийн тухай мэдлэгээ ажил хэрэг болгох нь яагаад чухал вэ?

Бид яагаад Еховагаас юу ч нууж болохгүй вэ?

Иов 34:22; Су 28:13; Ие 23:24; 1Ти 5:24, 25

  • Холбоотой Библийн зүйл:

    • Х.дэ 5:20–27—Гехази нүглээ нуухыг хичээсэн боловч Ехова зөнч Елишад үнэнийг илчилсэн

    • Үй 5:1–11—Ананиа, Сапфир хоёр нүглээ нуух гэж оролдсон ч Ехова илчилж, агуу хүчийг үл тоомсорлон худал хэлснийх нь төлөө тэднийг шийтгэдэг