Skip to content

Гарчиг руу орох

ХИЧЭЭЛ 9

Бурхны анд нөхөд хэн бэ?

Бурхны анд нөхөд хэн бэ?

Есүс Христ бол Еховагийн Хүү бөгөөд хамгийн ойр дотны, хайртай анд нөхөр нь юм. Есүс дэлхий дээр хүн болж төрөхөөсөө өмнө тэнгэрт амьдардаг аугаа хүчирхэг сүнсэн бүтээл байв (Иохан 17:5). Тэрбээр хүмүүст Бурхны тухай үнэнийг заахаар дэлхийд ирсэн (Иохан 18:37). Мөн дуулгавартай хүмүүсийг нүгэл ба үхлээс аврахын тулд тэрбээр амиа өгсөн (Ром 6:23). Эдүгээ Есүс дэлхийг Диваажин болгон хувиргах тэнгэрийн засгийн газар болох Бурхны Хаанчлалын Хаан бөлгөө (Илчлэлт 19:16).

Тэнгэрэлчүүд мөн Бурхны анд нөхөд. Тэнгэрэлчүүдийн амьдрал, хүнийхтэй адил, дэлхийгээс эхлээгүй. Дэлхийг бүтээхээсээ өмнө Бурхан тэднийг тэнгэрт бүтээсэн (Иоб 38:4—7). Олон сая тэнгэрэлч байдаг (Даниел 7:10). Бурхны эдгээр тэнгэрийн анд нөхөд Еховагийн тухай үнэнийг хүмүүс мэдээсэй гэж хүсэж байдаг (Илчлэлт 14:6, 7).

Бурхан дэлхий дээр анд нөхөдтэй. Ехова тэднийг өөрийнхөө гэрч гэдэг. Гэрч гэдэг бол хэн нэгэн хүн юм уу, эсвэл ямар нэгэн юмны тухай мэдэж байгаа зүйлээ шүүх хурал дээр хэлдэг. Еховагийн Гэрчүүд Ехова Бурхны тухай болон түүний санаа зорилгын тухай мэдэж байгаа зүйлээ бусад хүмүүст ярьдаг (Исаиа 43:10). Еховагийн Гэрчүүд тэнгэрэлчүүдийн нэгэн адил Бурхны тухай үнэнийг таньж мэдэхэд тань туслахыг хүсдэг. Тэд таныг ч бас Ехова Бурхны анд нөхөр болоосой гэж хүсдэг.