БҮЛЭГ 6
Хүн үхээд яадаг вэ?
1-3. Хүмүүс ямар асуултын хариуг мэдэхийг хүсдэг вэ? Шашнууд юу гэж хариулдаг вэ?
«ҮХЭЛ байхгүй болно» гэсэн амлалт Библид байдаг (Илчлэл 21:4). Хүмүүс золиосны ачаар мөнх амьдрах боломжтой болсныг 5 дугаар бүлгээс мэдэж авсан. Гэхдээ хүн одоо ч үхдэг (Номлогчийн үгс 9:5). Үүнээс үүдэн «Хүн үхээд яадаг вэ?» гэсэн чухал асуултыг хүмүүс бодож явдаг.
2 Хайртай дотнын хүн маань нас барахад энэ тухай мэдэхийг бүр ч их хүсдэг. Жишээ нь «Талийгаач маань хаана байгаа бол? Биднийг харж байгаа болов уу? Бидэнд тусалж чадах болов уу? Эргээд уулзах болов уу?» гэх мэтийн янз бүрийн асуулт толгойд эргэлддэг.
3 Эдгээр асуултад шашнууд янз бүрээр хариулдаг. Сайн хүн тэнгэрийн диваажинд очиж, муу хүн тамд унадаг гэж зарим шашин заадаг. Зарим нь, хүн нас барсны дараа сүнс нь гараад нас барсан хайртай хүмүүс дээрээ очиж хамт амьдардаг гэж сургадаг. Нас барсны дараа нүгэл буянаа дэнслүүлээд эргээд хүн төрлөө олох юм уу амьтан болж төрдөг гэж номлодог шашин ч байдаг.
4. Үхлийн талаар шашны сургаалууд ямар нийтлэг ойлголтод тулгуурладаг вэ?
4 Шашин болгон үхлийн талаар өөр өөрийнхөөрөө тайлбарладаг гэж санагдмаар. Гэхдээ бараг бүгдээрээ нийтлэг нэг ойлголтод тулгуурладаг. Энэ нь хүнийг
үхсэний дараа сүнс нь үргэлжлэн амьдардаг гэсэн ойлголт юм. Энэ үнэн үү?ХҮН ҮХЭЭД ЯАДАГ ВЭ?
5, 6. Хүн үхээд яадаг вэ?
5 Энэ асуултын хариуг Ехова мэддэг. Тэрээр хүн үхэхэд амьдрал нь дуусгавар болдгийг бидэнд хэлж өгдөг. Үхнэ гэдэг бол амьгүй болно гэсэн үг. Үхсэн хүнд ой ухаан, сэтгэл мэдрэмж гэж байдаггүй. * Хүн үхээд харах, сонсох, бодох чадваргүй болдог.
6 «Үхэгсэд юу ч мэддэггүй» гэж Соломон хаан бичжээ. Үхсэн хүнд хайрлах, үзэн ядах сэтгэл гэж байхгүй. Бас булшинд «мэргэн ухаан, ажил үйлс, бодох сэтгэх гэдэг нь байхгүй» (Номлогчийн үгс 9:5, 6, 10-ыг уншина). Түүнээс гадна хүнийг үхэхэд «түүний бодлууд мөхдөг» гэж Дуулал 146:4-т тодорхой бичсэн байдаг.
ЕСҮС ҮХЛИЙГ ЮУТАЙ ЗҮЙРЛЭСЭН БЭ?
7. Есүс үхлийг юутай зүйрлэсэн бэ?
7 Есүс Лазар гэдэг найзыгаа нас барахад «анд Лазар маань унтжээ» гэж шавь нартаа хэлжээ. Энэ нь Лазарыг унтаж амарч байна гэж хэлсэн хэрэг биш байлаа. Есүс цааш нь «Лазар нас барсан» гэжээ (Ёохан 11:11–14). Тэгэхээр Есүс үхэхийг унтахтай зүйрлэжээ. Лазарыг тэнгэр лүү явсан эсвэл нас барсан гэрийнхэнтэйгээ уулзсан гэж хэлээгүй. Бас тамд тарчилж байгаа эсвэл хүн юм уу амьтан болж дахин төрсөн гэж хэлээгүй. Харин нам унтаж байгаа хүнтэй зүйрлэсэн. Есүс бас нэг удаа үхлийг гүн нойртой зүйрлэсэн байдаг. Яирын охиныг амилуулахаасаа өмнө «Охин үхээгүй, унтаж байна» гэж хэлдэг (Лук 8:52, 53).
8. Бурхан хүнийг үхэхээр бүтээсэн үү?
8 Ехова Адам Ева хоёрыг өтөлж хөгшрөн эцэстээ үхэхээр бүтээсэн үү? Үгүй. Тэд өвчин зовлонгүй үүрд мөнх амьдрах байв. Ехова хүнийг мөнх амьдрах хүсэлтэй бүтээсэн (Номлогчийн үгс 3:11). Эцэг эхчүүд үр хүүхдээ хөгшрөөд үхээсэй гэж хүсдэггүй шүү дээ. Ехова ч бас ялгаагүй. Бурхан хүнийг мөнх амьдруулахаар бүтээсэн юм бол хүн яагаад үхдэг вэ?
