Өндөр нас; Ахмад настан
Нас дээр гарахад юу болдог вэ?
Ду 71:9; 90:10
Бас «Тайвшрал—Өвчин эмгэг, өндөр наснаас болоод хүссэнээ хийж чадахгүй байх»-ыг үзнэ үү
-
Холбоотой Библийн зүйл:
-
Но 12:1–8—Соломон хаан хараа муудах («цонхоор харж, уйтгарт автагдах»), чих хатуурах («шувуудын жиргээнийг ... үл сонсох») зэрэг өтөл насны зовлонг зүйрлэл ашиглан бичсэн байдаг
-
Ахмадууд нас ахихын зовлонг үл тоон баяр хөөрөө алдахгүй байх боломжтой юу?
-
Холбоотой Библийн зүйл:
-
1Са 12:2, 23—Нас дээр гарсан зөнч Самуел Еховагийн ард түмний төлөө үргэлж залбирах нь хэчнээн чухал болохыг мэддэг байсан
-
2Са 19:31–39—Давид хаан үнэнчээр тусалж дэмжиж байсан өндөр настай Барзиллаид талархан хааны ордонд ирж үйлчлээч гэхэд Барзиллаи хэр чадлаа мэдэж, даруу байсан учраас татгалзсан
-
Ду 71:9, 18—Давид хаан хөгшрөөд хэрэггүй болохоос айсандаа «Намайг бүү орхиоч» гэж залбиран, хойч үеийнхэндээ Бурхны тухай тунхаглах хүч чадал өгөхийг Еховагаас гуйсан
-
Лу 2:36–38—Бэлэвсэн зөнч эмэгтэй Анна Еховад насаараа үнэнч үйлчлээд ивээл хүртсэн
-
Ехова ахмад настнуудыг өндөр үнэлдэг нь юунаас харагддаг вэ?
Ду 92:12–14; Су 16:31; 20:29; Ис 46:4; Тит 2:2–5
-
Холбоотой Библийн зүйл:
-
Эх 12:1–4—Абрахамыг 75-тай байхад Ехова түүнд амьдралыг нь орвонгоор нь өөрчилсөн даалгавар өгчээ
-
Да 10:11, 19; 12:13—Зөнч Даниелыг 90-ээд настай байхад нэгэн тэнгэрийн элч ирж, Еховад үнэ хүндтэй хүн гэдгийг нь, мөн үнэнч байсныхаа төлөө шагнал хүртэхийг нь батлан хэлсэн
-
Лу 1:5–13—Ехова нас дээр гарсан Зехариа, Елизабет хоёрыг ивээж гайхамшгаар Ёохан гэдэг хүүтэй болгосон
-
Лу 2:25–35—Ехова өндөр настай Симеонд Мессиа болж тодрох нялх хүүхдийг харуулж, түүний тухай зөгнөх завшаан олгосон
-
Үй 7:23, 30–36—Ехова 80 настай зөнч Мосег өөрийн ард түмэн Израйлын удирдагчаар томилжээ
-
Үнэнч өндөр настнууддаа бид хэрхэн хандах ёстой вэ?
-
Холбоотой Библийн зүйл:
-
Эх 45:9–11; 47:12—Иосеф нас дээр гарсан эцэг Иаковаа дэргэдээ авч, нас бартал нь тэжээж тэтгэсэн
-
Ру 1:14–17; 2:2, 17, 18, 23—Рут өндөр настай Наомигийн сэтгэлийг тайтгаруулах үг хэлдэг, тэжээж тэтгэдэг байсан
-
Ёох 19:26, 27—Есүс шонд хадуулан үхэх гэж байхдаа эхийгээ хайртай шавь Ёоханд даатгасан
-
Христийн дагалдагчид хурлынхаа настай ах эгч нарт хэрхэн тусалж болох вэ?