ХАВСРАЛТ
Даниел Мессиагийн ирэхийг зөгнөсөн нь
ЕХОВА Есүсийг төрөхөөс 500 гаруй жилийн өмнө амьдарч байсан зөнч Даниелаар Есүсийн Мессиа (Христ) болж тослогдох буюу томилогдох цагийг нарийвчлан тогтооход тус болох зөгнөл бичүүлжээ. Даниел: «Иерусалимыг сэргээн барьж босгохоор зарлиг гарах цагаас эхлээд Жонон Мессиа ирэх хүртэл долоон долоон хоног болон жаран хоёр долоон хоног байх болно» хэмээн бичжээ (Даниел 9:25).
Нехемиа 2:1, 5–8). Артаксеркс МЭӨ 475 онд хаан ширээнд заларсныг түүхчид баталдаг. Тэгэхлээр, «Артаксеркс хааны хорьдугаар он» гэдэг нь МЭӨ 455 он болж байгаа тул тэр оноос эхлэн тоолж, Мессиагийн ирэх оныг тогтоож болно.
Мессиагийн ирэх цагийг тогтоохын тулд Даниелын бичсэнээр, Иерусалимыг сэргээн босгох зарлиг гарсан цагийг эхлээд мэдэх хэрэгтэй. Энэ зарлиг хэзээ гарсан бэ? «Артаксеркс хааны хорьдугаар онд» гарсан гэж Библийн «Нехемиа» номонд бичжээ («Жонон Мессиаг» ирэх хүртэл «долоон долоон хоног болон жаран хоёр долоон хоног» буюу нийтдээ жаран есөн «долоон хоног» байх болно гэж Даниел зөгнөсөн. Энэ юу гэсэн үг вэ? Библийн зарим орчуулгад «долоон хоногийг» «долоон жил» гэж орчуулсан байдаг. Эртний еврейчүүдийн цаг тоолол долоон жилийн мөчлөгтэй байсан бөгөөд тэд долоо дахь жил бүрийг «амралтын жил» гэж үздэг байв (Египетээс гарсан нь 23:10, 11). Тэгэхлээр, Даниелын зөгнөлд бичсэн жаран есөн «долоон хоног» гэдэг нь тус бүр долоон жил үргэлжилсэн жаран есөн «долоон жил» бөгөөд энэ нь нийтдээ 483 жил болно.
Одоо, Мессиагийн ирэх оныг тооцож гаргая. МЭӨ 455 оноос 483 жилийг тоолбол МЭ 29 он болно. Есүс чухамдаа МЭ 29 онд баптисм хүртэж, Мессиа буюу Христ болсон! * (Лук 3:1, 2, 21, 22). Ингэж Даниелын зөгнөл яг таг биелжээ!
^ д/м 2 МЭӨ 455 оноос МЭӨ 1 он хүртэл 454 жил, МЭӨ 1 оноос МЭ 1 он хүртэл нэг жил болно (он тоололд тэг он гэж байдаггүй). МЭ 1 оноос 29 он хүртэл 28 жил байх бөгөөд энэ гурван тоог нэмбэл 483 болно (454+1+28=483). Есүс МЭ 33 онд «таслагдсан» буюу үхсэн бөгөөд энэ нь МЭӨ 455 оноос хойш дал дахь «долоон хоногийн» дунд үетэй давхцдаг (Даниел 9:24, 26). Еховагийн Гэрчүүдийн хэвлэсэн «Даниелын зөгнөлийг анхаарагтун!» номын 11-р бүлэг, «Судрыг ойлгох нь» нэвтэрхий толийн 2-р ботийн 899–901-р хуудсыг тус тус үзнэ үү (англи).