ХАВСРАЛТ
Эцэг, Хүү, ариун сүнсний тухай үнэн
ОЛОН хүн Бурхныг Гурвал буюу Эцэг, Хүү, Ариун Сүнс * гэсэн гурван бодгалиас бүрддэг гэж итгэдэг. Эцэг, Хүү, Ариун Сүнс гурвыг бие биетэйгээ эн тэнцүү, төгс хүчтэй, эхлэлгүй бодгаль гэж үздэг. Энэ сургаалаар бол Эцэг ч Бурхан, Хүү ч Бурхан, Ариун Сүнс ч Бурхан юм. Гэхдээ Бурхан бол цорын ганц.
Бурхныг Гурвал гэж итгэдэг олон хүн уг сургаалыг тайлбарлаж чадахгүйгээ шууд хүлээдэг боловч Библийн үндэстэй гэж боддог. Гэтэл үнэндээ, «Гурвал» гэдэг үг Библид ганц ч байдаггүй. Тэгвэл, үгүй ядаж, тийм санаа байдаг уу? Энэ асуултад хариулахын тулд Гурвалын тухай сургаалыг баримтлагчдын үндэс болгодог Ёохан 1:1-ийг авч үзье.
«ҮГ НЬ БУРХАН БАЙСАН»
Ёохан 1:1-д «Эхэнд Үг байсан, Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байсан» гэж байдаг (АББН, 2004). «Үг» бол Есүс мөн гэдгийг элч Ёохан тодорхой бичсэн (Ёохан 1:14). «Үг нь Бурхан» гэдгийг уншаад зарим хүн Есүсийг Эцэгтэйгээ эн тэнцүү бөгөөд Төгс хүчит Бурхан гэж ойлгодог.
«Ёохан» номыг анх грек хэлээр бичсэн бөгөөд одоо бидэнд байгаа нь орчуулга юм. Зарим орчуулгад «Үг нь Бурхан байсан» гэдэг хэсгийн «бурхан» гэдэг үгийг жижиг үсгээр бичсэн байдаг. Хоёр орчуулгыг жишээ болгон авч үзье. «Үг нь бурхан байсан» («The New Testament in an Improved Version»). «Тэр Үг нь бурхан байсан юм» («The Emphatic Diaglott»). Энд «бурхан» гэдэг үгийг хэрэглэхдээ «хүчтэй, эрх мэдэлтэй нэгэн» гэсэн утга илэрхийлсэн ажээ. Библийн зарим зүйлд «бурхан» гэдэг үгээр эрх мэдэлтэй хүмүүсийг, тухайлбал, «захирагчдыг» хэлсэн байдаг (Дуулал 82:1–6; Ёохан 10:34, 35). 2 Коринт 4:4-т Сатаныг хүртэл «өнөө үеийн бурхан» гэж бичжээ. Хэрэв төгс бус хүмүүс болон Сатаныг «бурхан» гэж хэлж болдог юм бол тэднээс илүү эрх мэдэлтэй, хүч чадалтай Есүсийг «бурхан» гэж хэлж болох нь зүйн хэрэг. Гэхдээ Есүс Төгс хүчит Бурхан биш юм.
НОТЛОХ БУСАД БАРИМТ
Библийг бичсэн эртний грек хэлийг мэдэх хүн өнөөдөр бараг байхгүй. Тэгвэл элч Ёохан чухам юу гэж бичсэнийг мэдэх арга байна уу? Жишээ татъя. Багшийг хичээл заасны Ёохан 1:1-ийн утгыг ойлгохын тулд «Ёохан» номыг дэлгэрэнгүй судалж, Есүс ямар байр суурь эзэлдгийг лавшруулан мэдэх хэрэгтэй. Ингэвэл зөв дүгнэлтэд хүрнэ.
