Skip to content

Гарчиг руу орох

Хавчлага

Хавчлага

Христийн дагалдагчид яагаад хавчигдах нь зайлшгүй вэ?

Хавчигдах үедээ яагаад Еховагаас тусламж гуйх хэрэгтэй вэ?

Ду 55:22; 2Ко 12:9, 10; 2Ти 4:16–18; Ев 13:6

  • Холбоотой Библийн зүйл:

    • Х.дээ 19:1–18—Зөнч Елиа хавчлагад өртөөд байхдаа Еховад сэтгэлээ уудлан залбирсны ачаар тайвширч, зоригжсон

    • Үй 7:9–15—Иосеф ах нартаа хавчигдсан ч Ехова түүнийг орхиогүй, харин ч аварсан. Бас түүгээр дамжуулан гэр бүлийг нь аварсан

Ямар ямар хавчлага байдаг вэ?

Хэл амаар доромжлох

Ш.дэ 36:16; Мт 5:11; Үй 19:9; 1Пе 4:4

  • Холбоотой Библийн зүйл:

    • Х.дэ 18:17–35—Ассирийн хааны төлөөлөгч Рабшаке Еховаг доромжилж, Иерусалимын хүмүүсийг дооглон тохуурхсан

    • Лу 22:63–65; 23:35–37—Хавчигчид нь Есүсийг хоригдож байхад ч, шонд хадуулчихаад байхад нь ч дайрч доромжлон, элэглэн дооглож байсан

Гэр бүлийнхэн эсэргүүцэх

Баривчлах, шүүхэд дуудах

Биед халдах

Бөөнөөр дайрах

Алах

Христийн дагалдагчид хавчигдаж байхдаа биеэ хэрхэн авч явах ёстой вэ?

Мт 5:44; Үй 16:25; 1Ко 4:12, 13; 1Пе 2:23

  • Холбоотой Библийн зүйл:

    • Үй 7:57—8:1—Христийн шавь Стефан олны дайралтад өртөн амиа алдах гэж байхдаа хавчигчдыг өршөөхийг Бурхнаас гуйсан. Тэдний дунд Тарсын Саул байжээ

    • Үй 16:22–34—Элч Паул жанчуулж, хоригдсон хэдий ч шоронгийн хуягт сайхан сэтгэлээр хандсан учраас тэр хүн гэр бүлийнхэнтэйгээ хамт итгэгч болсон

Нэгдүгээр зууны зарим дагалдагчдад юу тохиолдсон бэ?

Хавчлагыг юу гэж үзэх ёстой вэ?

Хавчигдаж байхад маань ирээдүйн найдвар биднийг хэрхэн зоригжуулдаг вэ?

Хавчлагаас болж ичих, айх, зориг мохох, цаашлаад Еховад үйлчлэхээ болих ёсгүйн учир юу вэ?

Ду 56:1–4; Үй 4:18–20; 2Ти 1:8, 12

  • Холбоотой Библийн зүйл:

    • Ш.дэ 32:1–22—Ассирийн хаан Сеннахериб асар олон цэрэг аван Иерусалим руу довтлохоор ирэхэд Хезекиа хаан Еховад найдан ард түмнээ зоригжуулсан. Тэгээд их ивээл хүртсэн

    • Ев 12:1–3—Хавчигчид нь Есүсийг гутамшиг болгохыг хүссэн ч тэрбээр үүнийг үл тоон сэтгэлийн хаттай байсан

Хавчигдахын сайн тал нь юу байж болох вэ?

Хэрэв бид хавчлагыг тэвчвэл Еховаг баярлуулж, нэрийг нь алдаршуулна

1Пе 2:19, 20; 4:12–16

  • Холбоотой Библийн зүйл:

    • Иов 1:6–22; 2:1–10—Өөрт нь тохиолдож буй аймшигт явдлын цаана Сатан байгааг Иов мэдээгүй ч Еховад үнэнч байсан. Ийнхүү Сатаны худалчийг баталж, Еховаг алдаршуулсан

    • Да 1:6, 7; 3:8–30—Хананиа, Мишаел, Азариа нар (Шадрах, Мешах, Абед-него) Еховагийн хуулийг зөрчсөнөөс, аймшигтайгаар тарчилж үхсэн нь дээр гэж үзсэн. Үүний ачаар Небухаднезар хаан Еховаг Хамгийн дээд Бурхан гэж хүлээн зөвшөөрсөн

Хавчлагын ачаар хүмүүс Еховагийн тухай мэдэх боломжтой болдог

Лу 21:12, 13; Үй 8:1, 4

  • Холбоотой Библийн зүйл:

    • Үй 11:19–21—Хавчлагын улмаас тарж явсан Христийн дагалдагчид сайн мэдээг хаа сайгүй дэлгэрүүлсэн

    • Флп 1:12, 13—Шоронд байгаагийнх нь үрээр олон хүн сайн мэдээг сонсож байгааг элч Паул мэдээд баярласан

Хавчлагыг тэвчвэл итгэл нэгтнүүдээ зоригжуулж болох юм

Еховагийн үйлчлэгчид хавчигдахад төр, шашны удирдагчид ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

Ие 26:11; Мр 3:6; Ёох 11:47, 48, 53; Үй 25:1–3

  • Холбоотой Библийн зүйл:

    • Үй 19:24–29—Эфэст Артемисын сүмийг дуурайлган хийж ашиг олдог хүмүүс Христийн дагалдагчдын тунхаглаж буй мэдээ орлогыг нь хааж байна гэж үзээд тэднийг хавчсан

    • Гал 1:13, 14—Паул (Саул) урьд нь Иудейн шашны төлөө үнэнчээр зүтгэдэг хүн байсан учраас Христийн дагалдагчдыг хавчдаг байв

Еховагийн үйлчлэгчдийг хавчдаг хүмүүсийн цаана хэн байдаг вэ?