ХҮН ЯАГААД ҮХДЭГ ВЭ?
9. Еховагийн өгсөн тушаал хэцүү байсан уу? Тайлбарлана уу.
9 Ехова Адамд «Чи энэ цэцэрлэгийн аль ч модны жимсийг дураараа идэж болно. Харин чи сайн мууг мэдүүлэгч модны жимснээс огт идэж болохгүй. Чи түүнээс идсэн тэр өдөртөө л зайлшгүй үхнэ!» гэжээ (Эхлэл 2:9, 16, 17). Еден цэцэрлэгт өгсөн энэ тушаалыг дагах нь Адам Ева хоёрт хэцүү биш байлаа. Бас Ехова тэдэнд юу нь сайн, юу нь муу гэдгийг хэлэх эрхтэй. Адам Ева хоёр Еховад дуулгавартай байснаараа эрх мэдлийг нь хүндэлдгээ, өгсөн бүхэнд нь талархдагаа харуулах байв.
10, 11. а) Сатан Адам Ева хоёрыг юу гэж мэхэлсэн бэ? б) Адам Ева хоёрын хийсэн хэргийг яагаад уучлах аргагүй вэ?
10 Харамсалтай нь Адам Ева хоёр Еховагийн тушаалыг зөрчсөн. Сатан Евагаас «Та нарт энэ цэцэрлэгт байгаа бүх модны жимснээс идэж болохгүй гэж Бурхан үнэхээр хэлсэн үү?» гэж асуужээ. Ева: «Бид энэ цэцэрлэг дэх модны жимснээс идэж болно. Харин цэцэрлэгийн голд байгаа модны жимсний тухайд Бурхан “Та нар түүнээс бүү ид, бас түүнд бүү хүр, тэгвэл та нар үхнэ” гэж айлдсан» хэмээн хариулжээ (Эхлэл 3:1–3).
11 Тэгэхэд нь Сатан: «Та нар ерөөсөө үхэхгүй. Та нар түүнээс идсэн тэр өдөртөө л нүд чинь нээгдэн, Бурхан шиг болж, сайн мууг мэдэх болно гэдгийг Бурхан мэддэг билээ» гэжээ (Эхлэл 3:4–6). Сатан Евад юу нь сайн, юу нь муу гэдгийг өөрөө шийдэж болно гэж итгүүлжээ. Бас Бурхны тушаалыг зөрчсөн ч үхэхгүй гэж худал хэлсэн. Тийм учраас Ева сайн мууг мэдүүлэгч модны жимснээс идээд зогсохгүй нөхөртөө ч идүүлсэн. Тэд идэж болохгүй гэсэн Еховагийн тушаалыг сайн мэдэж байлаа. Ийнхүү Еховагийн өгсөн тодорхой, дагахад амар тушаалыг санаатайгаар зөрчиж, хайр халамжтай тэнгэрийн Эцгээ хүндэлдэггүйгээ харуулсан. Тэдний хийсэн үйлдлийг уучлах ямар ч аргагүй юм!
12. Адам Ева хоёрыг дуулгаваргүй загнахад Еховагийн сэтгэл яагаад гонсойсон бэ?
12 Ехова Адам Ева хоёрыг хүндэтгэлгүй хандахад сэтгэл нь ямар их гонсойсон бол оо! Жишээ нь та хүү охин хоёроо өсгөхийн тулд бүхнээ зориулжээ. Гэтэл хүүхдүүд тань дуулгаваргүй болж, таныг хүн гэж үзэхээ боливол танд ямар санагдах вэ? Өр зүрх тань өвдөнө биз дээ?
13. Адамыг «тоос шороондоо буцаж очих болно» гэж хэлсэн нь ямар утгатай вэ?
13 Адам Ева хоёр Еховад дуулгаваргүй болсноор мөнх амьдрах боломжоо алдсан. Ехова Адамд «Чи тоос шороо тул тоос шороондоо буцаж очих болно» гэжээ (Эхлэл 3:19-ийг уншина). Энэ нь эргээд тоос шороо болох буюу Адам гэж хүн өмнө нь огт байгаагүй шиг байхгүй болно гэсэн үг байлаа (Эхлэл 2:7). Адам нүгэл үйлдсэн учраас үхэж, оршин байхаа больсон.
14. Хүн яагаад үхдэг болсон бэ?
14 Хэрэв Адам Ева хоёр Бурханд дуулгавартай байсан бол Ром 5:12). Уг нь Бурхан хүнийг үхэхээр бүтээгээгүй. Тийм учраас Библид үхлийг «дайсан» гэж хэлсэн байдаг (1 Коринт 15:26).
