Skip to content

Гарчиг руу орох

ХИЧЭЭЛ 14

Бурхны анд нөхөд муу үйл хийхээс зайлсхийдэг

Бурхны анд нөхөд муу үйл хийхээс зайлсхийдэг

Муу үйл хийлгэхээр Сатан хүмүүсийг ятгадаг. Бурхны анд нөхөр болохыг хүсдэг хүн Бурхны үзэн яддаг зүйлийг мөн үзэн яддаг байх ёстой (Дуулал 97:10). Бурхны анд нөхдийн зайлсхийвэл зохилтой зарим зүйл:

Бэлгийн холбогдолтой нүгэл. «Чи бүү завхайр!» (Египетээс гарсан нь 20:14). Гэр бүл болохоосоо өмнө бэлгийн харьцаанд орох нь буруу үйл (1 Коринт 6:18).

Архидан согтуурах. «Архидан согтуурагчид... Бурхны хаанчлалыг өвлөдөггүй юм» (1 Коринт 6:10).

Аллага, үр хөндөлт. «Чи хүн бүү ал!» (Египетээс гарсан нь 20:13).

Хулгай. «Чи бүү хулгайл!» (Египетээс гарсан нь 20:15).

Худал хэлэх. Ехова «худалч хэлийг» үзэн яддаг (Сургаалт үгс 6:17).

Хүчирхийлэл ба уур хилэн. «Хүчирхийлэлд дурлагчийг Тэр [Ехова] сэтгэлдээ үзэн яддаг» (Дуулал 11:5). «Махан биеийн үйлс нь... уур хилэн» (Галат 5:19, 20).

Мөрийтэй тоглоом. «Сувдаг шунахай... хүнтэй дотно харьцаж болохгүй тухай бичсэн юм» (1 Коринт 5:11).

Арьс өнгө, үндэс угсаагаар ялгаварлан гадуурхах. «Дайснуудаа хайрла, та нарыг хавчигсдын төлөө залбир» (Матай 5:43, 44).

Бидний төлөө Бурхны хэлсэн болгон бидний тусын тулд байдаг. Муу үйлээс зайлсхийх нь тэр болгон амар байдаггүй. Ехова болон түүний Гэрчүүдийн тусламжтайгаар та Бурханд таалагддаггүй үйлээс зайлсхийж болно (Исаиа 48:17; Филиппой 4:13; Еврей 10:24, 25).