Skip to content

Гарчиг руу орох

ХИЧЭЭЛ 1

Бурхан таныг анд нөхрөө болгохыг хүсдэг

Бурхан таныг анд нөхрөө болгохыг хүсдэг

Бурхан тантай анд нөхөр байхыг хүсдэг. Та хэзээ нэгэн цагт орчлонт ертөнцийн хамгийн аугаа Бодгальтай анд нөхөр болж болно гэж бодож үзсэн үү? Дээр үед амьдарч байсан Абрахаамыг «Бурхны анд нөхөр» гэдэг байсан (Иакоов 2:23). Библид гардаг бусад хүмүүс ч мөн л Бурхны анд нөхөр байснаараа бахархаж, их ивээлийг хүртдэг байсан. Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрд хүмүүс Бурхантай анд нөхөд бололцсоор байна. Та ч мөн Бурхны анд нөхөр болж болно.

Бурхантай анд нөхөр байх нь ямар ч хүнтэй анд нөхөр байхаас илүү. Бурхан үнэнч анд нөхдийнхөө итгэлийг хэзээ ч хөсөрдүүлж байгаагүй (Дуулал 18:25, ШЕ). Эд хөрөнгөөр баян байснаас Бурхантай анд нөхөр байсан нь дээр. Баян хүн үхэхэд өөр хүн хөрөнгөний нь эзэн болдог. Тэгвэл, Бурхантай нөхөрлөсөн хүн хэнд ч алдахгүй эд баялагтай болдог (Матай 6:19).

Бурхантай танилцахад тань зарим хүн саад хийхийг оролдож болно. Тэдний дотор анд нөхөд болон төрөл садныхан тань ч байж болно (Матай 10:36, 37). Хэрэв хэн нэгэн хүн таныг дооглох юм уу заналхийлбэл «Би хэнд таалагдах нь зөв бэ? Хүмүүст үү, эсвэл Бурханд уу?» гэж өөрөөсөө асуугаарай. Хэн нэгэн хүн таныг юм идэхээ боль гэвэл та түүний үгэнд орох уу? Мэдээжээр үгүй! Амьдрахын тулд танд хоол хэрэгтэй. Харин Бурхан таныг мөнх амьдруулж чадна! Тийм учраас Бурхантай хэрхэн анд нөхөр болж болох талаар мэдэхэд тань хэн ч бүү саад болог (Иохан 17:3).