Skip to content

Гарчиг руу орох

Мөнгө

Мөнгө

Мөнгийг хайрлах нь яагаад аюултай вэ?

Гэр бүлээ тэжээх зорилгоор мөнгө олох нь буруу юу? Библид юу гэж байдаг вэ?

Но 7:12; 10:19; Эф 4:28; 2Те 3:10; 1Ти 5:8, 18

  • Холбоотой Библийн зүйл:

    • Эх 31:38–42—Лабан Иаковын цалин хөлсийг байнга өөрчилдөг байсан ч Иаков хичээнгүйлэн хөдөлмөрлөдөг байв. Гэр бүлээ тэжээх гэсэн түүний хүчин чармайлтыг Ехова ивээжээ

    • Лу 19:12, 13, 15–23—Илүү их мөнгө олохын тулд хөрөнгө оруулалт хийх нь Есүсийн үед жирийн явдал байсныг татсан жишээнээс нь мэдэж болно

Мөнгө зээлэх, зээлүүлэх талаар Библийн ямар зарчим байдаг вэ?

Ду 37:21; Су 22:7

Онцын шаардлагагүй бол яагаад өр зээл тавихгүй байх хэрэгтэй вэ?

  • Холбоотой Библийн зүйл:

    • Не 5:2–8—Нехемиагийн үеийн зарим израйлчууд өртнүүддээ хатуу ширүүн ханддаг байсан

    • Мт 18:23–25—Өрөө барагдуулахгүй бол шийтгүүлж болзошгүйг Есүсийн ярьсан жишээнээс мэдэж болно

Итгэгч биш юм уу итгэл нэгтэн эсвэл ах дүү, хамаатан садантайгаа бизнес эрхлэхээс өмнө ямар эрсдэлээс болгоомжлох хэрэгтэй вэ?

  • Холбоотой Библийн зүйл:

    • Эх 23:14–20—Абрахам, эхнэр Сарагаа оршуулах газрыг агуйтай нь худалдаж авахдаа гэрчүүдийг байлцуулан мөнгө төлсөн. Хожим нь үл ойлголцол, маргаан үүсгэхгүйн тулд ингэсэн бололтой

    • Ие 32:9–12—Зөнч Иеремиа үеэлээсээ талбай худалдан авахдаа бичгээр гэрээ хийж, хувилаад гэрчүүдийг харж байхад мөнгөө төлсөн

Зардлаа сайн тооцоолох нь яагаад ухаалаг вэ?

Су 21:5; Лу 14:28–30

Христийн дагалдагчид мөнгө төгрөгтэй холбоотой асуудлаас болж хуралд хагарал үүсгэхээс яагаад сэрэмжлэх ёстой вэ?

1Ко 6:1–8

Бас Ро 12:18; 2Ти 2:24-ийг үзнэ үү

Мөнгийг яаж зарцуулбал жинхэнэ ёсоор жаргалтай байх вэ?

Су 11:25; 19:17; Лу 16:9–13; Үй 20:35