дараа сурагчид өөр өөрөөр ойлгожээ. Яавал нэг ойлголттой болох вэ? Багшаасаа лавлан асууж, нэмэлт тайлбар авбал сайн ойлгоно. Үүнтэй адилаар,Жишээ нь, Ёохан 1:18-д «Хэн ч, хэзээ ч [Төгс хүчит] Бурхныг хараагүй» гэж байдаг бол Есүсийг хүмүүс харсан гэдгийг элч Ёохан нотолж «Үг [Есүс] нь хүн болж бидэн рүү ирсэн бөгөөд бид түүний алдрыг харсан» хэмээн бичжээ (Ёохан 1:14). Тэгэхээр, Есүс Төгс хүчит Бурхан байж болно гэж үү? Түүнээс гадна, «Үг Бурхантай хамт байсан» гэж бичсэн байдаг. Хэн нэгэнтэй хамт байхын зэрэгцээ өөрөө өөртэйгөө хамт байна гэж юу гэсэн үг вэ? Бас Ёохан 17:3-т бичсэн Есүсийн өөрийнх нь хэлсэн үгийг үзвэл, Есүс Бурхан хоёр тус тусдаа өөр бодгаль гэдэг нь илэрхий байдаг. Энд Есүс Эцгээ «цорын ганц жинхэнэ Бурхан» гэж хэлсэн. Элч Ёохан номныхоо төгсгөлд «Есүс бол Христ, Бурхны Хүү гэдэгт итгээсэй ... гэсэндээ эдгээрийг бичлээ» хэмээн дүгнэжээ (Ёохан 20:31). Есүсийг Бурхан гээгүй, Бурхны Хүү гэснийг анхаараарай. «Ёохан» номны эдгээр зүйлийг үзэхэд Ёохан 1:1-ийн утга тодорхой болж байна. «Үг» буюу Есүсийг «бурхан» гэсэн нь өндөр байр суурь эзэлдгийг нь харуулж байгаа болохоос бус, Төгс хүчит Бурхан гэж хэлсэн үг биш юм.
БАРИМТЫГ БАТАЛГААЖУУЛАХ НЬ
Дээр дурдсан, багш сурагчдын жишээг эргэж саная. Багш нь нэмж тайлбарласан ч зарим сурагч эргэлзсэн хэвээр байж болох юм. Тэгвэл яах вэ? Өөр багшаас асуух хэрэгтэй. Хэрэв хоёр дахь багш эхний багшийн хэлснийг баталж байвал ихэнх сурагч эргэлзэхээ болино. Үүнтэй адил, та «Ёохан» номны баталгааг үзсэнийхээ дараа ч Есүсийг Төгс хүчит Бурхан биш гэдэгт эргэлзсээр байвал өөр нотлох баримтыг Библийн бусад номноос хайж болно шүү дээ. Жишээ нь, «Матай» номыг бичигч энэ ертөнцийн төгсгөлийн тухай Есүсийн үгийг эш татан «Тэр өдөр, Матай 24:36). Тэгвэл энэ үг Есүсийг Төгс хүчит Бурхан биш гэдгийг хэрхэн баталдаг вэ?
цагийг хэн ч мэдэхгүй. Тэнгэрийн элчүүд ч, Хүү [Есүс] ч мэдэхгүй, гагцхүү Эцэг мэднэ» гэж бичжээ (Эцэг Хүүгээсээ илүү ихийг мэддэг гэж Есүс хэлжээ. Хэрэв Есүс Төгс хүчит Бурхан байсан бол Эцгийнхээ мэддэг бүхнийг мэдэх байсан. Тэгсэн нөхцөлд тэд эн тэнцүү байх байв. Зарим хүн үүнийг үгүйсгэж «Есүс бол Бурхан-хүн юм. Энэ үгийг хэлэхдээ Есүс хүн байсан» гэж болох юм. Тийм бол, ариун сүнс юу болж таарах вэ? Хэрэв ариун сүнс Бурхантай эн тэнцүү юм бол Бурхны мэддэгийг ч бас мэднэ гэж Есүс хэлэх байсан шүү дээ! Гэтэл Есүс: «Гагцхүү Эцэг мэднэ» гэж хэлсэн.
Та Библийг гүнзгий судлахын хэрээр энэ сэдэвт хамаатай өөр олон зүйлийг мэдэж авна. Тэдгээр зүйл танд Эцэг, Хүү, ариун сүнсний тухай үнэнийг мэдэж, ойлгоход тус болно (Дуулал 90:2; Үйлс 7:55; Колосай 1:15).
^ д/м 5 «Ариун сүнс» гэж орчуулдаг грек үгийг «Грек Судрын Шинэ Ертөнц орчуулга»-д «агуу хүч» гэж орчуулсан.