Зоригжуулах
Бурхны үйлчлэгчид бие биеэ урамшуулан зоригжуулах нь яагаад чухал вэ?
Ис 35:3, 4; Кол 3:16; 1Те 5:11; Ев 3:13
-
Холбоотой Библийн зүйл:
-
Ш.дэ 32:2–8—Улс оронд нь эзлэн түрэмгийлэгчдийн аюул нүүрлэхэд Хезекиа хаан ард түмнээ зоригжуулсан
-
Да 10:2, 8–11, 18, 19—Өндөр настай болж тамир тэнхээ нь барагдсан зөнч Даниелыг тэнгэрийн элч зоригжуулдаг
-
Ахлагчид яагаад бусдыг зоригжуулах ёстой вэ?
Ис 32:1, 2; 1Пе 5:1–3
Бас Мт 11:28–30-ийг үзнэ үү
-
Холбоотой Библийн зүйл:
-
Ху 3:28; 31:7, 8—Зөнч Мосе Еховагийн заавраар залгамж халаа болсон Иошуад урам зориг хайрладаг
-
Үй 11:22–26; 14:22—Хавчлагын үеэр Паул Барнаб нар Антиохын дагалдагчдыг зоригжуулсан
-
Ах дүүсээ магтах нь яагаад зоригжуулах нэг арга вэ?
Су 31:28, 29; 1Ко 11:2
-
Холбоотой Библийн зүйл:
-
Шү 11:37–40—Израйл эмэгтэйчүүд жил бүр шүүгч Иефтагийн охин дээр очиж, шүтлэгийн асарт үйлчилдгийг нь магтдаг байсан
-
Ил 2:1–4—Эфэс дэх дагалдагчид алдаа дутагдалтай байсан ч Есүс тэдний сайн талыг магтсан
-
Бид итгэл нэгтнүүдээ хэрхэн урамшуулан зоригжуулж болох вэ?
Су 15:23; Эф 4:29; Флп 1:13, 14; Кол 4:6; 1Те 5:14
Бас 2Ко 7:13, 15, 16-г үзнэ үү
-
Холбоотой Библийн зүйл:
-
1Са 23:16–18—Ионатан залуу анд Давидаа хэцүү үед нь хайж олоод урамшуулан зоригжуулсан
-
Ёох 16:33—Есүс ертөнцийг ялж шавь нартаа сайн үлгэр дуурайл үзүүлсэн бөгөөд тэднийг ч бас чадна гэж зоригжуулсан
-
Үй 28:14–16—Элч Паул шүүгдэхээр Ром орох замдаа өөрийг нь зоригжуулах гээд хол зам туулж ирсэн итгэл нэгтнүүдээ хараад зоригжсон
-
Үл хүндэтгэсэн, дургүйцсэн хандлага гаргахаас яагаад болгоомжлох ёстой вэ?
-
Холбоотой Библийн зүйл:
-
То 11:10–15—Дуулгаваргүй, эсэргүүцэх хандлагатай хүмүүсээс болж зөнч Мосегийн урам хугарсан
-
То 13:31, 32; 14:2–6—Арван туршуул сөрөг юм ярьснаас болж ард түмний урам зориг мохож, Еховад тэрсэлдэг
-
Итгэл нэгтэнтэйгээ ойр дотно байхлаар яагаад урамшин зоригждог вэ?
Су 27:17; Ро 1:11, 12; Ев 10:24, 25; 12:12
-
Холбоотой Библийн зүйл:
-
Ш.дэ 20:1–19—Иехошафат хаан дайсны их цэрэгтэй нүүр тулмагцаа ард түмнийг цуглуулж хамт залбирдаг
-
Үй 12:1–5, 12–17—Элч Яаковыг цаазлагдаж, Петрийг шоронд хоригдсоны дараа Иерусалим дахь хурлынхан хамтдаа цуглаж залбирдаг
-
Өөдрөг байвал яагаад хэцүү үеийг даван туулах тэнхээтэй болдог вэ?
Үй 5:40, 41; Ро 8:35–39; 1Ко 4:11–13; 2Ко 4:16–18; 1Пе 1:6, 7
-
Холбоотой Библийн зүйл:
-
Эх 39:19–23; 40:1–8—Иосеф хилс хэрэгт гүтгүүлж шоронд орсон ч Еховад үнэнч байж, бусдад дуртайяа тусалсан
-
Х.дэ 6:15–17—Зөнч Елиша дайсны их цэргээс айгаагүй. Бас зарцынхаа төлөө эр зориг гуйж залбирсан
-
Еховагийн Үг биднийг зоригжуулдаг
Ехова бидэнд юу гэж амладаг вэ?
Ду 55:22; 94:14; Ро 8:38, 39; 1Ко 10:13
Еховагийн тэвчээр, өршөөл энэрлийн тухай бодохлоор яагаад зоригждог вэ?
Чадал дутсан хүний төлөө Ехова юу хийдэг вэ?
Ду 46:1; Ис 12:2; 40:29–31; Флп 4:13
-
Холбоотой Библийн зүйл:
-
1Са 1:10, 11, 17, 18—Сэтгэл нь хямарч, гуньж гутарсан Ханнаг залбирахад Ехова сонсоод тайвшруулсан
-
Х.дээ 19:1–19—Ехова урам зориг нь мохсон зөнч Елиад талх, ус өгөхийн зэрэгцээ итгэл найдвар төрүүлэн тайвшруулсан
-
Библид байдаг амлалт биднийг яагаад зоригжуулдаг вэ?
Ш.дэ 15:7; Ду 27:13, 14; Ев 6:17–19; 12:2
-
Холбоотой Библийн зүйл:
-
Иов 14:1, 2, 7–9, 13–15—Иов хамгийн хэцүү үедээ амилах найдварын тухай бодоод тайвширдаг
-
Да 12:13—100 орчим настай зөнч Даниелыг тэнгэрийн элч зоригжуулж ирээдүйн шагналынх нь талаар хэлж өгсөн
-
Еховад залбирч, түүний тухай эргэцүүлэн бодохлоор яагаад урамшин зоригждог вэ?
Ду 18:6; 56:4, 11; Ев 13:6
-
Холбоотой Библийн зүйл:
-
1Са 30:1–9—Давид хүнд байдалд ороод Еховад залбирч зоригждог
-
Лу 22:39–43—Хүнд сорилтын үед Есүсийг шаргуу залбирахад Ехова тэнгэрийн элчээ илгээж зоригжуулсан
-
Бид сайн мэдээ сонсож, түүнийгээ бусадтай хуваалцахаараа хэрхэн урамшдаг вэ?