ХИЧЭЭЛ 5
Бурхны анд нөхөд Диваажинд амьдрах болно
Диваажин бол өнөөгийн бидний амьдарч байгаа дэлхий шиг байхгүй ээ. Дэлхий уй гашуу, өвчин эмгэг, зовлон зүдүүрээр дүүрэн байгаасай гэж Бурхан хэзээ ч хүсээгүй. Ирээдүйд Бурхан дэлхийг Диваажин болгон хувиргана. Тэр Диваажин ямар байх вэ? Библид юу гэж бичсэнийг үзье:
Сайн хүмүүс. Диваажин Бурхны анд нөхдийн гэр нь болно. Тэд бие биедээ зөвхөн сайныг л хийнэ. Тэд Бурхны заасан зөв замаар амьдрах болно (Сургаалт үгс 2:21).
Хоол хүнс элбэг дэлбэг. Диваажинд нэг ч хүн өлсөхгүй. Библид: «Газарт ч будаа тариа [буюу хоол хүнс] элбэг дэлбэг [болно]» гэж бичжээ (Дуулал 72:16).
Тохилог сайхан сууц, сонирхол татсан ажил хөдөлмөр. Диваажин дэлхийд айл болгон өөр өөрийн гэр байшинтай болно. Хүн болгон өөрийн дур сонирхолтой ажил хөдөлмөр эрхэлнэ (Исаиа 65:21—23).
Дуулал 46:8, 9).
Дэлхий даяараа энх амгалан. Хүмүүс бие биетэйгээ үл дайтан, дайны талбарт амь насаа алдахаа болино. Бурхны Үгэнд: «[Бурхан] дайныг зогсооно» гэж бичжээ (Эрүүл чийрэг. «„Би өвчтэй байна“ гэж [Диваажингийн] нэг ч оршин суугч үл өгүүлнэ» гэж Библи амладаг (Исаиа 33:24). Мөн сохор, доголон, хэлгүй, дүлий хүн гэж байхгүй болно (Исаиа 35:5, 6).
Өвчин зовлон, уй гашуу, үхэл хагацал үгүй болно. Бурхны Үгэнд: «Тэнд цаашид үхэл үгүй болно. Тэнд гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Анхны юмс үгүй боллоо» гэж бичсэн буй (Илчлэлт 21:4).
Муу хүмүүс үгүй болно. «Зүй бусаар байгсад газраас тасдан авагдах бөгөөд итгэлийг эвдэгч хүн газрын хөрснөөс арчигдана» гэж Ехова амласан (Сургаалт үгс 2:22).
Хүмүүс бие биеэ хайрлаж, хүндэлдэг болно. Шударга бус байдал, дарангуйлал, хомхой санаа хийгээд үзэн ядалт цаашид дахин бий болохгүй. Хүмүүс эв нэгдэлтэй байж, Бурхны зөв замд нийцэн амьдрах болно (Исаиа 26:9).