Skip to content

Гарчиг руу орох

Шашин шүтлэг холих

Шашин шүтлэг холих

Шашин шүтлэгтэй бүх хүн нэг л Бурхныг шүтдэг үү?

Ху 32:16, 17; Х.дээ 11:33; 1Ко 8:5, 6; 10:20

Хоорондоо зөрчилдсөн сургаал заадаг шашнууд бүгдээрээ Еховад таалагддаг уу?

Мт 7:13, 14; Ёох 17:3; Эф 4:4–6

  • Холбоотой Библийн зүйл:

    • Иош 24:15—Хүн Еховад үйлчлэх үү, бусад бурханд үйлчлэх үү гэдгээ сонгох ёстойг Иошуа хэлж өгсөн

    • Х.дээ 18:19–40—Жинхэнэ Бурхныг шүтэгчид Баал гэх мэтийн бусад бурхныг шүтэх шүтлэгт оролцох ёсгүйг Ехова зөнч Елиагаар хэлүүлсэн

Үндэстнүүдийн бурхад болон тэдгээрийг шүтэх шүтлэг Еховад ямар санагддаг вэ?

Ег 12:12; То 25:2–5; Ху 12:29–31; Зеф 2:11

Өөрийг нь шүтэхдээ буруу зан үйл үйлддэг хүмүүсийн шүтлэгийг Ехова юу гэж үздэг вэ?

Ис 1:13–15; 1Ко 10:20–22; 2Ко 6:14, 15, 17

  • Холбоотой Библийн зүйл:

    • Ег 32:1–10—Аарон элэг нэгт израйлчуудынхаа дарамт шахалтад автсаны улмаас тугал бүтээн түүнийгээ «Еховад зориулсан баяр наадам» тэмдэглэхдээ ашигласан нь Еховагийн уур хилэнг хөдөлгөсөн

    • Х.дээ 12:26–30—Иеробоам хаан ард түмнээ Иерусалимын сүм рүү очуулахгүйн тулд шүтээн бүтээж Ехова Бурхан гэсэн. Үүнээс болоод ард түмэн нь нүгэл үйлдэх болжээ

Ехова израйлчуудад өөр бурхдыг шүтдэг хүмүүстэй харьцах талаар юу анхааруулсан бэ?

Ег 23:31–33; Ху 7:1–4

Өөр бурхдыг шүтсэн ард түмнээ Ехова яасан бэ?

Шү 10:6, 7; Ду 106:35–40; Ие 44:2, 3

  • Холбоотой Библийн зүйл:

    • Х.дээ 11:1–9—Соломон хаан харь үндэстэн эхнэрүүдийнхээ нөлөөнд автаж янз бүрийн бурхан шүтээн дэлгэрүүлснээрээ Еховаг хилэгнүүлсэн

    • Ду 78:40, 41, 55–62—Израйлчууд урван тэрсэлж, хиймэл шүтээн шүтсэний гайгаар Ехова гомдож, тэднийг орхисныг Асаф бичжээ

Есүс Христ Бурхны Үгтэй зөрчилддөг шашны сургаалыг дэмждэг байсан уу?

  • Холбоотой Библийн зүйл:

    • Мт 16:6, 12—Есүс фарисайчууд, садукайчуудын сургаалыг талхны хөрөнгөтэй зүйрлэсэн. Учир нь хуурамч сургаал маш хурдан тардаг бөгөөд Бурхны Үгэнд байдаг үнэнийг гажуудуулдаг

    • Мт 23:5–7, 23–33—Есүс хуулийн багш нар болон фарисайчуудын хоёр нүүр гаргадгийг, худал сургаал заадгийг эрс шүүмжилсэн

    • Мр 7:5–9—Хуулийн багш нар, фарисайчууд хүний ёс заншлыг Бурхны хууль тушаалаас чухалчилдаг байсныг Есүс илчилсэн

Есүс дагалдагчдаа шашны бүлгүүд болж хуваагдаарай гэсэн үү?

  • Холбоотой Библийн зүйл:

    • Ёох 15:4, 5—Дагалдагчид нь өөртэй нь болон итгэл нэгтнүүдтэйгээ нэгдмэл байх ёстойг Есүс усан үзмийн модны тухай жишээгээр тайлбарласан

    • Ёох 17:1, 6, 11, 20–23—Есүс цаазлагдахынхаа өмнөх шөнө элч нартайгаа сүүлчийн удаа хамт байхдаа жинхэнэ дагалдагчдынхаа эв нэгдлийн төлөө залбирсан

Нэгдүгээр зууны Христийн дагалдагчдын хурлууд нэг л итгэл үнэмшилтэй байж, Еховаг адилхан аргаар шүтдэг байсан уу?

Үй 16:4, 5; Ро 12:4, 5

  • Холбоотой Библийн зүйл:

    • Үй 11:20–23, 25, 26—Антиох, Иерусалим дахь хурлууд эв нэгдэлтэйгээр нягт хамтран ажилладаг байсан

    • Ро 15:25, 26; 2Ко 8:1–7—Нэгдүгээр зууны Христийн дагалдагчдын хурлууд хэцүү цагт нэг нэгэндээ туслан хайраа илэрхийлж, эв нэгдэлтэйгээ баталж байлаа

Христэд итгэдэг гэж хэлдэг шашин болгоныг Бурхан хүлээн авдаг уу?

Христийн болон элч нарын сургаалыг дагадаггүй хүний шүтлэг Бурханд таалагдах уу?

Үй 20:29, 30; 1Ти 4:1–3

  • Холбоотой Библийн зүйл:

    • Мт 13:24–30, 36–43—Тариан талбайд зэрлэг өвс ургадаг шиг хуурамч дагалдагчид олноороо гарч ирэн хуралд шургалан орохыг Есүс ёгт үлгэрээр тайлбарласан

    • 1Ёо 2:18, 19—Нэгдүгээр зууны сүүлч гэхэд Христийг эсэргүүцэгчид аль хэдийн бий болсныг нас өндөр болсон элч Ёохан илчилжээ

Хуурамч сургаал заадаг, Христэд захирагддаггүй хүмүүсийг хуралд байлгавал юу болох вэ?

Христийн дагалдагчид үргэлж эв нэгдэлтэй байхын тулд яах ёстой вэ?

Христийн дагалдагчид яагаад хуурамч шүтлэгт оролцох ёсгүй вэ?

Шашны худал хуурмагийг илчлэх нь яагаад зөв, сайн бэ?

Ие 14:14; 23:13, 14, 16; Мт 15:12–14; 23:13–26

Цэвэр шүтлэгийг эсэргүүцдэг шашныхан биднийг хавчиж, хүч хэрэглэвэл яагаад гайхах хэрэггүй вэ?