Skip to content

Гарчиг руу орох

Нүгэл

Нүгэл

Нүгэл гэж юу вэ? Нүгэл яагаад бүх хүнд нөлөөлдөг вэ?

Бид нүгэлт хандлагатайгаа тэмцэж чадна гэдгийг Библи хэрхэн баталдаг вэ?

Ро 6:12–14

  • Холбоотой Библийн зүйл:

    • 2Са 11:2–5, 14, 15, 26, 27; 12:1–13—Давид хаан маш ноцтой нүгэл үйлдээд хатуу зэмлүүлснийхээ дараа алдаагаа засахыг их хичээсэн

    • Ро 7:15–24—Элч Паул Бурханд бат итгэлтэй, чин үнэнч хүн байсан ч нүгэлт хандлагаа ялахын тулд байнга хичээдэг тухайгаа бичжээ

Хүмүүс яагаад нүгэл үйлддэг вэ?

Санаатайгаар нүгэл үйлдэх нь яагаад маш ноцтой вэ?

Бурхны үйлчлэгчдээр нүгэл үйлдүүлэхийн тулд Сатан юуг урхи болгож магадгүй вэ?

Су 1:10, 11, 15; Мт 5:28; Яак 1:14, 15

  • Холбоотой Библийн зүйл:

    • Эх 3:1–6—Сатан могойг ашиглан Еваг сорьж аминч үзэл, шуналыг нь хөдөлгөсөн. Үүний улмаас Ева Еховад эргэлзэж эхэлсэн

    • Су 7:6–10, 21–23—Ухаан муутай нэгэн залуу яаж яваад садар эмийн урхинд орсныг Соломон хаан бичжээ

Сатаны тавьсан урхинд орохгүйн тулд яах хэрэгтэй вэ?

Эф 4:27; 6:10–18; Яак 4:7, 8

  • Холбоотой Библийн зүйл:

    • Су 5:1–14—Соломон хаан Бурхнаар удирдуулан бичихдээ садар самуунаас яагаад, хэрхэн зугтах талаар эцэг ёсны зөвлөгөө өгсөн

    • Мт 4:1–11—Есүс Сатаны сорилтыг Бурхны Үгээр няцаах талаар төгс жишээ үзүүлжээ

Христийн дагалдагчид ямар ямар ноцтой нүглээс хол байх ёстой вэ?

«Буруу үйлдэл»-ийг үзнэ үү

Нүглээ илчлэх

Ямар учраас нүглээ нууж болохгүй вэ?

Бид хэнд нүглээ илчлэх ёстой вэ?

Ду 32:5; Мт 6:9–14

Еховагийн өмнө биднийг өмгөөлдөг «туслагч» гэж хэн бэ?

Нүгэл үйлдсэн хүн гэмшиж байгаагаа үйлсээрээ батлах боломжтой юу?

Үй 26:20; Яак 4:8–10

Бас «Гэмших»-ийг үзнэ үү

  • Холбоотой Библийн зүйл:

    • Ег 22:1–12—Мосегийн хуулиар, хулгайч хүн хулгайлсан юмныхаа төлөө нөхөн төлбөр төлөх ёстой байв

    • Лу 19:8, 9—Татвар хураагчдын ахлагч Закхай буруу замаасаа гарч, луйвардаж авсан мөнгөө хүмүүст буцааж өгсөн. Ийнхүү гэмшиж байгаагаа баталсан

Ехова уучилна гэдэгт бид яагаад итгэлтэй байж болох вэ?

«Уучлах»-ыг үзнэ үү

Ноцтой нүгэл үйлдсэн хүнд тусламж үзүүлэх, мөн хурлыг хамгаалах үүргийг Ехова хэнд оноосон бэ?

Яак 5:14, 15

Бас Үй 20:28; Гал 6:1-ийг үзнэ үү

Хэрэв бид ноцтой нүгэл үйлдвэл гэр бүлийнхэн юм уу хурлынханд маань хэрхэн нөлөөлж болзошгүй вэ?

Ев 12:15, 16

Бас Ху 29:18-ыг үзнэ үү

  • Холбоотой Библийн зүйл:

    • Иош 7:1–13, 20–26—Ахан ноцтой нүглээ нуухыг оролдоод Израйлын ард түмэнд гай зовлон учруулсан

    • Ион 1:1–16—Зөнч Иона Еховагийн зааврыг дагаагүйгээсээ болоод усан онгоцон дээр хамт явсан бүх хүний амь насыг эрсдэлд оруулсан

    • 1Ко 5:1–7—Элч Паул Коринт хуралд бүхэлд нь уршиг тарьж байсан ноцтой нүглийг илчилсэн

Бид яагаад сахилга батын арга хэмжээ авхуулна гэж айлгүйгээр ахлагчдаас тусламж гуйх ёстой вэ?

Бид өмнө нь үйлдэж байсан нүглээ бодоод гуньж гутрахын оронд Бурхан уучилсан гэдэгт яагаад итгэлтэй байх ёстой вэ?

«Уучлах»-ыг үзнэ үү

Хэн нэгнийг ноцтой нүгэл үйлдсэн гэж мэдвэл яагаад хурлын ахлагчдад хандахыг зөвлөх ёстой вэ?

Ле 5:1

  • Холбоотой Библийн зүйл:

    • Ху 13:6–9; 21:18–20—Мосегийн хуулиар бол ноцтой нүгэл үйлдэгч нь хайртай дотнын хүн байлаа ч хариуцлагатай хүмүүст мэдэгдэх ёстой байжээ