Skip to content

Гарчиг руу орох

ХИЧЭЭЛ 8

Бурхны дайсан нь хэн бэ?

Бурхны дайсан нь хэн бэ?

Бурхны гол дайсан бол Сатан Диабол юм. Сатан Диабол бол Еховагийн эсрэг боссон сүнсэн бүтээл бөлгөө. Сатан Бурхны эсрэг тэмцлээ үргэлжлүүлэн, хүмүүст асар их гай зовлон учруулсаар байна. Сатан бол муу сүнс. Тэрбээр худалч бөгөөд алуурчин (Иохан 8:44).

Өөр сүнсэн бүтээлүүд Бурхны эсрэг самуунд Сатантай нэгдсэн. Библид тэднийг «албид» гэж нэрлэдэг. Албид Сатан лугаа адил хүмүүсийн дайсан юм. Тэд хүмүүст гай зовлон учруулахыг хүсэж байдаг (Матай 9:32, 33; 12:22). Ехова Сатан болон түүний албидыг үүрд устгах болно. Хүмүүст гай зовлон учруулах хугацаа тэдэнд бага үлдээд байна (Илчлэлт 12:12).

Хэрэв та Бурхны анд нөхөр болохыг хүсэж байгаа бол Сатаны хүсдэг зүйлийг хийх ёсгүй. Сатан болон албид Еховаг үзэн яддаг. Тэд Бурхны дайснууд бөгөөд таныг мөн Бурхны дайсан болгохыг хүсдэг. Та, Сатан Ехова хоёрын хэнд нь таалагдахаа сонгох ёстой. Хэрэв та мөнх амьдрахыг хүсэж байгаа бол Бурхны хүсэл тааллыг биелүүлэх сонголт хийх хэрэгтэй. Сатан нь хүмүүсийг хууран мэхлэх олон заль мэх, арга чаргатай. Тэрбээр ихэнх хүмүүсийг төөрөлдүүлсэн байдаг (Илчлэлт 12:9).