Зөвлөгөө; Зэмлэл
Зөвлөгөө авах
Яагаад Библид үндэслэсэн зөвлөгөө авах хэрэгтэй вэ?
Ду 32:8; Су 15:22; 19:20; 20:18
Бас Су 11:14; Ис 28:29; Ие 32:19-ийг үзнэ үү
Өөрийгөө өмөөрөхийн оронд зөвлөгөөг хүлээж авах нь яагаад сайн бэ?
Су 12:15; 29:1
Бас Су 1:23–31; 15:31-ийг үзнэ үү
-
Холбоотой Библийн зүйл:
-
1Са 15:3, 9–23—Саул хаан зөнч Самуелд зэмлүүлээд өөрийгөө өмөөрч, зөвлөгөөг нь үл тоомсорлосны улмаас Еховагийн сайшаалыг алдсан
-
Ш.дэ 25:14–16, 27—Амазиа хаан нүгэл үйлдэж, зөнчийнх нь зөвлөгөөг үл тоомсорлоход Ехова түүнийг ивээж хамгаалахаа болив
-
Зөвлөгөө өгч байгаа ахлагчийг яагаад хүндлэх ёстой вэ?
1Те 5:12; 1Ти 5:17; Ев 13:7, 17
-
Холбоотой Библийн зүйл:
-
3Ёо 9, 10—Өндөр настай элч Ёохан Диотрефийг хариуцлагатай үүрэгтэй хүмүүст хүндэтгэлгүй хандлаа гэж буруутгасан
-
Бид настай хүний үгийг яагаад сонсох ёстой вэ?
Ле 19:32; Су 16:31
Бас Иов 12:12; 32:7; Тит 2:3–5-ыг үзнэ үү
-
Холбоотой Библийн зүйл:
-
1Са 23:16–18—Давид 30 насаар ах Ионатаны зөвлөгөөг сонсоод сэтгэлийн тэнхээтэй болсон
-
Х.дээ 12:1–17—Рехобоам хаан ахмадуудын мэргэн зөвлөгөөг үл тоомсорлож, залуучуудын мунхаг зөвлөгөөг сонссоны гайгаар хохирол амссан
-
Үнэнч эмэгтэйчүүд болон насаар дүү хүмүүс ч үнэтэй зөвлөгөө өгдгийг юу харуулдаг вэ?
Иов 32:6, 9, 10; Су 31:1, 10, 26; Но 4:13
Бас Ду 119:100-г үзнэ үү
-
Холбоотой Библийн зүйл:
-
1Са 25:14–35—Абигаил Давид хаанд зөвлөгөө өгдөг. Үүний ачаар олон хүний амь аврагдсан ба Давид хаан гэмгүй хүний амийг хөнөөгөөгүй
-
2Са 20:15–22—Абел хотын нэгэн эмэгтэйн мэргэн зөвлөгөө хотынхны аминд орсон
-
Х.дэ 5:1–14—Бяцхан израйл охин нэгэн эрэлхэг дайчинд уяман өвчнөөсөө салах аргыг хэлж өгсөн
-
Бид Еховаг эсвэл Үгийг нь хүндэтгэдэггүй хүмүүсийн зөвлөгөөг яагаад сонсох ёсгүй вэ?
Ду 1:1; Су 4:14
Бас Лу 6:39-ийг үзнэ үү
Зөвлөгөө өгөх
Хэрэг явдалтай холбоотой бүх хүнийг сонсож, нөхцөл байдалтай танилцсаны дараа зөвлөгөө өгөх нь яагаад сайн бэ?
Су 18:13, 17
Бас Су 25:8-ыг үзнэ үү
-
Холбоотой Библийн зүйл:
-
1Са 1:9–16—Тэргүүн тахилч Ели юу ч мэдэхгүй байж үнэнч эмэгтэй Ханнаг согтуу байна гэж зэмлэдэг
-
Мт 16:21–23—Элч Петр хэрэг явдлыг бүгдийг нь мэдээгүй байсан учир Есүст Еховагийн биш, Сатаны хүслээр явахыг зөвлөдөг
-
Зөвлөгөө өгөхөөсөө өмнө яагаад Еховагаас удирдлага гуйж залбирах ёстой вэ?
