ХИЧЭЭЛ 4
Бурхны тухай мэдэх боломж
Та Библи уншсанаар Бурхны тухай мэдэж болно. Эрт дээр үед Бурхан зарим хүнийг сонгон, санаагаа бичүүлсэн. Эдгээр бичээсийг «Библи» гэж нэрлэдэг. Өнөөдөр бид Бурхны тухай Библиэс уншиж мэддэг. Библид Еховагийн үг буюу захидал бичигдсэн байдаг учраас түүнийг бас Бурхны Үг ч гэдэг. Библид бичигдсэн зүйлд итгэж болно. Яагаад гэвэл Ехова хэзээ ч худал хэлдэггүй. «Бурхны хувьд худал хэлэх боломжгүй» (Еврей 6:18). Бурхны Үгэнд үнэн бичигдсэн буй (Иохан 17:17).
Библи бол Бурхнаас бидэнд өгсөн хамгийн үнэтэй бэлгүүдийн нэг мөн. Библийг хайртай эцгийн, хүүхдүүддээ бичсэн захидалтай зүйрлэж болно. Дэлхийг, амьдрах таатай нөхцөл бүхий нутаг буюу Диваажин болгон хувиргах Бурхны амлалтын тухай Библи бидэнд хэлж өгдөг. Мөн Бурхны урьд өмнө хийсэн зүйл, одоо хийж байгаа болон үнэнч хүүхдүүддээ зориулж ирээдүйд хийх зүйлийн тухай бидэнд хэлж өгдөг. Мөн тэрчлэн хүндрэл бэрхшээлээ даван туулж, аз жаргалыг эрж олоход маань тусалдаг (2 Тимот 3:16, 17).
Матай 10:8). Түүнээс гадна, та Еховагийн Гэрчүүдийн цуглаанд оролцож болно. Тэд «Хаанчлалын танхим» гэж нэрлэдэг шүтлэг мөргөлийн газар цуглаанаа зохиодог. Хэрэв та тэдгээр цуглаанд тогтмол оролцвол богино хугацаанд Бурхны тухай ихийг мэдэж болно.
Еховагийн Гэрчүүд бол Бурхны анд нөхөд юм. Тэд Библи юу заадгийг ойлгоход тань тусална. Библи судлах хүсэлтэйгээ тэдэнд шууд хэлээрэй. Хичээл заалаа гэж тэд хөлс авдаггүй (Та бүтээлүүдээс нь Бурхны тухай мэдэж болно. Жишээ нь: «Бурхан тэнгэр газрыг бүтээжээ» гэж Библид бичсэн буй (Эхлэл 1:1). Ехова «тэнгэрийг» бүтээхдээ нарыг бүтээжээ. Энэ нь Бурхны тухай бидэнд юу хэлж болох вэ? Ехова бол хэмжээлшгүй хүчтэй гэдгийг бидэнд хэлж өгч байна. Зөвхөн тэр л тийм агуу нарыг бүтээж чадна. Тэрчлэн энэ нь Еховагийн мэргэн ухаантайг бидэнд хэлж өгдөг. Яагаад гэвэл тийм их гэрэл, дулаан ялгаруулдаг мөртлөө өөрөө шатаад алга болчихдоггүй нарыг бүтээхэд мэргэн ухаан шаардлагатай.
Ехова бидэнд хайртай гэдгийг бүтээлүүд нь илчилдэг. Алим жимс олон янз байдгийг бодоод үз дээ. Ехова бидэнд зөвхөн ганц төрлийн жимс өгөх юм уу, эсвэл огт юу ч өгөхгүй байж болох л байсан. Гэтэл тэрбээр хэлбэр, хэмжээ, өнгө болоод амтаараа маш олон янзын, олон төрөл зүйлийн алим жимсийг бидэнд бий болгож өгсөн. Энэ нь Ехова бол хайртай, халамжтай бөгөөд өгөөмөр, сайхан сэтгэлтэй Бурхан гэдгийг илэрхийлж байгаа юм (Дуулал 104:24).