Skip to content

Гарчиг руу орох

ХИЧЭЭЛ 16

Бурханд хайртайгаа яаж харуулах вэ?

Бурханд хайртайгаа яаж харуулах вэ?

Хэн нэгэнтэй анд нөхөд байхын тулд түүнтэй ярилцах хэрэгтэй. Та түүний үгийг, тэр таны үгийг дуулдаг байх нь мэдээж. Тэрчлэн та бусдад анд нөхрийнхөө талаар сайнаар ярьдаг байж таарна. Бурхны анд нөхөр ч мөн адил байж болно. Энэ талаар Библи юу хэлдгийг авч үзье:

Еховатай залбирлаар байнга ярилцах. «Залбирал дотор үргэлж тууштай бай» (Ром 12:12).

Бурхны Үг болох Библийг унших. «Бичээс бүр Бурхны амьсгалснаар байгаа [«онгод оруулан бичүүлсэн», ШГ] бөгөөд заахад, буруутгахад, залруулахад... тустай» (2 Тимот 3:16).

Бурхны тухай бусдад заах. «Иймээс яв, бүх үндэстнийг дагалдагч болго... Миний та нарт тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд заагтун» (Матай 28:19, 20).

Бурхны анд нөхөдтэй ойртон нөхөрлөх. «Мэргэн хүмүүст хандагч нь мэргэн болно» (Сургаалт үгс 13:20).

Хаанчлалын танхимд болдог цуглаанд оролцох. «Бие биедээ халамжтай байя. Ингэхдээ хайр ба сайн үйлсийг хөхүүлэн урамшуулж... нэг нэгнээ улам зоригжуулъя» (Еврей 10:24, 25).

Хаанчлалын үйл хэрэгт туслах. «Хүн бүр зүрхэндээ шийдсэнчлэн дурамжхан эсвэл албадлага бусаар өгөг. Учир нь Бурхан урамтайгаар өгөгчийг хайрладаг» (2 Коринт 9:7).