Skip to content

Гарчиг руу орох

Залбирал

Залбирал

Ехова бидний залбирлыг сонсоод хариулдаг гэдгийг хаанаас мэдэх вэ?

Ду 65:2; 145:18; 1Ёо 5:14

Бас Ду 66:19; Үй 10:31; Ев 5:7-г үзнэ үү

  • Холбоотой Библийн зүйл:

    • Х.дээ 18:36–38—Зөнч Елиа Баалын зөнчидтэй Кармел уулан дээр нүүр тулаад байхдаа Еховад залбирдаг. Ехова залбиралд нь тэр даруй хариулсан

    • Мт 7:7–11—Есүс шаргуу залбирахыг уриалж, халамжтай Эцэг Ехова сонсоно гэдгийг батлан хэлсэн

Христийн дагалдагчид зөвхөн хэнд залбирах ёстой вэ?

Ду 5:1, 2; 69:13; Мт 6:9; Флп 4:6

Хэний нэрээр залбирах ёстой вэ?

Ехова ямар хүний залбирлыг сонсдог вэ?

Ехова ямар хүний залбирлыг сонсдоггүй вэ?

Су 15:29; 28:9; Ис 1:15; Ми 3:4; Яак 4:3; 1Пе 3:7

  • Холбоотой Библийн зүйл:

    • Иош 24:9, 10—Балаам таалалд нь нийцээгүй юм гуйсан учраас Бурхан залбирлыг нь сонсоогүй

    • Ис 1:15–17—Ард түмэн нь хоёр нүүр гаргадаг, хүний амь хөнөөдөг болсон учраас Ехова залбирлыг нь сонсоогүй

Бид залбирлынхаа төгсгөлд юу гэж хэлдэг вэ? Яагаад?

Ш.дээ 16:36; Ду 41:13; 72:19; 89:52; 1Ко 14:16

Залбирахад зогсох юм уу сөхөрч суух зэрэг байрлал чухал уу?

Х.дээ 8:54; Лу 22:39, 41; Ёох 11:41

Бас Ион 2:1-ийг үзнэ үү

Үйлчлэгчид нь Еховаг шүтэхээр цуглахдаа юу юуны тухай залбирч болох вэ?

Үй 4:23, 24; 12:5

  • Холбоотой Библийн зүйл:

    • Ш.дээ 29:10–19—Сүмийн барилгын хандив цугларч дуусахад Давид хаан Израйлын ард түмнийг төлөөлж залбирдаг

    • Үй 1:12–14—Есүсийн элчүүд, ээж дүү нар нь болон үнэнч эмэгтэйчүүд Иерусалимд байдаг байшингийн дээд давхрын өрөөнд хамтдаа залбирдаг

Залбирахдаа яагаад өөрөөрөө сайрхах юм уу бусдад онцгой сэтгэгдэл төрүүлэхийг хичээж болохгүй вэ?

Хоол идэхийнхээ өмнө яагаад залбирах хэрэгтэй вэ?

Бид яагаад байнга залбирах ёстой вэ?

Ро 12:12; Эф 6:18; 1Те 5:17; 1Пе 4:7

  • Холбоотой Библийн зүйл:

    • Да 6:6–10—Үхлийн аюул заналхийлж байсан ч зөнч Даниел заншсан ёсоороо олны нүдэн дээр Еховад залбирсаар байсан

    • Лу 18:1–8—Зөв шударга тэнгэрийн Эцэг маань үйлчлэгчдийнхээ шаргуу гуйлтад дуртайяа хариулдаг. Есүс үүнийг ойлгуулахын тулд шударга бус шүүгчийн тухай ёгт үлгэр ярьсан. Тэр шүүгч шударга шийдвэр гаргаж өгөхийг цөхрөлтгүй гуйсан эмэгтэйд туслахаар болдог

Өршөөл гуйсан залбирлаа Бурханд сонсгоё гэвэл бид ямар хандлагатай байх ёстой вэ?

Ш.дэ 7:13, 14

  • Холбоотой Библийн зүйл:

    • Х.дэ 22:11–13, 18–20—Иосиа хаан даруу болж Еховагийн таалалд нийцүүлэхийг хичээсэн учраас өршөөл энэрэл хүртсэн

    • Ш.дэ 33:10–13—Манассе хаан даруу болж, Еховагаас уучлалт гуйсан. Ехова түүнийг уучилж, хаан ширээнд нь дахин суулгажээ

Еховагийн өршөөлийг хүртэхийн тулд бид юу хийх ёстой вэ?

Бид яагаад Бурхны хүсэл таалал биелээсэй гэж залбирах ёстой вэ?

Залбирахдаа яагаад тэнгэрийн Эцэгтээ хандах ёстой вэ?

Юуны тухай залбирч болох вэ?

Бурхны нэр ариусах

Бурхны Хаант төр дэлхийг бүхэлд нь захирах

Еховагийн хүсэл таалал биелэх

Хэрэгцээгээ хангахад маань туслах

Нүглээ уучлуулах

Да 9:19; Лу 11:4

Хорхой хүргэм зүйлд дийлдэхгүй байх

Талархах

Бурхны хүслийг мэдэж, ойлгож, мэргэн ухаантай болох

Су 2:3–6; Флп 1:9; Яак 1:5

Бас Ду 119:34-ийг үзнэ үү

  • Холбоотой Библийн зүйл:

    • Х.дээ 3:11, 12—Соломон хаан мэргэн ухаан гуйсан нь ихэд таалагдсан тул Ехова түүнийг хосгүй мэргэн ухаантай болгосон

Агуу хүч гуйх

Итгэл нэгтнийхээ төлөө, ялангуяа хавчигдаж байгаа хүмүүсийн төлөө залбирах

Еховаг магтах

Ду 86:12; Ис 25:1; Да 2:23

  • Холбоотой Библийн зүйл:

    • Лу 10:21—Есүс олны өмнө залбирахдаа даруу хүмүүст үнэнийг мэдэх боломж олгосон Эцгээ магтсан

    • Ил 4:9–11—Тэнгэр дэх гэр бүлийнхэн нь Еховад алдар, магтаалыг өргөдөг

Еховаг амар тайван шүтэж, хүмүүст сайн мэдээ тунхаглахын тулд эрх мэдэлтнүүдийг залбиралдаа дурдах

Мт 5:44; 1Ти 2:1, 2

Бас Ие 29:7-г үзнэ үү

Баптисм хүртэхдээ залбирах нь зөв үү?

Еховатай тогтоосон харьцаагаа сэргээх шаардлагатай хүмүүсийн төлөө залбирах нь зөв үү?

Эрчүүд яагаад голдуу толгойдоо юм өмсөхгүй залбирдаг вэ? Эмэгтэйчүүд яагаад заримдаа толгойдоо юм өмсөж залбирдаг вэ?

Залбирахад цаг хугацаа, сэтгэл хөдлөлөөс хавьгүй чухал зүйл юу вэ?

Гаш 3:41; Мт 6:7

  • Холбоотой Библийн зүйл:

    • Х.дээ 18:25–29, 36–39—Баалын зөнчид бурхандаа хэдэн цаг орилж хашхиран залбирсан боловч ямар ч хариу аваагүй

    • Үй 19:32–41—Эфэсийн сүсэгтнүүд охин тэнгэр Артемисыг хоёр цаг магтан хашхирсан боловч хотын захирагчаас зэмлэл хүлээгээд л бүх юм дуусжээ