Skip to content

Гарчиг руу орох

ХИЧЭЭЛ 17

Анд нөхрийн холбоогоо бэхжүүлэх нь

Анд нөхрийн холбоогоо бэхжүүлэх нь

Нөхөрлөл хайр дээр үндэслэдэг. Та Еховагийн тухай хэдийчинээ ихийг мэднэ түүнийг төдийчинээ хайрлах болно. Түүнийг хайрлах хайр тань нэмэгдэхийн хирээр түүнд үйлчлэх хүсэл тань нэмэгдэх болно. Ингэснээр та Есүс Христийн дагалдагч болох хүсэлтэй болно (Матай 28:19). Еховагийн Гэрчүүдийн аз жаргалтай гэр бүлд нэгдэн орсноор та Бурхантай мөнх нөхөрлөх болно. Үүний тулд та яах ёстой вэ?

Хуулинд нь захирагдаж, Бурхныг хайрлаж байгаагаа харуулах ёстой. «Түүний айлдваруудыг сахих явдал нь Бурхныг хайрлах хайр мөн. Түүний айлдварууд хүнд хүчир биш юм» (1 Иохан 5:3).

Мэдсэн зүйлээ амьдрал, үйл ажиллагаандаа хэрэглэх. Есүс сайн жишээ болохуйц ийм нэгэн түүх ярьсан. Нэгэн мэргэн хүн хадан дээр байшин барьжээ. Харин өөр нэгэн мунхаг хүн байшингаа элсэн дээр барьжээ. Хүчтэй салхи шуурга болоход хадан дээр барьсан байшин тэсэн үлдэж, харин элсэн дээр барьсан нь нурж унажээ. Сургаалыг нь сонсоод дагадаг хүн хадан дээр байшингаа барьсан мэргэн хүнтэй адил, харин сургаалыг нь сонссон хирнээ тийн үйлддэггүй хүн элсэн дээр байшин барьсан мунхаг хүнтэй адил байх болно гэж Есүс хэлсэн. Та энэ хоёр хүний алинтай нь адил байхыг хүсэхсэн бол? (Матай 7:24—27).

Бурханд өөрийгөө зориулах. Энэ нь та Еховад хандан залбирч, хүсэл тааллыг нь үүрд биелүүлэх хүсэлтэйгээ илэрхийлнэ гэсэн үг. Бурхны хүсэл тааллыг биелүүлэх нь таныг Есүс Христийн дагалдагч мөн гэдгийг гэрчилнэ (Матай 11:29).

Баптисм хүртэх. «Түүний нэрийг дууд. Баптисм хүрт, нүглээ угаа» (Үйлс 22:16).

Бурханд чин сэтгэлээсээ үйлчлэх. «Та нар юу ч хийсэн хүмүүсийн төлөө бус, харин Эзний [«Еховагийн», ШЕ] төлөө мэт чин сэтгэлээсээ хийгтүн» (Колоссай 3:23).