Эцэг эх
Ехова анх гэрлэлтийг бий болгосны зарим шалтгаан юу вэ?
Эцэг эхчүүд хүүхдээ юу гэж үзэх ёстой вэ?
Ду 127:3–5; 128:3
Бас «Хүүхдүүд; Охид хөвгүүд»-ийг үзнэ үү
-
Холбоотой Библийн зүйл:
-
Эх 33:4, 5—Иаков хүүхдүүдээ Еховагийн өгсөн бэлэг гэж үздэг байсан
-
Ег 1:15, 16, 22; 2:1–4; 6:20—Амрам, Иохебед хоёр Мосег төрүүлж, амь насаараа дэнчин тавин байж хүүгээ хамгаалсан
-
Эцэг эхчүүд үр хүүхдийнхээ төлөө юу хийх ёстой вэ?
Ху 6:6, 7; 11:18, 19; Су 22:6; 2Ко 12:14; 1Ти 5:8
Хүүхдээ Еховад дуулгавартай хүн болгож хүмүүжүүлэх нь ямар ач тустай вэ?
Су 1:8, 9; 22:6
Бас 2Ти 3:14, 15-ыг үзнэ үү
-
Холбоотой Библийн зүйл:
-
1Са 2:18–21, 26; 3:19—Эцэг эх нь бяцхан Самуелыг шүтлэгийн асарт үйлчлүүлэхээр авчирч өгдөг. Гэхдээ тэд хүүдээ байнга санаа тавин эргэж тойрч, хэрэгтэй юмыг нь өгдөг байсан. Самуел Еховад хайртай, үнэнч хүн болж өсжээ
-
Лу 2:51, 52—Есүс төгс бус эцэг эхдээ үргэлж дуулгавартай байсан
-
Эцэг эхчүүд хүүхэд хүмүүжүүлэх зааврыг хаанаас авах вэ?
Бас Ду 127:1; Су 16:3-ыг үзнэ үү
-
Холбоотой Библийн зүйл:
-
Шү 13:2–8—Эхнэр нь гайхамшгаар хүү төрүүлэх болсныг Маноа сонсоод хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх талаар удирдлага заавар хайдаг
-
Ду 78:3–8—Библиэс сурсан зүйлээ хүүхдэдээ зааж байхыг Ехова эцэг эхчүүдээс хүсдэг
-
Хүүхэд Бурхныг хайрладаг гэр бүлд өссөн байлаа ч яагаад Еховад үйлчлэхгүй байхаар шийдэж магадгүй вэ?
Езе 18:1–13, 20
Эцэг эхчүүд хүүхдэдээ хэзээнээс Бурхны тухай зааж эхлэх хэрэгтэй вэ?
-
Холбоотой Библийн зүйл:
-
Ху 29:10–12, 29; 31:12; Езр 10:1—Израйлчууд Еховагаар заалгахаар цуглахдаа хүүхдүүдээ авч явдаг байсан
-
Лу 2:41–52—Иосеф, Мариа хоёр жил бүр Иерусалимд болдог Дээгүүр өнгөрөх баярт Есүсийг дүү нартай нь авч явдаг заншилтай байжээ
-
Хүүхдээ аюултай этгээдээс хамгаалах шаардлагатай болоход эцэг эхчүүд хэний, ямар жишээг дуурайх ёстой вэ?
-
Холбоотой Библийн зүйл:
-
Ег 19:4; Ху 32:11, 12—Ехова өөрийгөө бүргэдтэй зүйрлэсэн. Бүргэд дэгдээхэйгээ зөөдөг, хамгаалдаг, халамжилдаг
-
Ис 49:15—Ехова нялх үрээ энэрдэг хөхүүл ээжээс ч илүүгээр үйлчлэгчдээ халамжилж, хамгаалахаа амладаг
-
Мт 2:1–16—Сатан зурхайчдыг хорон санаат Херод хаан руу аваачин нялх Есүсийг хөнөөлгөх санаатай байсан ч Ехова хүүгээ аврахын тулд Иосефт гэрийнхнээ аваад Египет рүү нүүх заавар өгсөн
-
Мт 23:37—Есүс ард түмэндээ туслах хүсэлтэйгээ тахиа дэгдээхэйнүүдээ далавчин доороо бөөгнүүлэхтэй зүйрлэсэн
-
Эцэг эх нь хүүхдүүдтэйгээ яагаад сексийн тухай ярилцах шаардлагатай вэ?
-
Холбоотой Библийн зүйл:
-
Ле 15:2, 3, 16, 18, 19; Ху 31:10–13—Сексийн талаарх Еховагийн үзэл бодол Мосегийн хуулиас тодорхой харагддаг бөгөөд хуулийг чанга уншиж сонсгох үед хүүхдүүдийг байлцуулах шаардлагатай байв
-
Ду 139:13–16—Хүний биеийг гайхамшигтай бүтээн хүүхэд төрүүлэх чадвар хайрласан Еховаг дуулалч Давид магтсан
-
Су 2:10–15—Еховагийн өгдөг мэдлэг, мэргэн ухаан биднийг гаж буруу хүмүүсээс хамгаалдаг
-
Эцэг эхчүүд хүүхдээ яагаад хайрын сэтгэлээр сахилгажуулах ёстой вэ?
Су 13:24; 29:17; Ие 30:11; Эф 6:4
Бас Ду 25:8; 145:9; Кол 3:21-ийг үзнэ үү
-
Холбоотой Библийн зүйл:
-
Ду 32:1–5—Давид нүгэл үйлдээд Еховад шийтгүүлсэн ч чин сэтгэлээсээ гэмшсэн хүнийг уучилдгийг нь мэдээд тайвширсан
-
Ион 4:1–11—Зөнч Иона Еховад уурлан, хүндэтгэлгүй ярьсан. Гэвч Ехова өршөөнгүй байх талаар түүнд тэвчээртэй заасан
-
Сахилгын арга хэмжээг яагаад хайрын илрэл гэж хэлж болох вэ?
Су 3:11, 12; 13:24
Бас Су 15:32; Ил 3:19-ийг үзнэ үү