Skip to content

Гарчиг руу орох

Удирдах Зөвлөлийн захидал

Удирдах Зөвлөлийн захидал

Ехова Бурхныг, түүний Үг Библийг эрхэмлэн хайрладаг хүмүүст

«[Та нар] үнэнийг ойлгож, үнэн та нарыг чөлөөлнө» гэж Есүс хэлсэн (Ёохан 8:32). Та Библиэс үнэнийг анх мэдсэн үеэ сана даа. Худал хуурмагаар дүүрсэн нийгэмд амьдардаг ч үнэнийг мэдсэндээ их баярласан биз ээ (2 Тимот 3:1).

Ехова Бурхан хүмүүст үнэнийг мэдүүлэхийг хүсдэг. Бид ч хүмүүсийг хайрладаг учраас тэдэнд үнэнийг мэдүүлэхийг хичээдэг. Гэхдээ үүнээс илүүг хийж байж Бурханд бүрэн гүйцэд үйлчилнэ. Бид Еховагийн тогтоосон зарчмуудыг үнэлж эрхэмлэдэг учраас Христийг дагадаг хүний ёсоор амьдрахын тулд чадах бүхнээ хийх ёстой. Еховаг хайрладгаа батлах нэг чухал аргыг Есүс зааж өгсөн. Есүс: «Би Эцгийнхээ тушаалыг биелүүлснээрээ хайрыг нь татдаг шиг та нар миний тушаалыг биелүүлбэл хайрыг минь татна» гэжээ (Ёохан 15:10).

Есүс Эцэгтээ үнэн голоосоо хайртай учраас хэлсэн болгоныг нь биелүүлдэг. Бид Есүсийг дуурайж амьдарвал Бурхныхаа хайрыг татаж, жинхэнэ ёсоор жаргалтай явна. Есүс: «Та нар эдгээрийг мэдээд зогсохгүй үйлддэг бол жаргалтай байна» гэж хэлсэн (Ёохан 13:17).

Библид байдаг үнэний дагуу амьдарч, Бурхны анд нөхөр болоход тань энэ ном тус болох биз ээ. Та бүхнийг Ехова Бурхнаа илүү их хайрлаж, мөнх амьтай болох «тэр цагийг хүлээнгээ Бурхнаараа хайрлуулж яваасай» гэж бид залбирч байна (Юуда 21).

Еховагийн Гэрчүүдийн Удирдах Зөвлөл