Skip to content

Гарчиг руу орох

ХИЧЭЭЛ 2

Бурхан бол хамгийн сайн анд нөхөр

Бурхан бол хамгийн сайн анд нөхөр

Бурхантай анд нөхөр болно гэдэг танд тохиох учралаас хамгийн дээд нь мөн. Бурхан таныг хэрхэн аз жаргалтай, тайван амгалан амьдрахад сургахын зэрэгцээ хуурамч шүтлэг бишрэл хийгээд хорт зуршлаас тань салгана. Тэрбээр таны залбирлыг сонсож, сэтгэл санаагаар тайван бөгөөд Бурханд итгэлтэй болоход тань тусална (Дуулал 71:5; 73:28). Зовлон бэрхшээлтэй цагт Бурхан танд түшиг болно (Дуулал 18:18). Мөн тэрчлэн та Бурхны бэлэг болох мөнх амийг хүртэж болно (Ром 6:23).

Бурхантай ойр дотно болсноороо та Бурхны анд нөхөдтэй ойр дотно болно. Тэд мөн таны анд нөхөд болно. Үнэндээ тэд таны ах дүүс мэт болно. Тэд танд Бурхны тухай дуртайяа зааж, тус дэм үзүүлэх болно.

Бид Бурхантай эн тэнцүү биш ээ. Хэрэв та Бурхантай анд нөхөр болохыг хүсэж байгаа бол нэгэн чухал үнэнийг ойлгох хэрэгтэй. Бурхантай анд нөхөр болно гэдэг бол эн тэнцүү нөхдийн хооронд болж байгаа нөхөрлөл биш юм. Тэрбээр бидэнтэй харьцуулшгүй ухаантай, хүчтэй бөгөөд биднээс олон ах. Мөн бидний хууль ёсны Захирагч юм. Тийм болохоор анд нөхөд нь байхыг хүсэж байгаа бол бид түүнд дуулгавартай байж, хэлсэн зүйлийг нь биелүүлэх ёстой. Энэ нь бидэнд үргэлж тустай байх болно (Исаиа 48:18).