Ду 32:8; 73:23, 24; Су 3:5, 6
-
Холбоотой Библийн зүйл:
-
Ег 3:13–18—Зөнч Мосе израйлчуудын асууж магадгүй асуултад юу гэж хариулахаа Еховагаас асуусан
-
Х.дээ 3:5–12—Залуу хаан Соломон өөртөө найдалгүй, Еховагаас мэргэн ухаан гуйсныхаа үрээр ивээл хүртдэг
-
Бид яагаад Бурхны Үгэнд үндэслэж зөвлөгөө өгөх ёстой вэ?
Ду 119:24, 105; Су 19:21; 2Ти 3:16, 17
Бас Ху 17:18–20-ийг үзнэ үү
-
Холбоотой Библийн зүйл:
-
Мт 4:1–11—Есүс Сатанд хариулахдаа өөрийнхөө мэргэн ухаанд найдалгүй, Бурхны Үгэнд үндэслэн ярьсан
-
Ёох 12:49, 50—Есүс Эцгийнхээ заасныг заадаг байсан. Бид Есүсийг дуурайх ёстой
-
Бид зөвлөгөө өгөхдөө яагаад аядуу зөөлөн байх ёстой вэ? Бас чин сэтгэлээсээ магтах нь яагаад чухал вэ?
Бас Ис 9:6; 42:1–3; Мт 11:28, 29-ийг үзнэ үү
Итгэл нэгтэн тань нөгөөдөө залилуулсан эсвэл гүтгүүлсэн хэмээн танд гомдолловол тэр хүнтэйгээ ганцаарчлан уулзахыг зөвлөх нь яагаад сайн бэ?
Бас Ле 19:17-г үзнэ үү
Хүнд гомдсон итгэл нэгтнээ өршөөнгүй, тэвчээртэй, энэрэнгүй байхад нь хэрхэн туслах вэ?
Мт 18:21, 22; Мр 11:25; Лу 6:36; Эф 4:32; Кол 3:13
Бас Мт 6:14; 1Ко 6:1–8; 1Пе 3:8, 9-ийг үзнэ үү
-
Холбоотой Библийн зүйл:
-
Мт 18:23–35—Есүс уучлахын чухлыг жишээгээр тайлбарласан
-
Зөвлөгөө өгөхдөө Еховагийн хэм хэмжээг баримтлах нь яагаад чухал вэ?
Ду 141:5; Су 17:10; 2Ко 7:8–11
-
Холбоотой Библийн зүйл:
-
1Са 15:23–29—Зөнч Самуел Саул хаанд зөвлөгөө өгөхөөсөө айгаагүй
-
Х.дээ 22:19–28—Зөнч Микаиа сүрдүүлэг, шийтгэлээс айлгүй Еховагийн юу хэлснийг тэр чигээр нь Ахаб хаанд уламжилсан
-
Итгэл нэгтнийхээ урмыг хугалахгүйгээр хэрхэн зөвлөгөө өгөх вэ?
-
Холбоотой Библийн зүйл:
-
Лу 22:31–34—Элч Петр ноцтой алдаа гаргадаг байсан ч Есүс түүнийг бусдыгаа зоригжуулдаг хүн болно гэдэгт итгэж байгаагаа хэлсэн
-
Флм 21—Паул Филемонд зөвлөгөөг нь дагана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн
-
Зовлон үзсэн юм уу сэтгэлээр унасан нэгэндээ зөвлөгөө өгөхдөө хэрхэн аядуу зөөлөн байх вэ?
Нүгэл үйлдсэн нэгэндээ Бурхантай эргээд дотно харьцаатай болоход нь туслахыг хүсэж байгаагаа хэрхэн харуулах вэ?
Хөгшин залуу, эрэгтэй эмэгтэй ямар ч хүнд зөвлөгөө өгөхдөө хүндэтгэж байгаагаа хэрхэн харуулах вэ?
Библийн зөвлөгөөг удаа дараа үл тоомсорлосон хүнд ахлагчид яагаад хатуу хандах ёстой вэ?