ХИЧЭЭЛ 15
Бурхны анд нөхөр сайн үйл хийдэг
Хэрэв та бахархан хүндэтгэдэг анд нөхөртэй бол түүнтэйгээ адилхан байхыг хичээх болно. «[Ехова] бол сайн бөгөөд шударга юм» гэж Библид бичжээ (Дуулал 25:8). Бурхны анд нөхөд байхын тулд бид сайн үйл хийдэг бөгөөд үнэнч шударга байх ёстой. Библид: «Онцгой хайрлагдсан хүүхдүүд адил Бурхныг дууриагчид болж, хайр дотор яв» гэж бичжээ (Эфэс 5:1, 2). Үүний тулд яах ёстой вэ? гэвэл:
Бусдад туслахад бэлэн байх. «Бүх хүмүүст... сайныг хийе» (Галат 6:10).
Идэвхтэй хөдөлмөрлөх. «Хэн хулгай хийсэн нь дахиж бүү хулгайл. Харин өөрийн гараар ажиллаж, сайныг хичээл зүтгэлээр үйлд» (Эфэс 4:28).
Биеийн болон ёс суртахууны хувьд цэвэр ариун байх. «Махан биеийн ба сүнсний аливаа бузар булайгаас өөрсдийгөө ариутгая. Ингэхдээ ариуслыг Бурхны айдас дотор төгсгөе» (2 Коринт 7:1).
Эфэс 5:33—6:1, ШЕ).
Гэр бүлийнхнийгээ хайрлаж, хүндлэх. «Хүн бүр эхнэрээ, өөрийгөө хайрладгийн адил хайрла. Харин эхнэр нь нөхөртөө гүн хүндэтгэл үзүүлж бай. Хүүхдүүд эцэг эхдээ дуулгавартай бай» (Бусдыг хайрлах. «Бие биеэ хайрлацгаая. Учир нь хайр бол Бурхных» (1 Иохан 4:7).
Улс орныхоо хуулийг биелүүлэх. «Хүн бүхэн [төр, засагтаа] захирагд... Бүгдэд өгөх ёстойгоо өг. Хэнд албан татвар өгөх ёстой түүнд татвар өгөгтүн» (Ром 13:1, 7).