одоо ч амьд байх байсан. Гэхдээ тэд дуулгаваргүй загнаж нүгэл үйлдээд, хожим нь үхжээ. Нүгэл бол удамшин дамждаг аюултай өвчинтэй адил юм. Адам Ева хоёроос энэ өвчин удамшин дамжсан учраас бид бүгдээрээ төрөлхийн нүгэлтэй. Тийм учраас бүх хүн үхдэг болсон (ҮНЭН БИДНИЙГ ЧӨЛӨӨЛНӨ
15. Үхлийн тухай үнэн биднийг юунаас чөлөөлөх вэ?
15 Үхлийн тухай үнэнийг мэдэхлээр янз бүрийн хуурамч сургаалаас чөлөөлөгддөг. Библид бичсэнээр нас барсан хүн тарчилж зовдоггүй. Амьд хүн болон үхэгсдийн хооронд ямар ч харьцаа холбоо, тусламж дэмжлэг гэж байхгүй. Бас нас барсан хүн бидэнд хор хүргэдэггүй учраас тэднээс айх шаардлагагүй. Гэхдээ үхсэн хүний сүнс хаа нэгтээ амьдардаг гэж олон шашин номлодог. Нас барсан хүнийхээ хойтхыг бодож лам, гэгээнтнүүдэд мөнгө, өргөл барьц өгвөл тэдэндээ тус хүргэнэ гэж тэд боддог. Хэрэв бид үхлийн тухай үнэнийг мэдвэл иймэрхүү хуурамч сургаалд хууртахгүй.
16. Хүн үхээд яадаг гэж шашнууд заадаг вэ?
16 Хүн үхсэн ч амьдрал нь үргэлжилж байдаг гэж Сатан хүмүүст итгүүлэхийн тулд хуурамч шашныг ашигладаг. Жишээ нь зарим шашин хүнийг үхэхэд сүнс нь үргэлжлэн амьдардаг гэж заадаг. Таны шашин ингэж номлодог уу эсвэл Библид юу гэж байдгийг заадаг уу? Сатан хуурамч сургаалыг ашиглан хүмүүсийг Еховагаас холдуулдаг.
17. Тамын сургаал Еховаг яагаад гутаан доромжилдог вэ?
17 Ихэнх шашин хүний ухаан санаанд оромгүй галт тамд мөнхөд тарчилдаг гэж сургадаг. Энэ бол Еховаг гутаан доромжилдог сургаал юм. Яагаад гэвэл Ехова хүнийг хэзээ ч тамлан зовоохгүй! (1 Ёохан 4:8-ыг уншина). Үүнийг жишээгээр тайлбарлая. Хэрэг хийсэн хүүхдээ шийтгэж гарыг нь улайдсан зуухан дээр тавьж байгаа хүнийг харвал та яах вэ? Ямар харгис хэрцгий хүн бэ гэж жигших байх. Та тийм хүнтэй танилцъя ч гэж бодохгүй биз ээ. Сатан Еховагийн тухай яг ингэж бодуулахыг хүсдэг.
сургаал заадаг. Жишээлбэл муу хүмүүс18. Үхсэн хүнээс яагаад айх хэрэггүй вэ?
18 Хүнийг үхэхэд сүнс нь гарч явдаг гэж зарим шашин номлодог. Сүнс хүмүүст тусалдаг эсвэл гай барцад учруулдаг гэж тэд үздэг. Тийм учраас нас барсан хүмүүсийг шүтэх юм уу айх ёстой гэж заадаг. Ийм хуурамч сургаалд итгэдэг хүн олон. Тэд сүнснээс айдаг учир Еховаг бус, үхэгсдийг шүтдэг. Үнэндээ, үхсэн хүн юу ч мэдэрдэггүй учраас тэднээс айх шаардлагагүй. Ехова бол Бүтээгч, жинхэнэ Бурхан учраас зөвхөн Еховаг шүтэх ёстой (Илчлэл 4:11).
19. Үхлийн тухай үнэнийг мэдэх нь ямар ач тустай вэ?
19 Та үхлийн тухай үнэнийг мэдвэл хуурамч сургаалаас чөлөөлөгдөж, үхэгсдээс айхаа болино. Бас ирээдүйн тухай Еховагийн гайхалтай амлалтуудыг илүү сайн ойлгоно.
20. Дараагийн бүлгээс юуны тухай үзэх вэ?
20 Эрт үед амьдарч байсан Бурхны үнэнч үйлчлэгч Иов: «Хэрэв хүн үхвэл тэрээр амилах уу?» гэж асуужээ (Иов 14:14). Нас барсан хүн үнэхээр амилах болов уу? Библид сэтгэл хөдөлгөм хариу бий. Үүнийг дараагийн бүлгээс мэдэж авъя.
^ д/м 5 Хүнийг үхсэний дараа сүнс нь үргэлжлэн амьдардаг гэж зарим хүн итгэдэг. Гэхдээ Библид ийм сургаал байдаггүй. Тайлбар 17, 18-аас дэлгэрэнгүй үзнэ үү.